| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/01310/И |
| Дугаар | 181/ШШ2016/00918 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2016/00918
|
2016 оны 10 сарын 10 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00918 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,
1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тус дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны орцны жижүүр ажилтай, ам бүл 4 эхнэр хүүдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 5 дугаар байрны 0 тоотод тоотод оршин суух, Цэвэг овогт Гансүхийн Шинэбаяр /РД:ЖЭ90122971/-т архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Сүхбат, /Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ахмад Б.Сүхбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Шинэбаяр нь сүүлийн жилүүдэд архидан согтуурч ар гэртээ агсан тавьж хэрүүл маргаан үүсгэж, эрүүлжүүлэгддэг, архи уусан үедээ өөрийгөө ална гэж сүрдүүлдэг, хааяа намайг зодох болсон, ер нь архийг байнга уудаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний эхнэр Ө.Мягмаргарав нь ирүүлсэн.
Удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулсан, хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 14, 4 дүгээр сарын 16, 6 дугаар сарын 13 -ны өдрүүдэд архи ууж эрүүлжигдэн саатуулагдсан.
Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Г.Шинэбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие байнга архи ууж ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаггүй ээ. Сэтгэл санаагаар унаад хааяа архи уудаг нь үнэн, хамгийн сүүлд ах нас бараад жаахан уусан. Би архины албадан эмчилгээнд явчих юм бол ажилгүй болчихно. Би ахтайгаа хамт барилгын ажил хийдэг. Би архины эмчилгээнд явмааргүй байна гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Г.Шинэбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Г.Шинэбаяр нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 5 дугаар байрны 0 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Тэрээр 2016 оны 4,6 дугаар саруудад эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч болон тус хорооны засаг дарга Л.Отгонцэцэг, түүний эхнэр Ө.Мягмаргарав нарын тайлбар, мэдүүлэгт “Г.Шинэбаяр нь байнга архи уудаг, гэр орондоо агсам тавьдаг” гэсэн байна.
Г.Шинэбаяр нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Цэвэг овогт Гансүхийн Шинэбаярыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Г.Шинэбаярыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО