Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1008

 

 

 

 

 

 

 

 

 

 2019        12        03                                   2019/ШЦТ/1008

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч-хохирогч Д.Д шүүгдэгч-хохирогч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хорооныхон овогт Дэлэгсүрэнгийн Даваахүү, Элжигэн овогт Болдын Лхагвасүрэн нарт холдбогдох эрүүгийн “1909038631191” дугаартай, 185/2019/1013/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байр 32 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. Хорооныхон овогт Дэлэгсүрэнгийн Даваахүү /РД:ИТ99041905/,

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сансар кабел ХХК-д инженер мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байр 32 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. Элжигэн овогт Болдын Лхагвасүрэн /РД:УШ91011653/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Лнь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 32 тоотод эхнэр Д.Даваахүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Д.Даваахүү нь  2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 32 тоотод нөхөр Б.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                        

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч-хохирогч Д.Даваахүү нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Нэмж мэдүүлэх зүйлгүй, бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2.Шүүгдэгч-хохирогч Б.Лнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:... Нэмж мэдүүлэх зүйлгүй, бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Даваахүүгийн:.. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 41 дүгээр байрны 32 тоотод гэртээ нөхөр Лхагвасүрэн болон ой 6 сартай хүүхдийн хамтаар байж байсан юм. Манай найз Отгоогийн төрсөн өдөр өнөөдөр болж байгаа юм. Би Отгоогийн төрсөн өдөр дээр очно гэж нөхөр Лхагвасүрэнд хэлсэн чинь нөхөр 12 цагт ирээрэй гэж хэлэхээр нь яахаараа тэгж ирдэг юм шөнийн 01-02 цагт ирнэ чи өөрөө болохоор найз нөхдийн хамтаар орой шөнөгүй архидаж явдаг биз дээ гэж хэлсэн чинь нөхөр Лхагвасүрэн нь чи өөрөө мэддэг хэн юм бэ гэж хэлээд гар утсаа над руу шидсэн. Нөгөө гар утас миний нүүрийг оносон. Тэгэхээр нь зөрүүлээд аягатай хоолыг нь толгой дээр нь асгасан чинь босож ирээд миний хоолойноос гараараа багалзуурдаж үснээс зулгааж татаад тавьсан тэгэхээр нь чи намайг яахаараа зоддог юм бэ гэж хэлсэн чинь иөхөр намайг зайл хүүхэд үлдээгээд ганцаараа зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан чинь чи намайг цохидог хэн бэ гэж хэлээд нөхөр дахин хоолойноос гараараа багалзуурдаж дайраад байхаар нь тавиулах гэж нөхрийн биеийн цээж хэсгийг гараараа маажсан чинь намайг тавьсан юм. Би газраасаа босож ирээд нөхрийн нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь нөхөр чи намайг цохидог хэн бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан чинь би газарт унасан тэр үед миний ухаан балартсан байсан. Нэг харсан чинь газарт хэвтсэн миний уруул хэсгээс цус гарсан байдалтай байсан. Босож ирээд нөгөө өрөөндөө ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь нөхөр гар утас булааж аваад хана руу "Самсунг Жи-3" маркийн гар утсыг шидээд эвдэлсэн юм. Нөхөр Лхагвасүрэн нь чи цагдаад хэлдэг хэн юм бэ одоо чамайг би алчихая гэж хэлээд тагт хэсэг рүү чирч татаад байхаар нь нөхрийн үснээс зулгааж татаад дийлэхгүй байсан. Нөхөр намайг өргөөд тагтны хаалгаар гараад тагтнаас шидэх гээд байхаар нь шидүүлэхгүйн тулд нөхөртэйгөө зууралдаад барьцалдаад байж байснаа нөхөр намайг тавиад нойл орсон гэх мэдүүлэг. /хх-н 21-24/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Лхагвасүрэнгийн:..Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 41 дүгээр байрны 32 тоотод гэртээ эхнэр Даваахүү, болон ой 6 сартай хүүхдийн хамтаар байж байсан юм. Эхнэр Даваахүү нь орой найзуудтайгаа гадуур гарна шүү гэж хэлэхээр нь оройтож болохгүй шүү орой 00 цагаас өмнө ирээрэй гэж хэлсэн чинь эхнэр Даваахүү нь чадахгүй, миний хэдэн цагт ирэх нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхээр нь гэнэт миний түргэн уур хүрээд гартаа барьж байсан "Ай фон 6" маркийн гар утсаа эхнэрийн баруун чих рүү оносон. Тэгсэн чинь Даваахүү нь хоолтой аягаа над руу шидээд над дээр ирээд хөл рүү өшиглөөд нуруу руу гараараа цохиод, миний цээж, нүүр ам хэсгийг минь гараараа маажсан тэгэхээр нь би зөрүүлээд хоёр гарыг нь бариад дараад, цаашаа түлхээд өөрөөсөө холдуулсан чинь над дээр дахин ирээд миний нүүр лүү цохиод авахаар нь зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохиод авчихсан гэх мэдүүлэг. /хх-н 29-30/,     

 2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12316 тоот актын:

1.Д.Даваахүүгийн биед баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн нугалаасанд шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстад язрал, эрүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх-н 38/, 

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12326 тоот актын:

1.Б.Лхагвасүрэнгийн биед хамрын нуруу, дээд уруул, баруун бугалга, цээжинд зулгаралт, хэвлий баруун шуу, зүүн бугалганд, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх-н 41/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12326 дугаар дүгнэлт, 12316 дугаар дүгнэлт зэргийг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Лнь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 32 тоотод эхнэр Д.Даваахүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Д.Даваахүү нь  2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 32 тоотод нөхөр Б.Лхагвасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.ДБ.Лнарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12316, 12326 дугаартай  дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Д.ДБ.Лнар нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.ДБ.Лнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хорооныхон овогт Дэлэгсүрэнгийн Даваахүү, Элжигэн овогт Болдын Лхагвасүрэн нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.ДБ.Лнарыг 450 /дөрвөн тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.ДБ.Лнарт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.ДБ.Лнар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.ДБ.Лнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.ДБ.Лнарт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ