| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0405/Э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 421
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006640462 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар байранд иргэн Б.А эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утас болон Хаан банкны виза картыг нь хулгайлан авсан, улмаар Б.Алтаншагайн 5046131423 тоот данснаас гар утсанд цахим шуудангаар ирсэн байсан дансны нууц кодыг ашиглан 90,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад 540,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.А “...нэг залуутай бүжиглэж байгаад танилцсан юм. Тэгээд баарнаас бид нарыг гарах тэр үед тэр залуу бид нарыг дагаж таксинд суугаад манай ажлын Ц очихоор болсон. Бид нар замдаа дэлгүүр орж нэг шил архи, ундаа авсан байна лээ. Тэгээд өглөө би Ц сэрээд утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. ...би гар утсаа Цэцэгсүрэнгийн ширээн дээр нь тавьчихсан байсныг тэр залуу гарахдаа аваад явсан байсан. Тэгээд хагас бүтэн сайн амралтын өдөр таарсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм. Миний интернет банкнаас 90,000 төгрөгийг өөр данс руу шилжүүлсэн байсан” /хх-ийн 21-22/, “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Д.А “...тухайн үед тэр баарны ширээ дүүрсэн гээд хүн багатай ширээ гээд эмэгтэй хүнтэй ширээнд суулгасан. Бааранд бид гурав пиво уусан удалгүй Тайванаа бид нартай нэг ширээнд сууж байсан гурван эмэгтэйтэй түрүүлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...Самсунг А50 маркийн гар утас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 450,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...90,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,
Шүүгдэгч М.Т “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, утсыг буцаан өгсөн, 90.000 төгрөгийг төлсөн, ахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дансны нууц кодыг гар утасны цахим шууданд нэвтрэх замаар мэдэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар 90,000 төгрөгийг бусдын дансанд шилжүүлж нийт 540.000 төгрөгийн хохирол учруулсан нь үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.А нь хохирлоо гаргуулан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД