| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2014/6049/И |
| Дугаар | 860 |
| Огноо | 2015-10-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, ТХ 30-25 тоотод оршин суух, Тавууд овогт Баяраагийн Алимаа РД/ЧП64051709/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, ТХ 30-25 тоотод оршин суух, Шарнууд овогт Пүрэвдоржийн Манлайбаатар РД/ЧП88031517/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, ТХ 30-25 тоотод оршин суух, Шарнууд овогт Пүрэвдоржийн Хатанбаатар РД/ЧП88031531/
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2-р 40 мянгат, ТХ 30-25 тоотод оршин суух, Шарнууд овогт Пүрэвдоржийн Ганбаатар РД/УУ92061913/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ТХ 30-25 тоотод оршин суух, Шарнууд овогт Лувсандагвын Пүрэвдорж РД/ЧП64012315/-д холбогдох
Гэрлэлтээ цуцлуулж, хүү П.Ганбаатарын сургалтын болон амьжиргааны зардалд нийт 49,537,346 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Алимаа, П.Хатанбаатар, П.Манлайбаатар, П.Ганбаатар нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч Л.Пүрэвдоржийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алимаа, П.Манлайбаатар, өмгөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагч Л.Пүрэвдорж, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алимаа, П.Манлайбаатар, П.Хатанбаатар, П.Ганбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Б.Алимаа, П.Манлайбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 07 сарын 08-ны өдөр Л.Пүрэвдоржтой гэр бүл болсон. Бидний дундаас 1988 онд 2 ихэр хүү П.Манлайбаатар, П.Хатанбаатар, 1992 онд хүү П.Ганбаатар нар төрсөн. 2010 оноос тусдаа амьдарч байна. Нөхөр Л.Пүрэвдоржид гал голомт болох Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 мкв газрыг өгнө. Л.Пүрэвдорж нь 2002 оноос хойш одоог хүртэл өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болж бүх амьдралаа тэдэнд зориулж улмаар бид салаад олон жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. Бага хүү П.Ганбаатар 2012 оны 05 сараас АНУ-ын Миссурийн их сургуульд суралцаж байгаа боловч эцэг нь ямар ч мөнгө өгдөггүй. П.Ганбаатарын урилга, виз, онгоцны зардал, зуучлалын хөлс, 2 жил 3 сарын сургалтын зардал, байр, хоол хүнс, амь насны даатгал, эмнэлгийн шинжилгээ, ном сурах бичиг, хувцас, интернэт, нөүтбүк зэрэг бусад хэрэглээнд зориулж хүү П.Ганбаатарын сургалтын болон амьжиргааны зардалд 49,537,346 төгрөг гаргуулна. Гэр бүлийн тухай хуулийн 10.3-т зааснаар гэр бүлийн гишүүнээс гараагүй орлогогүй хүүхдээ эцэг эх нь адилхан тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хүү П.Ганбаатарын оюутан байх хугацааны бүх зардлыг цаашид хувааж гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алимаатай 1987 оны 07 сарын 08-ны өдөр бүл болсон. Бидний дундаас хүү П.Манлайбаатар, П.Хатанбаатар, П.Ганбаатар нар төрж одоо насанд хүрсэн. Эхнэр Б.Алимаагийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие хүүгээ олон улсад магадлан итгэмжлэгдсэн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн БНХАУ-ын Далианы Их сургуультай хамтарсан Бизнесийн менежментийн бакалаврын зэрэг олгох ангид оруулсан боловч, ээж нь хүү П.Ганбаатар болон бусад хүмүүстэй тохиролцон, надад хэлэлгүй сургуульдаа эрүүл мэндийн улмаас цаашид суралцах боломжгүй гэсэн өргөдлийг гарган нэг жилийн чөлөө авч, Миссургийн их сургуульд явсан. Энэ үед бага хүүгийн сургалтад гаргасан зардлыг эхнэр Б.Алимаа бүрэн хариуцна гэж хэлж байсан. Надад БГД-ийн 16-р хороо, Туулын 4-р гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газар, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот орон сууцыг олгож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Пүрэвдорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Алимаа, П.Манлайбаатар, П.Хатанбаатар, П.Ганбаатар нарын хамтран гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваарилах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад уг нэхэмжлэлтэй хамт дундын өмчид багтаж буй БГД-ийн 16-р хороо, Туулын 4-р гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газар /хашаа байшин/-ыг БГД-ийн шүүхийн 2011 оны 06 сарын 10-ны өдрийн 1074 тоот шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоосон байгаа. Б.Алимаагийн гэрлэлт цуцлах, дундын өмчийг хуваарилах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хамт БГД-ийн 16-р хороо, Туулын 4-р гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газрын 50 хувь буюу 336 м.кв талбайтай өмчлөх хэсгийг Л.Пүрэвдоржийн нэр дээр хуваарилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Дундын эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар оруулсан хувь нэмрийг харгалзан үзэх ёстой. Надад 3 өрөө орон сууц болон Туулийн 4-74 тоотын тал хэсгийг ногдуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Алимаа, П.Манлайбаатар түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Туулын 4-р гудамж 74 тоот хаягт байрлах 18641311665318 нэгж талбарын дугаар бүхий 672 м.кв гэр бүлийн зориулалттай газар, хашаа байшин бидний гол амьжиргааны зүйл тул хувааж авч, зэрэгцэн орших боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алимаа нь гэр бүл цуцлуулах, хүү П.Ганбаатарын сургалтын болон амьжиргааны зардалд нийт 49,537,346 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Алимаа, П.Хатанбаатар, П.Манлайбаатар, П.Ганбаатар нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвдорж нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Алимаа хариуцагч Л.Пүрэвдорж нар 1987 оны 07 сарын 08-ны өдөр гэр бүл болж, 1988 оны 03 сарын 15-ны өдөр хүү Манлайбаатар, Хатанбаатар, 1992 оны 06 сарын 19-ний өдөр хүү Ганбаатар нарыг төрүүлж өсгөсөн болох нь Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-10 талд/
Гэрлэгчидийн хооронд таарамжгүй харилцаа үүсч тус тусдаа амьдраад 8 жил болж байгаа цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй хэн аль нь эвлэрч амьдрах санаачлага гаргаагүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаа дуусгавар болсон байх тул Л.Пүрэвдорж, Б.Алимаа нарын гэрлэлтийг цуцлах үндэстэй.
2.П.Ганбаатарын сургалтын болон амьжиргааны зардалд 49,537,346 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч П.Ганбаатар нь 1992 оны 06 сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, өөрөөр хэлбэл насанд хүрсэн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б.Алимаа хүү П.Ганбаатарын дансанд орлого болон зориулалт тодорхойгүйгээр 38,830 ам доллар, картын хугацаа сунгуулахад 35,000 төгрөг, М.Баянжаргалын дансанд 2,500 ам доллар, нэхэмжлэгч П.Манлайбаатар нь П.Ганбаатарын дансанд 600 ам долларыг тус тус шилжүүлж /хх-ийн 70-84 талд/ байжээ. Эдгээр баримтаас харахад дээрх шилжүүлсэн мөнгө нь П.Ганбаатарын сургалтын болон түүнтэй холбогдох зардалд зориулагдсан гэдэг нь тогтоогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.
3.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хувиарлах талаар харилцан тохиролцоогүй маргаж байна.
Чингэлтэй дүүрэг, Жигжидийн зусланд байрлах амины орон сууц, гарааш, төмөр сараалжин хашаа, сул чөлөөтэй газар нь шинжээчийн дүгнэлтээр 102,823,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А, 189 тоотод тус тус байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь 000067888, 000067887, 000038425, 000025239 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 13, 14, 176, 177 талд/
Харин Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 гудамж, 74 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар нь хариуцагч Л.Пүрэвдоржийн өмч байсан нь 2014 оны 08 сарын 05-ны өдөр олгосон 000281908 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улмаар нэхэмжлэгч Б.Алимаа, П.Хатанбаатар, П.Манлайбаатар, П.Ганбаатар нарын өмчлөлд шилжсэн болох нь 2015 оны 05 сарын 15-ны өдөр олгосон 000304775 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар уг эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчид харилцан тохиролцсноор Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц нь 119,600,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц нь 84,200,000 төгрөг, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 484 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө нь 238,132,000 төгрөг, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө нь 111,907,000 төгрөг, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө нь 500,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн зориулалт бүхий 22 ширхэг тоног төхөөрөмж нь нийт 32,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Эдгээрээс тооцвол гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 22 ширхэг хөдлөх хөрөнгөний нийт үнэлгээ нь 1,188,662,000 төгрөг /119,600,000+84,200,000+111,907,000+ 500,000,000+238,132,000+102,823,000+ 32,000,000/ гэр бүлийн нэг гишүүнд 237,732,400 төгрөг ногдож байна.
Нэхэмжлэгч тал Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газрыг хариуцагчид өгнө гэж, харин хариуцагч Л.Пүрэвдорж Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц, 26 тоот 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгийг авна гэж тус тус маргаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар өөрт ногдох эд хөрөнгийг хамтад нь дундаа өмчлөх хүсэлтээ гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нарт ногдох эд хөрөнгийг хамтад нь хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Алимаа, П.Манлайбаатар, П.Хатанбаатар, П.Ганбаатар нарт Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 484 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, Жигжидийн зусланд байрлах амины орон сууц, гараж, төмөр сараалжин хашаа, сул чөлөөтэй газар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө, үйлдвэрлэлийн зориулалт бүхий 22 ширхэг тоног төхөөрөмжийг олгож, хариуцагч Л.Пүрэвдоржид Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгийг ногдуулах үндэслэлтэй байна. Улмаар зохигчдод ногдох эд хөрөнгийн үнэлгээг тооцвол нэхэмжлэгч нарт нийт 957,155,000 төгрөгийн, хариуцагчид 231,507,000 төгрөгийн эд хөрөнгө ногдсон буюу нэхэмжлэгч нарт 6,225,400 төгрөгийн эд хөрөнгө илүү ногдож байх тул хуульд зааснаар зөрүүг нэхэмжлэгч нараас гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Пүрэвдорж сөрөг нэхэмжлэлдээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгөний тал хувийг дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт гаргуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгч нар уг эд хөрөнгийг бидэнд ногдох ёстой гэж маргаж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгөний үнэлгээ нь хариуцагчид ногдох эд хөрөнгөний үнэлгээнээс их, уг газрыг биет байдлаар хуваах нь хөрөнгийг үнэгүйдүүлэх магадлалтай, түүнчлэн уг эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт ногдуулах үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж дутуу төлсөн тул нөхөж, нэхэмжлэгч нарын төлсөн тэмдэгтийн хураамж нь ногдсон эд хөрөнгийн үнэлгээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжаас дутуу байх тул хуульд зааснаар хариуцагчид нөхөн оногдуулах үндэслэлтэй болохыг тэмдэглэж байна. Нөхөн төлүүлэх болон нэхэмжлэгчид буцаан олгох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэг, нэхэмжлэгч нарын дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн нийлбэрээс төлсөн хэсгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 73.1, 132 дугаар зүйлийн 132.6. дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар Шарнууд овогт Лувсандагвын Пүрэвдорж, Тавууд овогт Баяраагийн Алимаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.Алимаа, П.Манлайбаатар, П.Хатанбаатар, П.Ганбаатар нарт Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 187А тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 484 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, Жигжидийн зусланд байрлах амины орон сууц, гарааш, төмөр сараалжин хашаа, сул чөлөөтэй газар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжны 74 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 672 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгө, үйлдвэрлэлийн зориулалт бүхий 22 ширхэг тоног төхөөрөмжийг олгож, хариуцагч Л.Пүрэвдоржид Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын ТХ-30 дугаар байрны 25 тоот 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжны 189 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 216 м.кв газар, түүнд дээр байрлах эд хөрөнгийг олгож, нэхэмжлэгч Б.Алимаагаас 1,556,350 төгрөг, П.Манлайбаатараас 1,556,350 төгрөг, П.Хатанбаатараас 1,556,350 төгрөг, П.Ганбаатараас 1,556,350 төгрөг нийт 6,225,400 төгрөгийг гаргуулж Л.Пүрэвдоржид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Пүрэвдоржоос П.Ганбаатарын сургалтын зардалд 49,537,346 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,661,217 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Пүрэвдоржоос 6,250,348 төгрөг гаргуулж, үүнээс улсын орлогод 3,994,768 төгрөг оруулж, нэхэмжлэгч Б.Алимаад 2,255,580 төгрөгийг олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ