Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2016/00623

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******т байрлах ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******т байрших ******* ХХКомпанид холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 126.975.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,Б., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Э., шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга А.Батдорж нар оролцов.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* финанс ХХК нь ******* ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 6 давхар 60 айлын орон сууцны барилгын ажлыг нийт 230.850.000 төгрөгийн хөлс авч, 2013 оны 10 сарын 10-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 30 000 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. Түүнээс хойш барилгын ажлын гүйцэтгэл тогтсон хуваарийн дагуу гүйцэтгэгдэж, 4 давхар хүртлээ баригдсан байсан хэдий ч ******* ХХК санхүүгийн боломжгүй болсон гэх шалтгаанаар 2013 оны 10 сарын 05-ны өдөр ажлыг зогсоосон. Ингэхдээ гэрээ байгуулагдсан өдрөөс ажлын хөлсийг гэрээнд заасан хуваариас байнга хоцроож 2014 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл нэмж 29.000.000 төгрөг, 26.000.000 төгрөгийн барилгын материал тооцож цувуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс гэрээнд заасны дагуу 4 давхар хүртэл хийсэн барилгын ажлын хөлсөө аваад гэрээг дуусгавар болгоё гэхэд ******* ХХК-ийн захирал Ц.******* одоогоор ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй байна гэх шалтгаан хэлсэн юм. Гэвч ******* ХХК тухайн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусаад ашиглалтанд өгөөд байгаа хэдий ч манай байгууллагын ажлын хөлсний үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Бид уг нь барилгын улсын комисс хүлээж авахдаа 4 давхар хүртэл гүйцэтгэгчээр ажилласан манай компанитай холбогдоно гэж тооцоолж байсан боловч хожим нь улсын комисст бидэнгүйгээр хүлээлгээд өгчихсөн болохыг дуулсан. Ингээд утсаар холбогдоход чаддаг юм бол шүүхдээд ав, юу олж долоохыг чинь харъя гэх зэргээр илт дээрэнгүй хандаж байна. Иймд ажлын хөлсний үлдэгдэл болох 84 650 000 төгрөг, мөн гэрээнд хөлс хоцроосон хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийн хамт 126 975 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай талаас хэргийн хариуцагчийг ******* ХХК гэж тодорхойлсон. Хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч гаргах эрхтэй байтал энэхүү сөрөг нэхэмжлэлийг иргэн Ц.******* гаргажээ. Хэдийгээр Ц.******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болох хэдий ч иргэнийхээ зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч нөгөө талд гардуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Ц.*******эс сөрөг нэхэмжлэлд дурьдсан орон сууцны барилгын ажлыг Б. нь тухайн үед хариуцан ажиллаж байсан нь үнэн болно. Гэвч манай байгууллагаас шалтгаалж хугацаа хожимдуулсан тохиолдол огт байхгүй, тухайн үед барилгын материалыг аль болох хэмнэж ажиллахыг захиалагч шаарддаг байсан тул бүх талаар хэмнэлттэй ажилласан. Зарим тохиолдол захиалагч хэрэглэсэн бетоны хадаасыг дахин тэгшилж хад гэх зэргийн шаардлага тавьдаг байсныг хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд нийцэхгүй тул хүлээж авдаггүй байсан нь үнэн. Захиалагчийн зүгээс нэг ч удаа гомдлын шаардлага гаргалгүй хамтарч ажилласаар өнөөдрийг хүрсэн хэрнээ гэнэт ийм зүйл ярьж байгааг ажлын хөлсөө төлөхгүй байх арга зам хайж байна гэж үзэж байна. Мөн банкны зээл орон сууцыг худалдан борлуулсны зах зээлийн үнэ зэрэг нь манай талд огт хамааралтай асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна..гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Ингэж ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д зааснаар тухайн ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож,  ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхөөр тохиролцож гэрээнд тусгасан байдаг. Ажлын гүйцэтгэлийн хувьд манай байгууллагаас гаргасан хуваарийн дагуу явагдсан. Захиалагчийн зүгээс барилгад ашиглах бараа материал, ажлын хөлс болон чанар муутай бараа материал нийлүүлсэн зэргээс болж графикаас хоцорсон нь үнэн. Харин санхүүжилтээс болж ажил удааширсан зүйл нь гүйцэтгэгч компанитай холбож тайлбарлах нь үндэслэлгүй зүйл юм. Энэхүү зүйлтэй холбогдуулан олох байсан орлого, байгууллагын алдагдал зэргийг манайх нэхэмжлээгүй, зөвхөн гэрээнд тусгасан ажил буюу 4 давхар хүртэл барьсан ажлын гүйцэтгэлийн хөлс, алдагдлыг нэхэмжилж байгаа. Гэрээг цуцлах талаар аль нэг талаас санал гарч байгаагүй, подвалын давхараас 4 давхар хүртэл карказ зутгах ажлын хөлс нь гэрээнд зааснаар 169 650 000 төгрөг болж байгаагаас захиалагч үүнээс дансны хуулга бусад холбогдх материалаас үзэхэд 84 650 000 төгрөгийг манайд төлөхөөр үлдсэн байна. Ийм учраас үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч тал нь “Гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг дээр маргаад байгаа юм уу, гэрээг зөрчиж зөрчил гаргасан” гээд байгаа юм уу, эсхүл гэрээний хугацаа хэтрүүлсэн гээд байгаа юм уу ерөөсөө хариу тайлбарыг ойлгосонгүй. Мөн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна.  Гэрээг хийхээс өмнө аман хэлцэл хийсэн юм аа гэдэг, хэлцлийг амаар болон бичгээр хийж болдог. Нэгэнт хийгдсэн гэрээ өмнө хийгдсэн хэлцлийг орлоод явчихна. Мөн юу хийх нь тодорхойгүй гэрээ гээд байна. Юу хийх нь тодорхойгүй гэрээнд 2 тал гарын үсэг зурсан, карказ хийлгэсэн гэдгээ нөгөө тал зөвшөөрөөд байна. Гэрээнд ******* ХХК-ийн нэрийг дарсан гэж байна. Нэрийг дарснаар ******* ХХК-тай гэрээ хийгдээгүй гэж үзэхгүй. Бичгээр хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Заавал ерөнхий захирлын гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ойлголт байхгүй. Уг гэрээ нотариатаар орж баталгаажсан байдаг. Нотариатаар ороод баталгаажсан тохиолдолд эцсийн байдлаар хүчин төгөлдөр болно. Гарын үсэг дарагдаагүй асуудал яригдахгүй. Энэ гэрээн дээр тулгуурлаж ажил хийгдэж, үр дүнг нь хүртэж байна. Мөн хугацаа хэтрүүлсэн талаар яригдаж байна. Өглөөнөөс орой болтол тухайн барилга дээр гэрээнд заасны дагуу томилогдсон инженерүүд талбай дээр ажлын үр дүнд тухай үед санхүү хариуцсан Мөнхдалай, нөгөө талаас барилгын инженер хяналт тавьж ажиллаж байсан. Нэг барилга дээр ажиллаж байгаад нөгөө барилга дээр ажиллах гээд хаяад явсан юм шиг яриад байх юм. Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ...гэж заасан тул захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн. Бараа, материалыг хоцорч хугацаандаа, нийлүүлж байгаагүй гэдгийг манайх нотолж чадахгүй байна. Харин манай гаргаж өгсөн дансны хуулгаар гэрээнд заасан хуваарийн дагуу хөлсийг төлж байгаагүй нь тогтоогдож байгаа нь энэ байгууллага санхүүгийн ямар нэгэн асуудалтай байна гэдэг нь харагдаж байна. Эднийх гэрээнд заасан хөлсөө төлөхгүй байхад манайх үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байна. Цаг хугацаандаа бараа материалаа нийлүүлээгүйгээс хугацаа алдсан гэж үзэж байна. Гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлнэ. Алдаатай барьсныг зөрчил гэж үзэж байна. Хоёр талаас гэрээнд заасны дагуу инженерүүд ажиллаж, санхүүгийн ажилтан байсан Мөнхдалай материалын зарцуулалт, ажлын явцад хяналт тавьж байсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан ба  тухайн үед хүлээж авахдаа энэ асуудлаа тавих боломжтой байсан. Гомдлын шаардлагаа ямар хугацаанд гарах талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан байна. Шууд мэдэх боломжтой, цутгалт хийгдээд, гадуурх хайрцагийг хуулаад л ямар цутгалт болсон бэ гэдгийг мэдэх боломжтой бөгөөд өөрсдөө дутагдал гээд байгаа зүйлийг мэдэж байсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж заасан байна. Өөрсдөө энэ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар хуульд заасан хугацаа болон эрхээ алдсан байна. Гэрээнд ч энэ талаар дурдсан байдаг. Яг өнөөдөр ажлын доголдлын талаар ярих нь боломжгүй зүйл. Сөрөг нэхэмжлэл нь манайд ямар ч хамаагүй. Барилгыг хэзээ зарсан, үнэхээр доголдолгүй гээд улсын комисс авчихсан байхад гомдол яриад байна. Карказ зассан зардалтай холбоотой эсэхийг яаж нотлох юм. Бүх цутгалтыг өөрийн цутгалтын машинаар цутгасан гэдэг. 25000 000 төгрөгийн зардал гарсан гэдгийг, 84.027.094 төгрөгийн зээлийн хүү, энэ зээл тухайн барилгад орсон гэдгийг хэн нотлох юм. Нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. ******* ХХК-ийг төлөөлөх нь гийн хувийн асуудал, тухайн ХХК-ийн асуудал, энэ гэрээтэй ямар ч холбоогүй. Барилгын ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг авсан байдаг. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн. ******* ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрөл нь гарсан. Эдний тусгай зөвшөөрөл нь гэрээ байгуулахад байхгүй байсан. Ажил гүйцэтгэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг ******* ХХК-ийн нэр дээр авсан, гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар ярьвал хуульд зааснаас бусад үндэслэлээр хүчингүй болгох нь үндэслэлгүй юм гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөгүй болоод явсан. 85 000 000 төгрөгөө авъя гэсэн. Тухайн үед материалгүй болоод ажил зогссон. Хоорондоо ярилцаад та боломжоороо хэдэн төгрөг өгчих, яахав хавар үлдэгдэл мөнгийг нь авъя гэхэд  5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч гэх залуугаас мөнгөө авчих, би шилжүүлчихье гэсэн. Би өвөлжингөө залгасан. Чуулганаар батлагдчихвал мөнгө орж ирэх гээд байна гэхээр нь хүлээгээд 6-7 сар болсон. Чуулганаар батлагдлаа, мөнгөө авъя гэсэн чинь би мэдэхгүй гэсэн. Би болохгүй бол байрнаасаа өгчихөө, өөрөө зарж борлуулаад мөнгөө гаргаад авъя гэсэн боловч өгөөгүй. Бид барилгын ажлыг хийж дуусгаад хаяж яваагүй, тухайн үед бид нар хоорондоо уулзаж ярилцаж л байсан. Ямар ч мөнгөгүй, ажлыг цааш үргэжлүүлэх материал байхгүй, мөн дунд захаас хүмүүсээс бид нар хоол хүнс, тамхиа зээлээр авч байсан. Одоо давхар хохирогч нар байж л байна. Холбогдоогүй биш холбогдож л байсан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Номгон *******т байрлах МСҮТ-ийн баруун талд байрлах иргэн Ц.******* миний бие 6 давхар 60 айлын орон сууцыг 2013.07 сараас 2014 оны 11 сар хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулсан юм. Барилгын ажлын каркацын угсралтыг хийхээр иргэн Б.тай амаар тохиролцсон байсан. Гэтэл Улаанбаатарт гэрээ байгуулах хэрэгтэй болоод байна. Үзүүлэх юм байхгүй байна гээд гуйгаад энэ зөвхөн хүнд үзүүлэх гэрээ гэж гуйгаад байхаар нь би зөвхөн гарын үсэг зурж явуулсан юм. Хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. 1. Тус гэрээ нь компанийн гүйцэтгэх захиралаар баталгаажиж тамга тэмдэг дарагдах ёстой атал дарагдаагүй байгаа нь нэг нотолгоо зориуд гарын үсэг зуруулсан. 2. Иргэн Б. нь “*******” ХХК-ийг төлөөлөх ямар ч үндэслэл байхгүй .Томилсон шийдвэр нь хүчин төгөлдөр бус тамга тэмдэггүй, гарын үсэггүй. Барилга угсралтын ажил хийхэд заавал тусгай зөвшөөрөл шаарддаг гэтэл иргэн Б. нь манай найзын ******* ХХК-г таних ч үгүй, мэдэх ч үгүй.3. Карказ угсралтын ажлын төлбөр зөвхөн иргэн Б.гийн хувийн харилцах дансруу орсон байгааг өөрөө нотлох баримтаар харуулсан байна. 4. Иргэн Б. карказ угсралтын ханш нь Улаанбаатар ийм байгаа гэж өөрсдөө хийж ирээд зөвхөн танилцуулж байсан. Орон нутагт бол ажлын хөлс Улаанбаатараас хямд байдаг шүү гэдгийг хэлж байсан. Гэтэл нөгөө танилцуулж байсан саналаа гэрээний ард хавсаргасан байна.                                                           

Иргэн Б. даргатай угсралтын ажлын бригад нь дараах зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. Үүнд: 1. Анх угсралт хийх гэж тохиролцохдоо 60-70 хүнтэй ажиллана. Мэргэжлийн ажилтан байхгүй аймгийн төвөөс ажилчин авдаг, огт барилгын талаар мэдлэггүй хүмүүс авч захиалагчийн хөрөнгө, техник хэрэгсэл багаж тоног төхөөрөмжгүй зүй бус харьцдаг. 15-20 хүн ажиллаж ажил удааширсан. Хурдан чанартай хийх тал дээр байнга зөвлөгөө өгдөг боловч авдаггүй. 2. Байнга архи ууж согтуу байдаг. Өдөр ажилдаа гарахдаа шартсан хүмүүс гардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй. 3. Угсралтын ажлаа чанартай хийдэггүй, алдаа дутагдал байнга гаргадаг. 4. Барилгын талбайд хэрэглэж байсан бүх материал багаж хэрэгсэлд гамгүй харьцаж эвдэлж барилгын гол түүхий эд материал болох арматур, хар панер зэргээс асар их хэмжээний хаягдал гаргаж барилга угсралтын материалаар үнэндээ тоглосон. 5. Давхар өөр хүний ажил хийж ажилчдаа 2-3 хувааж ажиллуулдаг. 6. Барилга угсралтын ажлын хөлснийг цаг тухай бүрт нь байнга өгч байсан ба мөнгө аваал Б. нь зарим ажилчдаа дагуулаад хэдэн өдрөөр архи уугаад алга болдог байсан. 7. Хийж гүйцэтгэсэн ажлын ил далд ажлын актыг цаг тухайд нь бичиж тэмдэглэгээгүй ба бидэнд ажлын гүйцэтгэлийн талаар холбогдох  материал юу ч өгөөгүй 2013.10.05-ны өдөр сүүлийн цутгалтаа аваад холбоо барихгүй алга болон. 8. Мөн буулгалтын ажлыг гүйцэт сайн хийдэггүй, талбайгаа цэвэрлэдэггүй. Сүүлийн 3 болон 4 давхрын буулгалтын ажлыг огт хийгээгүй тэр чигээр нь хаяж явсан..зэрэг алдаа дутагдал байнга гаргаж байсан. Манай ХХК нь 2013 оны 06 сард цагт 60м3 бетон зуурмаг үйлдэврлэх хүчин чадалтай үйлдвэрийг Баянхонгор аймагт анх удаа оруулж ирж чанар стандартын шаардлага хангасан бетон зуурмаг болон 43 м өндөрт шахдаг нассост машин буюу /помп/ , бетон зуурмаг тээвэрлэгч миксер 4 ш-ийг ашиглаж Б.гийн бригадын ажлыг маш ихээр хөнгөвчлөн өгч байсан. Гэвч гийн бригадын хийж байгаа ажил товлосон хугацаанаасаа хоцорч хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй товлосон хугацаанд карказын ажил дуусах ямар ч боломжгүй болсон. Б. нь тохирсон ёсоор 2013 оны 10 сард барилгын карказын ажлыг дуусгаагүйн улмаас барилгын ажил жил дамнан удааширч бидэнд барилгын гол түүхий эд материал, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг төлөвлөгөөгүй их алдагдалд орсон. Бид Б.д тохирсон ажлын хөлсийг цаг тухай бүрт нь дансаар болон бэлнээр өгч байсан. 2013 оноос өдийг хүртэл 3 жил ямар ч холбоо барилгүй сураггүй алга болчихоод манай компанийн энэ жил *******од эхэлсэн барилгын карказыг хийе гэж гуйгаад ирэхэд бид өөр компанитай гэрээ байгуулж ажлаа хийлгэж эхэлмэгц шүүхэд нэхэмжлэл гаргаж биднийг ингэж шантаажилж байна. Б. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ барилгын ажил хуваарийн дагуу явагдаж 4 давхар хүртлээ баригдсан гэж худал зүйлийг бичсэн байна. 1. Барилгын ажил хуваарийн дагуу явагдсан бол 2013.10.05-гэхэд 6 давхрын карказ бүрэн цутгагдаж дууссан байх байтал дөнгөж 4 давхар дээрээ явж байгаа нь хуваарийн дагуу ажлаа хийгээгүй гэх үндэслэл болно. 2. Уг барилгын 4 давхар хүртэл карказ цутгасныг барилга 4 давхар хүртлээ баригдсан гэж шүүх хяналтын байгууллагад буруу ойлголт өгч байна. Карказ цутгасны дараа өрлөг шавар засал сан, цахилгаан гээд бүх ажил хийгдэж дууссаны дараа баригдсан гэж үзнэ. Ц.******* би Б.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуралд тухайн үед буюу Б. өөрийн биеэр оролцох ёстой гэж үзэж байна. Манай ******* ХХК нь өөрөө барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй учраас Б.гийн бригадын хаяад явсан чанаргүй хулхи хийгдсэн ажлуудыг засч янзалж 2-3 дахин их зардал гаргаж уг барилгын ажлыг хийж улсын комисст хүлээлгэн өгсөн. .гэжээ.

Ц.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.******* би 2013 онд Баянхонгор аймгийн МСҮТ-ийн баруун талд 6 давхар 2 орцтой 72 айлын орон сууцны барилгы барихаар зураг төсөв хийлгэн 6 давхар орон сууцныхаа барилгын карказыг иргэн Б.гийн бригадаар хийлгэхээр тохиролцож 2013.10.10 гэхэд 6 давхрын карказыг бүрэн цутгаж буулгалтыг хийж барилгын талбай цэвэрлэж хүлээлгэн өгөхөөр тохирч 2013.07.07-ны өдөр ажлаа эхэлсэн. Манай зүгээс ажлын гүйцэтгэлийн дагуу ажлын хөлсөө тохирсон ёсоор өгч байсан ба Б.гийн бригад ажлаа чанаргүй муу гүйцэтгэж алдаа дутагдал байнга гаргаж товлосон хугацаанаасаа хоцорч 2013.10.05-ны өдөр 4 давхарын карказыг цутгаж хаяад явцгаасан. Б. нь тохирсон хугацаанд ажлаа чанартай хийж гүйцэтгээгүйн улмаас орон сууцны ашиглалтанд орон хугацаа бүтэн жилээр хойшилж бид асар их хэмжээний алдагдалд орсон. Карказны ажлыг тохирсон хугацаандаа дуусгасан бол 2013 онд ашиглалтанд оруулах бүрэн боломжтой байсан. Хугацаандаа угсралтаа дуусгаагүйгээс болоод зээлийн хүү болон нэмж авсан зээл мөн дараах зардлууд нэмэгдэж бид маш их алдагдалд орсон. Чанар муу хийсэн хэсгүүдэд болоод зээлийн хүү болон нэмж авсан зээл болон дараах зардлууд нэмэгдэж бид их алдагдалд орсон. Цемент 50тн*175000=750000, замаск 400ш*6500=2600000, Хар замаск 300*6500=1950000, Булан тор 500*1500=750000 Нийт 14.050.000 төгрөгийн нэмэлт материалын зардал гарсан. Өнгө үзэмж муу далий цутгаж цүлхийснээс шалтгаалж бид орон сууцныхаа үнийг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулсан Орон сууцны 1м2-ийн үнэ 1.200.000 төгрөгийн үнэтэй байхад бид 1.000.000 төгрөгөөр орон сууцаа худалдаж нийт ашигтай талбайн 30%-ийн 1м2 болгоноос 200.000 төгрөгийн алдагдал хүлээж 470,4м2-ийн үнийн зөрүү нийт алдагдал 94.080.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. 2. Бид бүх цутгалтыг өөрийн үйлдвэрээс өөрийн тээвэр цутгалтын машинаар хийж гүйцэтгэж байсан ба Б.гийн бригадын хийх ёстой ажлууд байсан болохоор уг зардлуудыг тооцон гаргуулна. Нийтдээ зоорийн давхар ороод 1000м3 бетон зуурмаг оросн ба 1м3 бетон зуурч тээвэрлэж ирээд шахахад гарах зардал 25000 бөгөөд нийт 25.000.000 төгрөг болж байна. 4. ******* ХХК болон иргэн Ц.******* нарын нэр дээрх зээлүүдийн 2013.10.01-2014.12.31-ийн өдөр хүртэл төлсөн зээлийн хүү ба нэмж авсан зээлийг гаргуулна. Энэ нь нийтдээ 84.807.094 төгрөг болсон ба зөвхөн зээлийн хүүнд төлсөн байна. 2013 онд барилга ашиглалтанд орсон бол уг зээлүүдийг хаачих бүрэн боломжтой болох байсан. 5. Барилгад хэрэглэгддэг пум, труба, түгжээ зэргийг шаардлагагүй байхад их хэмжээгээр авчируулан 1 удаа ашигласан болоод орхиод явсан бид дээрх материалыг буцаагаад худалдахдаа 1 удаа хэрэглэсэн шинээрээ байгаа материалаа хуучин материалын үнээр бодуулж худалдаж хохирсон. Нийт 800ш пум, 800ш труба авчируулж хэрэглэсэн юм байхгүй биднийг хохироосон нийт алдагдал 16.000.000 төгрөг. Бид сүүлийн 2 давхар болох 5,6-давхрын карказын ажлыг өөрсдөө хийсэн бөгөөд карказ угсралтад гардаг зардал 3-4 дахин бага гарсан. Б. нь материал ихээр датуулж байгаад хар паниар, арматурын төмөр, төмөр утаснууд, хадаас зэргийг хулгай хийж гаргадаг байсан нь нотлогдож байгаа юм. Иймд ******* ХХК-аас 233.937.094 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү?гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ******* ХХКомпанитай гэрээ хийснээ мэдэхгүй байна. Эднийхтэй хууль ёсны гэрээ хийгээгүй, Б.Баягалан гэдэг хүнийг шүүх хуралд ирээсэй гэж хүсч байсан. Миний хүслийг биелүүлж ирсэн байна. 2013 оны 03 сард энэ хүнтэй амаар ярьж тохирч байсан. Тэрнээс биш гэрээ хийгээгүй, үүнээс хойш 7 сард Улаанбаатарт үзүүлэх гэсэн юм гэж гуйж байгаад гэрээ гэхэд гэрээ биш, тамга тэмдэггүй, ******* ХХКомпанитай, 6 давхар 60 айлын орон сууц, юу хийх нь тодорхойгүй, байшин барих гэж байгаа юм уу, чулуун хороо барих гэж байгаа юм уу эргэлзээтэй, компанийн захирлаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй, карказ цутгах ажлын хөлс 96000 000 төгрөг ******* ХХК-ийн дансанд ороогүй, зөвхөн энэ Б. гэх хүний хувийн дансанд орсон. ******* ХХК нь карказ зутгах юм уу, өрлөг хийх юм уу, засал хийх юм уу , өөрөөр хэлбэл ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй, тэгээд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өдийг хүртэл чимээгүй байснаа 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манайх *******од барилгын ажлын тендер авсан чинь манайх доогуур үнээр хийгээд өгье гэхээр нь аваагүй болохоор шүүх, хуулийн байгууллагад 6 давхар байшин барьсан юм шиг ойлголт өгч байгаад одоо энэнээсээ буцаж байна. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Хэрвээ энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл 2013 оны 10 дугаар сарын 10-нд барилгын ажлыг хүлээлгэн өгөх байсан. Манай компани шинэ материал нийлүүлж байсан. Хавар амаар тохироод эднийх бүх ажлыг гараар хийх ёстой байсан. Баянхонгор аймагт бетон зуурмагийн үйлдвэр байгуулагдсан. Б. мэдэж байгаа. Энэ ажлын 60-70 хувийг манайх гүйцэтгэсэн. Тухайн ажлыг гүйцэтгээд 2013 оны 10 дугаар сарын 05-нд 6 давхар барилгыг хүлээлгэж өгчихөөд ажлын хөлсөө нэхэж байгаа бол хамаа алга, гэрээ хүчин төгөлдөр бус, 3 жил ор чимээгүй, яриачгүй, надаас 96 000 000 төгрөг дансаар авсан, 50 000 000-60000 000 төгрөг бэлнээр авсан. Манайд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бариад хүлээлгээд өгсөн бол би цаашид бүх ажлаа хийгээд явах байсан. Тэгтэл эднийх 4 давхар цутгалтын эхний 2 давхарын цутгалтын буулгалтыг хийгээгүй, дам нуруу хагархай, арматур нь гарсан, /хх-ийн 116-126 хуудас/  мөнгөний ханш унасан, дахин хүн хөлсөлсөн. Манайх 25 жилийн туршлагатай ******* ХХКомпани, хэрвээ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл эднийх гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан. ******* ХХК-ийг хайхад ******* сервис ХХК, ******* финанс ХХК гээд байдаг ба Б. гэх хүн тус ******* ХХКомпанид нэг ч төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, бүх төлбөр Б. гэх хүний хувийн данс руу орсон. ******* ХХК-ийн данс руу мөнгө ороогүй байдаг. Хэрвээ миний барилга хугацаандаа ашиглалтанд орсон бол 40 000 000 төгрөгөөр зарагдах байрыг 25000 000 төгрөгөөр зарахгүй байсан. Иймд алданги нэхэмжлэнэ гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө гэрээний хувьд *******од ажил гүйцэтгэх гээд үзүүлэх шаардлагатай байна гээд гарын үсэг зуруулсан байгаа, гэрээнд захиалагч тал болох ******* гэдгийг нь өөрсдөө дарсан, ерөнхий захирал Ц.******* гэх хүнээр гарын үсэг зуруулсан, хэрвээ ******* ХХКомпанитай гэрээ байгуулж байгаа бол гүйцэтгэх захирал Мөнхдалай гэх хүний гарын үсэг зурагдаж, тамга дарагдах ёстой. Ингэж ******* ХХКомпанитай гэрээний үүрэг үүсэх ёстой, үе шат, графикийг 3-4 сард ерөнхий танилцуулж байсан. Хоорондоо тохиролцсон юм байхгүй. Хамаг ажлыг автомажсан үйлдвэр, техник хийгээд өгсөн. Өмнө нь ын барилгыг эд нар барихдаа 72 цаг зуурмагаа зуурч, өөрсдөө шороогоо зөөж маш удаан хугацаанд барьдаг байсан. Түүнийхээ үнийг нөхдүүд тулгаад орж ирээд байна. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр муудалцаад ажил хаяж явсанаас хойш огт холбоо бариагүй. *******од ханш ямар байдаг талаар ярилцсан, мөн Баянхонгор аймагт бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтанд орсон, гараар хийх юм бүгд механикжсан тул та нар тарифаасаа буурах ёстой шүү гэдгийг хэлсэн байсан. 2013 оны 03 сард 6 давхар барилгын карказ цутгах ажлын талаар яриа байсан. 2013 оны 03 сараас 2013 оны 7 сарын хооронд бетон зуурмагийн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Эхлээд урьдчилгаа 30 000 000 төгрөгийг дансаар өгсөн, бэлнээр 15 000 000-16000 000 төгрөг авсан. Та нарын гараар хийдэг юмыг манай компани механикжсан техникээр хийгээд өгчихлөө, тарифаа өөрчлөнө шүү гэдэг зүйлийг цаг тухайд нь хэлж байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн болсон зүйлийг мэдэхгүй. Ажил эрхлэх зөвшөөрлийг ******* ХХКомпани өөрөө авсан.  Манайх анхнаасаа тусгай зөвшөөрөлтэй. 2013 оны 10 сард авсан зөвшөөрөл нь сунгагдсан тусгай зөвшөөрөл юм. ******* ХХКомпани нь үндсэндээ Баянхонгор аймагт байдаггүй, Б. гэх залуу аж ахуй нэгж байгууллагатай гэрээ хийхдээ ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашигладаг. Тэрний нэрээр барилгын карказ угсардаг л хүн юм. Мэргэжлийн хяналтын Сараадамба гэх байцаагч энэ процессыг мэднэ. Та бүхэн хараарай /хх-ийн 122 хуудсанд цагаан цаасан дээр ягаан тамга, ягаан гарын үсэг зурсан байгаа/.  Мөн хх-ийн 112 хуудсанд захирал гэх үг нь тамганыхаа дээд талд гарсан. ******* ХХК-ийн тамга тэмдэгийг цагаан цаасан дээр дарчаад ашиглаад явж байна. өндөөдөр юу болж байгааг мэдэхгүй. Барилгын тухай хуулиар баталгаат хугацаа 3 жил, дам нуруу далийснийг улсын комисс хүлээгээд авдаг юм байна лээ. ХХ-ийн 120-123 дугаар хуудсан дээр бетон цутгалтын алдаануудыг харуулсан, очоод үзсэн ч ил байгаа, цүлхийлт, хазайлт зэргийг нь бүгдийг нь зассан. ******* ХХК-ийн регистрийн дугаар нь 5439612, ******* финанс ХХК нь 5496101 регистрийн дугаартай хоёр өөр аж ахуй нэгжүүд нэхэмжлээд байх юм. Гэрээг нотариатаар батлуулсан гээд байх юм. Гэрээг эд нар өөрсдөө авч яваад л батлуулсан. Энэхүү гэрээний нэг хувь манайд байх ёстой. Бид нар энэхүү гэрээг үндэслээд 3 жилийн дараа шүүхэд хандаад явна гэж үнэндээ бодоогүй. Энэхүү гэрээг эд нар төлөвлөсөн. Манайхаас ямар ч санал ороогүй. Миний хувьд иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т “...гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон…” стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн зээлийн хүү яригдаж байгаа ба бид нар зээл авсан. 2 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг зээл авч барьсан бөгөөд он дамжин 1 жилийн хугацаагаар хойшилсон тул бүтэн нэг жилийн зээлийн хүүгийн алдагдал хүлээсэн. Б.г үндсэндээ хангалттай хөлсөө авсан гэж үзэж байна. Бетон зуурмагийг өөрсдөө зуурч тээвэрлэсэн үү гэж асуумаар л байна. Д.ын барилга дээр бүх үйлдлийг гараар гүйцэтгэсэн. Миний хувийн тооцоогоор 120 000 000 төгрөг авсан. Гэвч тооцооны дэвтрээ олохгүй байна.Ажлаа хий гээд шаардахаар аль байхгүй материалыг шаарддаг байсан. Анх 60-70 хүнтэй ажиллана гэж тохирсон байсан боловч арван хэдэн хүнтэй л ажилласан. Манайх эд нарын ажлын 50-60 хувийг хийгээд өгсөн. Чанар, хариуцлага дээр үнэхээр гомдолтой байна.Б. өөрөө барилгын инженер хүн мөн юм уу, хариуцлага хүлээх юм уу, ******* ХХК-ийг төлөөлдөг боловч цаанаа ямар ч холбоогүй, чанар муутай барилга барьсан гэв.

Гэрч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

бид хоёрыг ын барилга дээр ажиллаж байхад  Э. нь өрөөндөө бид хоёрыг дуудаад надад барилгын зурагт танилцуулаад, тай ажлаа эхлэх талаар тохиролцоод, манай аавтай очоод гэрээгээ хийчих гэсэн, би яг гэрээ хийхэд нь байгаагүй ******* руу ажлаар яваад ирсэн. Барилгын цутгалтыг хийхэд гарсан алдааны талаар бетоны орц, берватор тавиагүй, хөндийрүүлэгч хийгээгүйгээс болж алдаа гарч болно. Миний хувьд том хайрга ихтэй л харагдаж байсан. Материалын саатал их байдаг байсан. Санхүүжилтын графикийг би өөрөө гаргасан. Давхар болгон дээр арматур, паниар зэрэг бүх юм захиалгаас дандаа хоцорч ирдэг ба эднийх помп, миксэрээр цутгалт авах гэж байгаад эвдрэл үүсээд кранаар цутгалт авч байсан тохиолдол зөндөө бий. Тухайн үед би улаан дэвтэр хөтөлдөг байсан. Улсын комист хүлээлгэж өгөхөд энэ улаан дэвтрийг заавал өгөх ёстой. Зоорийг помпоор авсан ба бусад бүх давхрыг кранаар авсан.2013 оны 10 дугаар сарын 04-нд 4 давхарын цутгалт дуусгаад, Б. бид хоёр уулзаад хүмүүсийн цалин мөнгө өгөх талаар Ц.*******этэй ярилцахад та нар явж бай, хавар дуудъя, оны өмнө мөнгө өгий гэсэн  Помп  нь ******* ХХК-ийх байсан.  Санхүүжилтын графикийг гаргахдаа М2-ын үнийг тохироод, ажил эхлэхийн өмнө график гаргадаг, ажлын гүйцэтгэл, цалин хоёроо харьцуулаад гаргадаг, ажлын гүйцэтгэл нэг давхарын үнэ 30.600 000 төгрөгийг  Б. бид хоёр Э.тай хамт гаргасан. Графикийн дагуу санхүүжилт орж байгаагүй , мөнгөгүй байна гэдэг байсан.Урьдчилгааг эхний сарын ажилчдын цалин, мөн бид нар жижиг багажаа өөрсдөө хариуцдаг байсан. Анх тай уулзахдаа М2-ыг ын барилгыг хийж байгаа ханш буюу 40.000 төгрөгөөр тооцож байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 126.975.000 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь ******* ХХК-аас 233.937.094 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-ний Баянхонгор аймгийн Баянхонгор сум дахь 6 давхар 60 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж 2013 оны 07 сарын 17-ны өдрөөс 2013 оны 10 сарын 10-ны хооронд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцон ажлын хөлсөнд 230.850.000 төгрөг, урьдчилгаа 40800,000 төгрөг авахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа барилгын ажлыг 4 давхар хүртэл гүйцэтгэж ажлын хөлсний үлдэгдэл 84.650.000 төгрөг алдангийн хамт 126.975.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн бол хариуцагч ******* ХХК нь “******* ХХК-тай 6 давхар орон сууцны карказ угсралтын ажлыг хийхээр тохиролцсон, ******* ХХК нь 4 давхар хүртэл карказ угсраад ажлаа хаяж явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 4 давхар хүртэл карказ угсрах ажлын хөлсийг төлж барагдуулсан гэж маргасан байна.

******* ХХК нь 2013 оны 07 сард барилгын ажлаа эхлүүлэн ******* ХХК аас гэрээний урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг 2013 оны 07 сарын 17-ны өдөр, 2013 оны 08 сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 09 сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 09 сарын 19-ны өдөр 1.000.000, 2013 оны 09 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 10 сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 01 сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 60.000.000 сая төгрөгийг Баянхонгор аймаг дахь барилга хариуцсан захирал О.гийн 5027590718 дугаар дансаар дамжуулан, 26.000.000 төгрөгийн барилгын материал нийт 86.00.000 сая төгрөг авсан болохоо илэрхийлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ойлгомжгүй байна. Тухайлбал ******* ХХК нь ******* ХХК-ний барилгын гүйцэтгэгчээр ажиллах гэрээндээ 6 давхар барилгын ажлыг 230.850.000 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан атлаа барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй. Барилгын ажлыг бүхэлд нь эсвэл карказ угсралтын ажлыг хийхээр тохирсон аль болох нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 230.850.000 төгрөгийн хөлстэйгээр ажил гүйцэтгэхээр тохирч 85.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авч,  хийж дуусгаагүй 5-6 давхарын карказ угсралтын хөлс болох 61.200.000 төгрөгийг хасан тооцож, одоо ажлын хөлсний үлдэгдэл 84.650.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулна гэж мэдүүлсэн.

Гэтэл зохигчид барилгын ажил гүйцэтгэх хэлцэл хийхдээ 6 давхар барилгын ажлын хөлс, нэг давхарын барилгын ажлыг ямар хөлстэйгээр хийж гүйцэтгэх талаар харилцан тохиролцоогүй, хэрэгт авагдсан гэрээний хавсралт гэх санхүүжилтын график нь нотлох баримтын шаардлага хангахгүй, барилгын угсралтын ажлыг хийх зах зээлийн үнэ нь тухайн үед 1 мкв-ийг 40.000 төгрөгөөр хийхээр хариуцагч талтай тохирсон тул карказ угсралтын ажлыг 1 мкв-ийг 40.000 төгрөгөөр тооцож 1 давхрын угсралтыг 30.600.000 төгрөгөөр тооцож гаргасан гэх боловч энэ байдал нь нотлогдохгүй, барилгын ажлын хөлс тариф тогтоосон мэргэжлийн байгууллагын тушаал шийдвэр, үнэлгээ тогтоосон шинжээчийн болон үнэлгээ гаргах эрх бүхий сүбьектийн акт дүгнэлт гаргуулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”..гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурьдсан хийж дуусгаагүй 5-6 давхарын ажлын хөлсөнд 84.650.000 төгрөг нэхэмжилсэн шаардлага нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэсэн хуулийн шаардлагуудыг нэхэмжлэгч байгууллага хангаж ажиллаагүй. Хийсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө”... гэснээс үзвэл ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч компанид хүлээлгэн өгөөгүй боловч гэрээ дуусгавар болох үеийн байдлаар хийсэн ажлын үр дүн бодит байдалд тохирох үнэ хөлсийг шаардана гаргуулах эрхтэй юм.

Гэвч гүйцэтгэсэн ажлын зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Одоогоор барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн тул нөхөн гүйцэтгэх боломжгүй байдалд хүрчээ.

Харин хариуцагчийн шүүхэд гаргасан “******* ХХК нь 2013.10.05-ны өдөр 4 давхарын карказыг цутгаж хаяад явцгаасан, манай компани 4 давхраас үргэлжүүлэн барилгын ажлыг хийж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн” гэсэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан гэрэл зургууд, БУ44-1356/13 дугаартай тусгай зөвшөөрөл, аймгийн Засаг даргын 2014.10.01-ний өдрийн 566 дугаар захирамж, 2014 оны 10 сарын 13-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт №2014/22 зэргээр тогтоогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”гэсэн заалтуудын хүрээнд шүүх Ц.*******э, ******* ХХК-ийн барилга хариуцсан захирал Б. нарын хооронд хийгдсэн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”г нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв. Учир нь :

Уг гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн  хүсэл зоригийг  хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд  холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” 195.2-д “Гэрээ байгуулах  саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна”, 195.3-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ”, 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэжээ.

Дээрх гэрээг Бадмаараг Өргөө ХХК нь ******* ХХК-тай, эсвэл иргэн Ц.*******эгийн хэн алинтай нь байгуулсан нь тодорхойгүй. Гэрээний зүйл, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн талаар гэрээнд тодорхойгүй байдлаар тусгасан, гэрээ хавсралттай эсэх талаар гэрээнд тусгагдаагүй, гэрээний 1 хувийг захиалагч талд өгөөгүй зэрэг зөрчлийг гаргасан байна.

3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ц. сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2, 65.1.5-д заасан шаардлагыг хангахгүй байна. Хэдийгээр Ц.******* нь ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон боловч итгэмжлэгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хязгаарлагдмал эрхтэй буюу сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэгчээс олгоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно” гэжээ. ******* ХХК-ийн захирлын 2016 оны 07 сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлд Ц.******* нь төлөөлөх байгууллагын өмнөөс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлд дусгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 62 дугаар зүйлийн 62.1.2-д нэхэмжлэлд “Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар” зэргийг тусгахаар хуульчилсан байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг иргэн Ц. нэрээр гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* гэж гарын үсэг зурсан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.825 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц. сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1327635 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж хариуцагч Ц.*******д олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 заасныг баримтлан ******* ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 126.975.000 төгрөг гаргуулахыг хүссэн ******* ХХК-ийн нэхэмжлэл, Ц. нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 233.937.094 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.825 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1327635 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж хариуцагч Ц.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ