Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 450

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Б.Н,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Гуравдагч этгээд: “М” ХХК 

Гуравдагч этгээд: “К” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжийн дагуу иргэн Б.Ныг ********дүүргийн ** дүгээр хороо, **********************, “**** ****” хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн Б.Ныг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

““М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ********дүүрэг ** дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б” хотхонд байрлах */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоолын Улсын бүртгэлийн *-************ дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай гэрчилгээ, тус хотхоны ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын Улсын бүртгэлийн *-***************, *-**************, *-************* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **************, **********, *********** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Ныг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Б.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа ********дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай. 

Иргэн Б.Н нь “Х” ХХК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд ажилладаг бөгөөд “Х” ХХК нь “М” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ХЦ17/01 тоот “Модон вакум цонх үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээ”-г байгуулсан юм. 

Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, модон вакум цонхыг нийлүүлсний дагуу “М” ХХК нь гэрээний төлбөрөөс 255,000 ам.долларын төлбөрт ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны ***********ны 5 тоот орон сууц болон */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудыг тооцон, шилжүүлэхээр тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу “Х” ХХК-ийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “М” ХХК-иас "Модон вакум цонх үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээ”-ний төлбөрт тооцон авч буй орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрхийг хувьцаа эзэмшигч Б.Н миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн

Ийнхүү “М” ХХК-иас автозогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар атал тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “********дүүргийн ** дүгээр хороо “Б” хотхоны */ байрны зоорийн давхарт байрлах ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан юм. Хариуцагч “М” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр Б.Ныг тогтоосон юм.

Иргэн Б.Н Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжийг үндэслэн, үнийг нь бүрэн төлсөн автозогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн ********дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “********дүүргийн ** дүгээр хороо, **********************, */ байрны зоорийн давхарт байрлах ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолууд нь “М” ХХК болон Кны хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн №09/** тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичгээр уг хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг иргэн Б.Нын нэр дээр бүртгэхээс татгалзсан.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн авсны дагуу Улсын бүртгэл, статистиКйн ерөнхий газарт 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч тус байгууллагаас “********дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К”-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу.” гэсэн хариуг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирүүлж, автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно.

********дүүргийн ** дүгээр хороо, **********************, */ байрны зоорийн давхарт байрлах ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолууд нь иргэн Б.Нын өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь Б.Н байх атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан, шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээд болох “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, “…нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

“М" ХХК нь хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчид огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К” ХХК-тай №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн Б.Нын эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл юм.

Харин “К” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.", мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, “Иргэний хууль”-ийн **7 дугаар зүйлийн **7.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, иргэн Б.Нын өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй. 

Тиймээс автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Ныг улсын бүртгэлд бүртгэснээр “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан "... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К” ХХК хамаарахгүй гэж үзэж байна.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 

“Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжийн дагуу иргэн Б.Ныг ********дүүргийн ** дүгээр хороо, **********************, “**** ****” хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн Б.Ныг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэхээс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ зүйлд заасан татгалзал нь мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан өмнөх эрх нь хүчинтэй байгаа тохиолдолд хэрэглэх хуулийн заалт юм.

Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь өмчлөгчөөр бүртгэгдсэн "М" ХХК нь өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн атал улсын бүртгэлийн байгууллага “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 24.4 болон 24.8 дахь заалтын дагуу асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаад гомдолтой байна.” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/ **********************, */ байрны зоорийн давхрын ** тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 06- ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-**************** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ************ тоот гэрчилгээ олгосон байна.

********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхрын 1 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийг 06014023 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ************** тоот гэрчилгээ олгосон байна.

********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхрын 2 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй автозогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ********** тоот гэрчилгээ олгосон байна.

********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхрын 3 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-************* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *********** тоот гэрчилгээ олгосон байна.

Ктай байгуулсан 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09/** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн *-************ дугаарт бүртгэлтэй ********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, */ байрны зоорийн давхарын ** тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн *-*************** дугаарт бүртгэлтэй ********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхарын 1 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн *-************** дугаарт бүртгэлтэй ********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхарын 2 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн *-************* дугаарт бүртгэлтэй ********дүүргийн ** дүгээр хороо, ******************* /******/, **********************, ***********ны зоорийн давхарын 3 тоот 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг барьцаалсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09/** тоот барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна.

********дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран, зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг тус тус үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Дээрх хувийн хэргүүдэд ********дүүргийн шүүхийн 20** оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б нэхэмжлэлтэй шүүх хуралдааны хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсаргагдсан байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаартай захирамжаар дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Б.Н дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна. 

1.Уг авто зогсоолууд нь “М“ ХХК /**************/-ийн өмчлөлд бүртгэж, олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээнүүд нь хүчинтэй байна. Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Нын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

2. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Нын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

3. Уг эд хөрөнгүүд нь Ктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өмчлөх  эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Иймд иргэн Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар гаргахдаа:

“...Уг авто зогсоолууд нь “М" ХХК /**************/-ийн өмчлөлд бүртгэж, олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээнүүд нь хүчинтэй байна. Иймд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол" мэдүүлэг хүлээн авахаас татгалзана”, “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж тус тус заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Нын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно", “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Нын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан. Дараагийн шийдвэр буюу эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсөн, эрхийг сэргээсэн шийдвэр ирээгүй байгаа тул Б.Ныг өмчлөгчөөр өөрчлөн бүртгэж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.

Иймд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.5 /бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх, болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол/ дахь заалтыг үндэслэн мэдүүлгийг буцаасан болно.

3.“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1,19.1.2,19.1.3 -т зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Учир нь уг эд хөрөнгүүд нь Ктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж зааснаар Ктай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.6 /мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол/ дахь заалтыг үндэслэн мэдүүлгийг буцаасан болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Х” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Н нь 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай компанитай ХЦ17/01 тоот “Модон вакум цонх үйлдвэрлэж, гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр 255,000 ам.долларын үнийн дүн бүхий эд хөрөнгийг нийлүүлсний дагуу манай компанийн зүгээс ********дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн гудамж “Вlue sку” хотхоны ***********ны 5 тоот орон сууц болон */ байрны ** тоот, ***********ны *, *, * тоот авто зогсоолуудыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар шүүгчийн захирамжаар Б.Ныг */ байрны ** тоот, ***********ны *, *, * тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“Мфикс капитап” ХХК, “К” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь ********дүүргийн ** дүгээр хороонд барьж буй “**** ****” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Бгийн өмчлөлийн ********дүүргийн ** дүгээр хороо, “****** ******” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Манай компани “К” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банКнд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Б.Нын “**** ****” хотхоны */ байрны ** тоот, ***********ны *, *, * тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б.Нын нэр дээр ********дүүргийн ** дүгээр хороо, ********************** “**** ****” хотхоны */ байрны ** тоот, ***********ны *, *, * тоот тоот автозогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд бичигдэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И: 

“Монгол Улсын хуулийн этгээд болох “Ч” ХХК нь Ктай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/** тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 860,000,000.00 (Найман зуун жаран сая) төгрөгийн ЖАЙКА төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 сар тутам хувьсах/, 120 сарын хугацаатайгаар зээлсэн юм.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК нь Ктай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9/** тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, ********дүүрэг, ** дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46АБВГ дүгээр байрны 1-72 тоот авто зогсоолуудыг барьцаалсан юм.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн **6 дугаар зүйлийн **6.1, **6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, ** дүгээр зүйлийн **.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М” ХХК нь “Х” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХЦ17/01 тоот “Модон вакум цонх үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний төлбөрт тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан- Уул дүүрэг, ** дүгээр хороо, “**** ****” хотхоны */ дүгээр байрны зоорийн давхарын ** тоот, 46Г дүгээр байрны *, *, * тоот автозогсоолуудыг тус тус шилжүүлсэн байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/00106 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/** тоот “Зээлийн барьцааны гэрээ”-үүдийн дагуу үүссэн барьцааны эрхүүдээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Нын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Б.Нд шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу К-аас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Б.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: 

“Нэхэмжлэгч Б.Нын өөрчилсөн шаардлага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.2, 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд тус тус нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ н барьцааны гэрээнээс хойш байгаа нь 2 дугаар хавтаст хэргийн 193-196 тал, 197-200 тал, 129-132 талаас харагдаж байна. 

Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Наас Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжийн дагуу иргэн Б.Ныг ********дүүргийн ** дүгээр хороо, **********************, “Б” хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс  татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн Б.Ныг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар маргаан бүхий зогсоолын өмчлөгчөөр Б.Ныг тогтоосон байхад хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагчаас “...********дүүргийн ** дүгээр хороо, **********************, “Б” хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэж гэрчилгээг олгосон. Тус компанийн “К” банктай байгуулсан 2010 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа. “М” ХХК-ийн эд хөрөнгүүдийг битүүмжлээд тусгай тэмдэглэлүүдийг хийсэн байгаа...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Харин гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Нын автозогсоолуудыг бүртгүүлсэн нь манай буруу...”К”-ны зүгээс танайх автозогсоолуудаа барьцаанд нэмж тавь гэсэн шаардлага тавьсан. Зээлийг нь авсан учраас банкны шаардлагыг биелүүлсэн. ”Ч” ХХК-иас авсан 1.3 тэрбумын зээлийн хугацаа дуусаагүй байгаа...” гэж тайлбар өгсөн болно. 

Анх нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Н нь гуравдагч этгээд “М” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр  “Модон вакум цонх үйлдвэрлэж, нийлүүлэх” ХЦ17/01 дугаар гэрээг байгуулж , уг гэрээний дагуу төлбөл зохих үнийн дүнгийн үлдэгдэл 255.000 ам долларын төлбөрт ********дүүргийн ** дүгээр хороо, “Б” хотхоны ***********ны 5 тоот орон сууц болон */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудыг тооцон, шилжүүлэхээр тохиролцон 2009 оны 01 дүгээр сарын **-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” **/**/** дугаар гэрээг байгуулжээ. 

2009 оны 01 дүгээр сарын **-ны өдрийн **/**/** дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-нд заасны дагуу “М” ХХК дээрх дугаар бүхий орон сууц, автозогсоолуудыг иргэн Б.Нд шилжүүлсэн байна. 

Нэхэмжлэгч Б.Н нь шилжүүлэн авсан ********дүүргийн ** дүгээр хороо, “Б” хотхоны ***********ны 5 тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн өмчлөлийн гэрчилгээг гаргуулан авсан байна. 

Харин ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч болохоо бүртгүүлж, эрхийн гэрчилгээг гаргуулахаар анх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр /хуучнаар/ ********дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч тус байгууллагаас “...өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна...” гэх үндэслэлээр дээрх автозогсоолуудыг иргэн Б.Нын нэр дээр бүртгэхээс татгалзсан байна.

Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгө бүхий зогсоолууд нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/** дугаар “Барьцааны гэрээ”-гээр  Кнд барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар “М” ХХК-ийн ********дүүргийн ** дүгээр хороо, “*******************” / Б / /******/ **********************, */ байрны зоорийн давхрын ** тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 06- ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-**************** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ************ тоот гэрчилгээг, ***********ны зоорийн давхрын 1 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийг 06014023 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ************** тоот гэрчилгээг, мөн байрны 2 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй автозогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү************* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ********** тоот гэрчилгээг, мөн байрны 3 тоот, 90%-ийн гүйцэтгэлтэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М" ХХК /**************/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *-************* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *********** тоот гэрчилгээг тус тус  олгосон байна.

Иргэний хуулийн **2 дугаар зүйлийн **2.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.”, 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.”гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Ныг ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын үнийг бүрэн төлж тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Учир нь нэхэмжлэгчийг дээрх автозогсоолуудын төлбөртэй холбогдуулан  гуравдагч этгээд “М" ХХК-иас маргаагүй болно.

Харин Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 182.3-д ”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.” гэж, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна“ гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Н өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан автомашины зогсоолуудын өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгаажихаар байна.  

Нэхэмжлэгч “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын үнийг “М” ХХК нь нэхэмжлэгч Б.Нын  “Х” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Модон вакум цонх үйлдвэрлэж, нийлүүлэх” ХЦ17/01 дугаар гэрээний 3.2-д заасан үнийн дүнгээс суутган тооцож авсан хэдий ч 2016 оны 07 сар хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байх бөгөөд харин хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж, хариуцагч “М” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ . 

Улмаар 2016 оны 07 дугаар сард нэхэмжлэгч эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг бүртгэлд Ктай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул дээрх банКнд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах талаар хариу өгсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. 

Тодруулбал “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэснийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автомашины зогсоолууд нь “М” ХХК болон  “К” ХХК-иудын хооронд 2010 онд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч Б.Ныг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр өөрчлөн бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “...мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.Нын нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”, гэж заасан байх тул  нэхэмжлэгч  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ  үндэслэн “К” ХХК-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохиолдолд өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой юм. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг эрхийг бүртгэхэд зайлшгүй шаардлагатай ”эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх” Кны зөвшөөрлийг аваагүй байна.

Иймд ********дүүргийн ** дүгээр хороо, Б хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот автозогсоол, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын өмчлөгчөөр Б.Ныг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “...өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр өөрчлөн бүртгэхийг даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Нын хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангаснаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргах эрхтэй болно.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00106 дугаар захирамжийн дагуу иргэн Б.Ныг ********дүүргийн ** дүгээр хороо, **********************, “**** ****” хотхоны */ байрны зоорийн давхрын ** тоот, ***********ны зоорийн давхрын *, *, * тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн Б.Ныг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий  иргэн Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **4 дүгээр зүйлийн **4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТБААТАР