Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2016/00625

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянхонгор аймаг Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* харьяа Баянхонгор аймаг дахь ******* *******т холбогдох

Баянхонгор аймаг дахь даргын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 6.568.189 төгрөг, байгууллагын дотоод журмын 3.2.2а-д заасан 7 сарын тэтгэмж 6053292 төгрөг, нийт 12621481 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлтэй

******* харьяа Баянхонгор аймаг дахь ******* *******ын “Б.*******өөс орон сууцны хөнгөлөлт 13.500.000, шатахууны үнэ 2.719.021 төгрөг нийт 16219021 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:     

Миний бие 2001 оноос эхлэн -ийн харьяа Баянхонгор аймгийн төлөөлөгчийн газарт, 2004 оноос Нисэх буудалд шатахууны нярав лаборантоор ажиллаж байсан. Тус байгууллагад ажиллаж байсан хугацаанд ажлын байрны ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд 2015 оны 10 сард хийсэн тооллогоор шатахууны орлого тооцоонд зөрүү гарч зарцуулагдвал зохих шатахуун нөөцлөгдөн илүүдэлтэй гэсэн шалтгаанаар даргын тушаалаар 2015 оны 11 сард цалингийн үр дүнгийн 40 хувийг хасч сахилгын шийтгэл хүлээлгэсэн... Би тус байгууллагад 15 жил тогтвортой ажиллаж байгаад ямар нэгэн буруу байхгүй, байгууллагын дотоод үйл ажиллагааны доголдолтой холбоотой асуудалд үндэслэлгүйгээр буруутгагдан ажлаас халагдсандаа гомдолтой байна. Мөн сүүлийн үед миний эрүүл мэнд эрс муудаж, хордлого ихээр гарч, биеэр тууралт өгдөг болсноор мэргэжлийн байгууллагад үзүүлэхэд хордлого хүндэрч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэж тогтоосон тул байгууллагын дотоод журмын 3.2.2а-д зааснаар тэтгэмж олгож, 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/51 дугаар тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоолгож, 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 сарыг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4012614 төгрөгийг гаргуулж, 7 сарын тэтгэмж 6053292 төгрөг, нийт 10065905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2015 оны 12 сараас 10 сар ажилгүй байсан хугацааны цалин 6.568.189 , ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэн шаардаж байна. Хариуцагчийн зүгээс намайг ямар нэгэн ажлын байранд ажилд авах юм бол ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсэг, 7 сарын тэтгэмж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх зэрэг шаардлагаасаа татгалзахад бэлэн байна. Би удахгүй тэтгэвэртээ гарах тул хамт олонтойгоо ажиллаж байгаад тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна.Харин ажилгүй байсан хугацааны цалингийн 6.568.189 төгрөгийн 2555575 төгрөгөөс татгалзаж 4.012.614 төгрөгийг гаргуулахаар эвлэрч байна..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нэгэнт хариуцагчтай эвлэрэх хүсэлттэй байгаа тул хүсэлтийг дэмжиж байна. Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:1.1 Б.******* нь шатахууны нярав лаборантын албан тушаал дээр ажиллаж байх үедээ эд хариуцагч болон няравын сар, улирал, хагас бүтэн жилийн анхан шатны баримт орлого зарлагын дэлгэрэнгүй тооцоо тайлан мэдээг гаргаж өгөх үүрэгтэй боловч хугацаанд нь гаргаж өгдөггүй зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Энэ асуудлаар тушаалаар бус удаа дараа хэлж байсан. Мөн шатахууны сар бүрийн тооллого, тооцоо бодолтоор байнга зөрүү гаргаж, түүнийгээ гадагш зарж борлуулах эд хөрөнгийг дутааж шамшигдуулах зэргээр холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нисэх буудлын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан.     

1.2 . Б.******* нь дотоод журмын 2.5.3-б-д заасан” Ажилтан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалттай биелүүлээгүй” гэж нэгжийн удирдлага үзвэл нэмэгдэл хөлс олгохгүй байх заалттай. Түүнээс биш МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-д заасан сахилгын арга хэмжээ авагдаагүй.    

1.3. шатахуун илүүдэл гарсан нь тухайн үед гадаадын компанийн нисэж байсан. Түүнд шатахууны нярав, лаборант Б.*******ийн үйл ажиллагаатай холбоотойгоор агаарын хөлөгт дутуу шатахуун шахсанаас үүссэн. Дутуу шахна гэдэг нь нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаанд ноц аюултай үйлдэл юм. Ингэж дутуу шахаж илүүдэл гарсныг нягтлан бодогч гэнэтийн тооллого явуулж илрүүлсэн байдаг. Б.******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл нь 2015 оны 09 сарын 29-ний өдөр ня-бо өд илүү байсан шатахуунаа зараад чамд 500.000 төгрөг өгье чи энэ асуудлыг даргад битгий хэлээрэй. Чамайг хот яваад ирэхэд би зохицуулчихсан байж байна..гэж хэлсэн нь байгууллагын эд хөрөнгийг ашиглах санаа зорилгоо нуун дурагдуулахаар тулгасан байдаг. Энэ тухай ня-бо надад илтгэх хуудсаар бичиж өгсөн.                                                      

1.4. Энэ хэсэгт заасан нисэх буудлын даргын тушаалын 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь Б.*******ийн гаргасан зөрчлийг ойлгомжтой тодорхойлох зарчмын шаардлагатай байгаа учраас чөлөөлөх үндэслэлийг тайлбарлан бичсэн юм. Харин Б.******* нь шатахуун илүүдүүлсэн талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй. Гэнэтийн тооллогоор ийм зөрчил гаргах үед нь нисэх буудлын даргын хувьд Б.*******өөс шатахуун илүүдүүлсэн талаархи тайлбарыг шаардан авч байсан ба энэ тухай ******* ын удирдах газрын даргын нэр дээр Б.*******ийн талаар тайлбарыг албан ёсоор хүргүүлсэн болно. Нягтлан бодогч ийг чөлөөтэй байх хойгуур тайлан гаргаж нисэх буудлын даргад өгөхдөө илүү байсан шатахууныг Bly Sky ХХК-ийн дэлгэрэнгүй тайланд 3500 кг шатахуун орлогод байхгүйгээр тодорхойлогдоно.                          

1.5. Цалингийн үр дүн буюу нэмэгдэл хөлс 40 хувь олгоогүй нь сахилгын шийтгэл биш юм. Б.******* нь 2014 оны 06 сарын 26-ны өдрийн А/25 тоот тушаалаар өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсанаас сахилгын шийтгэл ногдуулсан. 2015.12.07-ны өдрийн А/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх болсон нь санхүүгийн гэнэтийн шалгалтаар шатахууныг санаатайгаар илүүдүүлж зарахыг завдаж байхад нь байгууллагын тооллогын комисс илрүүлэн баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс биш МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-р хэсэгт зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулаагүй болно.            

1.6. Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016.02.23-ний өдрийн 116 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай хариу мэдэгдэх хуудсанд дурьдсанаар Б.*******ийн удаа дараа санаатай шатахуун дутааж илүүдүүлсэн гэх гомдлыг шалгасан материалыг прокурор хянаад энэ нь ******* ГТҮА-ы шатахууны инженер ын өгсөн тайлбар, нисэх буудлын шатахууны агуулах дээр ажиллах удирдамжийн дагуу хийсэн тооллогын 2016.02.03-ны өдрийн акт зэргээр тогтоогдсон байна. Гэвч Б.*******ийг 2014 онд 651 кг шатахууныг дутааж гадагш борлуулан Баянхонгор аймгийн Нисэх буудалд 1.707.027 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Энэ нь Б.*******ийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн болохоос биш хохирлын талаар маргаан үүсгэх хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх үндэслэл биш юм. Б.*******ийн шатахууныг илүүдүүлсэн нь Баянхонгор аймгийн шатахууны агуулах, сумлагч машины тоолуур, торхны баталгаа шалгасан тухай 2016.04.06-ны өдрийн ТС-1 маркийн шатахууны тухай 06/б-373 дугаартай албан бичгээр, мөн нисэх буудлуудын удирдах газрын дарга д хаягласан баримтын 3 дахь хэсэгт зааснаар “Энэ илүүдэл шатахуун нь хувь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор агаарын хөлөгт шатахууныг дутуу шахсанаас үүссэн” гэж үзэж байна. Шатахууны нярав лаборант Б.******* нь МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-дахь хэсэгт заасан үндэслэсэн шалтгаан нь Ажил олгогч удирдлагын итгэлийг алдсан нь Дотоод хяналт шалгалт тооллогоор илэрсэн. даргын 2015.09.26-ны өдрийн Б/43 тоот тушаалаар батлагдсан тооллогын комиссын актаар тогтоогдсон. , түүний харъяа байгуулагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа үндсэн ажилтанд доорх тохиолдлуудад хөнгөлөлт тэтгэмж тусламж үзүүлнэ гэж заасан. Б.******* нь 2015.12.07-ны өдрийн А/51 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул энэ заалтанд тусгагдсан тэтгэмжийг олгох боломжгүй Б.******* нь ажиллаж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн, өвчилсөн, хөдөлмөрийн чадвар алдсан зэргээр тэтгэмж авах шалтгаан байгаагүй. Энэ нь баримтаар тогтоогдохгүй учир хүлээн зөвшөөрөхгүй..гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1. Баянхонгор аймгийн Нисэх буудалд шатахууны лаборант, няраваар ажиллаж байсан Б.******* нь 2014.03.31-ний өдөр өөрийн хариуцаж байсан /ТС-1/ ны шатахуунаас 733 кг буюу 916 л 1921.926 төгрөгний үнэ бүхий шатахууныг  2. 2015 оны 12 сарын 04-ний өдрийн гэнэтийн тооллогоор 3256 кг буюу 4050 л шатахуунаас 240 кг буюу 298 л ийн 797095 төгрөгийн үнэ бүхий шатахууныг удаа дараагийн шунахай үйлдлээр гадагш зарж борлуулах замаар дутаасан. Нийт 2 удаагийн шатахууны үнэ 2719021 төгрөгийг нөхөн төлүүлэх

3. Ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх Иргэний нисэхийн ерөнхий газрын 2013.12.19-ний өдрийн 02 тоот гэрээний 3-р бүлгийн 3.1.5-д заасны дагуу Б.*******өд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж олгосон 13.500.000 төгрөгийг, Нийт шатахууны төлбөр, орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлсэн төлбөр зэрэг 16.219.021 төгрөгийг нөхөн төлүүлэх                                     Байгууллагын комиссын 2014.03.31-ны өдөр, 2014.06.25, 2015.12.29-ний өдрийн актуудаар дээрх дутаасан шатахууны хэмжээ нотлогдоно.Мөн ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээний 3-р бүлгийн 3.1.5-заалт, ******* шалгалтын комиссын дүгнэлт зэрэг баримтуудаар тодорхойлогдоно. Мөн шатахууны лаборант няраваар ажиллаж байсан Б.******* нь удаа дараа эд хөрөнгийн талаар ажил олгогчийн итгэлийг эвдсэн буруутай үйлдэл эс үйлдэл хийсний улмаас 2015.12.07-ны өдрийн тушаал зэргээр нотлогдоно..гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эвлэрэх хүсэлтийг хүлээн авах боломжтой байна. Б.*******ийн ажлын байран дээр өөр хүн авч ажиллуулсан байгаа тул няравын ажлын байранд эргүүлэн тавих боломжгүй юм. Харин манай байгууллагын уурын зууханд гэрээт ажилтан буюу галчын ажлын байр байгаа тул уг ажлын байран дээр авч улирлын чанартайгаар ажиллуулж болно. Мөн ажилгүй байсан хугацааны 4.012.614 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгчтэй эвлэрч байгаа тул өөрийн гаргасан “Б.*******өөс орон сууцны хөнгөлөлт 13.500.000, шатахууны үнэ 2.719.021 төгрөг нийт 16219021 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг хүлээн авч эвлэрэх хүсэлттэй байгаа тул хүсэлтийг дэмжиж байна. Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.******* нь нярав-лаборантын ажилд эгүүлэн томилогдох тухай нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж, хариуцагч ******* нь тус байгууллагад уурын зуухны галчаар ажилд авах, ажилгүй хугацааны цалин болох 4012614 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар талууд өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 2016 оны 08 сарын 20 хүртэл цалин болох 6568189 төгрөгийн 4012614 төгрөгийг төлүүлж үлдсэн 2555575 төгрөгөөс татгалзаж, 7 сарын тэтгэмж болох 6053292 төгрөг болон нийгмийн даатгалын нөхөн төлөлтөөс татгалзаж, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл болох 16219021 төгрөгнөөс бүрэн татгалзаж байна..гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад   

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Баянхонгор аймаг дахь даргын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 6.568.189 төгрөг, байгууллагын дотоод журмын 3.2.2а-д заасан 7 сарын тэтгэмж 6053292 төгрөг, нийт 12621481 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” ийг шаардсаныг

Хариуцагч ******* харьяа Баянхонгор аймаг дахь ******* ******* хүлээн зөвшөөрөхгүй “Б.*******өөс орон сууцны хөнгөлөлт 13.500.000, шатахууны үнэ 2.719.021 төгрөг нийт 16219021 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Ажил олгогчийг төлөөлж ******* харьяа Баянхонгор аймаг дахь ******* *******, ажилтныг төлөөлж Б.******* нар нь 2015 оны 02 сарын 10-ны өдрөөс шатахууны лаборант-няравын ажил гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Баянхонгор аймаг дахь ******* *******ын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, ******* Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дугаар зүйлийн 2.2.11.г, 2015 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.3 дахь заалтуудыг үндэслэн Б.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, зарим шаардлага дээр хариуцагчтай эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж сайн дураар эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулав.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Баянхонгор аймаг дахь ******* *******т холбогдох “Баянхонгор аймаг дахь даргын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2555575 төгрөг, байгууллагын дотоод журмын 3.2.2а-д заасан 7 сарын тэтгэмж 6053292 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлагаасаа татгалзаж, Баянхонгор аймаг дахь Уурын зуухны галчын ажлын байранд ажилд орж, ажилгүй байсан хугацааны цалин 4012614 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч ******* нь Б.*******ийн ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсэг болох 4012614 төгрөгийг олгож, түүнийг Баянхонгор аймаг дахь Уурын зуухны галчын ажлын байранд ажилд авч, сөрөг нэхэмжлэлээс татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176004 төгрөгийн тал хувь болох 88002 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239045 төгрөгийг тал хувь болох 119522 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч, хариуцагч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ