| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00385/И |
| Дугаар | 181/ШШ2016/00899 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2016/00899
|
2016 оны 10 сарын 07 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00899 |
Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч:Дорноговь аймаг, Даланжаргалан, 1 дүгээр багт оршин суух 30 настай, эрэгтэй РД:ЕВ86073110, Гахан овогт Эрдэнэцогтын Хатанбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, Нарны зам, 13 дугаар байрны 6 тоот Зэст-Өндөр ХХК /РД:5110475/-д холбогдох цалин ээлжийн амралтын мөнгө 4 961 072 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Хатанбаатар, хариуцагч Зэст-Өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Зэст-Өндөр ХХК-д 2014 оны 7 дугаар сараас эхлэн уулын ашиглалтын ахлах инженерээр ажилд орж нэг сарын цалинг 2 000 000 төгрөг байхаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ хийсэн. Зэст-Өндөр ХХК-нь гэрээний дагуу цалин хөлсийг олгож , сул зогсолтын үед цалингийн 50 хувиар нөхөн олговор олгож байсан. Тухайн үед ээлжийн амралтыг биеэр эдлүүлж , амралтын мөнгө өгч байгаагүй. 2015 онд олговол зохих цалингаас 3 866 850 төгрөгийг олгоогүй бөгөөд энэ мөнгөний 0,3 хувиар алданги тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн. Иймд Зэст-Өндөр ХХК-иас 2014 оны ээлжийн амралтын мөнгө 478 290 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 615 933 төгрөг, 2015 онд олгогдоогүй цалин хөлс 3866 850 төгрөг нийт 4 961 072 төгрөг олгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч бид харилцан ярилцаад миний бие 4 140 976 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “Зэст-Өндөр ХХК-нь 2014 болон 2015 оны ээлжийн амралтын мөнгө 820 096 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 24 232 төгрөгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 06-наас хойш ажлын 5 хоногт багтаан Худалдаа хөгжлийн банкны 499 227 786 дугаартай дансанд /Э.Хатанбаатарын/ шилжүүлэх”-ээр тохиролцож эвлэрлийн гэрээ хийсэн гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Хатанбаатар нь Зэст-Өндөр ХХК-д ажиллаж байсан нь үнэн. Бид харилцан тохиролцож “Зэст-Өндөр ХХК-нь Э.Хатанбаатарын 2014 болон 2015 оны ээлжийн амралтын мөнгө 820 096 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 24 232 төгрөгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 06-наас хойш ажлын 5 хоногт багтаан Худалдаа хөгжлийн банкны 499 227 786 дугаартай дансанд /Э.Хатанбаатарын/ шилжүүлэх”-ээр эвлэрлийн гэрээ хийсэн гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Хатанбаатар нь Зэст-Өндөр ХХК-д холбогдуулан цалин ээлжийн амралтын мөнгө 4 961 072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “Зэст-Өндөр ХХК-нь Э.Хатанбаатарын 2014 болон 2015 оны ээлжийн амралтын мөнгө 820 096 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 24 232 төгрөгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 06-наас хойш ажлын 5 хоногт багтаан Худалдаа хөгжлийн банкны 499 227 786 дугаартай дансанд /Э.Хатанбаатарын/ шилжүүлэх”-ээр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлах үндэстэй.
ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Э.Хатанбаатар нь 4 140 976 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Зэст-Өндөр ХХК-нь үлдэх 820 096 /найман зуун хорин мянга ерөн зургаа/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 24232 /хорин дөрвөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийн хамт 2016 оны 10 дугаар сарын 06-наас хойш ажлын 5 хоногт багтаан Худалдаа хөгжлийн банкны 499 227 786 дугаартай дансанд /Э.Хатанбаатарын/ шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94327 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24232 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО