Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00704

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******ын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.    

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

******* нь миний аав юм. Өөрөө ******* суманд мал маллаж байгаа тул хүрэлцэн ирээгүй байна. Миний аав нь 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 30 хүртэл ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд мал маллаж байсан юм. Дээрх хугацааны ажилласан байдлын баримт нь үрэгдсэн тул олдохгүй байгаа юм. Иймд архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү?гэв.

Шүүх хуралдаанаар П.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа,  Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 27-ны өдрийн 2810 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

П.*******ын нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч П.******* нь 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 30 хүртэл ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 27-ны өдрийн 2810 дугаар албан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт *******гийн *******ын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 30 хүртэл ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ