Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2016/00686

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******т байрлах  *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ид холбогдох  “Зээлийн гэрээний үүрэг 5.947.481 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ц.******* 2014 оны 08 дугаар сарын  22-ны өдөр Баянхонгор салбараас 4914 тоот зээлийн гэрээ байгуулан 11.980.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 14.4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даргаар ажилладаг байсан ба ажлаасаа гарсан. Зээлдэгч орлогогүй болсон, зээлээ төлөх сонирхолгүй, зээл нь төлөгдөхгүй 102 хонож байгаа тул зээлийн нийт үлдэгдэл буюу 5.947.481 төгрөгийг төлүүлж өгнө үү? гэжээ.  

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Ц.*******ийн үндсэн зээлийн өр 5.644.114 төгрөг, зээлийн хүүгийн өр 303.366.29 төгрөг, нийт 5.947.481 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Улсын тэмдэгтийн хураамж 110110 төгрөг

3.Зээлдэгчээр хугацаа хэтэрсэн зээл, хүүг төлүүлэх, 2014 оны 08 сарын 22-ны 4914 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.******* миний бие ажил хийж байхдаа төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Зээлээ 6 сар хүртэл төлөөд албан ажлаас чөлөөлөгдөж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.

...Иймд зээлийн 5.947.481 төгрөгийг 2016 оны 11 сардаа төлж барагдуулна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  *******ны Баянхонгор салбар нь Ц.*******ид холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 5.947.481 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Ц.******* нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  *******ны Баянхонгор салбараас 4914 тоот зээлийн гэрээний дагуу 11.980.000 /арван нэгэн сая есөн зуун наян мянган /төгрөгийн зээлийг 36 сарын  хугацаатай, сарын 14.4%-ийн  хүүтэй зээлж, 2016 оны 06 сараас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5.947.481 төгрөгийг  2016 оны 11 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 заасныг баримтлан хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийн шаардлага “Зээлийн гэрээний үүрэг 5.947.481 төгрөг”ийг 2016 оны 11 дүгээр сард багтаан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 55055 төгрөг, хариуцагч Ц.*******оос 55055 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ