Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 752

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух, 1966 онд төрсөн, РД:ОК66102001, Шарилж овогтой Гомбожавын Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэтгэвэрт орох нас болсон. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим бичилт нь дутуу тул шүүхэд хандаж байна. Би Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөж бичсэн гэх шалтгаанаар ажилласан жилд тооцохгүй байна. Би нэгдэлд ажиллаж байгаад 1986 онд сумын төв рүү орж 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд туслах ажилчнаар ажилд орсон. Ингээд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллаад мөн өдрөөс /1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр/ 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Миний сургуульд ажилд орсон болон ажлаас гарсан тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул шүүхэд хандаж байна. Иймд миний  Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гал тогоонд туслах ажилчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дотуур байранд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургууль нь 1987 онд 10 жилийн сургууль болсон юм” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гал тогоонд туслах ажилчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дотуур байранд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Г.Оюунгэрэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлээс нээсэн 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Гомбожавын Оюунгэрэлийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шагнуулсан “Гэрчилгээ”,

4. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шагнуулсан “Хүндэтгэлийн гэрчилгээ”,

5. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шагнуулсан “Баярын бичиг”,

6. Г.Оюунгэрэлд 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулиас нээсэн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилчнаар томилсон бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

7. Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн ¹1 тоот “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд “Гомбожав овогтой Оюунгэрэлийг 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс гал тогооны туслах ажилчнаар авч ажиллуулсугай” гэжээ,

8. Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ¹39 тоот “Түр ажилчдын хугацааг сунгах тухай” тушаалд “Г.Оюунгэрэлийг дотуур байрны үйлчлэгчээр авч ажиллуулсугай” гэх тушаал,

9. Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн багш ажилчдын 1995 оны цалин тогтоолт /1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр/-ын 2-р хуудасны 8-рт “Г.Оюунгэрэл, үйлчлэгч” гэж бичигджээ,

10. Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1995 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ¹14 тоот “Үндсэн цалин тогтоох тухай” тогтоолын хавсралтын 10-рт “Г.Оюунгэрэл, үйлчлэгч ТҮ-1, 13500, гэж бичигджээ,

11. Г.Оюунгэрэлийн 1995 оны 1 дүгээр сараас 2003 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

12. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Г.Оюунгэрэлийн Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд шимтгэл төлж ажилласан лавлагаа,

13. Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ¹11 тоот “Дотуур байрны ажилчид цомхотгох тухай” тушаалд “Дотуур байрны үйлчлэгч Г.Оюунгэрэлийг 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй” гэх тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гал тогоонд туслах ажилчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дотуур байранд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Г.Оюунгэрэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлээс нээсэн 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Гомбожавын Оюунгэрэлийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шагнуулсан “Гэрчилгээ”, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шагнуулсан “Хүндэтгэлийн гэрчилгээ”,Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шагнуулсан “Баярын бичиг”, Г.Оюунгэрэлд 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулиас нээсэн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилчнаар томилсон бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн ¹1 тоот “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ¹39 тоот “Түр ажилчдын хугацааг сунгах тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн багш ажилчдын 1995 оны цалин тогтоолт /1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр/-ын 2-р хуудасны 8-рт “Г.Оюунгэрэл, үйлчлэгч” гэж бичигдсэн байдал, Увс аймгийн Өндөрхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1995 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ¹14 тоот “Үндсэн цалин тогтоох тухай” тогтоолын хавсралтын 10-рт “Г.Оюунгэрэл, үйлчлэгч ТҮ-1, 13500, гэж бичигдсэн байдал, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ¹11 тоот “Дотуур байрны ажилчид цомхотгох тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 5 сар малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 жил, 4 сар, 19 хоног гал тогооны туслах ажилчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 жил, 4 сар, 11 хоног дотуур байранд үйлчлэгчээр, нийт 15 жил, 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарилж овогтой Гомбожавын Оюунгэрэлийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ Зам” нэгдэлд 1982 оны 8 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 5 /тав/ сар малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 1 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 19 /арван ес/ хоног гал тогоонд туслах ажилчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 /арав/ жил, 4 /дөрөв/ сар, 11 /арван нэг/ хоног дотуур байранд үйлчлэгчээр, нийт 15 /арван тав/ жил, 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР