| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00795/И |
| Дугаар | 742 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 742
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 5-19 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЙ74030414, Борлууд овогт Жанчивын Угтаабаяр,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 5-19 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЗ73112829, Шаазгай овогт Мөнхийн Дэлгэрмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 27.147.192,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Жанчив овогтой Угтаабаяр нь тус банкнаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1660006649 тоот зээлийн гэрээг байгуулан 23.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.5 хувийн хүүтэйгээр орон сууц барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1250023776 тоот зээлийн гэрээг байгуулан 3.600.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27 хувийн хүүтэй өрхийн хэрэглээ зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, Сүхээлэйн талбайн дээд талд байрлалтай 11х9 м.кв талбайтай 3 өрөө хувийн орон сууц /ГД-000347661, Ү-1520004672/, 0.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлх эрхтэй газар /ГД:000301283, Г-1520003260/, УВХ 24-84 улсын дугаартай Hyundai accent маркын ногоон өнгөтэй суудлын автомашин зэргийг барьцаалуулж авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа зээл авсан үеэсээ эхлэн хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан уулзахад “Эргэлтийн хөрөнгөгүй болсон, эрүүл мэндийн шалтгаанаас гутал оёохоо больсон, зээлдэгч өөрөө ажиллаж байгаа боловч цалингаа өрхийн болон бусад хэрэглээндээ зарцуулж байгаа” зэргээр хариулж зээл төлөх ямар нэгэн үйлдэл санаачлага гаргахгүй шалтгаан тоочсон байдлаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь 1660006649 тоот зээлийн гэрээний 4.2.1, 1250023776 тоот зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс 1660006649 тоот зээлийн гэрээний 6.1.1, 1250023776 тоот зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.11.10/ байдлаар Ж.Угтаабаяр болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч М.Дэлгэрмаа нарын төлөх ёстой 25.199.691,67 төгрөг, зээлийн хүү 1.906.375,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,36 төгрөг, нийт 27.106.192,67 төгрөг, нотариатын зардал 41.000 төгрөг, нийт 27.147.192,67 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкнаас нэхэмжилж байгаа 27.147.192,67 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөө өгнө” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 27.147.192,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 27.147.192,67 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 27.147.192,67 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.687 төгрөг төлсөн ба тал хувь болох 146.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 146.844 төгрөг, хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нараас 146.844 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 27.147.192,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 293.687 төгрөгөөс 146.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 146.844 төгрөг, хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нараас 146.844 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ж.Угтаабаяр, М.Дэлгэрмаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР