Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 992

2019           11           29                                   2019/ШЦТ/992

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Я.Мөнхзаяа, шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олхонууд овогт Нэргүйн Дэндэвсамбуудоржид  холдбогдох эрүүгийн “1909040141301” дугаартай, 185/2019/0995/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төгс авто засварын газарт  туслах засварчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12 дугаар гудамж 565 тоотод оршин суух бүртгэлтэй,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Олхонууд овогт Нэргүйн Дэндэвсамбуудорж /РД:УХ93112054/,  

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Н.Дэмбэрэлсамбуудорж нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Гэмтлийн Эмнэлэг-Шархад гэсэн хаягтай 11-025 дугаартай  автобусанд сууж явахдаа тухайн автобусанд сууж явсан хохирогч Ж.Сувдмаагийн гэрэл зургийн аппратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Н.Днь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Сувдаагийн:.. 2019 оны 11 дүгээр сарын 31-ний орой Москва ресторанаас Гэмтлийн эмнэлэг  шархад гэсэн хаягтай 11-025 дугаартай автобусанд сууж яваад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ардын эрхийн автобусанд буудлын орчим автобусанд явж байхад миний гэрэл зургийн аппрат байхгүй болсон болохоор цагаад дуудлага өгсөн. Тухайн автобусны камерийг шүүж үзэхэд бичлэг хийгдээгүй байсан. Хан өнгийн Канон 500D маркийн гэрэл зургийн аппрат байсан гэх мэдүүлэг.

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Бат-Амгалангийн:..Би Дэндэвсамбуудоржтой 2005 онд байрны гадаа тоглож байгаад танилцсан, түүнээс хойш өнөөг хүртэл найзалж байна. Дэндэвсамбуудорж нь эцэг эхээс 2-уулаа. Эх нь төрсөн эцэгээс нь салаад өөр хүнтэй суугаад дахиад хоёр хүүхэд гаргасан. Намайг танилцаж байх үед эцэг, эмээ өвөө нарын хамт Дэнжийн мянгад амьдардаг байсан. 2015 онд Сувдаа гэх эмэгтэйтэй сугаад тусдаа гараад Хилчин хотхонд өнөөг хүртэл амьдарч байгаа. 2015 ондоо хүүтэй болсон. Одоо хүүхэд нь 67 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурч байгаа. Дэндэвсамбуудорж нь даруу төлөв, зан араншинтай, дуу цөөтэй, бусадтай хэл амаа ололцохдоо сайн, хүмүүстэй зөв боловсон харьцдаг. Гэр бүлийн хүмүүжид сайн. 10 жилд сурч байхдаа бүжиглэдэг, сагсан бөмөг тоглодог, ангийнхаа хүүхдүүдэд дунд нэр хүндтэй байсан гэх мэдүүлэг. /хх-н 25/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

    Шүүгдэгч:..хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.Дэмбэрэлсамбуудорж нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Гэмтлийн Эмнэлэг-Шархад гэсэн хаягтай 11-025 дугаартай  автобусанд сууж явахдаа тухайн автобусанд сууж явсан хохирогч Ж.Сувдмаагийн гэрэл зургийн аппратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Сувдаа, гэрч Э.Бат-Амгалан нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тайлан,  хохирогч Ж.Сувдаа нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Днь бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Дэндэвсамбуудоржийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                        

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Нэргүйн Дэндэвсамбуудоржийг бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Дэндэвсамбуудоржийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дэндэвсамбуудоржид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ