Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00738

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.    

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Дээрх хугацааны ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивт ажлаас гарсан тушаал байхгүй байгаа юм. Иймд шүүхэд хандаж байна. гэв.

Шүүх хуралдаанаар Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1982 оны 03 сарын 16-ны өдрийн 8, 1985 оны 01 сарын 21-ний өдрийн 04 дугаар тушаалын хуулбарууд, Батзам нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 сарын 06-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбар, Ж.*******ын 1982 оны 01 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1982 оны 03 сарын 16-ны өдрийн 8, 1985 оны 01 сарын 21-ний өдрийн 04 дугаар тушаалын хуулбарууд, Батзам нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 сарын 06-ны өдрийн 50 дугаар тушаалын хуулбар, Ж.*******ын 1982 оны 01 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт ******* *******ын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ