Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/187

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн 

Хохирогч: А.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг 

Шүүгдэгч: Х.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Хийн Бд холбогдох 1912002640178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн .... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Хийн Б /РД:../ 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Яллагдагч Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ... гэх газарт А.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ. 

  

   ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонинд явсан. Тухайн өдөр Стай таараад хувцсыг нь тайлах гэсэн боловч эсэргүүцээд байхаар нь хэсэг ноцолдоод эргээд явсан. Би бэлэг эрхтэнд нь хуруугаа хийгээгүй гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.С мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хонинд явж байтал Б морьтойгоо ирээд сувай хонио асуухаар нь ийшээ тойроод явсан гэж хэлсэн. Би Бг явсан байх гэж бодоод хонь руу явсан чинь араас чимээ гараад байхаар нь эргээд харахад араас ирээд шууд намайг газар унагааж хоёр хөлийг өөрийнхөө мөрөн дээр тавиад миний өмдийг тайлах гэхээр нь би нэг гараараа гарыг нь бариад нөгөө гараараа өмдөө барихад миний өмдийг хагас тайлсан.  Тэгээд миний дээр гараад хөдлөөд, би эцэргүүцээд нэлээн удсан. Би болиоч, эхнэрт чинь хэлнэ шүү гэж хэлэхэд ганцхан удаа сайхан секс хийчих дахиж тэгэхгүй гээд байсан. Миний бэлэг эрхтэн рүү хоёр удаа гараа хийгээд авсан. Би Бгийн эхнэр, өөрийн аав ээж, эгч нартаа энэ тухай хэлсэн гэжээ. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912002640178 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сгийн мэдүүлсэн: ...Намайг 2019 оны 05 сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Эрдэнэ-Уул багийн Тариат гэх газар хээр модон дотор хонио хариулаад явж байтал манай саахалт айлын залуу болох Б морьтой хүрч ирээд надаас сувай хонио асуугаад хөдөлсөн. Тэгээд би эргэж хараад хонь руугаа алхаж байтал араас чимээ гарахаар нь эргээд хартал Б модноос морио уяачихаад гүйж ирээд шууд намайг барьж аваад газар унагаасан. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ болиоч авгайд чинь хэлнэ шүү гэтэл хоёулаа сайхан секс хийчихье ганцхан удаа зөвшөөрчих гээд шууд намайг газар унагаад миний хоёр хөлийг мөрөн дээрээ тавиад миний дээлийн хормойг сөхөөд өөрийнхөө өмдыг тайлаад миний өмдийг тайлах гээд дайрсан. Би нэг гараараа өөрийнхөө өмдийг дээш татаад нөгөө гараараа нэг гарыг нь барьсан. Тэгээд бид хоёр тэнд зөндөө удаан ноцолдсон дээр дараад хэсэг хөдөлж байснаа намайг орхиод явсан. Би босоод тэндээсээ шууд Бгийн гэрт нь очоод эхнэрт нь танай нөхөр чинь намайг хонинд явуулахгүй хүчиндсэн гэж хэлсэн. Тэгтэл ямар сонин солиотой юм бэ гээд гэртээ орсон. Би гэртээ ирээд аав, ээж, эгч нартаа болсон асуудлын талаар хэлсэн. Аав эгч хоёр сумын төв орж цагдаад мэдэгдсэн. Би өмнө нь Б гэх хүнтэй дотно харьцаанд орж байгаагүй. Ямар нэгэн тийм асуудал байхгүй. Харин Б намайг өмнөнь хоёр удаа хүрч намайг оролдох гэсэн үйлдэл гаргаж байсан. Б миний өмдийг бүрэн тайлаагүй би өөрөө өмднөөсөө нэг гараар бариад дээш татаж байсан. Тэгээд л надтай ноцолдож дээр хөдөлж байснаа намайг орхиод шууд яваад өгсөн. Би гомдолтой байна, ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сгийн дахин мэдүүлсэн: ...Б надтай ноцолдож байх үедээ миний бэлэг эрхтэн рүү хоёр удаа хуруугаа оруулаад харин бэлэг эрхтнээ оруулж чадаагүй над руу дайрч ноцолдож дээр хий хөдөлж байгаад л босоод яваад өгсөн. Б миний дээр гараад хоёр хөлийг минь мөрөн дээрээ тавьчихаад өмд тайлах гээд ноцолдоод байсан газрын налуу өөд тал руу харсан байсан болохоор Б өөрөө хагас босоо байдалтай тэгээд ноцолдож миний өмдийг бага зэрэг шувтлаад хоёр удаа хуруугаа оруулаад авсан. Өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Миний дээр хий хөдөлж байгаад л босоод явсан. Би өмнө Бтай бэлгийн харилцаанд огт орж байгаагүй. Өмнө нь хоёр удаа Б намайг тэвэрч аваад оролдож байсан. Би 2013 онд хүүгийнхээ аавтай танилцаж байсан. Тэр үед анх бэлгийн харилцаанд орж үзэж байсан. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга. Хуулийн дагуу л арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр А.Сгийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөө хээр малд явж байхад Б над дээр ирээд мориноосоо буугаад морио модноос уяачихаад ирээд миний урдаас тэвэрч аваад намайг хойш нь унагаагаад миний дээлийг сөхөөд өөрийнхөө өмдийг хагас тайлаад миний хоёр хөлийг дээш нь өргөөд хоёр мөрөн дээрээ тавиад миний өмдийг тайлах гээд ноцолдоод намайг ганцхан удаа зөвшөөрчөөч сайхан секс хийе гээд дайраад байсан. Би нэг гараараа өмдөө татаад нөгөө гараараа гарыг нь бариад ноцолдоод хүчрээгүй. Б миний бэлэг эрхтэн рүү хуруу, мөн эрхтнээ хийгээд байсан. Би ноцолдоод сүүлдээ миний гар чилээд эсэргүйцэх чадваргүй болсон. Б миний дээр нэлээн хөдөлж байгаад боссон. Тэгээд Б яваад өгсөн. Би гэртээ ирээд Бгийн эхнэрт юу болсон талаараа хэлчихээд дараа нь аав, ээж дээ хэлсэн. Б өмнө хоёр ч удаа намайг оролдож байсан. Нэг нь өөрийн гэртээ байж байхад, нөгөө нь хойд уулан дээр хонинд явж байхад хүчээр секс хийх гээд оролдож байсан. Би тэр асуудлыг гэр бүлийхэндээ хэлэлгүй нуудаг байсан. Би 5 жилийн өмнө нөхөртэйгээ суухдаа бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон. Би Бтай бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би яагаад хүчиндэх болсон талаар мэдэхгүй байна. Над дээр ирээд учир зүггүй дайраад байсан, намайг дарж аваад өмд тайлаад дайраад байсан. Би болиоч гэхээр тоохгүй байсан. Би эсэргүүцээд хүчрээгүй. Б миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийх гээд оролдоод байсан. Яг сайн оруулаагүй миний дээр хөдлөөд байсан. Миний бэлэг эрхтэн дотор дур тавиагүй. Би гэртээ ирээд муухай санагдаад байхаар нь бэлэг эрхтнээ угаасан. Тухайн үед өмсөж явсан хувцас хөдөө гэрт байгаа би өмсөж явсан дотоожоо угаасан. Миний дээлийг сөхөөд ноосон өмдийг тайлсан, тухайн үед өмсөж явсан хувцаснаас урагдсан хувцас байхгүй. Миний өмдийг тайлаад байхаар нь би нэг гараараа өмдөө татаад нөгөө гараараа Бгийн зүүн гарыг бариад ноцолдсон. Миний хоёр хөлийг Б хоёр мөрөн дээрээ тавьсан байсан болохоор би өөр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Б надтай урьд өмнө нь хоёр удаа хүчээр секс хийх гэж оролдож байсан. Тэрийг нь би нуугаад хүнд хэлээгүй. Өөр ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж байгаагүй. 3 жилийн өмнө шиг санагдаж байна намайг нэг удаа гэртээ ганцаараа байхад Б манайд орж ирээд миний хойноос тэвэрч аваад намайг орон дээр дараад авсан. Тэгээд секс хийх гэж оролдоод би эсэргүүцээд байсан чинь болиод яваад өгсөн. Сүүлд нь намайг хойд уулан дээр хонио хараад явж байхад бас хүчээр секс хийх гээд намайг дараад өмд тайлах гээд байхаар нь би эсэргүүцсэн чинь яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд Х.Бгийн гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед би хонинд явж байгаад С гэх хүүхэнтэй тааралдсан. С хонинд явж байсан би морио модноос уяачихаад С дээр очоод манай сувиа хонь харагдсан уу гээд Сг араас нь тэврээд авсан. Тэгсэн С хойшоо өөрөө хэвтээд өгсөн. Би Сгийн хоёр хөлийн өргөөд мөрөн дээрээ босгоод өмдийн тайлах гэсэн чинь С эсэргүүцээд байсан би өмдийг нь тайлах гээд жаахан ноцолдож байгаад миний бэлэг эрхтэн босохгүй болохоор нь больсон. Тэгсэн С уурлаад ээж, аав чинь, эхнэрт чинь хэлнэ би өөрийнхөө ээж, аавд бас хэлнэ гээд явсан. Би Сгийн биед ямар нэгэн байдлаар хүч хэрэглэн зодож цохисон зүйл байхгүй. Бэлгийн дур хүслээ хангасан зүйл ч байхгүй. Сг оролдоод эсэргүүцээд байхаар нь больсон. Ямар нэгэн хүч хэрэглээгүй. Би бэлэг эрхтэнээ хийгээгүй миний бэлэг эрхтэн босоогүй, босохгүй болохоор нь Сгийн дээр нь хий хөдөлж байгаад больсон. Би Стай бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би урьд өмнө нь хоёр удаа Сг оролдож байсан, С надад зөвшөөрөөгүй би тухайн үедээ зөвшөөрөхгүй болохоор нь больчихдог байсан. Хүч хэрэглэж байсан тохиолдол байхгүй. Надад С таалагддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө манай охин С хонинд яваад 12 цагийн үед л байх гэртээ үс гэзгэн шороо болсон сэгсийсэн хормойгоо шуусан бүсэн нь алдуурсан байдалтай гэртээ орж ирсэн. Орж ирээд орилоод Б намайг ийм болгосон гээд ээж, эгч хоёртоо хэлээд дээлээ тайлаад үзүүлээд байсан. Би гараад Бгийн аав дээр очоод танай хүү Б хүүхэд баллаад хаясан байна үс, гэзгийн шороо, өвс болгоод хүчин хийсэн бололтой байна охин орилоод учир нь олдохгүй юм хэллээ гэж хэлсэн. Би сумын эмч дуудахаар том охинтойгоо сумын төвд ирээд эмч явуулсан. Тухайн болсон асуудлыг надад яриагүй ээж, эгч хоёртоо л ярьсан байх. Гэртээ орж ирээд орилоод байсан. Би охиноосоо юу болсон талаар нь асуугаагүй. Бүс нь алдуурсан дээлийн хормойгоо бүстэйгээ хамт шуугаад барьсан үс нь сэгсийгээд шороо, өвс болсон байдалтай орж ирсэн. Охин цаашаа хараад дээлээ тайлаад ээж, эгч хоёртоо үзүүлээд байсан давхар ноосон өмд өмсөн байсан давхарлаж өмссөн өмд нь доохнуур цавь хавиар татагдсан харагдаж байсан. Би лавлаж хараагүй Бгийн аавтай уулзахаар гарсан. Биед нь ил харагдах шарх, сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-нд манай охин дүү С хонинд яваад 11 цаг өнгөрч байхад, манай охин дүүгийн хүүхэд ээж уруудаад явчихлаа гэхээр нь би ээж нь биш гэсэн чинь, ээж мөн гэхээр нь харсан чинь, ээж нь мөн байсан. Манай охин дүү С Бгийн эхнэрт очиж юу болсон талаараа хэлчихээд гэртээ ирсэн байсан. Гэртээ орж ирэхдээ Б намайг Хавчгийн модон дотор хонинд явж байсан чинь хүчиндчихлээ гэсээр үс нь сэгийсэн шороо, тоос болсон хувцас нь шороо, өвс болсон айсандаа царай нь хөхөрсөн байдалтай ирсэн. Би сонсоод аавтай хамт сумын төвд ирээд түргэн дуудсан эмч Г очиж манай дүү Сг авч ирээд эмчийн үзлэг хийсэн. Би өөрөө эмнэлэг дээр ирээд шоконд ороод унасан сумын эмч нар тариа хийж би сэргэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би дүүгийн хамт хариад дүүгээ тайвшруулаад тайвширхаар нь дүүгээсээ юу болсон талаар асуусан манай дүү С Хийн Б өмнө нь хоёр удаа намайг хүчиндэх гэж дайрч байсан. Би тэр үед гэр бүлдээ юм хэлээгүй нуугаад өнгөрөөсөн гэж байсан. Надад миний дүү хэлэхдээ “Хавчгийн модон дотор Б морио уяад мал асуучихаад явах гэж байгаа нь бодсон чинь, намайг бариад авсан би ноцолдоод миний өмдийг тайлаад хоёр хөлийг өргөөд миний эрхтэнг гар, хуруугаагаар оролдоод надтай хүчээр секс хийгээд” гэж ярьж байсан. Тэгээд миний хүзүү толгой газар байсан гишүүн дээр таараад хүзүүний хэсэг овоосон, нуруу өвчин орсон байна гэж байсан. Царай нь хөхөрсөн үс нь сэгсийсэн хувцас нь өвс, шороо болсон уйлсаар орж ирсэн. Би охин дүү Сгаас Б чамайг цохиж, зодсон уу гэж асуухад цохиж зодсон юм байхгүй чирч гулдараад миний нуруун доор гишүү мод байсан болохоор нуруу нухаад хүзүү овоосон, Бд чамайг би авгайд чинь хэлнэ шүү гэсэн чинь тоохгүй байсан гэж ярьж байсан. Манай аав, ээж өндөр настай ээж тал харвалттай бие муу ээж, аав хоёр минь гэртээ манай охин дүү С, хүүхдийнх нь хамт байдаг. Базарагчаагийн ар гэрээс хэл ам хэрүүл, уруул хийвэл манай аав ээж хүлээн авч даах чадваргүй тул энэ тал дээр анхаарч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ХБын мэдүүлсэн: ...Б бол миний дунд хүү байгаа юм. Харин С бол манайхтай айл аймаг байдаг. А гэх хүний хүүхэд байгаа юм. Стай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2019 оны 05 сарын 03-ны өдөр малын хашаан дотор ямаа самнаад сууж байтал манай хаяааны айлын хүн болох А том охинтойгоо ирээд манай Сг танай Б хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэгээд би мэдээд их хачин юмаа хоёр хүүхдээ нүүрэлдүүлээд уулзуулбал учир олдох байх гэж хэлсэн. Тэгтэл тийм юм байхгүй би хууль цагдаад хэлж учрыг нь олуулна гээд л гараад явсан. Өөр ярьсан хэлсэн зүйл байхгүй. Орой ээж нь Бг хониноос ирэхэд Сг хүчиндсэн гэсэн асуудал яриад байна юу болсон юм бэ гэж асууж байсан. Би өөрөө бол Бгаас ямар нэгэн зүйл асуугаагүй. Надад өөр мэдэж байгаа зүйл алга, хүүгээсээ ямар нэгэн юм асуугаагүй асуух гэхээр эвгүй санагдаад тэр талаар огт ярилцаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Рийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай хажуугийн айлын С гэх эмэгтэй мотоциклтой манай гэрийн үүдэнд ирээд танай нөхөр намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ Бг ирэхээр нь нүүрэлдэж уулзая гэхэд би хэлдэг газар хэлнэ гээд шууд яваад өгсөн. Тэгээд гэртээ байж байтал Сгийн аав эгч хоёр нь ирээд танайхан манай охиныг доромжилсон байна гээд шүүх цагдаад хэлнэ гээд гадаа байсан аавтай уулзаад сумын төв рүү явлаа гэж хэлээд явсан байсан. Орой нь 21 цагийн үед сумаас цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан. Би Бгаас орой хониноос ирэхээр нь юу болсон яагаад ийм асуудал болсон талаар асуухад ямар нэгэн зүйл болоогүй чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Өөр тодорхой ямар нэгэн юм яриагүй. Бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй одоо манай бага хүүхэд 7 сартай. Миний нөхөр Б архи тамхи хэрэглэдэггүй зан ааш дөлгөөхөн, нийтэч ширүүн ааш зан гэх асуудал огт гаргаж байгаагүй томоотой хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байтал А гэх хүн эмнэлэг дээр ирээд манай охиныг хүн хүчиндчихсэн байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу би жолоочийн хамт Эрдэнэ-Уул багийн Тариат гэх газар очоод Сг түргэний тэргээр сумын эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд Сгийн ерөнхий биеийн байдлыг үзэхэд ерөнхий биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур болон ил шарх сорви байхгүй байсан. Дараа нь дотор үзлэг хийсэн. Дотор үзлэгээр Сгийн гадна дотор бэлэг эрхтэн урагдалгүй хэвийн байсан тэгээд аймгийн шинжээч эмчийн заавраар Сгийн үтрээнээс наац, арчдас, судаснаас шинжилгээнд явуулах цусыг авч шинжилгээнд явуулсан. Дотор үзлэгээр Сг бэлгийн харилцаанд орсон гэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байсан. С өөрөө өмнө нь төрж байсан эмэгтэй хүн учраас ямар нэгэн урагдалт болон харилцаанд орсон гэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Бгийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2947 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн А.Сгийн гэх шингэн цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 2. Х.Бгийн гэх шингэн цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна. 3. С Савх-1 ш гэсэн бичигтэй цаасан уутанд хийсэн 1 ширхэг хавтгай мод, С наац-2ш гэсэн бичигтэй цаасанд боосон 2 ширхэг тавиур шил, торон оруулгатай ногоон өнгийн дотоож, хар өнгийн зузаан өмд, хар өнгийн нимгэн өмдөн дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/ 

Багийн засан даргын тодорхойлолт /хх-ийн 54-56 хуу/ зэрэг болно.  

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын ..” гэх газарт иргэн А.Сгийн бусдад хүчиндүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ..” гэх газарт иргэн А.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч А.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “намайг 2019 оны 05 сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед ...гэх газар хээр модон дотор хонио хариулаад явж байтал манай саахалт айлын залуу болох Б морьтой хүрч ирээд надаас сувай хонио асуугаад хөдөлсөн. Тэгээд би эргэж хараад хонь руугаа алхаж байтал араас чимээ гарахаар нь эргээд хартал Б модноос морио уяачихаад гүйж ирээд шууд намайг барьж аваад газар унагаасан. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ болиоч авгайд чинь хэлнэ шүү гэтэл хоёулаа сайхан секс хийчихье ганцхан удаа зөвшөөрчих гээд шууд намайг газар унагаад миний хоёр хөлийг мөрөн дээрээ тавиад миний дээлийн хормойг сөхөөд өөрийнхөө өмдийг тайлаад миний өмдийг тайлах гээд дайрсан. Би нэг гараараа өөрийнхөө өмдийг дээш татаад нөгөө гараараа нэг гарыг нь барьсан. Тэгээд би хоёр тэнд зөндөө удаан ноцолдсон дээр дараад хэсэг хөдөлж байснаа намайг орхиод явсан. Би босоод тэндээсээ шууд Бгийн гэрт нь очоод эхнэрт нь танай нөхөр чинь намайг хонинд явуулахгүй хүчиндсэн гэж хэлсэн…Б намайг өмнө хоёр удаа надад хүрч намайг оролдох гэсэн үйлдэл гаргаж байсан. Б миний өмдийг бүрэн тайлаагүй би өөрөө өмднөөсөө нэг гараар бариад дээш татаж байсан. Тэгээд л надтай ноцолдож дээр хөдлөж байснаа намайг орхиод шууд яваад өгсөн. Би гомдолтой байна, ямар нэгэн нэхэмжлэх зүйл бол алга...Б надтай ноцолдож байх үедээ миний бэлэг эрхтэн рүү хоёр удаа хуруугаа оруулаад харин бэлэг эрхтнээ оруулж чадаагүй над руу дайрч ноцолдож дээр хий хөдөлж байгаад л босоод яваад өгсөн. Б миний дээрээ гараад хоёр хөлийг минь мөрөн дээрээ тавьчихаад өмд тайлах гээд ноцолдоод байсан газрын налуу өөд тал руу харсан байсан болохоор Б өөрөө хагас босоо байдалтай тэгээд ноцолдож миний өмдийг бага зэрэг шувтлаад хоёр удаа хуруугаа оруулаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу, 9-10 хуу, 11-12/, гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө манай охин С хонинд яваад 12 цагийн үед л байх гэртэй үс гэзгэн шороо болсон сэгсийсэн хормойгоо шуусан бүс нь алдуурсан байдалтай гэртээ орж ирсэн. Орж ирээд орилоод Б намайг ийм болгосон гээд ээж, эгч хоёртоо хэлээд дээлээ тайлаад үзүүлээд байсан. Би гараад Бгийн аав дээр очоод танай хүү Б хүүхэд баллаад хясан байна үс, гэзгийн шороо, өвс болгоод хүчин хийсэн бололтой байна охин орилоод учир нь олдохгүй юм гэж хэлчихээд гэртээ орж ирээд сумын эмч дуудахаар том охинтойгоо сумын төвд ирээд эмч явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гэртэй орж ирэхдээ Б намайг Хавчгийн модон дотор хонинд явж байсан чинь хүчиндчихлээ гэсээр үс нь сэгийсэн шороо, тоос болсон хувцас нь шороо, өвс болсон айсандаа царай нь хөхөрсөн байдалтай ирсэн. Би сонсоод аавтай хамт сумын төвд ирээд түргэн дуудсан эмч Г очиж манай дүү Сг авч ирээд эмчийн үзлэх хийсэн би өөрөө эмнэлэг дээр ирээд шоконд ороод унасан сумын эмч нар тариа хийж би сэргэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би дүүгийн хамт хариад дүүгээ тайвшируулаад тайвширхаар нь дүүгээсээ юу болсон талаар асууссан манай дүү С Хийн Б өмнө нь хоёр удаа наймаг хүчиндэх гэж дайрж байсан би тэр үеүүдэд гэр бүлдээ юм хэлээгүй нуугаад өнгөрөөсөн гэж байсан. Надад ярисан Хавчгийн модон дотор Б морио уяад мал асуучаад явах гэж байгаа нь бодсон чиннь, намайг бариад авсан би ноцолдоод миний өмдийг тайлаад хоёр хөлийг өргөөд миний эрэгт^г гар, хуруугаагаар оролдоод надтай хүчээр сехсхийгээд гэж ярьж байсан. Тэгээд миний хүзүү толгой гишүүн дээр таараад хүзүүний хэсэг овоосон, нуруу өвчин орсон байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн /, гэрч Б.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай эрүүл мэндийн төвийн сувилагч Ж манай багаас хүн хүчиндүүлсэн гэж дуудлага ирсэн гэж хэлсний дагуу би жолоочийн хамт очиход А гэх эмэгтэй Р гэх залуугийн гэрт байсан. Би үзлэг хийхэд А айж сандарсан байдалтай чичирч байсан. Намайг хүрэхэд гар, хөл нь хөрсөн байсан. Би тэгээд дотуур хувцаснуудыг нь харахад хүрэн цусны толбо харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.ХБын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2019 оны 05 сарын 03-ны өдөр малын хашаан дотор ямаа самнаад сууж байтал манай хаяаны айлын хүн болох А том охинтойгоо ирээд манай Сг танай Б хүчиндсэн байна гэж хэлсэн тэгээд би мэдээд их хачин юмаа хоёр хүүхдээ нүүрэлдүүлээд уулзуулбал учир олдох байх гэж хэлсэн тэгтэл тийм юм байхгүй би хууль цагдаад хэлж учрыг нь олуулна гээд л гараад явсан өөр ярьсан хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Б.Рийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2019 оны 05 сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай хажуугийн айлийн С гэх эмэгтэй мотоциклтой манай гэрийн үүдэнд ирээд танай нөхөр намайг хүчиндчихлээ гэж хэлсэн тэгэхээр нь би юу болсон юм бэ Бг ирэхээр нь нүүрэлдэж уулзая гэсэн тэгтэл би хэлдэг газар хэлнэ гээд шууд яваад өгсөн тэгээд гэртээ байж байтал Сгийн аав эгч хоёр нь ирээд танайхан манай охиныг доромжлолоо гээд шүүх цагдаад хэлнэ гээд гадаа байсан аавтай уулзаад сумын төврүү явлаа гэж хэлээд явсан байсан. Орой нь 21 цагийн үед сумаас цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан. Би Бгаас орой хониноос ирэхээр нь юу болсон яагаад ийм асуудал болсон талаар асуухад ямар нэгэн зүйл болоогүй чи санаа зоволтгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2947 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

   Иймд шүүгдэгч Т овогт Хийн Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч А.С нь гэмт хэргийн улмаас Архангай аймагт 3 удаа ирж очсон унааны зардал 20.000 төгрөг мөн иргэний үнэмлэх гаргуулахаар нэхэмжилсэн байгаа боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

              Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

              Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг нь “шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой” гэсэн санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Сг  дарж авсан боловч түүний бэлэг эрхтэн рүү хуруу болон ямар нэгэн зүйл хийгээгүй гэж удаа дараа мэдүүлж байгаа нь түүнийг гэм буруугаа бүрэн хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

              Шүүхээс шүүгдэгч Х.Бгийн үйлдсэн гэмт хэрэг хор уршигийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Хийн Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хийн Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Сгийн 3 удаа аймагт сумаас ирж буцсаны зардал, иргэний үнэмлэх гаргуулах зардал зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

        5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

        6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ