Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00697

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******ын “ Д.*******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баянхонгор сумын Сум хөгжүүлэх сангийн зээлдэгч *******ийн ******* нь 2013 оны 07 дугаар сард 1 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2016 оны 07 сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний хугацаанд зээлсэн 1 сая төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгах ёстой байсан боловч зээлийг буцаан төлөх графикийг зөрчиж, төлөлт хийхгүй явсаар гэрээний хугацааг дуусгасан тул Баянхонгор аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 08 сарын 22-ны өдөр төлбөр барагдуулахыг хүсэн өргөдөл гаргасан. Гэвч Д.******* нь эвлэрүүлэн зуучлагч дээр дуудсан хугацаанд ирээгүй, хаягандаа амьдардаггүй, утас нь холбогдохгүй байгаа. УБ хот ХУД, 14-р хороо Өлзийтийн 1-2в хаягт байна гэсэн сургийг таньдаг хүнээс гаргасан. Д.*******ын өөрийн утас 80888682, батлан даагч С.Солонгийн утас 95440845, Д.*******ын иргэний үнэмлэхний хаяг 6-1-7 тоот боловч тус хашаанд амьдардаггүй. Иймд Д.*******ыг эрэн сурвалжилж Баянхонгор сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн төлбөрийг барагдуулахад туслана уу..гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаар эрэн сурвалжлуулахыг хүссэн Д.******* нь 2013 онд Баянхонгор сумаас зээл аваад оршин суугаа газар нь тогтоогдохгүй байсан. Ингээд бид түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Шүүхэд хандсан байх хугацаанд Д.*******ын ах нь бидэнтэй ирж уулзсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна..гэв.

          ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянхонгор сумын ******* ******* нь Д.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүсэн шаарджээ.

Баянхонгор сумын ******* ******* нь 2013 оны 07 сарын 03-ны өдөр иргэн Д.*******тай харилцан тохиролцож 1.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлэхээр гэрээ хийж зээл олгосон болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Д.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Баянхонгор сумын ******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн “*******ийн *******ыг эрэн сурвалжлуулах”ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ