Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/300

 

   2019            10             21                                            2019/ШЦТ/300

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б.Б-д холбогдох 1934007290363 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1952 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь

-Төв аймгийн 1 дүгээр нүүдлийн шүүхийн 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 10 жил хорих ял шийтгүүлж, 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн шүүхийн 116 дугаар магадлалаар тэнсэн суллагдсан, Б  овогтой Б.Б , регистрийн дугаар ___52110430;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар, Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М.Галсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг овтеркаар цээжин тус газарт нь 2 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч  Б.Б нь согтуугаар, Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М.Галсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг овтеркаар цээжин тус газарт нь 2 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч М.Галсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний орой 17-18 цагийн орчимд санагдаж байна. Миний бие гэр лүүгээ харьж явахад нутгийн танил ах Б эхнэртэйгээ хамт машинтай таараад эхнэр нь намайг дуудаад надаас дэлгүүрийнхээ өрөө нэхсэн. Тэгээд би эхнэрт нь намраас мөнгөтэй болох байх тэр үеэр танай дэлгүүрийн өрийг өгье гэж хэлээд зогсож байтал хажуунаас Б  ах гэртээ барьж байсан аптиркаараа миний зүүн тал руу 2-3 удаа хатгаад тэгээд би өвчиндөө доошоо суутал намайг орхид явсан. Тэр үед надтай хамт явж байсан 2 хүүхэд маань гэр лүү гүйгээд манай эхнэрийг авч ирсэн. Тэгээд би эмнэлэг орж үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд эм уугаад гайгүй болсон. Надтай хамт манай хүү Ган-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нар явсан...Б ахын эхнэр Чинзагд эгч сумын төв дэлгүүр ажиллуулдаг юм. Би тэднийхээс хоол хүнснийхээ зүйлийг л зээлээр авч байгаад 50 000 төгрөгийн өр зээлтэй юм. Тэрийг нь өгч чадахгүй яваад байсан. Батнов ах бид 2 урд өмнө нь хоорондоо зодолдож маргалдаж байгаагүй болно...Би өөрт хийгдсэн эмчилгээний зардал болон Улаанбаатар хотоор явсан зардлаа нэхэмжилж байна. Энэ асуудлаас болж 15 хоногийн ажлаа алдсан тул ажилгүй үеийнхээ зардлыг нэхэмжилж байна...Б  бол согтуу байсан. Харин эхнэр нь бол зүгээр байсан ба би...эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

-Хохирогч М.Галсайханы мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Б.Б  ахын зүгээс миний эмчилгээтэй холбоотой зардалд 300.000 төгрөг төлсөн болохоор надад цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна...Хар лентээр ишийг нь ороочихсон автирка байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

-Хохирогч М.Галсайханы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай ажил эрт тарсан гэртээ харьчихаад эхнэрийг айлд хуушуур хийж байна гэхээр нь тэр хуушуур хийж байгаа Батчимэг гэдэг айлынд оччихоод тэндээс хоёр хүүхдээ аваад буцаад харих гэж явах замдаа сумын Соёлын төвийн хажууд талд явж байтал суманд дэлгүүр ажиллуулдаг Цэнзагд эгч намайг дуудаж надаас “ерөө өг” гэж өрөө нэхэхээр нь би түүнд “надад одоохондоо менге байхгүй байна би намар тариа хураалтын ажилын үеэр мөнгетэй болохоороо таны мөнгийг өгье” гэж ярилцаад байж байтал түүний нөхөр  Б.Б ах машиныхаа жолоочийн талаас бууж ирээд “чи хүний өр өгч сураагүй юм уу муу хар чацага минь” гэж хэлээд л үгийн зөрүүгүй баруун гартаа барьсан аптеркаараа миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хатгатал миний хамарнаас шууд цус гарч би тонгойтол ахиад миний цээжний зүүн хэсэгт хоёр удаа нийтдээ миний цээжний зүүн хэсэгт гурван удаа хатгачи ;.ад намайг шархандаа хөтөлж болохгүй газар суутал машинаа унаад хөдлрод явчихсан.Тэгээд би хоёр хүүхдээ эхнэрийгээ дуудуулахаар явуулчихаад эмнэлэг рүү аяархан алхаж явж байтал эхнэр хүүхдүүд маань ирж намайг эмнэлэг рүү авч явсан...Машинаасаа бууж ирээд л баруун талынхаа гарт барьсан байсан төмөр аптеркаар миний цээжин хэсэгт гурван удаа хатгасан.Өөроөр намайг гар хөлөорөө цохиж зодсон зүйл байхгүй... Б.Б гуай архи уучихсан нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

-Гэрч С.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний бие гэртээ байж байхад гаднаас манай дунд хүү Ган-Эрдэнэ орж ирээд ээжээ аавыг хүн автиркаар дүрээд байна гэж орж ирсэн. Тэгээд би хүүтэйгээ хамт хэлсэн газарт нь очиход манай нөхөр Галсайханы нүүр нь цус болчихсон газарт 4 хөллөөд хэвтэж байсан. Г нсгооө ор оо эмнэлэг орж үзүүлээд эм, тариа хийлгээд буцаад нөхрийгоө аваад тэр оройдоо харьсан.Би болсон явдлын талаар нөхрөөсөө асуухад Чинзагд эгм Батнов ах 2-гой замд таараад ЧИнзагд эгч дэлгүүрийнхээ өрийг нэхээд би намраас өгье гэж хэлээд зогсож байтал хажуунаас Батнов ах орж ирээд гартаа барьж байсан автиркаар намайг дүрчихсэн гэж хэлсэн. Эхлээд дүрэхэд хамраас цус гараад тогтоогүй тэгээд тонгойгоод байж байхад дахиад 2-3 удаа дүрсэн гэж хэлсэн...Манайх дзлгүүрийнхээ хүнсний зүйлийг л Чинзагд эгчээс зээлээр авчихаад тэрнийхээ мөнгийг төлж чадаагүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би аавтайгаа болон дүү Мөнх-Эрдэнэтэй хамт гэр лүү харьж явсан. Гэтэл замд машин дотроос нэг эмэгтэй дуудаад тэр эгчтэй манай аав юм яриад зогсож байхад хажуунаас нь нэг ах барьж байсан автиркаараа аав руу бүлээд байсан. Би болиоч ээ гээд орилоод тэр ах үгэнд орохгүй байсан болохоор би дүүгээ үлдээгээд өөрөө гэр лүүгээ гүйгээд ээж дээр очоод аавыг хүн дүрээд байна гэж хэлээд дагуулаад аав дээр ирэхэд тэр хүмүүс машинтайгаа явчихсан байсан...аав эхнэртэй нь ярьж байхад хажуунаас нь тэр ах автиркаар дүрчихсэн...автиркаараа дүрсэн ах бол согтуу их архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би аавтайгаа болон ах Ган-Эрдэнэтэй хамт гэр лүү харьж явсан. Гэтэл замд машин дотроос нзг эмэгтэй дуудаад тэгээд тэр эгчтэй манай аав юм яриад зогсож байхад хажуунаас нь нэг согтуу ах барьж байсан автиркаараа аав руу бүлээд байсан. Ах бид 2 болиоч ээ гээд орилоод тэр ах үгэнд орохгүй байсан болохоор ах гэр лүүгээ ээжийг дуудаж ирнэ гээд гүйгээд явсан.Тэр хооронд нөгөө ах, эгч 2 машинтайгаа аав бид 2-ыг үлдээгээд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

- 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №637 дугаартай: “...1.М.Галсайханы биед цээж хэвлийн зүүн талд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4 5.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийч үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2А1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28 тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-40 тал/,

Шүүгдэгч  Б.Б, хохирогч М.Галсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч  Б.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч  Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Б-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батновд сануулав.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Галсайханы “...би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, Б.Батновтой харилцан тохиролцсон, эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 55 тал/, шүүхээс хохирогч М.Галсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохиролд 300.000 төгрөг авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

           

            Бусад асуудлаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг отвёркыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овгийн  Б.Б-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч  Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг отвёркыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Батнов нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА