| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0318/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/323 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/323
2019 11 07 2019/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
-шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Ц.Д-д холбогдох 1934005570423 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1969 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төмөр замын зорчигчийн депод гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо жанжины 4-122 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х овогт Ц.Д /РД:___69081677/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Д нь 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Баянбуурал амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Энхбаатарыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Баянбуурал амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Энхбаатарыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн тал/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 07 тал/
-Хохирогч П.Энхбаатарынн хохирлын баримтууд /хх-ийн 60 тал/
-Хохирогч П.Энхбаатар, шүүгдэгч Ц.Д нарын хэргийг хялбаршуулосан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 64-65 тал/
-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 70 тал/
-2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7775 дугаартай "...1. П.Энхбаатарын биед баруун зовхи, ооч, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" .. .гэх дүгнэлт, /хх-ийн 42 тал/
-Хохирогч П.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний ажилдаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зорчигчийн вагоны урсгал засвар газрын цехийн хамт олон Баянбуурал амралтанд амархаар болсон. Бид нар хотоос 15:00 цаг өнгөрч байхад гарсан ба Баянбуурал амралт дээр 19:00 цагийн үед очсон. Манай хамт олон нийлээд 50 орчим хүн байдаг ба бүх хүмүүс уг амралтанд очсон. Бид нар амралтанд очоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 2019 оны 06 дугаар сарын 22-ны үүрээр буюу 05:00 цагийн үед би ганцаараа бие засах газар ороод 00-с гараад амрах байр луу явж байхад хамт ажилладаг Баяраа, Батсайхан, Ган-Очир, Д , ахлах Чинбат нар намайг дуудахаар нь би яваад очтол шууд Д миний эрүү рүү цохиод намайг газар унагаасан. Тэр үед ахлах Чинбат та нар яаж байгаа юм бэ нэг нэгнийгээ энгэж болохгүй гэж хэлээд бид 2-г салгаад суулгасан. Миний эрүүнд Д гэмтэл учруулсан. Эрүү рүү цохисоны улмаас ярьхад хүндрэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
-Хохирогч П.Энхбаатарын дахин мэдүүлсэн: “...Би ажилдаа ороод 2 сар болж байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хамт ажиллаж байгаа хүмүүсээ нэг их сайн танихгүй, мэдэхгүй учраас Ган-Очир миний нүдрүү цохичихлоо гэж харсан. Гэвч би буруу харсан байж магадгүй. Яагаад гэвэл Ган- Очир, Батсайхан ах хоёр 2-уулаа харааны нүдний шил зүүдэг учраас арай залуугаар нь Ган-Очирыг намайг цохичихлоо гэж бодсон. Одоо сайн бодоод байхад Ган- Очир, Батсайхан 2-н хэн нэгэн нь миний нүдрүү цохисон. Би анх мэдүүлэг өгөхдөө миний нүдрүү цохисон хүн Ган-Очир гэж хэлсэн боловч тэр буруу байж магадгүй гэж бодож байна. Харин миний эрүү рүү Д нэг гараараа цохисоныг бол би сайн мэдэж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний биед гэмтэл учруулсан хүмүүсээс эмчилгээний зардал болох томографикийн зураг авахуулсан мөнгөө нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би томографикийн зургаа 270,000 төгрөгөөр авхуулсан. Би эмчилгээний зардалаа авах юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-21 тал/
-Гэрч Ш.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай хамт олон Баянбуурал амралтын газарт очиж амарсан. Бид нар Баянбуурал амралтын газар очоод тэмцээн зохиосон. Мөн жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд бид нар баярлаж наргиад шөнө гадаа Д , Ганбат, Батсайхан, ахлах Чинбат бид нар архи уугаад байж байхад ахлах Чинбат гэнэт алга болсон. Үлдсэн бид нар юм яриад сууж байж байхад хамт ажилладаг Энхбаатар хүрч ирээд миний урд суусан. Инээж сууж байгаад гэнэт надад хандаж би Ландагын дүү ш дээ гэж хэлэхээр нь би Ландагатай нэг байранд хамт байсан би дүү нарыг нь бүгдийг нь танина гэж хэлэхэд намайг харж сууж байснаа гэнэт эрүүн тус газар Энхбаатар гараараа нэг удаа цохиод авсан. Намайг цохиход би газар унасан. Намайг газар унасны дараа Энхбаатар миний дээр гараад намайг цохих гэж дайрсан. Тэр үед Дарьжаргал зүгээр байгаа хүнийг цохидог хэн бэ гэж хэлээд Энхбаатарын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. Энэ үед би газраас босоод Д-ыг наад бацаанаа орхи гэж хэлээд Д-ын араас татаж аваад газар унагаагаад Д-ын дээр гараад суусан. Энэ үед ард юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн Энхбаатар алга болсон байсан"... гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 тал/
-Гэрч А.Ган-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн " ....гадаа хүмүүс зодолдоод байна ирж салгаарай гэж 2-3 удаа нэг эрэгтэй хүн орилхоор нь бид нар байшингаас гараад хартал зодоон дууссан байсан. Би хүмүүс овоорч байсан газар очоод хамт ажилладаг Баярсайхан ахаас юу болсон талаар асуухад Энхбаатар намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би Энхбаатар цаана зогсож байсан болхоор нь хүрээд ир гэж дуудсан. Намайг дуудахад Энхбаатар ирээгүй бид 2 холоос нэг нэгэнтэйгээ маргалдсан. Энхбаатар ирэхгүй болхоор нь очих гээд алхтал Энхбаатар зугтсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 тал/
-Гэрч Ган-Очироос дахин мэдүүлсэн: “...Би Энхбаатарыг цохиж гэмтээгээгүй ... Би араас нь хөөж явсан боловч гүйцээгүй." гэх мэдүүлэг, /хх-ийн 39 тал/
-Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..миний харснаар Д Энхбаатрын дээр гараад цохиж байгаа харагдсан, гэхдээ яг хаашаа цохисон талаар би хараагүй. Ямар ч байсан Энхбаатарын дээр Д байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 тал/
-Гэрч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Маргалдаж байгаад Энхбаатар Баярсайханыг цохиж газар унагаагаад дээр нь гараад суухад би босож очоод Энхбаатарын нүүр рүү гараараа цохисон.Тэгтэл Д босож ирээд Энхбаатарын эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Энэ үед л Энхбаатар босож ирээд зугтаагаад яваад өгсөн. Ган-Очир яг Энхбаатарыг босож зугтаах үед ирсэн. Босоод зугтаахаар нь ах нарыг яагаад байна гэж хэлээд араас нь хөөсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 тал/
-Гэрч Ш.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Энхбаатартай маргалдсанаас болоод Д уурлаад Энхбаатарыг цохиж гэмтээсэн...Нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Яг аль хэсэг рүү цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 тал/
Шүүгдэгч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд гэнэт босч ирээд Баярсайханыг гараараа цохиж унагаагаад дээр нь гараад суухаар нь би босч очоод Энхбаатарыг хувцаснаас нь татаж босгоод нүүр рүү нь гараараа цохиод түлхэж газар унагаасан...Тэгээд нам жим сууж байсан чинь Энхбаатар дахиж Баярсайхан руу дайрах үедээ хөл алдаад Баярсайханы өвдгийг мөргөөд унасан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлагын зүйл байхгүй. Би П.Энхбаатарын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Би эмчилгээ хийлгээрэй гээд 270,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Д-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Д-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Д-д сануулав.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Энхбаатарын “...Ц.Д-д цохиулсны улмаас хөнгөн гэмтэл авч эдгэрсэн. Томограф болон бусад эмчилгээний төлбөрт 270.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид миний зүгээс Ц.Д-д гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдлвэрлэж өгнө үү...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64 тал/, шүүхээс хохирогч П.Энхбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбтөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА