| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0406/Э |
| Дугаар | 425 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 425
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006140461 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............... тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 7 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийг хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Д.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” баарны гадна Л.Цогтгэрэлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй унтаж байх үед нь халааснаас нь Самсунг А6 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Ц “...манайд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Мягмарсүрэн эгчийн гэрт очиж ажлынхаа 6 залуутай 3 шил архи уугаад Болдбаатар, Үржинчойжин, Отгонбаяр нарын хамтаар Сутай гэх бааранд орж 1 шил архи уугаад гарч “Ок” бааранд очоод би орж чадалгүй үүдэнд нь тасраад унтаж байгаад халааснаасаа өөрийн эзэмшлийн Самсунг А6 маркийн гар утсаа хулгайд алдсан. Ок баарны гадна камерыг шүүж үзтэл жижиг хар цүнхтэй саарал малгайтай, саарал пудболкатай эрэгтэй хүн миний халааснаас аваад явсан бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч А.Э “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мобиком ХХК-ийн лизингийн үйлчилгээгээр Самсунг А6 маркийн 32 гигабайттай хар өнгийн 839,000 төгрөгний үнэтэй гар утсыг худалдаж авсан. ...нөхөр Цогтгэрэл 2019 оны 08 дугаар сарын 23-ны орой ажлаа тараад Үржинчойжин, Отгонбаяр, Болдбаатар нартай архи ууж явж байгаад гар утсаа хулгайд алдсан гээд 08 дугаар сарын 24-ний шөнийн 04 цагт гэртээ ирээд хэлсэн. Тэгээд нөхөр Цогтгэрэлийн утас руу залгатал авахгүй байж байснаа нэг эрэгтэй хүн аваад хэнтэй ярих юм бэ гэхээр нь утасны эзэнтэй ярья гэсэн чинь утасны эзэн тасарчихсан хажууд байна, ярьж чадахгүй гэхээр нь хаана байгаа юм, очоод нөхрийгөө авъя гэсэн чинь 4-1-д байна гэж хэлээд хаягаа хэлэлгүй таслаад дахиж залгахаар утсыг авахгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “...Самсунг А6 маркийн гар утас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 650,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34/, ...шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг үзэхэд газар хэвтэж буй хүний халааснаас утсыг нь авч буй байдал,
Гар утас төхөөрөмж болон зээлийн нөхцөлөөр худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 37/,
Шүүгдэгч Д.Б “...хохирогч согтуу баарнаас гарч ирээд газарт унасан. Би хохирогчийг өргөж, борооноос нөмөр газар өргөж тавья гэж тэнд байсан нэг залуутай хамт өргөж тавихад гар утас нь халааснаас нь гараад ирсэн байсан тул би гар утсыг нь авсан. Тэндээс яваад би төмөр замын 10 дугаар байрны орцонд унтаж байгаад утсыг нь алдсан байна лээ, ...бичлэг дээр гарч байгаа хүн би мөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч шүүгдэгчийг халааснаас нь утас авсныг мэдэх чадваргүй байсан байх тул уг үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх ба прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц 650,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Б гаргуулах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөх төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчтой хохирол нөхөн төлөх талаар эвлэрсэн талаар гэрээ гаргаж өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлт гаргажээ.
“Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдэгт хохирлыг ямар эх үүсвэрээр хэрхэн төлөхийг нарийвчлан зааж, холбогдох цалин, орлогын тодорхойлолт зэргийн хамт ирүүлсэн, заасан хугацаанд хохирлыг нөхөн төлөх бодит боломжтой байхыг ойлгох ба шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, уг гэрээ биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “тэнсэх” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД