Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 899

 

 

                                                           

 

 

 

   

      2019        11          20                                2019/ШЦТ/899

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүнгээ овогтой Эрн Мд холбогдох эрүүгийн “1902007270284” дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гэх оршин суух хаягийн бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дүнгээ овогт ЭМ/РД: ФБ/,

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн 3 давхарт 306 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлеөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 99 граммыг ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар үүрч явсан цүнхэндээ хадгалсан, Б.Батдоржид өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Тэди төв дээр өөрийн найз Батдоржтой уулзаад өөрийн цүнхэнд байсан өвсийг хувааж татаж байгаад цагдаад баригдсан. Уг өвсийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 хоног орчмын өмнө Эрдэнэт хот явахдаа олсон. Олсоно өвч маань Эрдэнэтийн вокзалын ойролцоо уутанд боосон байдалтай газар хэвтэж байсан. Хэдийгээр би урьд өмнө өвс хэрэглэж байгаагүй боловч өвсний талаар мэдэгдэхүүн надад байсан. Тэгээд л сонирхож үзэх гээд хэрэглэсэн дээ. Олсон өвс нь дотроо ногоон өнгийн нунтаг байдалтай бөгөөд, Тамхи ороодог цаастай хамт байхаар нь интернэтэд харагдаад байдаг өвс гэдэг нь байх гэж бодоод хэрэглэсэн. Эрдэнэт хотруу би ганцаараа явсан. Би ер нь Эрдэнэт хотын уугуул 2014 оны 09 дүгээр сард оюутан болсон учраас хотруу ирсэн. Одоо би Улаанбаатар хотод сургуульд суралцаж байсан....” гэх /хх-ийн 36-37х/,

Э.Мий цүнх гэх ба уг цүнхэнд үзлэг хийхэд өнгөгүй, гялгар ууттай, амсар хэсгийн боосон, гадна талаас нь харахад дотор нь ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл байсныг хураан авч...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4х/,

Э.М, Б.Батдорж нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6, 9-10х/,

Бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8, 11-12х/,

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4939 тоот шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 99 граммыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн нялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд               “Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

“Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.. гэх /хх-ийн 21-22х/,

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4946 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.М” гэж...”Б.Батдорж” гэх хаягласан шээсэнд “дельта 9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх /хх-ийн 24-25х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1088 тоот дүгнэлт /хх-ийн 27-28х/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай “өвс” 99 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Э.Мийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар ууттай, бор ногоон өнгийн 99 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Дүнгээ овогт Эрдэнэбатын Мөнхдөлгөөн /РД: ФБ97071051/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар ууттай, бор ногоон өнгийн 99 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

 5. Шүүгдэгч Э.Мд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгосугай.  

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД