Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/328

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч М.Гансувд,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Н.Гантөмөр,

шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.С-д холбогдох эрүүгийн 1934005660369 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт У.С, Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Өвөр халх групп” ХХК-ний “Эзэн шөл” рестораны туслах тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 16-251 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч У.С нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан 177 дугаар км-ийн шонгийн орчимд засмал зам дээр өөрийн эзэмшлийн 92-48 УНЯ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1/жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3/жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Одгэрэл, Г.Тайванхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнхзул, Ц.Мөнхзаяа, Г.Оюу-Эрдэнэ, Н.Гантөмөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-09 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-10 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-15 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-17-18 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Одгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-24, 26-27 тал/, насанд хүрээгүй хохирогч Г.Тайванхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29 тал/, хохирогч Н.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31-32 тал/, хохирогч Ц.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/, хохирогч Ц.Мөнхзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37-38 тал/, гэрч Б.Дэлгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-45 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №519 дугаар дүгнэлт/хх-47 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №520 дугаар дүгнэлт/хх-50 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №527 дугаар дүгнэлт/хх-53 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №516 дугаар дүгнэлт/хх-55-56 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №517 дугаар дүгнэлт/хх-58 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №518 дугаар дүгнэлт/хх-62 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №515 дугаар дүгнэлт/хх-65-66 тал/, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №96 дугаар шинжээчийн дүгнэлт/хх-70 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №20 дугаар дүгнэлт/хх-83 тал/, У.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-93 тал/, шүүгдэгч У.С-гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч У.С нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан 177 дугаар км-ийн шонгийн орчимд засмал зам дээр өөрийн эзэмшлийн 92-48 УНЯ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1/жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3/жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Одгэрэл, Г.Тайванхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнхзул, Ц.Мөнхзаяа, Г.Оюу-Эрдэнэ, Н.Гантөмөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Одгэрэлийн: “...Бид 3 машинд суугаад хот явсан. Тэгээд явж  байгаад машин гэнэт 2-3 удаа дайвалзаад онхолдсон нэг мэдэхэд хүмүүс намайг машинаас гаргах гэж оролдож байгаад гаргаад би Лүн сум ороод эмч нь байхгүй байна гээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирсэн. С эгчийн нөхөр жолоодож байгаад жоохон яваад хоорондоо рүлээ солиод С эгч жолоодоод нээх хол яваагүй осолдсон” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантөмөрийн: “ ...Би 2019 оны 07 сард Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур орчихоод 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу буцаад явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумаас миний хадам ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхдүүд болох Мөнхзул, Мөнхзаяа хоёрыг найз Одгэрэлийн хамт суулгаад хөдлөөд явж байгаад би машинаа эхнэр Сд бариулаад хөдөлсөн, хөдлөөд хэсэг явж байгаад осол гарсан. Тухайн үед осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна би ухаан алдсан байсан. Ямар ч байсан 2-3 удаа машин дайвалзаад өнхөрөөд яваад өгсөн нэг сэрсэн хүмүүс ирчихсэн хүмүүс гаргаж байсан” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Хохирогч Ц.Мөнхзаяагийн гэрчээр мэдүүлсэн: “ ...Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад Гантөмөр ах жолоогоо эхнэртээ шилжүүлээд өөрөө хажуу талын суудал дээр бага хүүгээ өвөр дээрээ суулгаад явсан удалгүй засмал зам дээр явж байхад манай машин дайвалзаад муригнаад байсан тэгээд замаас хойш гараад шороон дээр эргэлдээд байсан тэгээд машин дээшээ харсан тэгээд би машины урд талын цонхоор гарсан байх яг сайн санахгүй байна. Миний араас эгч Мөнхзул, Оюу-Эрдэнэ хоёр гарсан манай найз Одгэрэл нь машин дотор үлдсэн машин тойроод хартал эгч С нь бага хүү Тайванхүү ах Гантөмөр нар нь гараад ирцэн Гантөмөр ах газар хэвтчихсэн С эгч тэврээд орилоод байсан. Замаар явж байсан машин зогсоод баахан хүмүүс онхолдсон машин тойроод машиныг хажуу тийш нь босгоод манай найз Одгэрэлийг машинаас гаргасан манай найзын хүзүү нь машинд хавчуулагдсан байсан” гэх мэдүүлэг / хх-43 тал/,

Хохирогч Ц.Мөнхзулын гэрчээр мэдүүлсэн: “...Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад Гантөмөр ах С эгч хоёр жолоогоо солиод С эгч машинаа бариад явж байгаад засмал зам дээр явж байхад машин дайвалзаад засмал замын хойд тал руу гараад унасан. Миний сууж явсан машин чанга дээгээ харж унасан тэгээд би болон дүү Мөнхзаяа, Оюу-Эрдэнэ нар нь машинаас гарсан машин дотор манай дүүгийн найз Одгэрэл үлдсэн машинаас гарахад С эгч нөхөр Гантөмөр нар нь бага хүүхэд Тайванхүү нарын хамт гарсан байсан. С эгч Гантөмөр ахын толгойг тэврээд газар сууж байгаа харагдсан” гэх мэдүүлэг/хх-44 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-09 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-10 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-15 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №519 дугаар “1.Ц.Мөнхзулын биед тархи доргилт, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2..4.5. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаан үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-47 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №520 дугаар “1.Ц.Мөнхзаяагийн биед тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмэтл тогтоогдлоо. 3.4.5. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг цдаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-50 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №527 дугаар “1.Б.Одгэрэлийн биед зүүн эгэм ясны хугарал, бүсэлхийн L2-р нугалмын хугарал, хуйх зүүн чамархайд шарх, торхи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-53 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №517 дугаар “1. Г.Оюу-Эрдэнийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4.5. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-58 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №515 дугаар “Н.Гантөмөрийн биед баруун 1-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн ташаа, баруун өвдөгт сорви гэмтэл тогтоогдлоо. 3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-65-66 тал/,

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №96 дугаар “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 92-48 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн ТВ90041201 бичиг баримттай У.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 92-48 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн ТВ90041201 бичиг баримттай У.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.3 “ жолоочийн хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 92-48 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн ТВ90041201 бичиг баримттай У.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.3 “ жолоочийн хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв. Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултын хүрээнд ороогүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх шинжээчийн дүгнэлт/хх-70 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №20 дугаар “1. Г.Тайванхүүгийн биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” дүгнэлт/хх-83-84 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч У.С нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан 177 дугаар км-ийн шонгийн орчимд засмал зам дээр өөрийн эзэмшлийн 92-48 УНЯ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1/жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3/жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/-д заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Одгэрэл, Г.Тайванхүү нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч У.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч У.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

 

Хохирогч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн У.С-гийн №682431 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц У.С-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                           

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт У.С-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.С-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №682431 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч У.С-д буцаан олгосугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.С-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ