| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0174/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Хы Бд холбогдох 1935004040202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Ш овогт Хы Б /РД:............................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой бага насны хохирогч Н.Тийг хулгай хийсэн гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой бага насны хохирогч Н.Тийг зодсон болох нь
Насанд хүрээгүй хохирогч Н.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом суманд эмээтэйгээ хамт байдаг байж байгаад 2016 онд Тариалан суманд байдаг хүргэн ах Х Бы гэрт байж тэнд сургуульд сурдаг болсон юм. Би одоо Х.Б ахын гэрт хичээл ордог хугацаанд 4 жилдээ амьдарч байгаа юм. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед би хажуудаа хойд талын хашаанд байдаг ангийнхаа Б гэх хүүхэдтэй хамт Б ахын хашаанд байдаг Х гэх айлын гэр эзэнгүй байхад нь нууцаар ороход гал тогооны өрөөнийх нь ширээн дээр хар өнгийн түрийвч байсныг аваад гарсан юм. Б бид нар тэдний гэрээс гарч ирээд хашаан дотор нь түрийвчийн онгойлгож үзэхэд 10.000-тыг дэвсгэрт-2 ширхэг, 1.000-тын дэвсгэрт-4 ширхэг нийт 24.000 төгрөг байсан бөгөөд Б бид тус тусдаа 10.000 төгрөгийг авч, 4.000 төгрөгийг дүүдээ өгчихөөд түриивчийг нь байшингийн дээвэр шидчихсэн юм. Гэтэл Б бид хоёрын хийсэн хэрэг мэдэгдэж, дүү Ш бид 2 авсан мөнгөө үрэгдүүлээгүй байсан болохоор авга Ут түрийвчийг байшингийн дээрээс авч мөнгийг нь хийгээд эзэнд буцааж өгсөн юм. Тэгээд намайг хажуу айлд орж хулгай хийснийг нь Б ах мэдсэн юм. Сүүлд нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой хичээлдээ яваад ирчихээд байж байтал Б ах 19 цагийн орчим архи уучихсан халамцуу гэртээ орж ирчихээд манай гэрт хулгайч байна гэж хэлээд намайг барьж аваад өмднийхөө тэлээг сугалж аваа, дундуур нь нугалж бариад миний зүүн гарын булчингийн гадна талд олон удаа цохисон бөгөөд миний гарын булчин өвдөөд уйлах гэхэд битгий уйл, дуугуй бай гээд дахин цохисон юм. Энэ үед миний хажууд Ш байсан ба Б ах Шыг дүүгээ аваад цаашаа бай гэж хэлээд гар нуруу хэсэг рүү нь намайг цохисон өмднийхөө тэлээгээр 2 удаа цохиж явуулсан юм. Тэгээд дараа өмднийхөө тэлээгээр миний баруун гарьн бүлчин руу бас олон удаа цохисон юм. Би тухайн айчихсан байсан болохоор намайг хэдэн удаа цохиж байгааг нь тоолоогүй юм. Тэгээд Б ах намайг цохилгүй, минут орчим болчихоод дахиад галын дэгээ төмөр авч 2 гуяны хойд тал, хажуу тал, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт 5-6 удаа цохиод дэгээ Т хаячихаад зүүн хацар чих, дамнуулаад 1 удаа алгадаад толгойны орой хэсэг рүү гараа атгаж байгаад 4-5 удаа тоншсон юм. Тухайн үед би их олон цохиулсан боловч дахиад цохих байх гэж бодоод огт уйлаагүй юм. Мөн Б ах намайг эгчийгээ ирэхээр өөрийгөө цохиулсан талаар хэлвэл цохино шүү гэж хэлээд намайг цохихоо больсон юм. Тэгээд байж байтал У эгч 22 цагийн үед гэртээ орж ирэхээр нь дүү Ш ээжийгээ хараад шууд уйлж босоод мэдэгдчихсэн. У эгч юу болсон юм гэхэд Ш агаа агаа гээд уйлаад байсан болохоор У эгч надруу ирж миний биеийг шалгаж үзээд Б ах намайг цохисон болохыг мэдчихээд намайг хамгаалж юм хэлээд Б ахтай хэрэлдэж муудалцсан юм. Тэгээд бид нар унтаж амраад маргааш нь У эгч Ш бид хоёрыг авч Улаангом авч яваад эмээгийнд ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би анхны эхнэр Бтэй 2008 онд танилцан хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2009 онд хүү Тийг, 2011 онд хүү Тыг төрүүлээд бид 4 хамт амьдарч байтал Б 2 хүү биднийг хаяад Улаанбаатар хот явсан. Тухайн үед би хилийн застав дээр ажилладаг байсан тул 2 хүүхдээ харж өсгөж чадахгүй болсон тул аргагүйн эрхэнд өөрийн ээж Өт өгч харуулж өсгөж хүмүүжүүлсэн юм. Ажлаа хийж байх явцдаа 2015 онд одооны эхнэр Отэй гэр бүлж бид заставаар амьдарч ажиллах болсон. Хоёр хүү Н.Т, Н.Т маань эмээ дээрээ өсөж хүмүүжсэн. Миний төрсөн дүү Б.У Тариалан суманд хүнтэй сууж хүүхдүүдтэй болсон, мөн ажлаа хийх шаардлага гарсан тул 2016 оноос миний хүү Н Тийг суманд гэртээ авч хүүхдүүдээ харуулангаа сургуульд оруулж байлгах болсон. Би өөрөө гэр бүлийнхээ хамт хил дээр хөдөө байдаг тул ээж Ө, 2 хүүгээ юу болж яаж байгааг нь сайн мэддэггүй юм. Аймгийн төвд ирсэн үедээ ээж, хүүхдүүдтэйгээ уулзаад л буцаад явдаг. Би хүүхдүүдийнхээ хажууд байнга байдаггүй болохоор хүүхдүүдээ ямар байдалтай байгааг нь сайн мэддэггүй юм. Миний ажил хөдөө хил дээр хилийн манаанд байнгын байдаг болохоор төв газарт барагтаа орж ирээд байддаггүй юм. Н.Т биеийн байдал хэвийн, эрүүл саруул болсон тул Х.Бд ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 48-р тал/,
Гэрч Ц.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “Х.Быг урьд нь гэр бүл дотроо буюу миний охин У, ач Н.Т, З.Ш болон өөрийнхөө хүүхдүүддээ халдаж цохьсон, өөр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргажбайхыг мэдэхгүй байна. Мөн ийм зүйлийн талаар У болон Н.Т, З.Ш нараас сонсож байгаагүй. Уг хүмүүс надаас хол Тариалан суманд амьдардаг. Х.Б нь Н.Т, З.Ш 2-ыг сурган хүмүүжүүлэх, буруу үйлдэл хийсэн үед нь зэмлэх, ойлгуулах зорилгоор загниж зандрах зүйл гарч байсан байх гэж би бодож байгаа. Н.Т өөрөө бага зэргийн хөдөлгөөнтэй тул байнгын хэлж загниж, чихнээс нь хонх уяж байхгүй бол болдоггүй юм. Энэ байдлаар л Х.Б Н.Тийг загниж зандрах асуудал урьд нь гарч байсан гэж би дотроо бодож байгаа. Манай хүргэн Х.Б урьд нь ингэж их цохиж зодоогүй боловч бага багаар байнга зодож цохидог байсан нь энэ явдлаас болж мэдэгдэж байна. Урьд нь ач хүү Н.Т, зээ хүү У.Ш нар хичээлийн амралтаараа ирэхдээ биеийнх нь энд тэнд жижиг хөхөрсөн байхаар нь яагаад ингээд хөхөрсөн талаар асуухаар тоглож байгаад хөхөрсөн юм гэж худал хэлдэг байсан байна лээ. Тэгээд над дээр ирж байж байгаад буцаад гэр рүүгээ явах болохоор У.Ш гэррүүгээ явна гэхээр дургуйцээд уйлж явдаг, Н.Т нь би Б ахынд баймааргүй байна эмээ намайг гэртээ авчихаач гэж хэлж байсан юм. Анх удаа л буюу миний хүргэн Х.Б Н.Т, З.Ш 2-т гар хүрсэн нь мэдэгдсэн юм. Тэрнээс биш Х.Б урьд нь ач нарыг маань цохиж зодож байсаныг би мэдэхгүй. Амралтаараа Н.Т, З.Ш манайд ирдэг. Буцаж Тариалан сумруу явах гэхээр нь Н.Т, З.Ш 2-лаа хамт явах болхоор зүгээр л хэвийн дуртай явдаг. Шыг ганцааранг нь явуулах гэхээр дургүйцээд байдаг. Учир нь Ш нь Уын хүүхэд тул өөрийнх нь гэр рүү явуулаад Тийг нь би өөрийнхөө гэрт авч үлдэж дүү Тад нь баран болгох гэхээр нь Н.Т, З.Ш 2 дургүйцээд байдаг юм. Миний хүргэн Х.Б хүүхдүүдийг шахаж, дарамтлаад байдгийг нь мэдэхгүй. Н.Т, З.Ш багаасаа Улаангом сум явна, хамт тоглож наадна гээд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 52-53, 54-55-р тал/,
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баярын тэмцээн болж би оролцоод орой 21:10 цагийн үед гэртээ ирэхэд миний хүү Ш уйлаад байсан. Харин Б согтуу хийх үйлдэлээ мэдэх хэмжээний дунд зэргийн согтолттой байсан. Би Шаас яагаад уйлсан талаар асуухад Быг хараад л нулимс нь урсаад уйлаад байсан. Тэхээр нь гэрт ямар нэгэн асуудал болсон байна гэж бодоод Төөс асуусан чинь юу ч хэлэхгүй байсан. Тийн хувцасын сольж биеийг нь хартал нурууны хэсэг улаан цоохор болсон, хоёр гарын тохионоос мөр хүртэл хөхөрсөн байхаар нь би уурлаж Быг хоср удаа алгадсан. Яагаад хүүхдийг зодсоныг асуухад намайг амьтаны доог шившиг болголоо, Бийн аав утсаар намайг дарамталлаа гэж хэлсэн. Б, Т хоёр манай хөрш Хгийн түрийвч хулгайлсанаас болж Бийн аав Б руу янз бүрийн зүйл ярьсанаас болж Б хүүхэд зодох болсон гэж би бодсо.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р тал/,
Насанд хүрээгүй гэрч У.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “Аав агааг цохьдогийн урд өдөр байх хашаандаа тогтолож байтал Т агаа манай хажуугийн Б агаатай хамт тоглож байсан. Тэгтэл Т, Б хоёр манай хажуугийн Х гэх айлын байшингийн цонхоор Б Тийг харуулсан. Тэр үед Т агаа намайг гэрт ор гэхээр нь би тэр хоёрыг нэг юм хийх гээд байна гэж бодоод нууцаар харж байтал тэр хоёр байшин руу орсон. Тэгээд хэсэг байж байгаад тэд байшингаас гарч ирээд юу нь мэдэхгүй нэг юм хуваалцаж байгаа нь харагдсан. Тэгтэл Б гэр рүүгээ явсан. Т агаа гэр рүү ирж байгаад байшингийн дээвэр рүү нэг түрийвч шидчихээд гэрт орж ирээд надад 4000 төгрөг өгсөн. Т агааг Хгийн гэрээс орж түрийвч авсаныг аав мэдээд уурлаад тэр орой цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тийн хашаанд орж Т Ш хоёртой тоглосон. Тоглоод байж байтал тэдний хажуу айлын Х ах гэрээсээ гараад явсан чинь Т надад ирээд “Хүргэн ах Хгийнээс орж мөнгө авъя” гэж хэлсэн ба гэрийн түлхүүр нь байсан. Байшингийн хажуугийн мод руу Т ганцаараа яваад түлхүүр авч ирсэн. Тэгээд Шыг хашааны хаалга, намайг байшингийн хаалга дээр зогсоогоод хүн хараад байж бай гээд модны доороос авсан түлхүүрээрээ Хгийн хаалгыг онгойлгоод ороод удалгүй мөнгө барьсан гэрч ирээд хаалгын цоожлоод түлхүүрийг нь нөгөө модны доод тал руу шидээд байшингаас холдсон. Тэгээд надад 4000 төгрөг өгөөд өөрөө гэр рүүгээ орсон. Би мөнгөө аваад гэртээ орсон. Маргааш нь аав маань Тийн хашаанаас намайг дуудаад чи мөнгө авсан юмуу гэхэд өчигпөрийн болсон зүйлсийг хэлж мөнгөө аавдаа өгсө. ” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би албан ажлаар хөдөө явах болж хувцасаа солихоор гэртээ ирээд хувцасаа солиод гэртээ ширээн дээр түрийвчээ үлдээгээд явсан. Хэд хоногийн өмнө би гэрийн нэг түлхүүрээ хашаан дотор гээчихээд хайгаад олохгүй байсан юм. Би хөдөө яваад шөнө ирж унтаад өглөө ажилдаа явах гээд түрийвчээ авах гэтэл ширээн дээр байсан түрийвч алга болсон байсан.би хайгаад олохгүй болохоор Б У нарыг дуудаад бид гурвуул хайгаад олоогүй. Тэгээд хүүхдүүд авсан байх та хоёр хүүхдүүдээсээ эвлээд асуугаад өгөөрэй гэсэн. Тэгээд ажилдаа яваад аймаг ороод орой гэртээ ирэхэд У миний түрийвчийг олоод Т Т гэх айлын хүүхэд авсан байсан байна гэж хэлээд өгсөн. Түрийвч доторхи зүйлс бүгд хэвийн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р тал/,
Гэрч С.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Х даргатай таарч мэнд ус мэдэхэд надад “танай хүү хоёр хүүхэдтэй хамт манай гэрээс хулгай хийлээ” гаж хэлсэн. Тэгээд би хүү Бийг дуудан асуухад “Т намайг хүн харуулж байгаад Х даргын гэрээс мөнгө хулгайлаад надад 4000 төгрөг өгсөн” гэж хэлэхээр нь Төөс энэ үнэн үү гэхэд тийм гэж хариулсан. Тэр дор нь би Быг дуудсан. Удалгүй эхнэр У нь ирсэн. Бид гурав ярилцаж байгаад та хоёр хулгай хийгээд байгаа юм биш биздээ гэж тэр хоёр хүүхдээс асуухад тэд үгүй гэсэн. Тэр үед Б Тийг цохих гэхээр нь би болиулж хүүхдүүдийг хичээлд нь явуулсан. Би гэртээ байж байтал Б над руу залгаад хүүхдүүдийг цагдаад өгөхүү гэхэд би хэрэггүй гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,
Шүүгдэгч Х.Бы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Н.Т нь миний эхнэрийн төрсөн ах Ны хүүхэд байгаа юм. Н.Т уг нь өөрийн эмээ Өийн гэрт амьдардаг байсан ба намайг Өийн охин Утай 2014 онд гэр бүл болсноос хойш манай гэрт ирж амьдарч, Тариалан сумын сургуульд орж суралцаж байсан юм. 2018 оны 11 дүгээр сард болсон хүчтэй салхинаас болж манай хашаа, гэр унаж сүйдэн амьдрах боломжгүй болсон тул тэр үеэс Х гэх айлын хашаанд бууж байх болсон. Үүнээс хойш амьдраад байж байтал 2019 оны 10 дугаар сарын 01-нд Н.Т нь Т.Б гэх хүүхдийн хамт манай хажуугийн айл болох ах Хгийн байшин руу орж түрийвчийг нь хулгайлан авч дотор нь байсан мөнгийг аваад түрийвчийг байшингийн дээвэр дээр хаясан байсныг маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэж түрийвч, мөнгө зэргийг ах Хд буцаан өгч уучлалт гуйсан юм. Тэр өдөр би газар шорооны ажил хийж өнжсөн. Газар шорооны ажлаа дуусгаад дэлгүүрээс 0.33л "Ерөөл" гэх архи авч ганцаараа уусан. Архиа ууж дуусгахгүйгээр шилэнд нь бага зэргийн үлдээгээд гэртээ 8 цагийн үед очсон. Намайг гэрт очиход Н.Т болон миний хүүхдүүд байсан. Эхнэр У гэрт байхгүй байсан. Би Н.Төөс ямар шалтгааны улмаас айлаас түрийвч хулгайлах болсоныг асуусан чинь хариулахгүйгээр чимээгүй байгаад байхаар нь би эхлээд алгадаж цохьсон чинь түрийвч авсан учраа хэлсэн ба Н.Т ах Хгийн гэрийн түлхүүрийг авч нуусан байж байгаад өчигдөр 2019 оны 10 дугаар сарын 01-нд ах Хг ажилдаа явсаны хойгуур нь байшин руу нь орж түрийвч хулгайлж авсанаа хэлсэн. Улмаар би Н.Төөс мөнгөний ямар хэрэгцээ гараад хулгай хийх болсоныг асуухад "ангийн хүүхдүүдтэй нийлж сургуулийн доторх гуанзнаас идэх зүйл авах гэсэн юм" гэдгээ хэлсэн. Би уг нь Н.Тийг ямар нэгэн зүйлээр дутаахгүй, хүүхдүүдтэйгээ адилхан л үзэж, ялгахгүйгээр өсгөж, харж ханддаг байтал айлаас орж хулгай хийсэнд гомдож Н.Тийг цохьсон. Н.Тийг цохих явцад уур маань хүрч тэлээ болон галын дэгээ Тр цохигдсон. Тэгж байтал эхнэр У ирж Н.Тийг харчаад намайг цохьлоо гэж уурлаж байгаад бид нар унтаж амарсан. Маргааш нь У, Н.Т, У.Ш 2-ыг аймгийн төвд хадам ээж Өийн гэрт хургэж үлдээсэн байсан. Би 1985 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт төрсөн бөгөөд эхээс есүүлээ ба би айлын дээрээсээ 2 дахь хүүхэд юм. Бага насандаа аав ээж дээрээ байж байгаад 1990 онд манай гэр Увс аймгийн Тариалан суманд шилжиж ирсэн ба тухай ондоо сумын цэцэрлэг орж хүмүүжиж байгаад 1998 онд сумынхаа сургуульд, Ахлах сургуулиа 2004 онд төгсөөд Улаанбаатар хотод Газарчин дээд сумгууль, уул уурхай геологийн ангид орж суралцаж 2008 онд төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Үүний дараа гэртээ байж байгаад 2008 онд цэргийн аймгийн 46-р отрядад 1 жиийн алба хаагаад 2009 онд халагдаж гэртээ ирсэн. Үүнээс хойш гэртээ аав ээждээ туслаж ойр зуурын ажил хийж байгаад "Цахир хүзүүвч" ТББ байгуулан ажилаж 2010 онд Улаанбаатар хотод Соёмбо академид удирдлагын чиглэлээр төгссөн. Үүнээс хойш төрийн бус байгууллагын ажлаа одоог хүртэл уг байгууллагын тэр үнээр ажиллаж байгаа. 2014 онд эхнэр 2 хүүхдийн эцэг эх болж Тариалан суманд ажиллаж, амьдарч байна. Би архийг байнгын уугаад байдаггүй, баяр ёслол зэрэг шалтгаан гарсан үед тааруулаад хэрэглэдэг. Хүүхдүүд надаас буруу үлгэр дуурайлал авчих байх гэж бодоод гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хажууд архи уудаггүй, тамхи татдаггүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 687 дугаартай шинжээчийн “Н.Т-н биед үүссэн хоёр гарын бугалга, хоёр хөлийн гуяны хэсэг, зүүн шилбэний хэсэгт дээрхи хэмжээний зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “Н.Т-н биед үүссэн дээрхи цус хуралт нь, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 6-7 орчим хувийн талбайг хамарсан гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь биеийн 1 хувиас илүү талбайг хамарсан байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 146-р тал/-ээр хохирогч Н.Тийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гар, хөл орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Тийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал/-аар нотлогдсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н прокурорын хяналтын шатанд “хүргэн Бааатарсайханд гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн /нотариатичаар гэрчлүүлсэн/ тодорхойлолт /хх-ийн 113-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Эгийн өгсөн: “манай сумын төлөвшил сайтай айл өрхийн тоонд багтдаг. Х.Б, У нар нь хоорондоо сайхан эелдэг харилцаатай, хүүхдүүдтэйгээ зөв боловсон харилцдаг айл юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/, Гэрч Ц.Цийн өгсөн: “Намайг Тариалан суманд ажиллаж байх хугацаанд Х.Б нь нэг удаа гудамж, талбайд согтуугаар орилж хашгирсан гэх дуудлагаар тухайн үед торгуулийн арга хэмжээ авч эрх зүйн зөвлөгөө өгөөд явуулж байсан. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ямар нэгэн дуудлага өгүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/, Гэрч Б.Нын өгсөн: “Би 2014 оноос 2019 оны хооронд Увс аймгийн Тариалан сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Х.Б сумын 5-р багт амьдарч байсан. Намайг Тариалан суманд ажиллаж байх хугацаанд Х.Б өөрөө хүнээр зодуулсан гэж гомдол гарган шалгуулж байсан. Х.Б эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Х.Бы гэр бүлд ямар нэгэн хэрүүл маргаан гарсан талаар надад мэдэгдэж байгаагүй, бүртгэгдсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/, Гэрч Б.Бын өгсөн: “Быг жоохон хүүхэд байх цагаас одоог хүртэл мэднэ. Багадаа хүнээс үгнээс зөрдөггүй, ажилч хөдөлмөрч, бусдад тусархуу зан араншинтаи хүүхэд байсан. Би Х.Быг багаас нь бөхийн спорт сургаж ирсэн. Эхэндээ бид 2 багш, шавийн харилцаатай явж байгаад 2014 онд гэр бүл болоход нь би түүний номын аав болсон. Хүнтэй хүндлэлтэй харьцдаг. Архи тамхи хэрэглээд байдаггүй. Сүүлийн үед бага зэргийн огцом уур гаргаад байгаа. Н.Т бол Уын ахын нь хүүхад бөгөөд Х.Б уг 2 хүүхэдтэй өөрийн хүүхэд шигээ үзэж харьцаж харагддаг, ажиглагддаг болхоор янз бүрийн сөрөг харилцаа мэдэгддэггүй. X.Бых гэр бүлээрээ манайд ирсэн үед У.Ш, Н.Т 2-ыг миний хүү л гэж хэлж харьцаж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн аралгүй суран бүс, галын дэгээ төмөрийг зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Хы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Бд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн аралгүй суран бүс, галын дэгээ томөрийг зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ