| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0443/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/324 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/324
2019 11 07 2019/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И м овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1734003930138 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн-Ард Аюушийн 1-47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавь шагналгүй, урьд нь
-1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1096 зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилээр тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
-1987 оны 3 дугдар сарын 18-ны өдрийн 93 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1096-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял,
-1991 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 237 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар өмнөх 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 13 жил 2 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж бүгд 14 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 жил 5 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
-Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял, өмнөх Октябрь дүүргийн шүүхийн 1991 оны 7 сарын 27-ны өдрийн 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, И м овогт Б.Б-д /РД:__70022815/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь “Цалиг констракшн” ХХК-нд цэвэрлэгээний ажил хийж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн баян гал” ХХК-ны хашаан дотор байх дамартай цахилгааны зэс голтой кабель утаснаас 9 м 50 см утас тасдан хулайлан авч, тус компанид 1.366.259 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б нь: “Мөнхийн Баянгол компанид ажиллаж байхдаа хашааны гадна талд байсан кабелын утсыг авчихаж болмоор юм шиг харагдаад байхаар нь би 9 метрийг аваад уурын зууханд оруулж гадуур хальсыг нь хуулаад байж байтал харуул нь намайг барьсан... 1366259 төгрөгний хохирол учруулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-3 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 125 тал/, хохирогч А.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 130 тал/, гэрч Н.Ганбаагийн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, гэрч Ч.Төгсжаргалын мэдүүлэг /хх-ийн 143-144 тал/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60, 205 тал/ иргэний нэхэмжлэгч Н.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 136 тал/, хохирогч Т.Оюунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 97 тал/, хохирогч А.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 130 тал/, гэрч Н.Ганбаагийн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь “Цалиг констракшн” ХХК-нд цэвэрлэгээний ажил хийж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн баян гал” ХХК-ны хашаан дотор байх дамартай цахилгааны зэс голтой кабель утаснаас 9 м 50 см утас тасдан хулайлан авч, тус компанид 1.366.259 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “Мөнхийн баян гал” ХХК-ны хашаан дотор байх дамартай цахилгааны зэс голтой кабель утаснаас 9 м 50 см утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Оюунтуяагийн “...Манай компани нь туслан гүйцэтгэгч “Цалиг констракшн” ХХК-иас хохирлоо барагдуулсан учир гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Ганчимэгийн “...Манай “Цалиг констракшн” ХХКомпани нь “Мөнхийн баян гал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цэвэрлэгээ, үйлчилгээний туслах ажил хийж гүйцэтгэдэг юм. Манай компани “Мөнхийн баян гал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Зэс голтой кабель утасны үнэ 1.366.259 төгрөгийн ажилтан Б.Батболдын цалингаас 900.000 төгрөгийг суутгасан үлдэгдэл 466.259 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь энэ талаар маргаан гаргаагүй байх тул 466.259 төгрөгийг гаргуулж “Цалиг констракшн” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээс тооцсон тул шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар хорих ялд нь оруулж тооцох” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “Шүүгдэгч Б нь хохирол төлбөрийн хувьд төлөгдөөгүй үлдсэн 466269 мянган төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгч төлсөн гэх боловч баримт байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хөнгөн гэмт хэрэг учир 1-5 жилийн хорих ялтай, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санкцтай, ийм учраас хохирлын 70-80 хувийг нь төлсөн, үлдсэн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар 1 дэх хэсгийг баримталж тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Хэрвээ хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзвэл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэглэж өгнө үү” саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 120 хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож /8х120=960/, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны хутга, 2 ширхэг төмөрийн хөрөө зэргийг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: