| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0029/И |
| Дугаар | 131/ШШ2016/00632 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2016/00632
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.*******цэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* *******, , од оршин суух, регистрийн дугаартай, овогт н т холбогдох” Баянхонгор сумын т байрлах *******анд 63 м квадрат 2 өрөө байр, нэг бүр нь 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 7 грашний 24.530.000 /хорин дөрвөн сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 3 грашийг өөрийн өмч болохыг тогтоож, түүний үнэ 85.010.000 /наян таван сая арван мянган/ төгрөгийг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2009 оноос Б.тай анх танилцсан. Улмаар 2014 оны 12 сар хүртэл хамт амьдарч байх хугацаандаа өөрийн барьсан байр, бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг хурааж хуримтлуулсан мөнгө төгрөгөө нийлүүлэн хамтран амьдарч байсан. Б.тай хамт Баянхонгор сумын 1-р багт байрлах 70 байрыг барихад хөрөнгө оруулалт хийхээр тохиролцон Д., Л. нартай тус байрыг барьсан. Энэ байрыг барихад тухайн үед би өөрийн сууж байсан орон сууцаа 26.645.000 /хорин зургаан сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгөөр зарж тус мөнгийг, бэлэн эргэлтэнд 30.790.000 /гучин сая долоон зуун ерэн мянга/ төгрөг нийт 57.435.000 /тавин долоон сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг тус байрыг хамтран барихад зориулж зарцуулсан. Харин Б. өөрт байсан 38.277.000 /гучин найман сая хоёр зуун далан долоон мянга/ төгрөгийг тус тус нийлүүлсэн. Ингээд бид хоёрын мөнгө 95.712.000 /ерэн таван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөг байшинг барихад нийлүүлсэн. Энэ үед бид хоёр охиныхоо хамт хамтран амьдарч байсан тул дээрх мөнгөнүүдийг барилга барихад нийлүүлснээс гадна Б.ын дүүгээс хамтарч нийт 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийг зээлсэн ба нийтдээ 295.712.000/хоёр зуун ерэн таван мянга долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийг тус барилгыг барихад зарцуулсан.Энэ барилгыг барихад нэг талаас Д., нөгөө талаас Л., мөн манай гэр бүлийг төлөөлж Б. нар хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тус мөнгийг зарцуулсан. Энэ үед бид хамтран амьдарч байсан ба гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд бидний дундаас охин Б. төрсөн байсан түл дээрхи хамтран ажиллах гэрээг байгуулахад манай гэр бүлийг Б. төлөөлж байсан.Ингээд тус орон сууц баригдаж бидэнд ногдох хэсэг нь 560.181.000 /таван зуун жаран сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болсон. Үүнээс заримыг нь зарж бэлэн мөнгийг нь авч байсан. Барилга барьж эхэлснээс хойш Б. барилга барих тооцоог барьж байсан бөгөөд түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд дан ганц Б. л төлөөлж гарын үсэг зурах зэрэг ажлуудыг хийдэг байсан юм. Бий болсон үл хөдлөх хөрөнгөнөөсөө бид бусдаас зээлсэн 200.000.000 /хоёр зуун сая төгрөг/ зөрүү болох 100 000 000 /нэг зуун сая төгрөг/ нийт 300 000 000 /гурван зуун сая төгрөг төлсөн гэж Б. хэлсэн. Мөн цонхны мөнгө 15 000 000 /арван таван сая төгрөг/ төлсөн гэж байсан. Үүнийг хасвал Нийт 245.181.000 /хоёр зуун дөчин таван сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөгийн хөрөнгө бидний дундын хөрөнгө гэж тооцогдож байгаа юм. Охины хөрөнгийг оруулахгүй гэж үзвэл би дангаараа 122.590.500 төгрөгийн хөрөнгийг авч болох бөгөөд харин охин бид хоёрт хоёуланд нь ногдоно гэж тооцоход нэг хүнд 81.727.000 /наян нэгэн сая долоон зуун хорин долоон мянган төгрөг ногдох бөгөөд хоёулаа бол нийт 163.454.000 /нэг зуун жаран гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг болж байгаа.
Б. бид хэд эхэндээ тус байрыг барихад хөрөнгө оруулж, байр барьж ашиглалтанд орсноос хойш 2014 оны сүүл үе хүртэл хамт амьдарч байсан хэдий ч хувийн таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болсон.Үүнээс хойш Б. охин бид хоёрт үйлчилгээний зориулалттай 61.440.000 төгрөгийн үнэ бүхий байр 1 ш, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий граш 1 ш, 9.000.000 /есөн сая төгрөг/ нийт 78.444.000 төгрөгийн хөрөнгө л өгсөн.
Нийт бий болсон үл хөдлөх хөрөнгийг Б., охин бид гурав хувааж авах ёстой, 86.727.000 /наян зургаан сая долоон зуун хорин долоон мянга төгрөг/-ний хөрөнгө нэг хүнд ногдох учиртай байтал охиндоо ногдох хөрөнгөө өгөхгүйгээс гадна надад ногдох хөрөнгийг ч өгөхгүй, зарим хөрөнгийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлээд байгаа юм. Энэ байранд хөрөнгө оруулалт хийхэд бид нэг гэр бүл байсан, охин бид гурав тус хөрөнгөнөөс хамтдаа өмчлөх эрхтэй ч Б. бусад үл хөдпөх хөрөнгийг өөртөө авчихаад өгөхгүй байгаа юм.Охин бид хоёр нийт бий болсон 245.181.000 /хоёр зуун дөчин таван сая нэг зуун наян нэгэн мянган төгрөгний үл хөдлөх хөрөнгөнөөс /163.454.000 /нэг зуун далан гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгө авах байсан. Гэтэл бидэнд 78 444 000 төгрөгний хөрөнгө л өгсөн.Миний охин хамт амьдарч байсны хувьд тус үл хөдпөх хөрөнгөнүүдээс өмчлөх эрхтэй. Мөн төрсөн эцгээрээ гэр орон, тэжээн тэтгэх мөнгө зэргийг гаргуулан хэрэглэх эрхтэй. Бидний хамтран хөрөнгө оруулж бий болсон дундын үл хөдлөх хөрөнгүүдээс 3 өрөө 93 м квадрат байрыг авсан, Баянхонгор сумын *******т байрлах *******анд 63 м квадрат 2 өрөө байр, мөн тус байрын нэг давхарт байрлах машины 7 граш байгаа.Энэ үл хөдпөх хөрөнгөнүүдээс охин бид хоёрт ногдох хэсэг нь 85.010.000 төгрөгийн үнэ бүхий Баянхонгор сумын т байрлах *******анд 63 м квадрат 60.480.000 сая төгрөгийн 2 өрөө байр, нэг бүр нь 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 7 грашны 24 530 000 /хорин дөрвөн сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 3 граш нэг талтай надад ногдох ёстой.
Иймд Б.аас бидний хамтран хөрөнгө оруулсны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгөнөөс охин бид хоёрт ногдох үл хөдлөх хөрөнгө болох 85 010 000 /наян таван сая арван мянган/ төгрөгийн үнэ бүхий Баянхонгор сумын т байрлах *******анд 63 м квадрат 2 өрөө байр, нэг бүр нь 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 7 грашны 24 530 000 /хорин дөрвөн сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 3 грашыг охин бид хоёрын өмч болохыг тогтоож, түүний үнэ 85 010 000 /наян таван сая арван мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд шүүхэд гарсан нэхэмжлэлдээ худлаа зүйлийг дурдаагүй. Хариуцагч Б. эвлэрэхгүй гэсэн учраас шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Би Б.тай хамтран амьдараагүй байхдаа байр худалдаж авахаар гийн нэр дээр захиалга авсан байсан. Тэгээд Б.тай танилцсан. 26645000 төгрөг д байж байгаад 60 айлын орон сууцны тооцоонд оруулахаар Б.ын данс руу шилжсэн. Энэ тухай бичиж нотлох баримтад хавсаргасан. Бэлнээр өгсөн 30790000 төгрөгөөс 18000000 төгрөгийг хасаад 12790000 төгрөг үлдэж байгаа.Барилгын материалын бизнес хийж байгаад хуримтлуулсан 18000000 төгрөг эгчид байсан. Тэгээд эгчтэй тооцоогоо шахаж байхад *******гийн мөнгийг авъя гэж Б. аваад барилгын тооцоонд оруулсан байдаг. Б. нь 18000000 төгрөг төмөрт гэж бичсэн байдаг. Б.ын данс руу гаас 26420000 төгрөг орсон, гийн гэх үлдэгдэл 10000000 төгрөгийг би Б.т өгсөн. Би анх байраа 22000000 төгрөгөөр зараад, 26645000 төгрөг нийт д өгсөн байсан. 12000000 төгрөг нь би д 30 гаруй сая төгрөг буцааж өгсөн байж байгаад Б.т дансанд 28420000 төгрөг шилжүүлсэн. Б.ын дүү гаас 10000000 төгрөг байр захиалах гээд зээлсэн нь үнэн. Тэр үед Б.ын мөнгө гэж дүү д байхгүй байсан. Барилга баригаадгүй, дөнгөж байрны захиалга өгсөн, Б., дүү нартай дөнгөж танилцаж байсан үе. Тэгээд дүү д нь 10000000 төгрөгийг буцааж өгөхөөр гаар Б.ын дансанд өөрийнх нь мөнгөтэй нийт 28000000 төгрөг шилжүүлүүлж, 10000000 төгрөгийг д өгөөрэй, 5630000 төгрөг нь чиний мөнгө гэж хэлсэн.Түүний үлдэгдэл миний 1279000 төгрөг Б.ын дансанд 2011 онд байсан. Би байр зарсан 22000000 төгрөг дээр 3, 4 сая төгрөг нэмж д хадгалуулсан байсан. Барилгын ажил дуусахад 26645000 төгрөг Б.ын дансанд шилжүүлсэн. ийн гэх хурамтлалын 18000000 төгрөг эгчид байсныг Б.т өгч гарын үсэг зуруулсан. Б.*******д 10 хэдэн сая төгрөг гэж бичсэн баримт байна, түүнийг Б. бид хамтран амьдарч байхдаа тавилга авсан байдаг. Тийм учраас энэ хүнд 10000000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Би барилга барихад 50000000 гаруй төгрөг зарцуулсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.*******, Б., , гэх хүмүүс хамтарч барилга барихаар хоорондоо ярилцаж хөрөнгө оруулалт хийхдээ Б.*******гийн хувьд Б.т хуучин байсан 12790000 төгрөг дээр нь нэмж д байсан гэх 26645000 төгрөг, д байсан гэх 18000000 төгрөг, нийт 57435000 төгрөгийг барилга барихад зориулж хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн Б., Б.******* нар нь барилгад хөрөнгө оруулахын тулд Англид байдаг дүүгээсээ 200000000 төгрөг зээлсэн. Тэр мөнгийг Б., Б.******* нар хамтран зээлсэн. Б.ын хувьд барилга барихад 38277000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ 200000000 төгрөг, Б.*******гийн 57435000 төгрөг, Б.ын 38277000 төгрөг нийлээд үл хөдлөх хөрөнгө барих хөрөнгө оруулалт болсон. Тэгээд барилга баригдаж дууссан. Тэр үед Б. Б.******* нар нь нэг гэрт байсан. Энэ хоёр цэвэр ашигаа хуваах талаар ярилцаж, хөрөнгө бий болоод нийт цэвэр ашиг 560181490 төгрөг байсан. Үүнээс өөрсдийн оруулсан мөнгө, бусдаас зээлсэн мөнгө гэх зарлагуудаа хасаад үлдэгдэл цэвэр ашгийг Б.*******, Б., охин Б. нар хувааж авах ёстой. Түрүүн Б.ын хувьд Б.*******гийн оруулсан хөрөнгө гэдгийг ерөнхийдөө хэлж, зөвшөөрсөн. Гэхдээ Б. миний мөнгө гэж тайлбарлаж байгаа ч дансны хуулгад , , Б.*******д өгсөн, шилжүүлсэн гэсэн юм байхгүй байдаг. Эдгээр нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, өөрсдийн бичсэн гар тооцооны эх хувь зэргээр нотлогдоно. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байгаа. Үүн дээр хамтын үйл ажиллагаанаас би болсон хөрөнгийн цэвэр ашигаас Б.*******д ногдох ашгийн 85010000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч Б.*******, түүний охин Б., хариуцагч Б. нарын дундын өмч болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар нь 2012 онд ашиг олох зорилгоор хамтран барилга барихад хөрөнгө оруулж, тэдгээрийн хооронд аман хэлцэл байгуулагдсан нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарын тайлбараар нотлогдож байна. Б.*******гийн зүгээс д хадаглагдаж байсан бэлэн 26000000 төгрөгийг уг барилга барихад зарцуулсан. Мөн 9000000 төгрөгийг Б.т гаас өгсөн гэх мэт. Эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ бүх шинжээрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ Б.*******, Б. нарын хооронд байгуулагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.8-т зааснаар зарчимууд үйлчилнэ. Гэтэл өнөөдөр Б. нь бүх тооцоог барьж байсан гэсэн утгаар өөрийн талд ашигтай байдлаар тайлбарлаж байгаа буруу байна. Өөрөөр хэлбэл Б. өөрөө 2011 оноос 2014 он хүртэл Б.*******тай хамт амьдарчаад тайбартаа худал мэдүүлж, үнэн зөв ярих үүргээ зөрчиж байна. Хариуцагч хэлэхдээ миний Б.*******д өгсөн 64м2 2 өрөө байр, 1 ширхэг граш охин Б.д өгсөн хөрөнгө юм аа гэж ярьсан. Тийм юм бол Б.******* өөрт ногдох хөрөнгөө авах эрхтэй. Хамтын үйл ажилгаанаас бий болсон хөрөнгийг шүүхэд үнэлүүлэхэд хөрөнгийн ихэнх хувийг Б. өөрийн мэдэлд байлгаж байгаа юм. Энэ шудрага бус байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаарлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:
1. Б. миний бие Б.*******тай 2009 онд танилцсан бөгөөд 2011.12 сар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд хөрөнгө орлого, санхүүгийн бүх асуудал тус тусдаа байсан. Б.******* нь 2015.02.27-нд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015.04.06-ны өдрийн 145 дугаар шийдвэр гарсан. Тухайн шийдвэр болон нэхэмжлэлд ямар хугацаанд хамтран амьдарсан талаар тодорхой байгаа тухайн шийдвэрийг анхааралтай харна уу? 2. Б.******* нь ор үндэсгүй худлаа зүйл ярьдаг мөнгө төгрөг, эд хөрөнгө нэхдэг энэ байдал нь иргэн намайг болон шүүхийг үл хүндэтгэж шүүхээр тоглоом наадам хийж байна. Б.*******гаас мөнгө төгрөг аваагүй. Надад мөнгө төгрөгч өгөөгүй. Би 2012.05.01-ний өдөр хамтран ажиллах гэрээг Л., Б., , , Б. нарын 5 хүн гэрээ байгуулан 60 айлын орон сууц барьсан. ******* нь мөнгө нийлүүлээгүй учир “Хамтран ажиллах гэрээ”нд нэр ороогүй. Миний дансны хуулганд *******гаас гэсэн нэгч мөнгө байхгүй.
3. Б.******* нь 2011 оны хавар гал тогоо тусдаа 1 өрөө байраа зарсан бөгөөд хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй. Байр зарсан мөнгө нь эгч д нь байдаг гэж сонссон. Надад тэр мөнгийг өгөөгүй. Би аваагүй. Харин 2011 оны зун 07 сард миний төрсөн дүү гаас шинэ байр авах гэсэн юм гээд 10.000.000 төгрөг авсан. ******* нь 10 сая төгрөг авсан өөрөө мэдэж байгаа.
4. Б.******* нь 25-26 насны 2 эрэгтэй хүүхэдтэй бөгөөд 2013.07 сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хүргэн Гансүх болон бусад хүмүүсийн барилгын материал тээвэрлэж яваад онхолдож газар хатуу тэнгэр хол байхад миний дүү гаас 10.000.000, надаас 15.000.000 төгрөг авч хүмүүсийн өрийг дарж машин тэргээ янзалсан.
5. Мөн миний өмч болох 8.000.000 төгрөгийн үнэ бүхий граш, 24 тоот байрнаас авах ёстой 9.000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөгийг худлаа ярьж хууран мэхлэх замаар залилан авсан.
6. МУ-ын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж иргэнийхээ болон эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж охин Б.аас сар бүр 90.000 төгрөг тогтмол өгч байгаа болно. Мөн охиндоо 64мкв 61.440.000 төгрөгийн орон сууц өгсөн. Ипотекийн зээлийн 18.432.000 төгрөгийг суутган үлдэгдэл 43.008.000 төгрөгийг бэлнээр гаргаж Б.*******д өгсөн. Зээлийн материал бүрдүүлэхэд хөрөнгө орлого хүрэхгүй байна гэхэд нь хамтран зээлдэгчээр материал бүрдүүлэн өгсөн.
7. Эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж охиндоо өмч болох хөрөнгө эхэд нь орох орон байр өгсөн гэж үзэж байна. Охиноо нас биед хүрэхэд өв хөрөнгө өгөх ёстой гэдгийг гүнээ ухамсарлаж байгаа, би өмнөх шүүхэд тайлбар гаргахдаа ирээдүйд энэ нялх охин хэн дээр нь байвал сайн хүн болохыг тунгаана биз. Энэ хүнд эх хүний үүрэг хариуцлагыг сайн мэдэж ухамсарлуулаарай. Энэ миний охин ирээдүйд сайн эх болох ёстой шүү гэж хэлснээ давтан хэлмээр байна. Яагаад гэвэл хүний хүүхэд хөхөө хөхөж, хөхөө барьж унтдаг байхад миний нялх охин уруулаа хөхөж, хүний чих барьж унтдаг нь хөхнөөсөө гараагүй нялх охиныг маань халуунтай ханиадтай байхад нь хаяаад Улаанбаатар, Эрээнд зугаа цэнгэл хөөцөлдөөд явж байсан ийм эмэгтэй шүү дэ. Би эх хүн гэж хэлээгүйн учир нь бас охин маань айлаар хэсэж цагаан хорхойтой байхад нь эмчлүүлэлгүй нэгдсэн эмнэлэгт лаборант хийдэг төрсөн дүүгээр шинжилгээний дүнг засуулан цэцэрлэгт өгөөд айл айлаар хэсүүлэн хонуулсаар байгаад бэлгийн замын өвчин туссан байхад нь би энэ хүүхдийг чинь асарч чадахгүй юм байна чи ав гээд гэрчилгээтэй нь надад өгч байсан. Би гэр орноос нь хувцас хунарыг нь аваад УБ хотод нэг сар эмчлүүлж эдгээсэн. Охинд маань аав чинь үхсэн гэж хэлдэг. Эд мөнгө хөрөнгө нэхэж мессеж бичдэг, худалч хулгайч луйварчин ийм л эмэгтэйн дэргэд ирээдүйн эх болох миний нялх охин хүмүүжсэн байна. Энэ хүн миний охиныг алсан ч миний дур яасан ч миний дур гэдэг хүн дэ. Энэ дашрамд миний охин д ямар нэгэн юм тохиолдоход хариуцлагыг Б.*******гаас тооцно гэдгийг хариуцлагтайгаар мэдэгдье. Охин маань хэдий нялх ч аавтайгаа баймаар байна гэж дахин дахин хэлдгийг бодолцмоор л байгаа юм. 8. Би Б.*******гаас мөнгө аваагүй. Дүү болон аас л мөнгө авсан. Одооч төлж дуусаагүй байна. Барилга орон сууц барихад миний бүх мөнгө дансаар гарсан. Хуулга нь *******гийн төрсөн эгч д байгаа. Үндэслэлгүй мөнгө төгрөг нэхэж байгаа Б.*******д харамсаж байна. Би охиноо бодоод дуугүй явж байгаа шүү гэж хэлмээр байна.
9. Хуулийн дагуу граш 8 сая болон 9 сая төгрөг гаар дамжуулан авсан. 20 сая төгрөг, надаас авсан 15 сая төггрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно. Б.*******тай гэр бүл биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна..гэжээ.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
гаас авсан төгрөг миний дансанд орж ирсэн. *******гийн гэх 12790000 төгрөгийг 04 сарын 30-ны өдрөөс 09 сарын 30-ны хооронд би Говь-Алтай аймагт байх үедээ 08 сарын 19-ны өдөр гийн дансанд 12790000 төгрөг дээр 4800000 төгрөг нэмж хийсэн. 2013 оны 08 сарын 17-ны өдөр би Б.*******гийн данс руу 10000000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2013 оны 08 сарын 19-ны өдөр Б.*******гийн данс руу 5000000 төгрөг шилжүүлсэн. 2013 оны 08 сарын 20-ны өдөр 2000000 төгрөг дээр 900000 төгрөг нэмж нийт төмөрийн гэх 18 сая төгрөгийг урьдчилж *******д өгсөн юм. 26645000 төгрөг гээд байна. Энэ тухай нотлох баримтыг хэрэгт өгсөн.Тухайн байр захиалах үед би дүү г миний мөнгөнөөс 10000000 төгрөг Б.*******д шилжүүлчих гэж хэлэхэд дүү би та хоёрт 10000000 төгрөг нэмж шилжүүлэе гээд нийт 20000000 төгрөг шилжүүлсэн. Би 2011 оны 12 сарын 23-нд д 1000000 төгрөг бэлнээр өгсөн. Энгээд 21000000 төгрөг болсон. Дараа нь 2012 оны 03 сарын 12-ны өдөр байр ашиглалтад ороод байж байхад *******гийн эгч анх удаа миний данс руу 9000000 төгрөг шилжүүлээд, би нэмж 5630000 төгрөг,11630000 төгрөг, нийт 26645000 төгрөг болсон. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Буцаан олгогдсон 28420000 төгрөгийн хувьд албан ёсоор миний данс руу орсон.Нотлох баримтад авагдсан /*******гийн мэдэхгүй/ Болор 16940000 төгрөг гэж бичсэн байгаа. Тэр мөнгийг 1397000 төгрөгтэй нийлүүлээд *******д 2013 оны 03 сарын 22-ны өдөр өгсөн. 2013 оны 03 сарын 18-ны өдөр манай ШТС-ийн хамт олон эрэгтэй, эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байхад үед Б.******* нь би авах ёстой мөнгөө авна гэж хэрүүл болж цаасан тооцоо ирсэн. 2013 оны 03 сарын 22-нд *******гийн байгаа газар очоод 14897000 төгрөгийг, төмөрийн үнэ 1397000 төгрөг, *******гийн хүүхэд Түмэн-Өлзийн Баянхонгор ШТС-аас зээлээр авсан шатхууныг өөрийн данснаас 9000000 төгрөг гаргаж төлөөд, нийт 16940000 төгрөг өгсөн. Англид байдаг дүү паунд гэдэг мөнгийг өгсөн. Тухайн үед монгол мөнгөөр 200000000 төгрөг байсан, нийт 300000000 төгрөг төлөхөөс талыг нь өгөөгүй байгаа. Би барилгын ашигаас үл хөдлөх хөрөнгөөр нь 3 өрөө байр, үйлчилгээний зориулалттай 2 өрөө байр авсан. 2013 оны 03 сарын 12-ны өдөр 16940000 төгрөгийг Б.*******д буцааж өгсөн. Энэ мөнгийг *******гийнх гэж үзэхгүй байна. Учир нь барилга баригдаж дуусахаас өмнө надад байсан мөнгө юм. Миний оруулсан хөрөнгө дүүгээс зээлсэн 200000000 төгрөг, мөн би дүү аас 48000000 төгрөг, 2012 оны 09 сарын 20-ны өдөр 15500000 төгрөг авсан. 2013 оны 04 сарын 01-ны өдөр 13 сая төгрөг дүү аас гийн дансанд шилжсэн байдаг. 2013 оны 04 сарын 04-ний өдөр аас Б.т, Б.аас гэсэн 200000000 төгрөг дансанд шилжсэн. Эдгээр мөнгийг би ганцаараа гаргасан, мөн цонх хийлгэсэн гэх 15000000 төгрөгийг Б.*******гийн ах дүүст өгсөн. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ д, д гэсэн миний данснаас гарсан мөнгө 60 айлын орон сууцны тооцоо юм. 2012 оны 03 сарын 10-ны өдөр гаас 9000000 төгрөг миний дансанд орсон.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Б.т холбогдуулан” Баянхонгор сумын т байрлах *******анд 63 м квадрат 2 өрөө байр, нэг бүр нь 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 7 грашний 24.530.000 /хорин дөрвөн сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 3 грашийг өөрийн өмч болохыг тогтоож, түүний үнэ 85.010 000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Б.аас хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн цэвэр ашигаас өөрт ногдох хөрөнгийн үлдэгдэл 85.010.000 төгрөгийг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
2012 оны 05 сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах” гэрээгээр нэг талаас Л., Б., Б. /А-тал/, нөгөө талаас , Б. /Б-тал/ нар харилцан тохиролцож Баянхонгор сумын 1-р багт байрлах Б.гийн эзэмшлийн газар дээр 60 айлын орон сууцыг 900.000.000 төгрөгийн санхүүжилтээр 2 тал тэнцүү хуваан гаргаж. Нийт ашгийн 60 хувийг А-тал, 40 хувийг Б-тал авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр хамтран ажиллах гэрээний нийт ашигаас Б. нь 1-70-******* 64 мкв байр, 63 м квадрат 2 өрөө байр, 93 мкв 3 өрөө байр, 9 граш зэргийг авч үүнээс Б.*******д 1-70-******* 64 мкв байр, автомашины граш 1 ш, 9000.000 төгрөг зэргийг өгч, өөрийн өмчлөлд 63 м квадрат 2 өрөө байр, 93 мкв 3 өрөө байр, 7 автомашины граш зэргийг үлдээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Б.*******, Б. нар нь 2009 оноос 2014 оны 12 сар хүртэл гэр бүл, эр эмийн харилцаатай байж, мөн хугацаанд 2011 оны 11 сарын 16-ны өдөр охин Б.ыг төрүүлж өсгөсөн байна.
Харин зохигчид албан ёсоор гэрлэлтээ батлуулж Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг үүсгээгүй, 2015 оны 04 сарын 06-ны өдрийн 145 дугаар шүүхийн шийдвэрээр Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гаргуулжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
1. Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ”ээр зохицуулагдахаар байна.
Үйл баримтаас үзвэл зохигчид хамтран амьдарч байхдаа тус тусийн хөрөнгөө нийлүүлэн бусадтай хамтран үл хөдлөх хөрөнгө барьж түүнээс ашиг хүртэх зорилготой байсан нь тогтоогддог.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэснээс үзвэл Б., Б.******* нар нь өөр хоорондоо амаар тохиролцон хэлцэл байгуулсан гэж үзэх боломжтой байна.
Түүнчлэн уг хуулийн 477.2-д “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно”, 477.3-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4-д “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна”, 478.8-д ”Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”...гэснээс үзвэл зохигчид хувь нийлүүлснээс бий болсон хөрөнгө нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө, уг хөрөнгийг талуудын төлсөн хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хувиарлана гэж ойлгогдож байх тул нэхэмжлэгч Б.******* нь дундаа өмчлөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”..гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Б.******* нь“Энэ байрыг барихад тухайн үед би өөрийн сууж байсан орон сууцаа 26.645.000 /хорин зургаан сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгөөр зарж тус мөнгийг, бэлэн эргэлтэнд 30.790.000 /гучин сая долоон зуун ерэн мянга/ төгрөг нийт 57.435.000 /тавин долоон сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг тус байрыг хамтран барихад зориулж зарцуулсан” гэсэн боловч 57.435.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн гэдгээ шүүхийн өмнө нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхэд өгсөн тайлбартаа “Өөрийн өмч болох 1-35-3 тоотод байх 1 өрөө байрыг 2011 оны 08 сарын 17-ны өдөр Б.Уянгад зарж борлуулсны орлого болох 26.645.000 /хорин зургаан сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг Б.д байр захиалахаар урьдчилан өгсөн байсныг 70-р байрны хөрөнгө оруулалтад өгсөн гэжээ. Гэрч Б. энэ байдлыг нотолж шүүхэд мэдүүлэг өгсөн байна.
Гэвч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 1-35-3 тоот байрыг 11.000.000 төгрөгөөр худалдсан гэх худалдах худалдан авах гэрээг гаргаж өгсөн бол хариуцагч Б. нь Б.д өгсөн гэх 26.645.000 төгрөг нь Б.ын дүү Б.гаагаас болон бусад байдлаар зээлж босгосон хөрөнгө бөгөөд байрны хөрөнгө оруулалтанд ороогүй гэж маргасан байна.
Нөгөө талаар 26.645.000 төгрөгийг хэзээ ямар байдлаар дансаар эсвэл бэлнээр Б.д хүлээлгэн өгсөн эсэх, энэ мөнгө тухайн 70-р байрыг барихад зарцуулагдсан эсэх нь тодорхой бус байна.
Мөн Б.******* нь бэлэн эргэлтэнд байсан 30.790.000 төгрөгийн буюу зарим хэсэг болох Б.*******гийн барилгын төмөр худалдан борлуулснаас 18.000.000 төгрөгийг хэзээ хэрхэн өгсөн нь тодорхой бус, зохигчид өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн 70-р байрыг барих хугацаанд Б.*******, Б. нарын банкин дахь харилцах дансаар олон удаагийн давтамжтайгаар орлого зарлага гарч харилцан бие биедээ өгч авалцаж байсан бөгөөд энэ байдлаа зохигчид тайлбарлахдаа бусдад тавьсан өр төлбөр, өөр хоорондоо өгч авсан мөнгө, ахуйн болон гэр бүлийн хэрэгцээ, ах дүүгийн хооронд хийгдэж байсан гүйлгээ гэж тайлбарладаг бөгөөд тухайн барилгын ажилд зарцуулагдсан эсэх нь нотлогдохгүй байх тул тухайн гүйлгээнүүдийг барилгын хөрөнгө оруулалтанд оруулсан гэж шүүх таамгаар дүгнэх боломжгүй юм.
2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 70-р байрыг барихад Б., Б.******* нарын оруулсан хөрөнгөнд тохирох нийт ашигаас өөрт ногдох ашиг болох 85.010.000 төгрөг гаргуулах шаардлага нь тодорхой бус ойлгомжгүй байна.
Тухайлбал Б. нь анх Д. нартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахдаа Б.ын гэр бүлээс /Б.*******/нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох улмаар 70-р байрыг барьж ашиглалтанд оруулснаас нийт хэдэн төгрөгийн ашиг гарсан, үүнээс Б.ын гэр бүлд хэдэн төгрөгийн ашиг хувиарлагдсан зэргийг тогтоох боломжгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоолгоогүй, нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадахгүй байна. Иймд шүүх зохигчдын мэдүүлэгт үндэслэн нийт ашиг, үүнээс Б., Б.******* нарт ногдох ашгийг тодорхойлж хөрөнгө хувиарлах боломжгүй юм.
Эцэст нь Б.******* нь хамтран ажиллах хэлцлийн үр дүнд бий болсон үр дүнгээс 70-р байрны *******од байх 64 мкв байр 1 ш, автомашины граш 1 ш, 9000.000 төгрөг зэргийг авсан болох нь түүний нэхэмжлэл тайлбараар тогтоогдож байх тул хамтран ажиллах гэрээнээс өөрт ногдох хэсгийг авсан гэж шүүх дүгнэв.
Шүүх хавтаст хэргийн 126, 127 дугаар талуудад авагдсан тооцоо нийлсэн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Учир нь хэн, хэзээ ямар учраас тухайн тооцоог гаргасан юуг нотолж байгаа нь тодорхойгүй, гарын үсэг баталгаа байхгүй мөнгөний дүн бичсэнээс өөр ач холбогдолгүй баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн гэрч Б., Б. нарын мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотолж чадахгүй, нотолгооны эх сурвалжыг заагаагүй байгааг дурьдав
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгдийн хураамжид төлсөн 583000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж үлдээв.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилж дүгнэлт гаргуулахад гарсан зардал болох 120.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж шинжээчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн ” Б.аас хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн цэвэр ашигаас өөрт ногдох хөрөнгийн үлдэгдэл 85.010.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 583000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, шүүхийн зардал болох шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 120.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ