Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1904001980108 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              *******.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ..... оны... дугаар сарын ....-ны өдөр ... аймгийн ...... суманд төрсөн, ...... ., ..... настай, бүрэн дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл... , эхнэр *******, .... хүүхийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: .... аймгийн ......... сумын ... дүгээр баг, ......  гэх газар/ одоо ******* дүүргийн .... дугаар хороо, *******ын ..... дугаар гудамжны .. тоотод оршин суух, урьд ******* дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, *******....... овгийн *******........ын *******....... /РД:........../

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь 20... оны .... дугаар ...-ны өдрийн 17-18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн .... дугаар хороо, ******* хэсгийн .... дугаар бранк байшингийн ... тоотод хохирогч Ж.*******-ыг нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******- нь манайхтай олон жил хөрш байсан бөгөөд тухайн өдөр манай гэрийг барилцаад бид хоёр архи хувааж уусан. *******и унтаж байгаад сэрсэн. Тэгээд *******-ыг “цусаа арилга” гээд 2 удаа өшиглөсөн. *******и өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.*******-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и *******- ахтай гэрт нь 0.75 граммын 2 шил “Монгол стандарт” архи хувааж уусан. Тухайн үед бид хоёр яг ижилхэн уусан байсан болохоор нилээн согтсон байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний зүүн хөмсөг хөндүүрлээд толгой өвдөөд байхаар нь ээжээсээ “юу болсон” талаар асуусан.  Ээжийг *******- ахынд ороход “би жижиг өрөөнд нь газар унтаж байсан” гэсэн. Тэгээд ээж жаахан унтаг гэж бодоод орхичихоод гадуур юм хийж байгаад эргээд удалгүй *******- ахынд орж намайг дахин харахад миний нүүр ам цус болчихсон *******- ах миний толгой дээр хөлөө тавьчихсан зогсож байсан” гэсэн. *******и их согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Миний зүүн хөмсөг язарч 2 ширхэг оёдол тавиулсан. Дээд уруул хавдсан өөр гэмтэл учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Мөрдөн байцаалтад гэрч - мэдүүлсэн: Миний дүү *******- нь өнөөдөр *******....... гэх хүний гэрт архи уусан. Өдөр нь *******...........ийн гэрт архи уугаад сууж байсан тэгтэл саяхан *******-ийн гэрт юу болж байгааг харахаар ороход миний дүүгийн зүүн талын хөмсөг сэтэрсэн, дээд уруул нь хавдартай, нүүр нь цусаар будагдсан аймар байдалтай газар хэвтэж байсан. Тэр үед айгаад *******-оос юу болсон талаар асуухад өөрөө ширээ мөргөөд уначихсан гээд байсан. *******и *******- зодсон гэж бодож байна. Тэр үед *******....... их согтуу байсан. Өөр хүмүүс байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн байцаалтад гэрч ын мэдүүлсэн: “...*******-, *******- нар архи уучихсан согтуу байсан. *******- шалан дээр унтаж, харин *******- сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг нилээд архи уучихсан согтуу байна даа гэж бодоод *******-ыг унтаж байгаад сэрэх байлгүй гээд буцаад гэр лүүгээ очсон. Ингээд 18 цагийн үед буцаад *******-ын гэрээр очиход *******-ын хамар, амнаас нь цус гарчихсан шалан дээр хэвтэж байсан. *******и *******-оос “хүний нүүр амыг чи яачихсан юм бэ” гэж асуухад тэрээр “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь чамайг цагдаад хэлнэ гээд түүний гэрээс гарч яваад охин ийн гэрт очиж харсан зүйлийнхээ талаар түүнд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №09шэ/234 дугаартай дүгнэлтэд: “Ж.*******-ын биед зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш- гэжээ. /хх-ийн 22/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...Нийслэлийн ******* дүүргийн ... дугаар хороо, *******ын .... дугаар бранкын ...тоотод байрлах .... давхар хуучны модон байшинд оршин суух гэрт үзлэгийг эхлүүлэв. Ороход доторхи эд зүйлүүд эмх цэгцгүй байв. Иргэн *******-ын зодуулсан гэх газрыг заалгаж тухайн газар үзлэгийг үргэлжлүүлэхэд. Шал хэсэгт хулдаас дэвсэж байрлуулсан, гал тогооны тавилга, ширээ зэрэг зүйлс болон аяга, тавга зэрэг зүйлс эмх цэгцгүй байрласан байв. Тухайн орчинд /цус мэт/ улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон эд зүйлс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Мөн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан /хөх/ өнгийн цамц сандал дээр эмх цэгцгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэжээ. /хх-ийн 3-7/

Хохирогч Ж.*******-ын нүүр хэсгийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 7/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “............. регистрийн дугаартай *******оржигон овгийн *******-ын *******-...” гэжээ.  /хх-н 36/,

******* дүүргийн *******агдаагийн хэлтэст хохирогч Ж.*******- болон түүний өмгөөлөгч Д.*******- нарын гаргасан хүсэлтэд “хохирогч *******- миний бие нь *******-оос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, сайн дураар эвлэрсэн болно. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэжээ. /хх-н 56/

Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 51/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 53-55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2019 оны 10 дугаар 8-ны өдөр 17 цагийн үед ******* дүүргийн ... дугаар хороо, ******* хэсгийн ..... дугаар бранк байшингийн ..... тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Ж.*******-ын нүүрэн тус газарт  өшиглөсний улмаас түүний биед зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл  санаатай учруулсан болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “*******- бид хоёр архи уусан бөгөөд би түүнийг өшиглөсөн.Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******-ын “*******и *******- ахтай 2 шил архи хувааж уусан. *******и тасарчихсан болохоор юу ч санахгүй байгаа. Маргааш нь миний хөмсөг хөндүүрлээд толгой өвдөөд байхаар нь ээжээс “юу болсон” талаар асуусан. Манай ээжийг *******- ахын гэрт ороход миний нүүр ам цус болчихсон, *******- ах миний толгой дээр хөлөө тавьчихсан зогсож байсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

-гэрч - “...Миний дүү *******- нь *******олдоо гэх хүний гэрт архи уусан бөгөөд би саяхан гэрт нь ортол миний дүүгийн зүүн талын хөмсөг сэтэрсэн, дээд уруул нь хавдартай, газар хэвтэж байсан. Өөр хүмүүс байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

-гэрч ын “...намайг эхлээд ороход *******- шалан дээр унтаж, байсан харин *******- сандал дээр сууж байсан. Ингээд 18 цагийн үед буцаад *******-ын гэрээр очиход *******-ын хамар, амнаас нь цус гарчихсан шалан дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

-хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №09шэ/234 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/,

- хохирогч Ж.*******-ын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.*******-, гэрч Ж., нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ж.*******-, гэрч Ж., нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч ******* нь хохирогч Ж.*******-тай архидан согтуурах явцдаа түүний биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Иймд *******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хавтаст хэргийн 13-14, 56 дугаар талд хохирогч Ж.*******- мэдүүлэхдээ “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

******* “ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр ******* дүүргийн шүүхийн 20... оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагджээ. /хх-н 51, 53-55/.

******* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******      600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүхэд ******* нь торгуулийн ялыг хэрхэн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******оржигон овгийн *******эрэнпагамын *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******оржигон овгийн *******эрэнпага  с мын *******- 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Ж.*******- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА