Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/242

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энххүүгээр хөтлүүлж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д М холбогдох 1912............. дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

                                                                                                                                                                                                                       

  Шүүгдэгч:  Б овгийн Д М/РД:/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Э.Д зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

            Мөрдөн байцаалтын үед:

 

            Хохирогч Э.Д өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би хөдөөнөөс аймгийн төвд гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирэх үед манай нөхөр М байсан. Би гэртээ орж ирээд хөдөө гэр рүүгээ утсаар залгаж би гэртээ ирчихлээ гэж хэлсэн чинь М наадуулдаа ирсэн очсоноо юуг нь хэлдэг юм бэ гэж уурлаад гараараа миний баруун талын нүд рүү 2-3 удаа цохисон. Тэгээд намайг газар унагачихаад цээжин дээр өвдөгөөрөө хүчтэй чанга өвдөглөөд миний хүзүү хоолойг боогоод намайг гэрээс гарахгүй байсан. Тэгээд М гэрээс явсан хойгуур хөдөө гэр рүүгээ залгаж хэлсэн чинь манай аав манайд ирсэн. Намайг гэртээ орж ирээд хөдөө гэр рүүгээ залгаж ярьсан чинь намайг залгахаар утсаа авдаггүй байж гэж хэлээд уурлаж намайг зодсон. Тухайн үед нөхөр бид хоёр байсан. Өмнө нь 2018 оны 05 дугаар сард нөхөр Мнамайг гэртээ байхад бас зодсон.  Тэр үед нь би цагдаа дуудаж шалгуулаад, Мшүүхээр орж байсан. Би гомдолтой байна, Мөнхжаргалаас сална....гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 хуу/

 

Хохирогч Э.Д дахин өгсөн: ...тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй манай бага хүүхэд байсан бага насны хүүхэд байгаа юмны учир мэдэхгүй. 2018 оны 05 дугаар сард намайг цохиж зодоод шүүхээр орж мөнгөн торгуулийн ял авч байсан. Одоо миний биеийн байдал зүгээр байна өвдөж зовиурлаж байгаа зүйл алга байна.  Манай нөхөр М2018 оны 05 дугаар сард намайг зодож учруулсан өөр хүн учруулаагүй. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч Б.Э өгсөн:...манай Д гэх охины баруун нүд нь хөхөрсөн, хүзүү хоолойн улайсан байдалтай байсан. Юу болсон юм бэ гэж асуухад нөхөр Мнь би зодчихсон юм гэж хэлж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Мөмнө нь 2018 онд манай охиныг зодож шүүхээр шийтгэгдэж байсан. Мөнхжаргалаас манай охиныг яагаад зодсон юм бэ гэж асуухад юм хэлэхгүй, ууртай доошоо хараад суугаад байсан. Мзан авир их муутай дандаа ууралсан байдалтай байдаг. Хүнтэй ил сайхан хуучилж чадахгүй дан далд юм бодож явдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч Л.Д өгсөн:..өнгөрсөн онд нэг удаа зодоод тэр асуудал дээрээ шүүхээс мөнгөн торгуулийн ял шийтгүүлсэн. Саяхан хавар зодсон гэсэн энэ хоёр хэрүүл маргаан хийгээд байдаг болоод байгаа. Манай хүү бэр хоёр таарамжтай харьцаатай байдаг өнгөрсөн оноос эхлээд хэрүүл маргаан хийх болсон энэ хоёрыг би ойлгохгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Гэрч С.Б өгсөн:...манай хүү төлөв даруу зантай гайгүй зан ааштай ажилсаг хүүхэд байгаа юм. Хүний үгнээс гардаггүй томоотой хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Шинжээч С.Х өгсөн:..2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Дг өөрийн биеэр мэдрэлийн үзлэг хийхэд хуучин тархи доргилт шинж болох нүдний алиманд хөндлөн болон босоо чичирхийлэлтэй даган зохицолт алдагдсан хамар уруулын нугалаа баруун тал гөлгөр дагзны булчингийн хөшингө 1 хуруу ромбергийн тэнцвэрийн сорилд бага зэрэг гуйвж байсан зэрэг шинжүүд илэрч байсан. Цаг хугацааг нь тогтоох боломжгүй илэрч байгаа тархи доргилтын шинжүүд нь хуучин гэдгийг илтгэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Д.М яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр хөндөөнөөс ирээд бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад би өөрийн эхнэрийнхээ баруун талын нүд рүү 3 удаа цохиж авсан. Мөн эхнэрийнхээ хүзүү хоолойг бага зэрэг боосон өөр ямар нэг асуудал болоогүй. Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нээх их согтоогүй байсан. Хөдөө гэртээ харьж ирээд ирсэн тухайгаа аавдаа хэлэхээр нь чи юуг нь хэлдэг юм гээд тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй харин тухайн үед хэрэлдэж маргалдаж байгаад баруун гараараа эхнэр Дгийн баруун тал нүд толгой хэсэг рүү нь 3 удаа алагдаж авсан. Өөр гар хүрээгүй. Эхнэр нөхөр юм чинь хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан, гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй. Ер нь бол архи ууснаас л болж хэрүүл маргаан гардаг. Би жаахан архи уусан үедээ урдаас нь янз бүрийн юм ярьдаг тэгээд л хэрүүл маргаан гардаг. Эхнэр Д нүүр эрүү хэсэг рүү 3 удаа баруун гараараа алагдаж цохисон эрүү нүүр хэсэг хөхөрч хавдсан, өөр гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн  34-37 хуу/  

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт:

Э.Д биед гэмтэл учирчээ. 
Э.Д биед тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдийн
няцралт гэмтэл учирчээ.

Тархи доргилт гэмтэл нь шинж байдлаараа хуучин, баруун нүдний доорхи зөөлөн эдийн
няцралт нь шинэ гэмтэл байх тул болсон асуудалтай тохирох боломжтой.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дээрх гэмтлүүд нь тус тусдаа  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 24  хуу/


Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 хуу/

Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-41 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 хуу/ 

            Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52 хуу/

Д.Мөнхжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 хуу/

Зөрчлийн лавлагаа /хх-ийн 59-63 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 64-65 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Э.Д шүүгдэгч Д.М нь зодож, түүний биед тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.М үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Д өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би хөдөөнөөс аймгийн төвд гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирэх үед манай нөхөр Мбайсан. Би гэртээ орж ирээд хөдөө гэр рүүгээ утсаар залгаж би гэртээ ирчихлээ гэж хэлсэн чинь Мнаадуулдаа ирсэн очсоноо юуг нь хэлдэг юм бэ гэж уурлаад гараараа миний баруун талын нүд рүү 2-3 удаа цохисон. Тэгээд намайг газар унагачихаад цээжин дээр өвдөгөөрөө хүчтэй чанга өвдөглөөд миний хүзүү хоолойг боогоод намайг гэрээс гарахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 хуу/

 

Гэрч Б.Э өгсөн:...манай Д гэх охины баруун нүд нь хөхөрсөн, хүзүү хоолойн улайсан байдалтай байсан. Юу болсон юм бэ гэж асуухад нөхөр Мнь би зодчихсон юм гэж хэлж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Д.М нь хохирогч Э.Д зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Д.М үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийг зүйлчлэл зөв байна.

 

            Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Д.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Мнь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож болохыг дурдаж, шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.   

 

            Шүүгдэгч Д.Мнь өмнө нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг торгох ялыг төлж дууссан болох нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 174 дугаартай хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахмад М.Энхтунгалагийн тогтоолын хуулбараар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Д нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй” гэж  /хх-ийн 64 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                              

                                                    ТОГТООХ нь:

 

Шүүгдэгч Бовгийн Д М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 


2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мнь шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.    

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ