| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0560/И |
| Дугаар | 131/ШШ2016/00573 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2016/00573
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******. *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, овогт ы нарт холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 1970600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
2015 оны 03 сарын 27-ны өдөр тотортой шинэ мустанг 150 мотоциклийг 2015 оны 05 сарын 10-ны өдөр 1670000 төгрөг гэрээ хийгээд өгөх өгч чадалгүй, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болтол сунгасан билээ.
Одоо өгөх хугацаандаа 2 сараар хэтрээд байна.
Алданги 2 сарын 150300 төгрөг нийт 300600 болж байна. Дүн 1670000+300600= 1970600 төгрөгийг Ж., Д. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ж., Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж.*******аас мотоцикль авсан нь үнэн 1970600 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д., Ж. нарт холбогдуулан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 1970600 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Д., Ж. нар нь У.*******тай харилцан тохиролцож Мустанг 150 мотортой хөдөлгүүртэй, аралын дугаартай, Мустанг-150 маркийн мотоциклийг 1670000 төгрөгөөр 2016 оны 05 сарын 10-ны дотор төлж барагдуулахаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Д., Ж. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргийн төлбөр нийт 1970600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тайлбараа бичгээр гаргасан байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46480 төгрөгийн тал хувь болох 23240 төгрөгийг хариуцагч Д., Ж. нараас, улсын орлогоос 23240 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д., Ж. нар нь “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 1970600 төгрөг”-ийг нэхэмжлэгч Ж.*******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46480 төгрөгийн тал хувь болох 23240 төгрөгийг хариуцагч Д., Ж. нараас, улсын орлогоос 23240 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ