Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/305

 

   2019            10             25                                            2019/ШЦТ/305

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Д.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Д.Ц-т холбогдох 1934005250377 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг Баянжаргалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Төв аймаг Зуунмод сум 2 дугаар баг 4-27 тоотод оршин суух хаягтай, Төв чандмань ДЭХГ-т 7 дугаар зуухны галч ажилтай, урд нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Д.Ц, регистрийн дугаар __77121279.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц  нь 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтуугаар Д.Наранбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Ц-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтуугаар Д.Наранбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 03 тал/

           - Эрүүгийн хэрэг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/

           - Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 47 тал/

           - Шүүгдэгч Д.Ц, хохирогч Д.Наранбат нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42-43 тал/

- Хохирогч Д.Наранбатын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №422 дугаартай “ Д.Наранбатын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/

- Хохирогч Д.Наранбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 11 цагийн үед Зуунмод сумын 5 дугаар баг Ар урт дэлгүүрийн зүүн урд талын хашааны хажууд Мягмарсүрэнтэй цуг юм яриад сууж байтал өөдөөс 2 алхмын цаанаас хүн чулуу барьсан явж байсныг хараад юу билээ гээд өндийтөл пизда чамайг ална гээд над руу чулуу бариад миний зүүн шанаанд нэг удаа цохисон зүүн гараараа баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд өндийгөөд цааш нь түлхтэл цамцан дээрээс намайг боогоод автал Мягмарсүрэн салгасан...би эрүүл байсан, Ц  гэдэг залуу уржигдараас ална гээд байгаа...2019 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө манай усны тэрэг гадаа байхад алга болсон. Манай хашаанд байдаг залуу танай усны тэргийг айлд зарсан байна, тэр айлаас нь аваалд ирлээ гээд манай усны тэргийг аваад ирсэн байсан...маргааш иөглөө Д.Ц-ын утас руу залгаад манай усны тэргийг Жагаа эгч аваад явчихлаа гэтэл Д.Ц манай эгч усны тэрэг авах болоогүй, чи хаана байна, чамайг ална гээд байсан. Би хэд хоног хөдөө явсан байхгүй байсан. Гэтэл өнөөдөр гадаа гудамжинд сууж байтал Д.Ц ирээд намайг зодсон...намайг эгчийг нь хулгай хийлээ гэж худлаа хэлсэн гэж уурлаад цохиж гэмтээсэн...зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал үүссэн...надад Д.Ц-оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 тал/,

- Гэрч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ 2019 оны 06 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед Д.Наранбат бид хоёр юм яриад сууж байтал Цагаанаа гэдэг залуу портер машинаас пизда гээд нилээн согтуу бууж ирээд Д.Наранбатыг чи манай эгчийг хулгай хийсэн гээд Д.Наранбатыг боосон. Тэгээд дараа нь чулуугаар цохисон...Д.Наранбатыг Цаагаанаа ална гээд занаал байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/

- Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр...Ар урт дэлгүүрийн зүүн талын хашааны буланд Д.Наранбат, Мягмарсүрэн гэх залуутай хамт сууж байсан. Бид нар тааралдаад мэндлээд өнгөрхөд Д.Наранбат надад хандаж танай эгч манай усны тэргийг хулгайлсан гэж хэлэхээр нь би чи яахаараа манай ядарсан эгчийг худлаа зүйлд гүтгэдэг юм гэж хэлэхэд намайг боож эхлэхэд би буцаагаад боож байгаад баруун гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон...манай эгчийг усны тэрэг хулгайлсан гээд дайраад байхаар нь би уурлаад нэг удаа цохисон...би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, учир нь би тэр өдөр ажлаа хийж байсан...би баруун гараараа нэг удаа цохиж гэмтээсэн...эмчилгээний зардал хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ц-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цагаандолгор нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Ц-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-т сануулав.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Наранбатын “...би Д.Ц-оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42 тал/, шүүхээс хохирогч Д.Наранбатад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирол барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Д.Ц-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА