Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/321

 

                            

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Т.Үүрцайх,

хохирогч Х.Жулдызын хууль ёсны төлөөлөгч Т.Сереквал,

хохирогч Б.Даваасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашдорж,

хохирогч Х.Жулдызын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан,  

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1934005100326 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М овогт Н.А, Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид трансформаторын албанд токарчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 2 дугаар хороо, 41 дүгээр байр 37 тоотод оршин суух хаягтай,

Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод сум явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 7 цагийн орчимд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас Х.Жулдыз, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 24 өглөө Налайх дүүргээс Улаанбаатараас хот руу ажилдаа явж байсан. Төв аймгийн Зуунмод сум руу орж явахад эсрэг урсгалаас автобусны араас суудлын машин зүүн гар талын уулзвар руу эргэх дохио өгөөд гэнэт гараад ирэхээр нь би мөргөхгүйн тулд урдуур нь баруун гар тал руугаа дараад замын хажуу руу онхолдсон” гэв.

Хохирогч Т.Үүрцайх мэдүүлэхдээ:  “Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сереквал: “Энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах зардалаа нэхэмжилнэ”гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашдорж: ” Гомдол саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ”гэв.

иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяр: ”Өнөөдрийн байдлаар гэрээний хугацаанд төлбөр төлөгдөж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-04 тал/, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн ЗМС-ын 4 дүгээр багт байрлах засмал зам дээр Тоёото Приус-20 маркийн 89-25 УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож 2 хүн гэмтсэн гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-05-07 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-08 тал/, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн ЗМС-ын 4 дүгээр багт байрлах засмал зам дээр Тоёото Приус-20 маркийн 89-25 УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож 2 хүн гэмтсэн гэх хэргийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-09 тал/,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас хх-10-11 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл 1-р хавтас /хх-12 тал/, согтуурал хэмжсэн талаар бэхжүүлж авсан гэрэл зураг /1-р хавтас хх-13 тал/, хохирогч Х.Жулзызээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-17-18, 19-20 тал/, хохирогч Б.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-23-25 тал/, хохирогч Б.Даваасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-27 тал/, хохирогч Т.Үүрцайхаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-31 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34 тал/, гэрч С.Больнямсангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35 тал/, гэрч Ш.Зоригтбаатараас /хх-36 тал/, гэрч О.Бат-Отгоноос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-39 тал/, гэрч Л.Дүйнхэрсүрэндоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дугаартай дүгнэлт /хх-42 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №470 дугаартай дүгнэлт /хх-44 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №411 дугаартай дүгнэлт /хх-46-47 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №3774 дугаартай дүгнэлт /хх-48-49 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №447 дугаартай дүгнэлт /хх-54-55 тал/, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт /хх-58 тал/, Н.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-72 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-73 тал/, Н.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-74-87 тал, 2 дугаар хавтас хх-02-06 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-88, 108, 112, 157 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-89, 109 тал/, хохирогч Б.Даваасүрэнгээс гаргаж өгсөн хохирлын болон хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон баримтууд /хх-90-107, 113-156 тал/, хохирогч Т.Үүрцайхаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-110-111 тал/, 89-25 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-158 тал/, Н.Агийн жолоочийн үнэмлэх /хх-158 тал/, Х.Жулдызээс гаргаж өгсөн “Итгэмжлэл”, эрүүл мэндийн тодорхойлолт /хх-159-160 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №4287 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-172-179 тал/, шинжээч Г.Цэндсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-181-182 тал/, хохирогч Х.Жулзызын хууль ёсны төлөөлөгч Т.Сереквалаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-194-250, 2 дугаар хавтас хх-01 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод сум явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 7 цагийн орчимд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас Х.Жулдыз, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-04 тал/, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн ЗМС-ын 4 дүгээр багт байрлах засмал зам дээр Тоёото Приус-20 маркийн 89-25 УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож 2 хүн гэмтсэн гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-05-07 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-08 тал/, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн ЗМС-ын 4 дүгээр багт байрлах засмал зам дээр Тоёото Приус-20 маркийн 89-25 УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож 2 хүн гэмтсэн гэх хэргийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-09 тал/,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг/1-р хавтас хх-10-11 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дугаартай “1. Х.Жулдызын биед аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.15-д, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-42 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №470 дугаартай “1. Б.Даваасүрэнгийн биед баруун уушги няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун 3,4,5,6,7,8,9,10-р хавирга хоёрлосон хугарал, умдаг ясны хугарал, ахар сүүлний S1, S2, S3-р нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зүүн нүдний доод, дээд зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.10-т, 3.1.12-т, 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-44 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №447 дугаартай “1. 2. Т.Үүрцайхын биед тархи доргилт, нуруу, баруун шилбэнд зулгаралт, бүсэлхийн 4,5-р нугалмуудын цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-54-55 тал/, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №84 дугаартай “ 1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Н.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Н.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалт зөрчсөн байна гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Н.Агийн буруутай үйл ажиллагаанаас болж уг зам тээврийн осол гарсан гэж үзэв. 4.Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-58 тал/,  

Хохирогч Х.Жулдызын: “ ... Зам тээврийн ослын улмаас зүүн аарцаг цөмөрсөн мөн хоёр газар хугарсан, зүүн хөлний зузаан гуяны булчин задарч язарсан, баруун гарын тохойнд ил шалбаралттай, баруун хөлөнд их өвчтэй байна. Биеийн хөлний хэсэгт ил шарх ихтэй, нурууны арын хэсэгт хөхрөлттэй байна. Би эмчилгээний зардал, эм тариа зэрэг зүйлүүдийг нэхэмжилж байна. Жолооч талын хажуу суудал дээр сууж явсан суудлын бүс зүүгээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

Хохирогч Б.Даваасүрэнгийн: “ ...Цээж 3 хавирга хугарсан, аарцаг яс хугарсан, мөн  зүүн талаараа цуурсан, баруун талын сүүжний яс бяцарсан , зүүн талын сүүж бяцарсан, уушиг бяцарсан, 2 нурууны сэртэн яс хугарсан, нүдэнд цус хурсан. Би тухайн үед унтаж явж байгаад гэнэт онхолдсон жолоочийн ард сууж явсан. Суудлын бүс зүүгээгүй явсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн өвчтэй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ. Эмнэлэгт 1 сар хэвтрийн дэглэм сахь гэсэн цаашид хагалгаа хийх эсэхийг биеийн байдлыг харж байгаад шийднэ гэсэн хэзээ эмнэлгээс гарч ажилдаа орохоо мэдэхгүй байна энэ хугацаанд гарах зардал цалин хөлсөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-23-24 атл/,

Хохирогч Т.Үүрцайхын: “ ... Миний нуруу жоохон өвдөж байгаа, мөн толгой өвдөж байгаа, бусад бие эрүүл байгаа. Би ослын улмаас толгой, нуруу өвдөөд бариачаар 7 хоног бариулахад өдрийн 15000 төгрөгөөр бариулсан 105000 төгрөг болсон, бүсэлхийн рентген зураг 130000 төгрөгөөр авахуулсан, мөн 23 хоног ажилдаа яваагүй 1 өдрийн 38000 төгрөгийн цалинтай ажилладаг. Энэ цалингаа авч чадаагүй нийт 874000 төгрөг нийт 1109000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч С.Больнямсангийн: “ ...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 07 цаг 30 минутанд гэрээсээ гараад 25-74 ТӨА улсын дугаартай өөрийн машинтай Зүүндэлгэр баг руу явж байсан. Зүүндэлгэрийн урд зам дээр автобусны ард явж байгаад зүүн гар тийшээ эргэх дохио өгөөд эргэхэд урдаас машин гарч ирэнгүүт би баруун гар тийшээгээ буцаагаад дарсан. Тэгээд ямар хурдтай явдаг хүн бэ гэж бодчихоод хурдтай явсан Приус маркийн машиныг өнгөрөөгөөд уулзвараар зүүн тийш эргээд хурдтай явсан машин руу хартал замын хажуу руу онхолдоод хөрвөөж харагдсан. Тэгээд машинаа зогсоогоод очиж туслалцаа үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Ш.Зоригтбаатарын: “ ...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өглөөний 07 цагийн үед Зүүндэлгэр багийн замын хажуу талын хөвөөн дээр миний унаж явсан машин эвдрээд зорчих хэсгийн баруун талд тавиад ажлын хувцасаа өмсөөд байж байтал төв замаар явж байсан том оврын автобус өнгөрөхөд эсрэг талаас ирж байсан Приус-20 маркийн машин урд талын хэсгээрээ газар луу цохиж 2 бүтэн эргэж өнхөрөөд 4 дугуй нь дээшээ харсан. Тэгээд туслалцаа үзүүлэхээр очиход нэг эмэгтэйг татаж гаргаад 2 дахь эмэгтэй нь хөл нь машинд дарагдсан байсныг туслалцаа үзүүлэхээр очсон хүмүүс машиныг өргөж байгаад эмэгтэйг гаргаад би анхны тусламж үзүүлэхээр машин руугаа очоод өвчин намдаах эм болон ус аваад хоёр эмэгтэйд өгсөн” гэх мэдүүлэг /хх-36 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Агийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод сум явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 7 цагийн орчимд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас Х.Жулдыз, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Н.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Н.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэж хоёр хүнд хүнд, нэг хөнгөн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг буюу эмчилгээний зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасныг үндэслэл болгон гэмт хэргийн хохирлоос үүссэн хор уршгийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.А-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Үүрцайхын эрүүл мэндэд учирсан хор уршиг болох 1574000 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг, хохирогч Х.Жулдызид 3957504 төгрөг, хохирогч Б.Даваасүрэнд 3285675 төгрөгийг тус тус төлсөн байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Үүрцайх нь “нэхэмжлэх зүйлгүй”,

         Иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяр нь “гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлж байгаа” гэж тус тус мэдүүлсэн тул хохирогч Т.Үүрцайх, иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяр нарт гаргуулах хохирол төлбөргүй байна.

         шүүх Н.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгт авагдсан хор уршгийн баримтыг үндэслэн хохирогч Х.Жулдызид 4 сар ажилгүй байсан хугацааны цалин, эм тарианы зардал нийт 2468000 төгрөгийг,

         хохирогч Б.Даваасүрэнд 4 сар ажилгүй байсан хугацааны цалин 2760000 төгрөг яллах дүгнэлтийн хасралтад дурдагдсан хохирлоос төлөгдөөгүй хохирол 1117574 төгрөг нийт 3877549 төгрөгийг шүүгдэгч Н.Агаас гаргуулахаар тогтоож,

          хохирогч Х.Жулдызын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн гэх 500000 төгрөгийн,

         хохирогч Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн гэх 2500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн.

         Дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.” гэж,мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.”гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Хуульчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан тул хохирогчийн өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн. 

        

         Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч нар  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нар хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал хүсэлт гаргасан тул шүүх тэдгээрийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд завсарлуулсан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Н.А нь болгоомгүйгээр гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг буюу хор уршиг болох эмчилгээний зардалд хохирогч Б.Даваасүрэнд 3877549 /гурван сая найман зуун далан долоон мянга таван зуун дөчин есөн/ төгрөгийг,

Хохирогч Х.Жулдызид 2468000 /хоёр сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны гүйлгээний баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул энэ шүүх хуралдаанаар  шүүгдэгч Н.А-гаас гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Хохирогч Б.Даваасүрэн, хохирогч Х.Жулдыз нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Н.А-гийн №315533 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Н.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Н.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Жулдыз, Б.Даваасүрэн, Т.Үүрцайх, иргэний нэхэмжлэгч Б.Төрбаяр нарт энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлөргүй, хохирогч Х.Жулдыз, Б.Даваасүрэн нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Н.А-гийн жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.А урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ