| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0544/И |
| Дугаар | 131/ШШ2016/00631 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2016/00631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн хүү О., 2012 оны 12 сарын 15 өдөр төрсөн охин О. нарыг эх З.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 12 сарын 15 өдөр төрсөн охин О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2004 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн хүү О.г 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, ******* овогт *******ын *******аас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагч З. нар нь “ 2013 оны 03 сарын 13-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”ний үлдэгдэл 11.002.110 төгрөгийн 5.002.110 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний өдөр, 6.000.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгч Т.******* төлж барагдуулахаар, Зээлээр худалдан авсан байрны банкинд төлж байгаа зээлийн төлбөрийг төлж дуусмагц ын нэр дээрх ******* тоот байрны гэрчилгээг З.ын нэр дээр, З.ын нэр дээрх 3-44-22 тоот байрны гэрчилгээг ын нэр дээр шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулахаар зохигчид харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.
7. Хариуцагч З. нь “Хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ланд-100 маркийн улсын дугаартай автомашины өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, уг автомашиныг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тын өмчлөлд 2016 оны 09 сарын 26-ны өдрийн дотор шилжүүлэхээр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин О., хүү О. нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Т.*******, эх З. нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар З. нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдсусгай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.оос 105300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д 70200, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тд 35100 төгрөгийг олгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 63103 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ