| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0580/И |
| Дугаар | 131/ШШ2016/00580 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2016/00580
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1983 оны 06 сард Дундговь аймгийн ХАА-н техникумд тэнцэж 1986 онд малын эмчээр төгссөн. Улмаар 1986 оны 07 сарын 01-нд Дархан уул аймгийн Хонгор суманд малын эмчээр 2 жил, 1988 оны 07 сараас 1998 оны 07 сар хүртэл Бууцагаан сумын Баянбүрд багт 10 жил, 1998-2003 хүртэл Бууцагаан сумын Баянгийн 2-р багт малын эмчээр 5 жил, 2004-2006 онд ичнээгээр УБ хот ХААИС-ийн мал эмнэлэг Биотехнологийн ангийг төгсөөд малын бага эмчээр ажиллаж байгаа. Иймд 1975 оны 06 сарын 20-ны өдрөөс 1977 оны 06 сарын 30-ныг дуустал Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 3-р бригадад малчнаар, 1977-1980 онд цэргийн алба хааж ирээд тус сумдаа 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сар хүртэл ажиллаж байсан. 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бууцагаан, Бөмбөгөр суманд тасралтгүй малын бага эмчээр ажиллаж байсан. Иймд дээрх байдлыг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар Г.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Г.*******ийн 1975 оны 06 сарын 20, 1981 оны 05 сарын 01, 1986 оны 06 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн 1988 оны 11 сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.******* нь 1975 оны 06 сарын 20-ны өдрөөс 1977 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл тус тус Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 3-р бригадад малчнаар,
1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл Дархан аймгийн Хонгор суманд малын бага эмч
1988 оны 07 сарын 30-ны өдрөөс 1990 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадад малын бага эмч
1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р бригадад малын бага эмч
1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р бригадад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Г.*******ийн 1975 оны 06 сарын 20, 1981 оны 05 сарын 01, 1986 оны 06 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн 1988 оны 11 сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******ын *******ийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийн 1975 оны 06 сарын 20-ны өдрөөс 1977 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл тус тус Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 3-р бригадад малчнаар,
1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл Дархан аймгийн Хонгор суманд малын бага эмч
1988 оны 07 сарын 30-ны өдрөөс 1990 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригадад малын бага эмч
1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р бригадад малын бага эмч
1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р бригадад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ