| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0581/И |
| Дугаар | 131/ШШ2016/00595 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2016/00595
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******. *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын т оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2537500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
2015 оны 09 сарын 20-ны өдөр Мустанг 150 мотортой дугаартай шинэ мотоциклийн үнэ 1750000 төгрөгийг 2016 оны 01 сарын 20-ны өдөр өгөхөөр зээлсэн. Ингээд гэрээ 2016 оны 04 сарын 30-нд сунгаад 1750000 төгрөг өгөхөөр сунгасан. Олон удаа утсаар ярьсан. Иймд үндсэн 1750000 төгрөг, алданги 787500 төгрөг, нийт 2537500 төгрөгийг Б.ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:
Б. би 2015 оны 09 сарын 20-ны өдөр Мустанг 150 мотортой дугаартай шинэ мотоциклийг 1750000 төгрөгөөр 2016 оны 10 сарын 20-ны өдөр өгөхөөр тохиролцож, 2016 оны 05 сарын 10-ны өдөр өгөхөөр гэрээ сунгасан. Үндсэн 1750000 төгрөг, алданги 787500 төгрөг, нийт 2537500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ж.*******ы ны тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.ас “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2537500 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Б. нь У.*******тай харилцан тохиролцож Мустанг 150 мотортой хөдөлгүүртэй, 0403218 аралын дугаартай, Мустанг-5-150 маркийн мотоциклийг 1750000 төгрөгөөр 2016 оны 04 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргийн төлбөр нийт 2537500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тайлбараа бичгээр гаргасан байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55550 төгрөгийн тал хувь болох 27775 төгрөгийг хариуцагч Б.ас, улсын орлогоос 27775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Х.Үнэнбат нь “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2537500 төгрөг”-ийг тус тус нэхэмжлэгч Ж.*******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55550 төгрөгийн тал хувь болох 27775 төгрөгийг хариуцагч Б.ас, улсын орлогоос 27775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ