Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00333

 

Ч.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01671 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02292 дугаар магадлалтай,

Ч.Оийн нэхэмжлэлтэй

Ц У О Ш Гхолбогдох

Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2 005 478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, түүний өмгөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн Ц У О Ш Г-ындаргын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 140 дугаартай тушаалаар Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан. Тэрээр ажил албан үүргээ сайн гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээ А, В үнэлгээтэй дүгнүүлсээр ирсэн. Түүнийг Цаг уур орчны газрын даргын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 сарын 3-ны өдрийн Б/24 дугаартай тушаал гарч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсныг Ч.О нь 2017 оны 2 сарын 24-ний өдөр албан ёсоор хүлээн авч танилцаж ажлаа хүлээлгэн өгсөн. Уг Б/24 дугаартай тушаалыг Ч.О нь хууль зүйн үндэслэлгүй, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр болсон гэж үзэж байна.  Учир нь Ч.О нь уг тушаалыг гарсан, гарах гэж байгааг огт мэдээгүй, түүнд мэдэгдээгүй мөн уг тушаалыг гарч байх хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд үргэлжлүүлэн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эмчлүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс огт тушаалдаа заагаагүй. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэснийг зөрчиж чөлөөлөх тухай Аймгийн засаг даргатай зөвшилцөөгүй. Ч.Оийг Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар зэвсгийн инженерээр томилсон бөгөөд түүний нэг сарын цалинг ТҮ-8 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар тогтоож нэг сарын 633 221 төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувийг олгохоор заасан. Ч.О нь Ц У О Ш Г-ындаргаар ажиллаж байхдаа ТҮ-11 дүгээр зэрэглэлээр цалинжиж нэг сард 920 000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны цалингийн зөрүү буюу 2 005 478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуучлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны 9 дүгээр сарын 2-ны А/32 дугаар тушаал гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Ц У О Ш Г-ындаргын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны А/81 дугаар тушаал гарч Ц У О Ш Г-ынболон харъяа аймаг хотын албадыг газар болгож, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А/92 тоот тушаал гарч бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. Нэхэмжлэгч Ч.Оийг А/92 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болон Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны даргын түүнийг зэвсгийн инженерээр томилсон 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/14 тоот тушаалын талаар маргадаггүй, харин түүнийг Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн, Ус Ц У О Ш Г-ындаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн талаар маргаан гаргажээ гэж үзэж байна. Ц У О Ш Г-ындаргын дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 тоот тушаал гарах үед Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байсан ба энэхүү албан тушаал байхгүй болсныг нэхэмжлэгч Ч.О сайн мэдэж байгаа тул бусдын ажил албан тушаалд буюу газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнтэй холбоотойгоор цалингийн зөрүүг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай Б/24 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ба тушаалыг хүчингүй болгуулах тусгайлсан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагын дагуу Ц У О Ш Г-ын2016 оны 1/480 тоот албан бичгийг бүх аймаг хотын засаг дарга нарт явуулснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 1а/721 тоот албан бичиг ирж зөвшилцсөний улмаас газрын дарга томилогдсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01671 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 тушаалыг хүчингүй болгон, Ч.Оийг Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын (орлон) ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газраас 1 120 945 төгрөгийг гаргуулж Ч.От олгож, нэхэмжлэгчийн цалингийн зөрүүгийн нэхэмжлэлээс 884 533 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 31 453 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02292 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01671 шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Оийн Ц У О Ш Гхолбогдуулан гаргасан Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2 005 478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц У О Ш Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02292 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Уг иргэний хэргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэдий ч хариуцагч Ус цаг уур орчны шинжилгээний газраас давж заалдах гомдол гаргасны дагуу нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “Ажил олгогч бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан нэхэмжлэгчийг газрын албан тушаалыг түр гүйцэтгүүлж байгаад чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.., хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд аймаг, хотын ус Ц У О Ш Г-ындаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн орон тоо байхгүй нэхэмжлэгч Ч.О нь уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна..,” гэжээ. Гэтэл уг шийдвэрийн дараагийн мөрнөөс “Нэхэмжлэгч Ч.Оийн нэхэмжлэлийн агуулгаас харахад газрын даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан байх бөгөөд Ц У О Ш Г-ындаргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн ус Ц У О Ш Г-ындаргын ажлаас чөлөөлөгджээ.., ” гэж шүүх өөрийн дүгнэлтийг үгүйсгэж дараагийн дүгнэлтийг хийсэн нь илэрхий харагдаж байна. Мөн хэсэгт “Ч.О нь Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан болохоос биш уг албан тушаалд томилогдоогүй байхад түүнийг газрын даргын /орлон/ албан тушаалд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй..,” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй болохыг 38 дугаар зүйлийн 38.1.2-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болох нөхцлийг заасан хэдий ч шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаарт “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино”, мөн Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэсэн заалтуудыг хэрэглэхгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг орхигдуулж, нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, үндэслэлтэйгээр нотлон шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тухай: Ч.О нь Ц У О Ш Г-ындаргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай тушаалаар Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд томилогдон 3 жил 2 сар 24 хоног ажиллаж байгаад Ц У О Ш Г-ындаргын 2016 оны 09 сарын 29- ний өдрийн, А/92 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар 21 аймаг 9 дүүргийн ус цаг уур орчны шинжилгээний албадыг газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлж мөн тушаалын хоёрдугаар хавсралтын 4 дэхь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Ч.О нь Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаад 4 сар гарангийн хугацаа өнгөрч байхад Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/24 дугаартай тушаал гарч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ч.О нь Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрыг алба байхаас нь эхлэн маргаан бүхий Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/24 дугаартай тушаал гарах хүртэл ажилласан үүнтэй хариуцагч ч маргадаггүй. Ч.Оийн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж байсныг нотлох баримт болох Ц У О Ш Г-ындаргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалд томилсон 140 дугаартай тушаал, Ц У О Ш Г-ындаргын 2016 оны 09 сарын 29-ний өдрийн, А/92 дугаартай тушаал түүний нэг, хоёрдугаар хавсралтууд Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаал, Ц У О Ш Г-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/24 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гэрээ зэрэг ажлын байрны нэр, албан тушаал, ажиллаж байсан нөхцлийг байдлыг тогтоох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байдаг Эдгээр баримтуудаас харахад давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт заасантай адил “аймаг хотын ус Ц У О Ш Г-ындаргын түр орлон гүйцэтгэгч гэсэн орон тоо байхгүй, ... Ч.О нь уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна..,” гэх зэргээр шүүхэд эргэлзээ төрүүлхүйц нотлох баримт байхгүй бөгөөд шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс албыг газар болгож өөрчилсөн талаар, албаны даргыг чөлөөлж газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар мөн уг албан тушаалд Л.Мандал гэж хүн ажиллаж байгаа талаар огт маргадаггүй. Ч.О нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүргийг тодорхойлсон хөдөлмөрийн харилцааг зохицуулах гол хууль учир шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах учиртай. Энэ ч утгаараа маргаан бүхий акт нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулгатай бөгөөд уг ажлын байр нь байнгын ажлын байр болохыг шүүх анхаарч үзээгүй. Уг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Ус цаг уур орчны шинжилгээний тухай хуулийг ноцтойгоор зөрчиж гаргасан байтал шүүхээс ажил олгогчийн эрхийг зөрчинө, ажил олгогч хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хэрэглэх ёстой чухал хуулийн заалтуудыг хэрэглэхгүйгээр нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц У О Ш Г-ындарга нь энэ мэтчилэн олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд маргаан нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ц У О Ш Гхолбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Ус, Ц У О Ш Г-ындаргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2 005 478 төгрөг гаргуулах шаардлага тавьжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд заасан зарим эрх зүйн үндэслэлийг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ч.О нь Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байгаад Цаг, уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаар тушаалын 1, 2-р хавсралтаар ...ажлаас чөлөөлөгдөж, Баянхонгор аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/24 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар зэвсгийн инженерийн албан тушаалд томилогдсон байна.          

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/32 дугаар тушаал гаргаж Ц У О Ш Г-ынхарьяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг Ус цаг уур орчны шинжилгээний газар гэж өөрчлөн, уг тушаалаар Ц У О Ш Г-ынзохион байгуулалтын бүтцийг баталжээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний “алба”-ыг “газар” болгон өөрчилж, газрын бүтэц зохион байгуулалтыг баталсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаал хүчин төгөлдөр байна.            

Давж заалдах шатны шүүх Ч.Оийг Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан талаар дүгнэсэн нь үндэслэлтэй боловч ажил олгогч уг ажлаас ажилтанг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг анхаараагүй нь буруу болжээ. Ажил олгогч нь ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, ...эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй ба Ч.Оийн зүгээс эмнэлгийн хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадлагаа зэрэг баримтыг ирүүлсэн, 2017 оны 1 дүгээр сарын 31-нээс мөн оны 2 дугаар сарын 10 хүртэл эмчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон байхад ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.           

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба харин шийдвэрийн тогтоох хэсэгт “...нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал”-ыг алдаатай тусгасныг зөвтгөж, өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02292 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01671 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын /орлон/ ...гэснийг ...Баянхонгор аймгийн Ус Ц У О Ш Г-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА