Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/215

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Ж.М, Э.М, С.Ц, А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ж М, Б овогт ЭМ, Оовогт С Ц, Цовогт АБ нарт холбогдох 1912002620164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн,,,,гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Ж М /РД:../ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн ,,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ЭМ /РД:../  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Оовогт С Ц /РД:../ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ,,,настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт АБ /РД:../ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б, Ж.М, С.Ц, Э.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Э.М, А.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг Залан гэх газраас иргэн М.Гын эзэмшлийн 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхрийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1912002620164 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Чын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой би өөрийн үхрээ хурааж ойртуулаад, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө бэлчээхэд манай үхэр бүрэн байсан. 04 дүгээр сарын 08-ны орой манайх үхрээ хураагаагүй, ойрхон зуслан дээрээ харагдаж байхаар нь гайгүй байлгүй гэж бодоод хураагаагүй. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө үхэр дээрээ очиход үхэр урд орой нь байсан газраа байж байсан бөгөөд бүртгээд үзэхэд зүсээрээ 2 сарлагийн бяруу байхгүй байхаар нь би ойр хавын айлуудын үхрээр мориор явж хайгаад морь сульдаад явахгүй болохоор нь хүүхдийнхээ суудлын машинаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр голын урагшаа Тооромт гэдэг газар руу хоёр бяруугаа хайхаар явж байгаад Овооны үзүүр гэх газар голын гарамны ойролцоо газар гол руу үхэр шахсан мөртэй тааралдаад очоод үзтэл манай 2 бярууны хүзүүвчнүүдийг нь тайлаад хаячихсан, хажууд нь мотоциклийн мөр нилээн хэрсэн байдалтай байсан. Тэр хавиар явж үзээд машины мөр олоогүй. Тэгээд цагдаад хэлэх гээд иртэл цагдаа хөдөө ажлаар явсан, хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа гэхээр нь сумын Засаг даргад хэлсэн. Миний алдсан бяруу хоёулаа сарлагийн бяруу байсан бөгөөд нэг нь ягаан халзан бяруу, нөгөөх нь мухар хар бяруу байсан, мөн хоёулаа им байхгүй байсан. Манайх тугал байхад нь им хийдэггүй бөгөөд бяруу болохоор нь им хийдэг. Хоёр бяруу хоёулаа сэрвээн дээрээ хөх будгаар тэмдэг хийсэн байсан. Хоёулаа охин бяруунууд байсан. Ягаан халзан бяруу нь хусран байсан бөгөөд эх нь тэр хавиар мөөрөөд яваад байсан. Би ойрхон байгаа бол ягаан халзан бяруу хүрээд ирэх байх гэж хараад ирээгүй. Алдсан бяруу тус бүрийг нь 180.000 төгрөгөөр үнэлж, нийлээд 360.000 төгрөгөөр үнэлнэ. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу хоёр бяруу алга болдог өдрийн урд өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Манай суманд бөх барилдаад бөх үзэх гээд спорт зал руу явж байхад айлын хашааны үүдэн дээр цагаан өнгийн ачааны машин /портер юм уу бонго/ байсан бөгөөд тэр хавиас хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нохой гарч ирээд над руу дайрахаар нь зугтаагаад нөгөө машины хажууд ирэхэд жолооч нь бололтой хүн бууж ирээд наад нохой чинь барих нь ээ гэхээр нь харин тиймээ гэж хэлээд санаандгүй машиных нь тэвш рүү харсан чинь 1 тооны үхэр ачсан байсан. Би санаанд ороогүй бөх үзчихээд гэртээ ирсэн. Сүүлд нь бяруу алдчихаад сураглаад байсан чинь Цэнхэр сумаас хүн ирж бяруу авсан гэнэ гэж сонсогдсон. Би хэсгийн төлөөлөгчтэй уулзсан чинь Цэнхэр сумаас ирж бяруу авсан хүмүүсийг мэдсэн байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Цэнхэр сум орж бяруу авсан хүмүүсийг олж уулзаад миний бяруу байна уу, үгүй юу гэдгийг үзье гэж бодоод сумынхаа цагдаатай хамт хүүгийнхээ машинаар Цэнхэр сум ороод Чулуут сумаас бяруу авсан айлыг хайж, төөрч будилж явсаар байгаад нилээн хэдэн км явсан байсан. Би яг айлдаа очоод буцаад Цэнхэр сумын төв орж ирэхэд 74 км явсан байсан. Бяруу авсан айлын эзнийг нь Бч гэдэг юм байна лээ, Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар байдаг айл гэсэн. Манай Чулуутаас бяруу, шүдлэн нийлээд 21 тооны үхэр ачсан гэж ярьсан. Чулуут сумын Хүрэм багт байдаг Я /Б/ гэдэг залуу Бчы хүргэн болох хүн байсан бөгөөд Бчы хамаатны хүнтэй суусан гэж ярьсан. Бт бяруу олоод өгөөч гээд мөнгө өгсөн гэсэн, тэгээд бяруугаа авах гээд 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны үед Чулуутад очсон гэж ярьсан. Миний алдсан хоёр бяруу хоёулаа Бчы хотонд зүсээрээ байсан бөгөөд хоёулангийнх нь сэрвээн дээрх будгийг нь арилгасан байсан. Холоос харахад будагтай хэсгийн үсийг нь хайчлаад авчихсан юм шиг сэтэрхий харагдаад байсан бөгөөд очоод үзэхээр үстэй мөртлөө үс нь шингэрсэн байсан. Эхлээд Бч замаас ачаагүй Ногоон дов хороололд Б гэдэг айлын хашаанаас ачсан гэж ярьсан. Би хоёр бяруугаа үзэж хараад зургийг нь аваад Бчы хотонд үлдээгээд ирсэн. Нөгөө хулгай хийж өгсөн хүмүүс нь авчирч өгнө биз, би дахин, дахин явж чадахгүй гэдгээ Бчд хэлсэн. Манай хоёр бярууг Я /Б/, Эрээнэй /М/ хоёр ийш, тийш нь утсаар яриад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой мотоцикльтой 2 бяруу авчирч өгсөн гэсэн. Бч тэр үед ахтайгаа 2 машинтай явж байсан гэсэн. Тэгээд Б, М хоёр энд байж бай гээд доод хороололд Б гэдэг айлын байшинд байлгаад байсан гэж ярьж байсан. Манай хоёр бярууг тэнд аваачиж өгсөн гэсэн. Би өөрийнхөө алдсан хоёр бяруугаа авчруулаад, эрж хайхад явсан бензин шатахууны мөнгө, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Чын дахин мэдүүлсэн: ...Бч надад ярихдаа М, Б хоёр авчирч өгсөн гэж хэлсэн. Тэр үед Д гэж дуудаад байсан санаж байна, нэг жижигдүү биетэй залуу бас нэг өндөр биетэй бор залуу хоёр орж ирээд гарсан гэж хэлсэн. Яг нэрүүдийг нь мэдэхгүй, ямар ч байсан Д гэж дуудаад байсныг нь санаж байна гэж хэлж байсан. Миний хоёр бярууг хулгай хийсэн Эрээнэй /М/, Я /Б/, Д /Ц/, Цагаанай /М/ гэсэн 4 хүн хоорондоо холбоотой л байгаа. Мгийн ээж нь над руу утсаар яриад манай хүү танай 2 бярууг хулгайлсан байна гэхээр нь би одоо яах вэ дээ, цагдаа шүүх нь хуулийнхаа дагуу шийднэ биз дээ гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Манай хоёр бярууг хулгай хийхэд оролцсон өөр хүмүүс байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Намайг Цэнхэр сум руу явж хоёр бяруугаа үзчихээд аймагт ирсний орой Д /Ц/ над руу утсаар яриад ахаа хоёулаа тохироод учраа олъё, би танай нэг бярууг хулгай хийгээд Цэнхэр сумаас ирсэн хүнд зарчихсан юм гэж надад хэлэхээр нь чи хэн, хэнтэй хулгай хийсэн юм гэсэн чинь надад хэн, хэн байсан, хамт явсан талаар хэлээгүй. Тэр хүн өөрөө тань руу ярих байх гэж хэлсэн. Намайг аймгаас ирээд 2-3 хоносны дараа нэг орой Ц эхнэртэйгээ манайд орж ирсэн бөгөөд эхнэр Н нь энэ Ц танай бярууг хулгай хийчихсэн байна, явж, явж төрлийнхөө хүний бярууг хулгай хийгээд авахдаа яах вэ дээ гэж хэлсэн. Хулгай хийчихээд баригдахаараа төрөл болчихдог юм уу гэж хэлээд Цаас чи тэгвэл хэн, хэнтэй хамт хулгай хийснээ хэлчих гэсэн чинь би ягаан халзан бярууг барьж өгсөн, Цагаанай /М/ хар бярууг барьж авсан, тэгээд машин дээр нь ачиж өгсөн гэж надад ярьсан. Үнэн худлаа ярьсныг нь би мэдэхгүй. Энэ 4 хүн хоорондоо ямар ч байсан холбоотой гэж бодож байна. Урьд өмнө нь би мал алдаж байсан бөгөөд миний алдсан малыг чи л хулгай хийдэг юм байна, би алдсан малаа чам дээр тохно шүү гэсэн чинь юм яриагүй. Мгийн аав Ж дүү Чг надтай ирж уулзаад Мгийн ээж Дэгч чиний утасны дугаарыг олоод өгөөч гэж байна, чи дугаараа өгөөч гэхээр нь би Чимэддэлэгт дугаараа өгсөн. Сүүлд нь Мгийн ээж Днад руу ярихаар нь цагдаа, шүүх нь хуулийнхаа дагуу шийднэ биз гэж хэлээд утсаа салгасан чинь дахиж над руу яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шиг санаж байна, манай үхрээс 1 сарлагийн шүдлэн үхэр, 1 бяруу алга болсон. Тэр үед нь би санаанд ороогүй яагаад алга болов гэж гайхаад хайгаад олоогүй. Тэгсэн чинь миний алга болсон бяруу хусран бяруу байсан бөгөөд эх үнээ нь энүүгээр, тэрүүгээр мөөрөөд гүйгээд байсан. Тэгээд нэг их санаанд ороогүй орхисон. Зуун мод багийн Ч гэдэг хүн 2 бяруу алдаад олж авсан гэнэ гэж сонсоод сумын техникийн үзлэгийн 2 дахь өдөр Чтай уулзаад 2 бяруугаа алдсан гэсэн олсон уу гэсэн чинь олсон, Цэнхэр сумаас олж авсан гээд хэсгийн төлөөлөгчид бяруу шүдлэн ачсан машины зураг нь байна лээ очиж үз гэхээр нь очоод хэсгийн төлөөлөгчөөс зэргийг үзсэн чинь миний алга болсон бяруу, шүдлэн хоёрын зураг байсан. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би сумын цагдаа А-тай цуг Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар руу явж Бч гэдэг айлын үхэрт очиж үзэхэд миний алдсан бяруу, шүдлэн хоёр байж байсан. Энэ бяруу, шүдлэн хоёрыг хэн өгсөн юм бэ гэсэн чинь би Чулуут суманд очиж хоноод сумын төв рүү ирэх замд М, Б хоёр нилээн арвин үхэр тууж ирээд талыг нь тасдаад хашаанд хашиж байгаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр хоёр ачуулсан гэж надад хэлсэн. Миний алдсан бяруу бор тарлан зүстэй, сарлагийн бяруу, бор зүсмийн сарлагийн шүдлэн үхэр байсан. Шүдлэн үхрийн баруун талын чихийг нь цоолоод ногоон даавуу сүвэлсэн байсан бөгөөд тэрийг нь авч хаяад өөр им хийсэн байсан. Бяруу, шүдлэнгээ ачаад Чулуут сумын төв рүү явж байхад Б, М хоёр Бб ах бид хоёрыг энд байж бай гэж нэг газар үлдээгээд хоёулаа мотоцикльтой яваад нилээн арвин үхэр туугаад ирж байснаа талыг нь тасдаад хашаанд хашиж байгаад бор тарлан сарлагийн бяруу, бор сарлагийн шүдлэн үхэр хоёр ачуулсан. Шүдлэн үхэр нь нэг чихийг нь цоолоод ногоон даавуу уясан байсныг нь аваад өөр им хийсэн гэж Бч өөрөө надад хэлсэн. Би бяруугаа 150.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 450.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манай үхэр энэ жил сайн орсон тарган ч байсан. Би өөрийнхөө алдсан бяруу, шүдлэн хоёрыг ойролцоо насны ойролцоо бие хаатай үхрээр өгвөл хамаа алга. Бүр болохгүй бол зүстэй малаа авна. Мөн эрж хайхад явсан бензин шатахууны мөнгө хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой цасаар шуурч байхад үхрээ хурааж ирээд маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө нь үхэр бэлчсэн. Орой манай үхэр ойрхон харагдаад байхаар нь хураагаагүй тэнд нь хонуулсан бөгөөд өглөө үхрээ бүртгэсэн чинь хоёр бяруу байхгүй байсан. Манай нөхөр 2 бяруугаа ойр хавийн газруудаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө голын урагшаа гарч хайх гээд гол гарах гэсэн чинь үхрийн мөр байхаар нь очоод үзсэн чинь хоёр бярууных нь хүзүүвчийг нь аваад хаячихсан байсантай тааралдсан гэсэн. Манай нөхөр хулгай аваад явчихлаа гээд цагдаад хэлэх гээд ирсэн чинь хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа, цагдаа хөдөө айлуудаар явж байгаа гэхээр нь засаг даргад хэлсэн гэсэн. Манайх бяруундаа им хийгээгүй байсан. Ягаан халзан бяруу, хар бяруу хоёр байсан. Сэрвээн дээрээ цэнхэр будгаар тэмдэг тавьсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай нөхөр бүтэн сайн өдөр байсан санаж байна, сумын зааланд бөх барилдаж байгаа, бөх үзнэ гэж явсан. Сүүлд нь бяруу алга болсны дараа заалны ойролцоо айлын хашааны гадаа үхэр ачсан цагаан өнгөтэй, Портер зогсож байсан чинь тэр машин харагдахгүй, алга болчихлоо, тэр машинтай хүмүүс хулгай хийчихлээ гэж ярьж байсан. Ямар хүмүүс байсан талаар надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Лгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 08-ны үед сургууль амарсан байсан болохоор би Чулуут суманд гэртээ байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, манай үхрээс хоёр тооны сарлагийн бяруу алга болсон. Би Зуун мод, Зүүн жаргалант, Дунд жаргалант, Тооромт гэх газруудаар алдсан хоёр бяруугаа хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аав голын урагшаа гарч Тооромт гэх газар руу дахиж явж үзье гээд Овооны үзүүр гэдэг газарт байдаг гарамаар гол гарах гэж явахад нь олон үхэр туусан бололтой мөр байхаар нь очоод үзсэн чинь манай хоёр бярууны хүзүүвчийг тайлаад хаячихсан байгаатай тааралдаад хоёр хүзүүвчийг нь аваад ирсэн гэсэн. Тэр газар мотоциклийн мөр байна, машины мөр мэдэгдсэнгүй гэж хэлсэн. Манай хоёр бярууг хулгайч аваад явсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд сураг тавиад байж байтал Цэнхэр сумаас хоёр машинтай хүмүүс ирж, бяруу авсан гэнэ гэж сонсоод цааш нь сураглаад байтал Хүрэм багт байдаг Я /Б/ гэдэг хүн Цэнхэр сум руу бяруу ачуулж гэнэ гэж сонсоод сураад байсан чинь Бын хадам талын хүн нь болох Бч гэдэг хүн ирж бяруу авсан гэж сонсоод Цэнхэр сум руу аав Ч, сумын цагдаа Анарын хамт яваад Бчы гэрт очиж үзэхэд манай алдсан хоёр бяруу зүсээрээ байсан. Хоёр бярууны сэрвээн дээрх цэнхэр будгийг нь самнаж арилгасан бололтой, тэр хавын үс нь шингэрсэн байсан. Бч гэдэг хүн аавыг бяруугаа таньж байгаа юм уу гээд гурван хар бяруу үзүүлсэн чинь аав хоёр бяруугаа сайн таньсан. Хоёр бяруугаа хулгай хийсэн хүмүүсээр нь авчруулна гээд тэнд нь үлдээгээд ирсэн. Манайх үхэртээ тугал байхад нь им хийдэггүй, бяруу болохоор нь им хийдэг бөгөөд арай им хийж амжаагүй байсан. Сэрвээн дээр нь хөх будгаар тэмдэг тавьсан байсан чинь тэр будгийг нь арилгасан байсан. Бч гэдэг хүн ярихдаа Хүрэм багийн Б гэдэг хүнд өмнө нь бярууны мөнгө өгчихөөд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны үед Бч өөрийнхөө ахтай 2 машинаар авсан бяруунуудаа авах гэж ирээд Хүрэм багаас нилээн хэдэн бяруу, сумын төвийн арын Баруун жаргалантаас Лгэдэг айлаас 2 шүдлэн аваад сумын төвд орж ирээд доод хороололд Б гэдэг айлын байшинд гал түлээд байж бай гээд Б, М хоёр ийш тийш нь утсаар ярьж байгаад мотоцикльтой яваад орой нь хоёр бяруу авчирч өгсөн гэсэн. Бч гэдэг хүн ахтайгаа хоноод өглөө нь Чулуут сумаас Цэнхэр сум руу явсан гэж ярьсан. Манай хоёр бяруугаа олж авсан. Б, М нар мотоцикльтой ямар, ямар зүстэй бяруу авчирч өгсөн талаар асуухад авчирч өгсөн хоёр бярууны зүсийг нь сайн ажиглаагүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бчы мэдүүлсэн: ...Яг /Б/, Э /М/ нарыг танина. Харин нөг хоёр буюу Д /Ц/, Ц/М/ нарыг танихгүй. Би 2018 оны 12 дугаар сард Бт /одоо Чулуут сумын Хүрэм багт байдаг/ сарлагийн бяруу авах хэрэгтэй байна гээд 20 бярууны мөнгө бол 5.500.000 төгрөг банкаар данс руу нь шилжүүлсэн. Би мөнгөө өгөхдөө ногоо идүүлж байгаад 2019 оны 05 дугаар сарын үед авъя гэж ярьсан. Гэтэл Б 2019 оны 04 дүгээр сарын эхээр утсаар яриад чи удахгүй ирж бяруунуудаа ав, би морь уяж байгаа наадам болох гээд зав чөлөө муу гэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Цэнхэр сумаас гараад Донгой багт хоноод өглөө нь Чулуут ороод Бтай уулзаад сумын төвөөс цаашаа Галуут гэдэг газар Бын гэрт очсон. Би Цэнхэрээс явахдаа өөрийн ах Ббтай хамт Портер маркийн 2 машинтай явсан. Галуут гэдэг газраас би 10 бяруу шүдлэн ачсан. Б надад ярихдаа 14 бяруу, шүдлэн цугласан бөгөөд миний мөнгөнөөс 550.000 төгрөг үлдсэн гэж яриад байсан. Би яг очсон чинь мөнгө нь байхгүй гээд надад өөрөөсөө 1 шүдлэн, 1 бяруу өгсөн. Галуутаас явахдаа би бяруу шүдлэн нийлсэн 10 толгой мал ачсан бөгөөд замд нь Э /М/ 1 бяруу, 1 шүдлэн өгсөн. Сумын төвд орж ирээд Баруун Жаргалант гэх газар байдаг Лгэдэг айлаас 2 шүдлэн үхэр мөнгөөр нь бэлэн өгч авсан. Мөн Номгон гэдэг газраас нэрийг нь мэдэхгүй айлаас 1 бяруу, Б, А гэдэг айлуудаас тус бүрд нь нэг, нэг бяруу авсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой сумын төвд Тоорой гэдэг айлын байшинд байж бай гээд Бб ах бид хоёрыг үлдээгээд Б, М хоёр мотоцикльтой яваад өгсөн. Орой 18 цагийн үед байх Б, М хоёр ирээд хоёр бяруу аваад ирсэн гэхээр нь би гарсан чинь миний байсан байшингаас урагшаа 2 гудамж тойроод гарсан чинь холбоотой 2 бяруу байхаар нь би буух гэтэл Б, Э хоёр аччихлаа, явъя гээд буцаад нөгөө байшиндаа ирж хоноод өглөө нь би ах Ббын хамт Цэнхэр сум руу явсан. ...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад Чулуут сумын Ч гэдэг хүн хүүтэйгээ цагдаа дагуулаад ирсэн. Гэтэл Б, М хоёр Ч гэдэг айлын 2 бярууг хулгай хийгээд надад өгчихсөн юм байна лээ. Манай үхрийг хурааж хашаад үхэр дотроос минйи алдсан 2 бяруу энэ 2 мөн гээд зөв талын чихийг нь голоос нь цуулсан имтэй хар, ягаан халзан 2 бярууг барьж авсан. Би авч очсон бяруу, шүдлэнгүүддээ өөрийнхөө имийг хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-41 хуу/

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Манай дүү Б 2018 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, Чулуут суманд байдаг Б /Я/ гэдэг хүнтэй утсаар яриад бяруу авна гээд 2.500.000 төгрөг өгсөн гэж надад ярьж байсан. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө Чулуутын хүн утсаар яриад байна, бяруунуудаа ирж ав, би морь мал уяад завгүй байна гэж байна гэж надад хэлээд бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б бид хоёр Чулуут сум руу явсан бөгөөд замдаа Донгой багт хоноод маргааш нь Чулуут сум руу ороод тэндээсээ шууд цаашаа Б /Я/-ын хаваржиж байгаа газар очоод Бынд хоночихоод тэндээс 10 гаруй бяруу аваад Чулуут сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд нэг хоноод 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Цэнхэр сум руу явсан. Сумын төвд ирээд Б нь хүргэн ах болох Б гэх айлын байшинд байж бай гэхээр нь би тэнд нь байж байсан. Бч М, Б хоёртой хамт яваад хөдөөнөөс 2 бяруу авчирчихаад байж байтал М, Б хоёр Д гэсэн шиг санаж байна нэг залуу, бас нэг залуутай дөрвүүлээ оройхон орж ирээд ийш, тийш нь утсаар ярьж байгаад гараад явсан. Нэг их удаагүй 1 цаг гаруй болсон байх Б, М хоёр орж ирсэн. Тэр үед би унтаж байсан. Бч, Б, М гурав бяруу авчирна гээд гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би жаахан ядраад унтсан байсан. Маргааш өглөө нь би дүү Бчтайгаа явахаар болсон чинь Б, М хоёр ирээд сайн яваарай гээд явуулж өгсөн. Өдрийг нь санахгүй байна, 04 дүгээр сарын 20 гарсан байсан, би гэртээ байж байтал Бч над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь очсон чинь Чулуут сумын цагдаа хоёр хүнтэй хамт ирсэн байсан. Бч Чулуутаас авчирсан бяруунуудыг үзнэ гэнэ, энэ ах 2 бяруу алдсан гэнэ гэж ярьсан. Нөгөө бяруу алдсан гэсэн хүн нь Бчы үхрээр явж байгаад нэг ягаан бяруу, хар бяруу хоёрыг энэ миний алдсан хоёр бяруу мөн байна гэж ярьсан. Бярууны эзэн хоёр бяруугаа үлдээгээд нөгөө хулгай хийсэн хүмүүс нь авчирч өгнө биз гэж хэлээд явсан. Би тэр үед унтаж байсан болохоор босоогүй ачиж ирээд машин дээрээ байлгаж байгаад өглөө эртхэн явъя гээд гарцгаасан. Бяруу авчирч өгөхөд нь би унтаж байсан учраас босоогүй. Харин маргааш өглөө нь босоод шууд Цэнхэр сум руу гарсан. Нэг их санаанд ороогүй болохоор тоогоогүй авчираад Бч буулгаад өөрийнхөө им тэмдгийг хийсэн байх. 21 тооны бяруу шүдлэн нийлээд ачсан. Нэг ягаан халзан бяруу, нөгөө нь хар бяруу байсан бөгөөд хоёулаа биеэр жижигдүү харагдаж байсан. Бч Б нарын бяруу худалдаж авсан зарсан асуудал дууссан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. одоо энэ хоёр бярууг эзэн нь буцаагаад авсан болохоор мөнгө төгрөгний асуудал яригдах байх...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бчы мэдүүлсэн: ...Чулуут суманд манай холын хамаатан болох Бгэдэг эмэгтэй айлын бэр болж очсон. Би нөхөртэй нь урьд өмнө нь уулзаж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Чулуут сумын Хүрэм баг руу чонын гөрөөнд явсан бөгөөд тэгж явахдаа Б гэдэг айлд хоноод яриад байтал эхнэр Бнь манай холын хамаатан болж таараад тэндээ хоносон бөгөөд нөхрийг нь Я /Б/ гэдэг юм байна лээ. Тэгээд танилцаад хууч хеөрч байгаад сарлагийн охин бяруу олдох уу ямар үнэ ханштай байдаг юм бэ гэсэн чинь олдоно хямдхан ш дээ гэхээр нь би хэдэн бяруу авмаар байна, нэг бярууг нь 120.000 төгрөгөөр тооцоод би 20 ширхэг бяруу авна гээд 20 бярууны мөнгө болох 2.500.000 төгрөгийг 2019 он гараад банкаар шилжүүлсэн санаж байна. Би ногоо идүүлээд 2019 оны 04 юм уу 05 сард авна шүү гэж ярьсан. Я /Б/ 2019 оны 04 дүгээр сарын эхээр яриад миний ажил болохгүй байна, чи ирж бяруунуудаа ав гэхээр нь би ах Ббын хамт хоёр машинаар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чулуут сум руу яваад замдаа нэг хоноод маргааш нь Чулуут сумын төв ороод тэндээсээ Б, Э хоёртой хамт шууд Бын хаваржиж байсан Галуут гэдэг газар руу явсан. Сүүлд нь мэдэхэд Эг М гэдэг байсан юм байна лээ. Тэгээд Галуутад нэг хоноод маргааш нь сумын төв рүү явж байтал Бб ах бид хоёрыг энд байж бай гээд нэг газар үлдээгээд Б, М хоёр мотоцикльтой яваад нилээн арвин үхэр тууж ирснээ талыг нь тасдаад малын хашаанд хашаад бор тарлан бяруу, бор шүдлэн хоёр барьж аваад Бб ахын 97-02 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд ачаад сумын төв рүү орж ирсэн. Бб ах бид хоёрыг энд байж бай гэж хэлээд нэг газар үлдээгээд би үхрээ туугаад ирье гэж хэлээд Мөнжаргал, Б хоёр яваад жаахан байж байгаад нилээн арвин үхэр тууж ирж байснаа тасдаж туугаад малын хашаанд хашиж байгаад тарлан бяруу, бор шүдлэн хоёрыг миний үхрүүд гэж хэлээд ачуулсан. Би ойлгохдоо М Баас бярууны мөнгө аваад тэрнийхээ оронд өөрийнхөө үхрээс бяруу, шудлэн хоёр өгч байна гэж ойлгосон чинь өөр айлын үхрээс бяруу, шүдлэн хоёр надад өгсөн байсан. Би М, Б хоёроос ганц нэг охин шүдлэн үхэр зарах хүн байна уу гэсэн чинь за болох байх гээд орхисон. М би сарлагийн охин шүдлэн үхэр зарна гэхээр нь би бэлэн 350.000 төгрөг өгсөн чинь ачуулсан шүдлэн үхэр, бяруу хоёр нь айлынх байсан юм байна лээ. Би хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй авсан. М бор тарлан зүстэй охин сарлагийн бяруу, бор зүстэй охин шүдлэн үхэр өгсөн. Бор шүдлэн үхрийнх нь аль чихэнд гэдгийг нь санахгүй байна, ногоон даавуу уясан байсан. Сүүлд нь Чулуут сумын цагдаатай хамт шүдлэн үхэр, бяруу алдсан гээд нэг шар хүн ирээд манай үхэрт үзээд миний алдсан бор зүстэй сарлагийн охин шүдлэн, сарлагийн бор тарлан бяруу хоёр энэ байна гээд надад зааж өгсөн. Би ч гэсэн М, Б, М, Ц нарт гомдолтой байна. Өмнө нь надад өгсөн хоёр бяруу нь бас айлын хоёр бяруу хулгай хийгээд надад өгсөн байсан. Би наашаа, цаашаа зөндөө явж байгаа бөгөөд энэ бүхний зардал дээр нь Мд өгсөн шүдлэн үхрийн мөнгө болох 350.000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дгийн мэдүүлсэн: ...Манай хаваржаа Залан гэх газар байдаг бөгөөд манайх хаваржаандаа 2019 оны 02 дугаар сарын сүүлээр буусан. 2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-ны үеэр манай үхрээс нэг бяруу, нэг шүдлэн үхэр алга болсон. Алга болсон бяруу нь хусран бяруу байсан бөгөөд ээж нь бяруугаа эрээд энэ тэнүүгээр мөөрөөд яваад байсан, мөн урагшаа гүйгээд машин зам дээр очоод байхаар нь яагаад бяруу нь алга болдог юм бол гэж бодоод үхрээ бүртгээд үзтэл нэг шүдлэн үхэр дутсан. Ойр орчмын айлуудаар сураглаад сураг гараагүй тэгээд сумын төвд техникийн улсын үзлэгийн 2 дахь өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Г нь Ч гэдэг хүнтэй уулзаад танайх алдсан хоёр бяруугаа олсон уу, манайх бас нэг шүдлэн үхэр, нэг бяруу байхгүй алга болчихож, танай хоёр бяруу алга болсон цаг хугацаа нь таараад байна гэсэн чинь хэсгийн төлөөлөгчид Цэнхэр сум руу хүн худалдаж авч явахдаа аймгийн төвд авахуулсан зураг нь байна лээ гэхээр нь зургийг нь үзсэн чинь манай алдсан бяруу, шүдлэн үхэр хоёрын зураг нөгөө зурган дээр нь байхаар нь манай нөхөр аймгийн төв рүү ажлаар орохдоо аймгийн төвөөс сумын цагдаатай цуг машин хөлслөөд Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар байдаг. Манай сумаас бяруу, шүдлэн үхэр худалдаж авсан гэх айлд нь очоод үхэрт нь үзсэн чинь манай хулгайд алдсан шүдлэн үхэр, бяруу хоёр хоёулаа байна гэсэн. Сарлагийн бор зүстэй охин шүдлэн үхэр, сарлагийн бор тарлан охин бяруу алга болсон. Шүдлэн үхэр нь баруун талын чихийг нь цоолоод ногоон өнгийн даавуу сүвэлсэн байсан бөгөөд даавууг нь авч хаяаад, өөр им хийсэн байсан гэж манай нөхөр Г хэлж байсан. Нөгөө бяруу, шүдлэн худалдаж авсан хүн нь Чулуут сумын Хүрэм багийн Галуут гэдэг газар Я гэдэг айлд очиж хоночихоод сумын төв рүү явах замд нь Я, Э хоёр үхэр тууж очоод хашаанд хашиж байгаад ачуулсан гэж хэлсэн гэсэн. Бяруу, шүдлэн үхэр худалдаж авсан хүн нь өөрөө Я, Э хоёр үхэр тууж авчраад хашаанд хашиж байгаад миний машин дээр сарлагийн бор зүстэй охин шүдлэн үхэр, сарлагийн бор тарлан охин бяруу, сарлагийн бор зүстэй охин шүдлэн үхэр, сарлагийн бор тарлан охин бяруу хоёр ачуулсан гэж хэлсэн гэсэн. Тийм учраас Я, Э хоёр манай үхрээс хулгай хийж ачуулсан гэж бодож байна. Цаад хүн нь тэгж хэлсэн юм чинь ойлгомжтой шүү дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Цын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 03 дугаар сард Б гэх хүнээс 100.000 төгрөг авсан юм. Б мөнгөндөө бяруу өгчихөөрөө гэсэн юм. Энэ талаар эхнэртээ хэлээгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 16 цагийн үед адуундаа явчихаад иртэл эхнэр хэлэхдээ Б ярьж байна, юун бяруу энэ тэр яриа байгаа юм бэ гэхээр нь би гарч яваад Мгийн гэрт очиж уулзаад Чулуут сумын Ногоон дов гэх газарт очиж бэлчээрт байсан 2 бярууг барьж авч уячихаад Б руу бяруунуудаа барьж аваад уячихлаа гэж хэлсэн. Тэгээд сумын төв ороод Б дээр очсон. Тэр үед Б нь Мтай хамт өөр газраас бяруу авахаар явсан учраас би Бч гэх хүнийг дагуулж ирээд уясан газраасаа бяруунуудаа ачсан. Нөгөө хүн бяруунуудыг Цэнхэр сум руу аваад явсан юм. Би Мд Б бяруугаа нэхээд байна яах вэ гэж ярилцаж байгаад хулгай хийхээр шийдсэн. М нь мөн Бт бяруу өгнө гэж хэлээд мөнгө авчихсан байсан. Би Бт дээрх бярууг хулгайлсан гэдгээ маргааш нь хэлсэн. Бчд бол хулгайн бяруу гэдгийг огт хэлээгүй. Тухайн үедээ хэний бяруу болохыг огт мэдээгүй. Харин сүүлд нь Ч гуайн бяруу байсан болохыг мэдсэн. Би эхнэртээ хэлэлгүй хүнээс 100.000 төгрөг авчихсан байсан. Тухайн үед эхнэртэй хэлээгүй байсан болохоор өөрийн бяруунаасаа аваад өгч болохгүй байсан учраас хулгай хийсэн. Бид 2 Мгийн гэрээс зүүн зүгт 2 км газарт байх Чулуут сумын Зуунмод багийн Ногоон дов гэх газарт өөрийн улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой яваад хулгай хийсэн. Тэр 2 бярууг хар ременээр тушиж орхичихоод төв рүү явсан. Тэр ремен нь хаана байгааг мэдэхгүй, хаягдсан байх гэж бодож байна. Сумын төвөөс Бч гэдэг хүнтэй цагаан өнгийн Портер маркийн машинтай ирээд ачсан. Чт бярууг нь өгчихсөн. Бяруу авсан хүнд мөнгийг нь өгнө гээд тохиролцчихсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Мгийн мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Бт бяруу өгнө гээд 2019 оны 03 дугаар сарын дундуур 100.000 төгрөг авсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б над руу залгаад нөгөө бяруугаа авъя гэсэн. Тэгээд тэр орой 18:00 цагийн үед Ц манайд хүрч ирсэн юм. Ц бас бяруу өгнө гэж хэлээд Баас 100.000 төгрөг авсан байсан юм билээ. Бид 2 ярилцаж байгаад айлын бяруунаас барьж аваад өгчихсөн. Тухайн үед манай үхрүүд Зуун модны эхээд хэц гэх газар руу оторт гараад явчихсан байсан. Бид 2 Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн доохон талд байх Ногоон дов гэх газарт бэлчээрт байсан үхрүүдээс 2 бяруу барьж аваад, уячихаад Бт очиж байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгээд Бч машинтайгаа явж ачсан юм. Б бяруугаа авъя гээд шаардаад байхаар нь хүний бяруу барьж аваад өгчихсөн. С.Ц бид ярьж байгаад айлын бяруунаас барьж аваад ачуулчихъя гэж тохирсон. Би хулгайлсан 2 бярууны имийг нь бол мэдээгүй. Миний барьсан бяруу хар зүсмийн бяруу байсан. Харин Цын ягаан халзан зүсмийн бяруу барьж авсан байсан бөгөөд имийг нь бол мэдэхгүй байна. Б, М нартай бяруу хулгайлах талаар ярьж тохирсон юм байхгүй. Ч ах нь бяруугаа алдсан талаар цагдаад мэдэгдээд, бид нарыг сумын цагдаа дуудаж уулзсан. Бид 2 Ч ахад бярууг хулгайлсан гээд хэргээ хүлээсэн. Тэр үед Бт хулгайн бяруу байсан талаар хэлсэн юм. Ч гуай бяруугаа авчихсан. Бярууны мөнгөө Бчы “Хаан” банкны данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 79-82 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бын мэдүүлсэн: ...Сонсгосон ялтай холбоотой тайлбар байхгүй. Тохирч байна, Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цэнхэр сумын Бч гээд манай хадам талын хүн намайг бяруу аваадах гээд 2.500.000 төгрөг өгсөн юм. Би тэрүүгээр сумын иргэдээс бяруу авсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Бч Цэнхэр сумаас ирж бяруунуудаа авахаар болсон. Би бяруу авахаар айлуудад мөнгөө тараагаад өгчихсөн байсан болохоор айлуудаас очиж бяруугаа цуглуулсан. Ц, М 2 надаас нэг, нэг бяруу өгнө гэж хэлээд тус бүр 100.000 төгрөг авсан. Би Цэнхэр сумаа Бчыг ирэхээр нь М, Ц нараас бяруугаа авъя гэж шаардсан юм. Би айлуудаас бяруугаа цуглуулахдаа найз Мыг туслаадахаач гээд гуйгаад хамт явсан. Ц, М 2 бяруугаа бариад авчихлаа гээд ярихаар нь Бч очиж бярууг нь ачиж авчирсан. Тухайн үед өөрсдийнхөө бяруу гэсэн. Маргааш нь надад төвийн доороос хулгайлчихсан талаараа хэлсэн юм. Тэр 2 бяруу хоёулаа имгүй, нэг нь хар, нөгөөх нь ягаан зүстэй байсан. Яг авахдаа хулгайн бяруу гэж мэдээгүй. Тэр 2 Бчыг явсных нь дараа хулгайлсан гэдгээ хэлсэн. Би тэр үедээ нэг их тоогоогүй орхичихсон юм. Ч гуай бяруугаа авчихсан. Ц бярууны мөнгөө өгч амжаагүй байгаа. М бярууны мөнгөө Бчы данс руу шилжүүлсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-91 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бын мэдүүлсэн: ...Би зүгээр хүмүүст мөнгө тараагаад мал авсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Бч гэх залуу намайг бяруу шүдлэн цуглуулаад өг гэж хэлээд 2.500.000 төгрөг өгсөн юм. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бяруунуудаа авах гээд манайд Бч өөрийн ах Ббын хамт 2 машинтай ирээд манайд хоносон. Маргааш нь би тэр хавиар мөнгө тараасан хүмүүсээсээ бяруунуудаа цуглуулж явж байгаад өдөр 12 цагийн үед Маас бяруугаа авъя гээд очсон. М үхэр бэлчээртээ гарчихсан гээд үхэр рүүгээ дагуулж очоод үхрүүдийг бөөгнүүлэх гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд ойрхон байсан малын хуучин хашаанд үхрүүдийнх нь талыг тасдаж оруулан бяруу, шүдлэн барьж авсан юм. М тухайн үед өөрсдийнхөө бяруу л гэж хэлсэн. Мын ачуулсан бяруу бор тарлан бяруу, бор шүдлэн үхэр байсан. Би имийг нь анзаараагүй. Би бярууг нь 100.000 төгрөгөөр, шүдлэнг нь 350.000 төгрөгөөр тооцож авсан. Бярууных нь мөнгийг надаас цагаан сараас өмнө авсан. Харин шүдлэнгийн мөнгийг үхэр ачуулах үедээ Бчаас авсан. Миний ногоон өнгийн 2018 онд үйлдвэрлэгдсэн “Супер бен” маркийн мотоцикльтой сундлаад явсан. Чулуут сумын Хүрэм багийн Галуут гэх газарт байгаа. Би 15 айлаас бяруу цуглуулсан. Манай ойр хавийн айлуудад өгсөн. Угаасаа цагаан сарын үеэр ойр хавын айлуудад мөнгөний хэрэг болвол аваарай, оронд нь бяруу өгөөрэй гэж хэлчихээд дараа нь би Бчтай яваад айл, айлаар нь яваад цуглуулсан. Би өмнө ойр хавынхаа хүмүүст хэлчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 161-164 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мын мэдүүлсэн: ...Би найз Бт тус болж явсан юм. Тэрнээс би санаатайгаар хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10:00 цагийн үед Б найз нь өвөл хүмүүст бяруу шүдлэнгийн мөнгө тараачихсан юм. Тэрийг хоёулаа яваад цулаадахъя гээд манайд ирсэн юм. Бид 2 Чулуут сумын Зуунмод багийн төвөөс доохон талд 2,3 айлаар орж бяруу авчихаад сумын төвд дээр оройхон ирээд байж байтал Б руу Ц, М 2 яриад бяруугаа ав гэж хэлсэн юм билээ. Тэгээд Бч явж очиж авсан. Тэр үед би Бын хүргэн ахынх нь байшинд унтаж байсан. Тухайн үедээ би тэр бяруунуудыг хараагүй. Сүүлд нь хулгайн бяруу болж таараад Цэнхэр сумаас буцаан авчрах үед л харсан. Тэр 2 утсаар яриад байсан. Намайг дэлгүүр явахаар гарсан хойгуур ирсэн байж магадгүй. Тэр хоёрыг бяруугаа ирж аваарай гэж ярьж байна гэж Б надад хэлсэн. С.Ц, М нарын ачуулсан 2 тооны бяруу хулгайн мал байсан болохыг би мэдээгүй. Сүүлд нь цагдаа дээр шалгагдаад ирэх үед нь мэдсэн. Чулуут сумын Зуунмод багийн Улаан овоо гэх гараас нэг ахынд очиж 1 тооны бяруу авсан. Мөн Зуунмод багийн Номгон гэх газраас бас 1 айлаас 1 тооны бяруу авсан. Мөн Зуун модны аманд голын ард нэг эгчээс бор зүсмийн бяруу авсан. Тэгээд сумын төв орж ирсэн. Бяруу авсан айлуудаа ер нь бол нутгийн хүмүүс болохоор зүс мэднэ. Нэр усыг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 97-100 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мын мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Бт бяруу өгнө гэж хэлээд 100.000 төгрөг авчихсан байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед бяруугаа авъя гээд ганцаараа мотоцикльтой ирсэн юм. Манай хүргэн Гынх манайтай айл байдаг болохоор манай үхрүүд цуг байдаг юм. Б бяруугаа авъя гэхээр нь би үхрүүдээ бөөгнүүлэх гэсэн чинт тарж давхиад байсан. Тэгээд Чулуут сумын Галуутын ам гэх гэх газар байх хүргэн ах Гын хаваржааны хашаанд хэсэг үхэр хөөж оруулаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр барьж аваад өгчихсөн. Тэр 2 хоёулаа Г ахынх байсан. Би сүүлд Г ахад хэлэх гэсэн чинь айгаад хэлж чадаагүй юм. Бор тарлан бяруу, бор ягаан шүдлэн үхэр байсан бөгөөд хоёулаа имгүй байсан. Миний нэр дээр бүртгэлтэй 70 орчим тооны үхэр байдаг. Г ахад дараа нь хэлчихнэ гэж бодож байсан юм. Би тэр үхрүүдийн имийг нь сайн мэдэхгүй байна. Манай дүү, ээж 2 ихэвчлэн үхэр мал дээрээ байдаг болохоор би үхрүүдээ ямар имээр имнэсэн болохыг мэдэхгүй байна. Би хавар наадам дөхүүлээд сумын төв рүү ороод адуу тэжээгээд морь уядаг юм. Би бусдын малыг Бт барьж өгсөн болохыг Бт хэлээгүй. Би дараа нь ахдаа өгчихнө л гэж бодсон юм. Б бид 2 Бын ногоон өнгийн хятад мотоцикльтой явсан. Бчд дээрхи 2 малыг ийм, тийм гэж хэлээгүй, зүгээр л барьж өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 152-155 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 116 хуу/

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 хуу/

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60 хуу/

“Хас үнэлгээ “ ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 77 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 133 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 192, 193, 194, 195 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 103, 104, 105, 106, 143, 144, / зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг Залан гэх газраас иргэн М.Гын эзэмшлийн 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхэр тус тус хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч нь Ж.М, С.Ц нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ж.М, С.Ц нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Чын мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө үхэр дээрээ очиход үхэр урд орой нь байсан газраа байж байсан бөгөөд бүртгээд үзэхэд зүсээрээ 2 сарлагийн бяруу байхгүй байхаар нь би ойр хавийн айлуудын үхрээр мориор явж хайгаад морь сульдаад явахгүй болохоор нь хүүхдийнхээ суудлын машинаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр голын урагшаа Тооромт гэдэг газар руу хоёр бяруугаа хайхаар явж байгаад Овооны үзүүр гэх газар голын гарамны ойролцоо газар гол руу үхэр шахсан мөртэй тааралдаад очоод үзтэл манай 2 бярууны хүзүүвчнүүдийг тайлаад хаячихсан, хажууд нь мотоциклийн мөр нилээн хэрсэн байдалтай байсан. Тэгээд цагдаад хэлэх гээд иртэл цагдаа хөдөө ажлаар явсан, хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа гэхээр нь сумын Засаг даргад хэлсэн. Миний алдсан бяруу хоёулаа сарлагийн бяруу байсан бөгөөд нэг нь ягаан халзан бяруу, нөгөөх нь мухар хар бяруу байсан, мөн хоёулаа им байхгүй байсан. ...Сүүлд нь бяруу алдчихаад сураглаад байсан чинь Цэнхэр сумаас хүн ирж бяруу авсан гэнэ гэж сонсогдсон. ...Миний алдсан хоёр бяруу хоёулаа Бчы хотонд зүсээрээ байсан бөгөөд хоёулангийнх нь сэрвээн дээрх будгийг нь арилгасан байсан. ...Манай хоёр бярууг Я /Б/, Эрээнэй /М/ хоёр ийш, тийш нь утсаар яриад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой мотоцикльтой 2 бяруу авчирч өгсөн гэсэн”, “Бч надад ярихдаа М, Б хоёр авчирч өгсөн гэж хэлсэн. Тэр үед Д гэж дуудаад байсан санаж байна нэг жижигдүү биетэй залуу бас нэг өндөр биетэй бор залуу хоёр орж ирээд гарсан гэж хэлсэн. Намайг Цэнхэр сум руу явж хоёр бяруугаа үзчихээд аймагт ирсний орой Д /Ц/ над руу утсаар яриад ахаа хоёулаа тохироод учраа олъё, би танай нэг бярууг хулгай хийгээд Цэнхэр сумаас ирсэн хүнд зарчихсан юм гэж надад хэлэхээр нь чи хэн, хэнтэй хулгай хийсэн юм гэсэн чинь надад хэн, хэн байсан хамт явсан талаар хэлээгүй. ...Хулгай хийчихээд баригдахаараа төрөл болчихдог юм уу гэж хэлээд Цаас чи тэгвэл хэн, хэнтэй хамт хулгай хийснээ хэлчих гэсэн чинь би ягаан халзан бярууг барьж өгсөн, Цагаанай /М/ хар бярууг барьж авсан, тэгээд машин дээр нь ачиж өгсөн гэж надад ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 18-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой цасаар шуурч байхад үхрээ хурааж ирээд маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө нь үхэр бэлчсэн. Орой манай үхэр ойрхон харагдаад байхаар нь хураагаагүй тэнд нь хонуулсан бөгөөд өглөө үхрээ бүртгэсэн чинь хоёр бяруу байхгүй байсан. Манай нөхөр 2 бяруугаа ойр хавийн газруудаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө голын урагшаа гарч хайх гээд гол гарах гэсэн чинь үхрийн мөр байхаар нь очоод үзсэн чинь хоёр бярууных нь хүзүүвчийг нь аваад хаячихсан байсантай тааралдсан гэсэн. Манай нөхөр хулгай аваад явчихлаа гээд цагдаад хэлэх гээд ирсэн чинь хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа, цагдаа хөдөө айлуудаар явж байгаа гэхээр нь засаг даргад хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Лгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, манай үхрээс хоёр тооны сарлагийн бяруу алга болсон. Би Зуун мод, Зүүн жаргалант, Дунд жаргалант, Тооромт гэх газруудаар алдсан хоёр бяруугаа хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аав голын урагшаа гарч Тооромт гэх газар руу дахиж явж үзье гээд Овооны үзүүр гэдэг газарт байдаг гарамаар гол гарах гэж явахад нь олон үхэр туусан бололтой мөр байхаар нь очоод үзсэн чинь манай хоёр бярууны хүзүүвчийг тайлаад хаячихсан байгаатай тааралдаад хоёр хүзүүвчийг нь аваад ирсэн гэсэн. Тэр газар мотоциклийн мөр байна, машины мөр мэдэгдсэнгүй гэж хэлсэн. Манай хоёр бярууг хулгайч аваад явсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд сураг тавиад байж байтал Цэнхэр сумаас машинтай хүмүүс ирж, бяруу авсан гэнэ гэж сонсоод цааш нь сураглаад байтал Хүрэм багт байдаг Я /Б/ гэдэг хүн Цэнхэр сум руу бяруу ачуулж гэнэ гэж сонсоод сураад байсан чинь Бын хадам талын хүн нь болох Бч гэдэг хүн ирж бяруу авсан гэж сонсоод Цэнхэр сум руу аав Ч, сумын цагдаа Анарын хамт яваад Бчы гэрт очиж үзэхэд манай алдсан хоёр бяруу зүсээрээ байсан. ...Бч гэдэг хүн ярихдаа Хүрэм багийн Б гэдэг хүнд өмнө нь бярууны мөнгө өгчихөөд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны үед Бч өөрийнхөө ахтай 2 машинаар авсан бяруунуудаа авах гэж ирээд Хүрэм багаас нилээн хэдэн бяруу, сумын төвийн арын Баруун жаргалантаас Лгэдэг айлаас 2 шүдлэн аваад сумын төвд орж ирээд доод хороололд Б гэдэг айлын байшинд гал түлээд байж бай гээд Б, М хоёр ийш тийш нь утсаар ярьж байгаад мотоцикльтой яваад орой нь хоёр бяруу авчирч өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бчы мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой сумын төвд Б гэдэг айлын байшинд байж бай гээд Бб ах бид хоёрыг үлдээгээд Б, М хоёр мотоцикльтой яваад өгсөн. Орой 18 цагийн үед байх Б, М хоёр ирээд хоёр бяруу аваад ирсэн гэхээр нь би гарсан чинь миний байсан байшингаас урагшаа 2 гудамж тойроод гарсан чинь холбоотой 2 бяруу байхаар нь би буух гэтэл Б, Э хоёр аччихлаа, явъя гээд буцаад нөгөө байшиндаа ирж хоноод өглөө нь би ах Ббын хамт Цэнхэр сум руу явсан. ...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад Чулуут сумын Ч гэдэг хүн хүүтэйгээ цагдаа дагуулаад ирсэн. Гэтэл Б, М хоёр Ч гэдэг айлын 2 бярууг хулгай хийгээд надад өгчихсөн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ббын мэдүүлсэн “Сумын төвд ирээд Б нь хүргэн ах болох Б гэх айлын байшинд байж бай гэхээр нь би тэнд нь байж байсан. Бч М, Б хоёртой хамт яваад хөдөөнөөс 2 бяруу авчирчихаад байж байтал М, Б хоёр Д гэсэн шиг санаж байна нэг залуу, бас нэг залуутай дөрвүүлээ оройхон орж ирээд ийш, тийш нь утсаар ярьж байгаад гараад явсан. Нэг их удаагүй 1 цаг гаруй болсон байх Б, М хоёр орж ирсэн. Бч, Б, М гурав бяруу авчирна гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/, мөрдөн байцаалтын шатанд С.Цын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 03 дугаар сард Б гэх хүнээс 100.000 төгрөг авсан юм. Б мөнгөндөө бяруу өгчихөөрөө гэсэн юм. Энэ талаар эхнэртээ хэлээгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед адуундаа явчихаад иртэл эхнэр хэлэхдээ Б ярьж байна, юун бяруу энэ тэр яриад байгаа юм бэ гэхээр нь би гарч яваад Мгийн гэрт очиж уулзаад Чулуут сумын Ногоон дов гэх газарт очиж бэлчээрт байсан 2 бярууг барьж авч уячихаад Б руу бяруунуудаа барьж аваад уячихлаа гэж хэлсэн. Тэгээд сумын төв ороод Б дээр очсон. Тэр үед Б нь Мтай хамт өөр газраас бяруу авахаар явсан учраас би Бч гэх хүнийг дагуулж ирээд уясан газраасаа бяруунуудаа ачсан. Нөгөө хүн бяруунуудыг Цэнхэр сум руу аваад явсан юм. Би Мд Б бяруугаа нэхээд байна яах вэ гэж ярилцаж байгаад хулгай хийхээр шийдсэн. М нь мөн Бт бяруу өгнө гэж хэлээд мөнгө авчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Мгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Бт бяруу өгнө гээд 2019 оны 03 дугаар сарын дундуур 100.000 төгрөг авсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б над руу залгаад нөгөө бяруугаа авъя гэсэн. Тэгээд тэр орой 18:00 цагийн үед Ц манайд хүрч ирсэн юм. Ц бас бяруу өгнө гэж хэлээд Баас 100.000 төгрөг авсан байсан юм билээ. Бид 2 ярилцаж байгаад айлын бяруунаас барьж аваад өгчихсөн. Бид 2 Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн доохон талд байх Ногоон дов гэх газарт бэлчээрт байсан үхрүүдээс 2 бяруу барьж аваад, уячихаад Бт очиж байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгээд Бч машинтайгаа явж ачсан юм. Б бяруугаа авъя гээд шаардаад байхаар нь хүний бяруу барьж аваад өгчихсөн. С.Ц бид ярьж байгаад айлын бяруунаас барьж аваад ачуулчихъя гэж тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82/, мөрдөн байцаалтын шатанд Э.Мын яллагдагчаар мэдүүлсэн “би найз Бт тус болж явсан юм. Тэрнээс би санаатайгаар хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. ...Бид 2 Чулуут сумын Зуунмод багийн төвөөс доохон талд 2,3 айлаар орж бяруу авчихаад сумын төвд оройхон ирээд байж байтал Б руу Ц, М 2 яриад бяруугаа ав гэж хэлсэн юм билээ. Тэгээд Бч явж очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97-100/, мөрдөн байцаалтын шатанд А.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Ц, М 2 надаас нэг, нэг бяруу өгнө гэж хэлээд тус бүр 100.000 төгрөг авсан. Би Цэнхэр сумаас Бчыг ирэхээр нь М, Ц нараас бяруугаа авъя гэж шаардсан юм. Би айлуудаас бяруугаа цуглуулахдаа найз Мыг туслаадахаач гээд гуйгаад хамт явсан. Ц, М 2 бяруугаа бариад авчихлаа гээд ярихаар нь Бч очиж бярууг нь ачиж авчирсан. Тухайн үед өөрсдийнхөө бяруу гэсэн. Маргааш нь надад төвийн доороос хулгайлчихсан талаараа хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 88-91/ зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Э.М 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг Залан гэх газраас иргэн М.Гын эзэмшлийн 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхэр нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Э.М нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг Залан гэх газраас иргэн М.Гын эзэмшлийн 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гын мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шиг санаж байна, манай үхрээс 1 сарлагийн шүдлэн үхэр, 1 бяруу алга болсон. Тэр үед нь би санаанд ороогүй яагаад алга болов гэж гайхаад хайгаад олоогүй. Тэгсэн чинь миний алга болсон бяруу хусран бяруу байсан бөгөөд эх үнээ нь энүүгээр, тэрүүгээр мөөрөөд гүйгээд байсан. Тэгээд нэг их санаанд ороогүй орхисон. Зуун мод багийн Ч гэдэг хүн 2 бяруу алдаад олж авсан гэнэ гэж сонсоод сумын техникийн үзлэгийн 2 дахь өдөр Чтай уулзаад 2 бяруугаа алдсан гэсэн олсон уу гэсэн чинь олсон Цэнхэр сумаас олж авсан гээд хэсгийн төлөөлөгчид бяруу шүдлэн ачсан машины зураг нь байна лээ очиж үз гэхээр нь очоод хэсгийн төлөөлөгчөөс зургийг нь үзсэн чинь миний алга болсон бяруу, шүдлэн хоёрын зураг байсан. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би сумын цагдаа Алтанхуягтай цуг Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар руу явж Бч гэдэг айлын үхэрт очиж үзэхэд миний алдсан бяруу, шүдлэн хоёр байж байсан. Энэ бяруу, шүдлэн хоёрыг хэн өгсөн юм бэ гэсэн чинь би Чулуут суманд очиж хоноод сумын төв рүү ирэх замд М, Б хоёр нилээн арвин үхэр тууж ирээд талыг нь тасдаад хашаанд хашиж байгаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр хоёр ачуулсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бчы мэдүүлсэн “Галуутад нэг хоноод маргааш нь сумын төв рүү явж байтал Бб ах бид хоёрыг энд байж бай гээд нэг газар үлдээгээд Б, М хоёр мотоцикльтой яваад нилээн арвин үхэр тууж ирснээ талыг нь тасдаад малын хашаанд хашаад бор тарлан бяруу, бор шүдлэн хоёр барьж аваад Бб ахын 97-02 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд ачаад сумын төв рүү орж ирсэн. Бб ах бид хоёрыг энд байж бай гэж хэлээд нэг газар үлдээгээд би үхрээ туугаад ирье гэж хэлээд Мөнжаргал, Б хоёр яваад жаахан байж байгаад нилээн арвин үхэр тууж ирж байснаа тасдаж туугаад малын хашаанд хашиж байгаад тарлан бяруу, бор шүдлэн хоёрыг миний үхрүүд гэж хэлээд ачуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дгийн мэдүүлсэн “Манай хаваржаа Залан гэх газар байдаг бөгөөд манайх хаваржаандаа 2019 оны 02 дугаар сарын сүүлээр буусан. 2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-ны үеэр манай үхрээс нэг бяруу, нэг шүдлэн үхэр алга болсон. Алга болсон бяруу нь хусран бяруу байсан бөгөөд ээж нь бяруугаа эрээд энэ тэнүүгээр мөөрөөд яваад байсан, мөн урагшаа гүйгээд машин зам дээр очоод байхаар нь яагаад бяруу нь алга болдог юм бол гэж бодоод үхрээ бүртгээд үзтэл нэг шүдлэн үхэр дутсан. Ойр орчмын айлуудаар сураглаад сураг гараагүй тэгээд сумын төвд техникийн улсын үзлэгийн 2 дахь өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Г нь Ч гэдэг хүнтэй уулзаад танайх алдсан хоёр бяруугаа олсон уу, манайх бас нэг шүдлэн үхэр, нэг бяруу байхгүй алга болчихож, танай хоёр бяруу алга болсон цаг хугацаа нь таараад байна гэсэн чинь хэсгийн төлөөлөгчид Цэнхэр сум руу хүн худалдаж авч явахдаа аймгийн төвд авахуулсан зураг нь байна лээ гэхээр нь зургийг нь үзсэн чинь манай алдсан бяруу, шүдлэн үхэр хоёрын зураг нөгөө зурган дээр нь байхаар нь манай нөхөр аймгийн төв рүү ажлаар орохдоо аймгийн төвөөс сумын цагдаатай цуг машин хөлслөөд Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар байдаг. Манай сумаас бяруу, шүдлэн үхэр худалдаж авсан гэх айлд нь очоод үхэрт нь үзсэн чинь манай хулгайд алдсан шүдлэн үхэр, бяруу хоёр хоёулаа байна гэсэн. Сарлагийн бор зүстэй охин шүдлэн үхэр, сарлагийн бор тарлан охин бяруу алга болсон. Шүдлэн үхэр нь баруун талын чихийг нь цоолоод ногоон өнгийн даавуу сүвэлсэн байсан бөгөөд даавууг нь авч хаяаад, өөр им хийсэн байсан гэж манай нөхөр Г хэлж байсан. Нөгөө бяруу, шүдлэн худалдаж авсан хүн нь Чулуут сумын Хүрэм багийн Галуут гэдэг газар Я гэдэг айлд очиж хоночихоод сумын төв рүү явах замд нь Я, Э хоёр үхэр тууж очоод хашаанд хашиж байгаад ачуулсан гэж хэлсэн гэсэн. Бяруу, шүдлэн үхэр худалдаж авсан хүн нь өөрөө Я, Э хоёр үхэр тууж авчраад хашаанд хашиж байгаад миний машин дээр сарлагийн бор зүстэй охин шүдлэн үхэр, сарлагийн бор тарлан охин бяруу хоёр ачуулсан гэж хэлсэн гэсэн. Тийм учраас Я, Э хоёр манай үхрээс хулгай хийж ачуулсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/, мөрдөн байцаалтын шатанд А.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би зүгээр хүмүүст мөнгө тараагаад мал авсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Бч гэх залуу намайг бяруу шүдлэн цуглуулаад өг гэж хэлээд 2.500.000 төгрөг өгсөн юм. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бяруунуудаа авах гээд манайд Бч өөрийн ах Ббын хамт 2 машинтай ирээд манайд хоносон. Маргааш нь би тэр хавиар мөнгө тараасан хүмүүсээсээ бяруунуудаа цуглуулж явж байгаад өдөр 12 цагийн үед Маас бяруугаа авъя гээд очсон. М үхэр бэлчээртээ гарчихсан гээд үхэр рүүгээ дагуулж очоод үхрүүдийг бөөгнүүлэх гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд ойрхон байсан малын хуучин хашаанд үхрүүдийнх нь талыг тасдаж оруулан бяруу, шүдлэн барьж авсан юм. М тухайн үед өөрсдийнхөө бяруу л гэж хэлсэн. Мын ачуулсан бяруу бор тарлан бяруу, бор шүдлэн үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 161-164/, мөрдөн байцаалтын шатанд Э.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Бт бяруу өгнө гэж хэлээд 100.000 төгрөг авчихсан байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед бяруугаа авъя гээд ганцаараа мотоцикльтой ирсэн юм. Манай хүргэн Гынх манайтай айл байдаг болохоор манай үхрүүд цуг байдаг юм. Б бяруугаа авъя гэхээр нь би үхрүүдээ бөөгнүүлэх гэсэн чинь тарж давхиад байсан. Тэгээд Чулуут сумын Галуутын ам гэх гэх газар байх хүргэн ах Гын хаваржааны хашаанд хэсэг үхэр хөөж оруулаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр барьж аваад өгчихсөн. Тэр 2 хоёулаа Г ахынх байсан. Би сүүлд Г ахад хэлэх гэсэн чинь айгаад хэлж чадаагүй юм. Бор тарлан бяруу, бор ягаан шүдлэн үхэр байсан бөгөөд хоёулаа имгүй байсан. Би бусдын малыг Бт барьж өгсөн болохыг Бт хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 152-155/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

            Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг шүүгдэгч Ж.М, С.Ц, Э.М нартай бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газраас иргэн Ш.Чын 2 тооны бяруу хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөн сумын Хүрэм багийн Залан гэх газраас иргэн М.Гын 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхрийг Э.Мтай бүлэглэн хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж, түүний гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул А.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.

 Үүнд: шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “Цэнхэр сумын Бч ах намайг бяруу аваадах гээд 2.500.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр сумын иргэдээс бяруу авсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Бч Цэнхэр сумаас ирээд бяруугаа авахаар болсон. Би бяруу авахаар айлуудад мөнгөө тараагаад өгчихсөн байсан болохоор айлуудаас бяруугаа цуглуулсан. Ц, М 2 надаас нэг, нэг бяруу өгнө гээд 100.000, 100.000 төгрөг авсан байсан. Тэр үед би тэр хоёроос бяруугаа авъя гэж шаардсан. Би айлуудаас бяруугаа цуглуулахдаа найз Мыг туслаач гэж гуйж хамт явсан. Ц, М 2 бяруугаа бариад авчихлаа гэж ярихаар нь Бч очиж бярууг нь авч ирсэн. Тэр хоёр надад хулгайн бяруу гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/, дээрх мэдүүлгийн эх сурвалжийг Балсан гэрч Б.Бчы мэдүүлсэн “Би 2018 оны 12 дугаар сард Бт Чулуут сумын Хүрэм багт байдаг сарлагийн бяруу авах хэрэгтэй байна гээд 20 бярууны мөнгө болох 2.500.000 төгрөгийг банкаар данс руу нь шилжүүлсэн. 2019 оны 04 сард Б утсаар ярьж бяруунуудаа ирж аваарай би морь уях гээд зав муу байна гэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Цэнхэр сумаас гарч Донгой багт 1 хоноод өглөө нь Чулуут ороод Бтай уулзаж Галуут гэх газраас 10 тооны бяруу, шүдлэн ачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, шүүгдэгч С.Цын яллагдагчаар мэдүүлсэн “Би 2019 оны 03 дугаар сард Б гэх хүнээс 100.000 төгрөг авсан юм. Б мөнгөндөө бяруу өгчихөөрөө гэсэн юм. Энэ талаар эхнэртээ хэлээгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед адуундаа явчихаад иртэл эхнэр хэлэхдээ Б ярьж байна, юун бяруу энэ тэр яриад байгаа юм бэ гэхээр нь би гарч яваад Мгийн гэрт очиж уулзаад Чулуут сумын Ногоон дов гэх газарт очиж бэлчээрт байсан 2 бярууг барьж авч уячихаад Б руу бяруунуудаа барьж аваад уячихлаа гэж хэлсэн. Тэгээд сумын төв ороод Б дээр очсон. Тэр үед Б нь Мтай хамт өөр газраас бяруу авахаар явсан учраас би Бч гэх хүнийг дагуулж ирээд уясан газраасаа бяруунуудаа ачсан. Нөгөө хүн бяруунуудыг Цэнхэр сум руу аваад явсан юм. Би Мд Б бяруугаа нэхээд байна яах вэ гэж ярилцаж байгаад хулгай хийхээр шийдсэн. М нь мөн Бт бяруу өгнө гэж хэлээд мөнгө авчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/, шүүгдэгч Ж.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би Бт бяруу өгнө гээд 2019 оны 03 дугаар сарын дундуур 100.000 төгрөг авсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б над руу залгаад нөгөө бяруугаа авъя гэсэн. Тэгээд тэр орой 18:00 цагийн үед Ц манайд хүрч ирсэн юм. Ц бас бяруу өгнө гэж хэлээд Баас 100.000 төгрөг авсан байсан юм билээ. Бид 2 ярилцаж байгаад айлын бяруунаас барьж аваад өгчихсөн. Бид 2 Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн доохон талд байх Ногоон дов гэх газарт бэлчээрт байсан үхрүүдээс 2 бяруу барьж аваад, уячихаад Бт очиж байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгээд Бч машинтайгаа явж ачсан юм. Б бяруугаа авъя гээд шаардаад байхаар нь хүний бяруу барьж аваад өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82/, шүүгдэгч Э.Мын яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10:00 цагийн үед Б найз нь өвөл хүмүүст бяруу шүдлэнгийн мөнгө тараачихсан юм. Тэрийг хоёулаа яваад цулаадахъя гээд манайд ирсэн юм. Бид 2 Чулуут сумын Зуунмод багийн төвөөс доохон талд 2,3 айлаар орж бяруу авчихаад сумын төвд дээр оройхон ирээд байж байтал Б руу Ц, М 2 яриад бяруугаа ав гэж хэлсэн юм билээ. Тэгээд Бч явж очиж авсан”, “Би Бт бяруу өгнө гэж хэлээд 100.000 төгрөг авчихсан байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед бяруугаа авъя гээд ганцаараа мотоцикльтой ирсэн. Манай хүргэн Гынх манайтай айл байдаг болохоор манай үхрүүд цуг байдаг. Б бяруугаа авъя гэхээр нь би үхрүүдээ бөөгнүүлэх гэсэн чинь тарж давхиад байсан. Тэгээд Чулуут сумын Галуутын ам гэх гэх газар байх хүргэн ах Гын хаваржааны хашаанд хэсэг үхэр хөөж оруулаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр барьж аваад өгчихсөн. Тэр 2 хоёулаа Г ахынх байсан. Би бусдын малыг Бт барьж өгсөн болохыг Бт хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 97-100, 152-155/ зэрэг болно. 

Мөн шүүгдэгч Ж.М нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Ногоон дов гэх газраас иргэн Ш.Чын 2 тооны бярууг шүүгдэгч Ж.М, С.Ц нартай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл нь шүүгдэгч Ж.Мгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б над руу залгаад нөгөө бяруугаа авъя гэсэн. Орой 18 цагийн орчим Ц манайд ирсэн. Ц бас бяруу өгнө гээд Баас 100.000 төгрөг авсан юм билээ. Би хоёр ярилцаж байгаад айлын бяруунаас аваад өгчихсөн. Бид хоёр Ногоон дов гэх газарт бэлчээрт байсан үхрүүдээс 2 бяруу барьж уячихаад Бч машинтайгаа явж ачсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/, шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “М бид хоёр Ногоон дов гэх газраас 2 бярууг барьж уячихаад төв ороход Б Мтай хамт өөр газраас бяруу авахаар явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/, хохирогч Ш.Чын мэдүүлсэн “Ц над руу утсаар яриад хоёулаа тохиръё гэхээр нь чи тэгвэл хэн хэнтэй хамт хулгай хийснээ хэлчих гэсэн чинь би ягаан халзан бярууг барьж өгсөн, М хар бярууг барьж авсан, тэгээд машин дээр ачиж өгсөн гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Ж.Мын дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Ж.М, Э.М, Х.Ц нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц, А.Б нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нар нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

            Иргэний нэхэмжлэгч Б.Бч нь А.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 бярууны үнэ 360.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс А.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан тул Б.Бчы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Бт Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Э.Мын “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газраас иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу хулгайлсан” гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Цовогт АБыг цагаатгасугай. 

2. Т овогт Ж М, Б овогт ЭМ, Оовогт С Ц нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.М, С.Ц, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архагай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.  

8.  Шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц, А.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний нэхэмжлэгч Б.Бчы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, цагаатгагдсан этгээд, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.М, Э.М, С.Ц, А.Б нарт хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ

                2019/ШЦТ/215

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Ж.М, Э.М, С.Ц, А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ж М, Б овогт ЭМ, Оовогт С Ц, Цовогт АБ нарт холбогдох 1912002620164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Шинэ дуган гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Ж М /РД:../ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн Цохиот гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ЭМ /РД:../  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Жаргалантын 03-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Оовогт С Ц /РД:../ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Галуут гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Цовогт АБ /РД:../ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б, Ж.М, С.Ц, Э.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Ногоон дов гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.Чын үхрээс 2 тооны бяруу хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Э.М, А.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн нутаг Залан гэх газраас иргэн М.Гын эзэмшлийн 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхрийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1912002620164 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Чын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой би өөрийн үхрээ хурааж ойртуулаад, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө бэлчээхэд манай үхэр бүрэн байсан. 04 дүгээр сарын 08-ны орой манайх үхрээ хураагаагүй, ойрхон зуслан дээрээ харагдаж байхаар нь гайгүй байлгүй гэж бодоод хураагаагүй. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө үхэр дээрээ очиход үхэр урд орой нь байсан газраа байж байсан бөгөөд бүртгээд үзэхэд зүсээрээ 2 сарлагийн бяруу байхгүй байхаар нь би ойр хавын айлуудын үхрээр мориор явж хайгаад морь сульдаад явахгүй болохоор нь хүүхдийнхээ суудлын машинаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр голын урагшаа Тооромт гэдэг газар руу хоёр бяруугаа хайхаар явж байгаад Овооны үзүүр гэх газар голын гарамны ойролцоо газар гол руу үхэр шахсан мөртэй тааралдаад очоод үзтэл манай 2 бярууны хүзүүвчнүүдийг нь тайлаад хаячихсан, хажууд нь мотоциклийн мөр нилээн хэрсэн байдалтай байсан. Тэр хавиар явж үзээд машины мөр олоогүй. Тэгээд цагдаад хэлэх гээд иртэл цагдаа хөдөө ажлаар явсан, хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа гэхээр нь сумын Засаг даргад хэлсэн. Миний алдсан бяруу хоёулаа сарлагийн бяруу байсан бөгөөд нэг нь ягаан халзан бяруу, нөгөөх нь мухар хар бяруу байсан, мөн хоёулаа им байхгүй байсан. Манайх тугал байхад нь им хийдэггүй бөгөөд бяруу болохоор нь им хийдэг. Хоёр бяруу хоёулаа сэрвээн дээрээ хөх будгаар тэмдэг хийсэн байсан. Хоёулаа охин бяруунууд байсан. Ягаан халзан бяруу нь хусран байсан бөгөөд эх нь тэр хавиар мөөрөөд яваад байсан. Би ойрхон байгаа бол ягаан халзан бяруу хүрээд ирэх байх гэж хараад ирээгүй. Алдсан бяруу тус бүрийг нь 180.000 төгрөгөөр үнэлж, нийлээд 360.000 төгрөгөөр үнэлнэ. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу хоёр бяруу алга болдог өдрийн урд өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Манай суманд бөх барилдаад бөх үзэх гээд спорт зал руу явж байхад айлын хашааны үүдэн дээр цагаан өнгийн ачааны машин /портер юм уу бонго/ байсан бөгөөд тэр хавиас хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нохой гарч ирээд над руу дайрахаар нь зугтаагаад нөгөө машины хажууд ирэхэд жолооч нь бололтой хүн бууж ирээд наад нохой чинь барих нь ээ гэхээр нь харин тиймээ гэж хэлээд санаандгүй машиных нь тэвш рүү харсан чинь 1 тооны үхэр ачсан байсан. Би санаанд ороогүй бөх үзчихээд гэртээ ирсэн. Сүүлд нь бяруу алдчихаад сураглаад байсан чинь Цэнхэр сумаас хүн ирж бяруу авсан гэнэ гэж сонсогдсон. Би хэсгийн төлөөлөгчтэй уулзсан чинь Цэнхэр сумаас ирж бяруу авсан хүмүүсийг мэдсэн байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Цэнхэр сум орж бяруу авсан хүмүүсийг олж уулзаад миний бяруу байна уу, үгүй юу гэдгийг үзье гэж бодоод сумынхаа цагдаатай хамт хүүгийнхээ машинаар Цэнхэр сум ороод Чулуут сумаас бяруу авсан айлыг хайж, төөрч будилж явсаар байгаад нилээн хэдэн км явсан байсан. Би яг айлдаа очоод буцаад Цэнхэр сумын төв орж ирэхэд 74 км явсан байсан. Бяруу авсан айлын эзнийг нь Бч гэдэг юм байна лээ, Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар байдаг айл гэсэн. Манай Чулуутаас бяруу, шүдлэн нийлээд 21 тооны үхэр ачсан гэж ярьсан. Чулуут сумын Хүрэм багт байдаг Я /Б/ гэдэг залуу Бчы хүргэн болох хүн байсан бөгөөд Бчы хамаатны хүнтэй суусан гэж ярьсан. Бт бяруу олоод өгөөч гээд мөнгө өгсөн гэсэн, тэгээд бяруугаа авах гээд 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны үед Чулуутад очсон гэж ярьсан. Миний алдсан хоёр бяруу хоёулаа Бчы хотонд зүсээрээ байсан бөгөөд хоёулангийнх нь сэрвээн дээрх будгийг нь арилгасан байсан. Холоос харахад будагтай хэсгийн үсийг нь хайчлаад авчихсан юм шиг сэтэрхий харагдаад байсан бөгөөд очоод үзэхээр үстэй мөртлөө үс нь шингэрсэн байсан. Эхлээд Бч замаас ачаагүй Ногоон дов хороололд Б гэдэг айлын хашаанаас ачсан гэж ярьсан. Би хоёр бяруугаа үзэж хараад зургийг нь аваад Бчы хотонд үлдээгээд ирсэн. Нөгөө хулгай хийж өгсөн хүмүүс нь авчирч өгнө биз, би дахин, дахин явж чадахгүй гэдгээ Бчд хэлсэн. Манай хоёр бярууг Я /Б/, Эрээнэй /М/ хоёр ийш, тийш нь утсаар яриад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой мотоцикльтой 2 бяруу авчирч өгсөн гэсэн. Бч тэр үед ахтайгаа 2 машинтай явж байсан гэсэн. Тэгээд Б, М хоёр энд байж бай гээд доод хороололд Б гэдэг айлын байшинд байлгаад байсан гэж ярьж байсан. Манай хоёр бярууг тэнд аваачиж өгсөн гэсэн. Би өөрийнхөө алдсан хоёр бяруугаа авчруулаад, эрж хайхад явсан бензин шатахууны мөнгө, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Чын дахин мэдүүлсэн: ...Бч надад ярихдаа М, Б хоёр авчирч өгсөн гэж хэлсэн. Тэр үед Д гэж дуудаад байсан санаж байна, нэг жижигдүү биетэй залуу бас нэг өндөр биетэй бор залуу хоёр орж ирээд гарсан гэж хэлсэн. Яг нэрүүдийг нь мэдэхгүй, ямар ч байсан Д гэж дуудаад байсныг нь санаж байна гэж хэлж байсан. Миний хоёр бярууг хулгай хийсэн Эрээнэй /М/, Я /Б/, Д /Ц/, Цагаанай /М/ гэсэн 4 хүн хоорондоо холбоотой л байгаа. Мгийн ээж нь над руу утсаар яриад манай хүү танай 2 бярууг хулгайлсан байна гэхээр нь би одоо яах вэ дээ, цагдаа шүүх нь хуулийнхаа дагуу шийднэ биз дээ гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Манай хоёр бярууг хулгай хийхэд оролцсон өөр хүмүүс байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Намайг Цэнхэр сум руу явж хоёр бяруугаа үзчихээд аймагт ирсний орой Д /Ц/ над руу утсаар яриад ахаа хоёулаа тохироод учраа олъё, би танай нэг бярууг хулгай хийгээд Цэнхэр сумаас ирсэн хүнд зарчихсан юм гэж надад хэлэхээр нь чи хэн, хэнтэй хулгай хийсэн юм гэсэн чинь надад хэн, хэн байсан, хамт явсан талаар хэлээгүй. Тэр хүн өөрөө тань руу ярих байх гэж хэлсэн. Намайг аймгаас ирээд 2-3 хоносны дараа нэг орой Ц эхнэртэйгээ манайд орж ирсэн бөгөөд эхнэр Н нь энэ Ц танай бярууг хулгай хийчихсэн байна, явж, явж төрлийнхөө хүний бярууг хулгай хийгээд авахдаа яах вэ дээ гэж хэлсэн. Хулгай хийчихээд баригдахаараа төрөл болчихдог юм уу гэж хэлээд Цаас чи тэгвэл хэн, хэнтэй хамт хулгай хийснээ хэлчих гэсэн чинь би ягаан халзан бярууг барьж өгсөн, Цагаанай /М/ хар бярууг барьж авсан, тэгээд машин дээр нь ачиж өгсөн гэж надад ярьсан. Үнэн худлаа ярьсныг нь би мэдэхгүй. Энэ 4 хүн хоорондоо ямар ч байсан холбоотой гэж бодож байна. Урьд өмнө нь би мал алдаж байсан бөгөөд миний алдсан малыг чи л хулгай хийдэг юм байна, би алдсан малаа чам дээр тохно шүү гэсэн чинь юм яриагүй. Мгийн аав Ж дүү Чимэддэлэг надтай ирж уулзаад Мгийн ээж Дэгч чиний утасны дугаарыг олоод өгөөч гэж байна, чи дугаараа өгөөч гэхээр нь би Чимэддэлэгт дугаараа өгсөн. Сүүлд нь Мгийн ээж Днад руу ярихаар нь цагдаа, шүүх нь хуулийнхаа дагуу шийднэ биз гэж хэлээд утсаа салгасан чинь дахиж над руу яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шиг санаж байна, манай үхрээс 1 сарлагийн шүдлэн үхэр, 1 бяруу алга болсон. Тэр үед нь би санаанд ороогүй яагаад алга болов гэж гайхаад хайгаад олоогүй. Тэгсэн чинь миний алга болсон бяруу хусран бяруу байсан бөгөөд эх үнээ нь энүүгээр, тэрүүгээр мөөрөөд гүйгээд байсан. Тэгээд нэг их санаанд ороогүй орхисон. Зуун мод багийн Ч гэдэг хүн 2 бяруу алдаад олж авсан гэнэ гэж сонсоод сумын техникийн үзлэгийн 2 дахь өдөр Чтай уулзаад 2 бяруугаа алдсан гэсэн олсон уу гэсэн чинь олсон, Цэнхэр сумаас олж авсан гээд хэсгийн төлөөлөгчид бяруу шүдлэн ачсан машины зураг нь байна лээ очиж үз гэхээр нь очоод хэсгийн төлөөлөгчөөс зэргийг үзсэн чинь миний алга болсон бяруу, шүдлэн хоёрын зураг байсан. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би сумын цагдаа Алтанхуягтай цуг Цэнхэр сумын Цагаан сүм гэдэг газар руу явж Бч гэдэг айлын үхэрт очиж үзэхэд миний алдсан бяруу, шүдлэн хоёр байж байсан. Энэ бяруу, шүдлэн хоёрыг хэн өгсөн юм бэ гэсэн чинь би Чулуут суманд очиж хоноод сумын төв рүү ирэх замд М, Б хоёр нилээн арвин үхэр тууж ирээд талыг нь тасдаад хашаанд хашиж байгаад 1 бяруу, 1 шүдлэн үхэр хоёр ачуулсан гэж надад хэлсэн. Миний алдсан бяруу бор тарлан зүстэй, сарлагийн бяруу, бор зүсмийн сарлагийн шүдлэн үхэр байсан. Шүдлэн үхрийн баруун талын чихийг нь цоолоод ногоон даавуу сүвэлсэн байсан бөгөөд тэрийг нь авч хаяад өөр им хийсэн байсан. Бяруу, шүдлэнгээ ачаад Чулуут сумын төв рүү явж байхад Б, М хоёр Бб ах бид хоёрыг энд байж бай гэж нэг газар үлдээгээд хоёулаа мотоцикльтой яваад нилээн арвин үхэр туугаад ирж байснаа талыг нь тасдаад хашаанд хашиж байгаад бор тарлан сарлагийн бяруу, бор сарлагийн шүдлэн үхэр хоёр ачуулсан. Шүдлэн үхэр нь нэг чихийг нь цоолоод ногоон даавуу уясан байсныг нь аваад өөр им хийсэн гэж Бч өөрөө надад хэлсэн. Би бяруугаа 150.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 450.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манай үхэр энэ жил сайн орсон тарган ч байсан. Би өөрийнхөө алдсан бяруу, шүдлэн хоёрыг ойролцоо насны ойролцоо бие хаатай үхрээр өгвөл хамаа алга. Бүр болохгүй бол зүстэй малаа авна. Мөн эрж хайхад явсан бензин шатахууны мөнгө хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой цасаар шуурч байхад үхрээ хурааж ирээд маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө нь үхэр бэлчсэн. Орой манай үхэр ойрхон харагдаад байхаар нь хураагаагүй тэнд нь хонуулсан бөгөөд өглөө үхрээ бүртгэсэн чинь хоёр бяруу байхгүй байсан. Манай нөхөр 2 бяруугаа ойр хавийн газруудаар хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө голын урагшаа гарч хайх гээд гол гарах гэсэн чинь үхрийн мөр байхаар нь очоод үзсэн чинь хоёр бярууных нь хүзүүвчийг нь аваад хаячихсан байсантай тааралдсан гэсэн. Манай нөхөр хулгай аваад явчихлаа гээд цагдаад хэлэх гээд ирсэн чинь хэсгийн төлөөлөгч аймагт ажиллаж байгаа, цагдаа хөдөө айлуудаар явж байгаа гэхээр нь засаг даргад хэлсэн гэсэн. Манайх бяруундаа им хийгээгүй байсан. Ягаан халзан бяруу, хар бяруу хоёр байсан. Сэрвээн дээрээ цэнхэр будгаар тэмдэг тавьсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай нөхөр бүтэн сайн өдөр байсан санаж байна, сумын зааланд бөх барилдаж байгаа, бөх үзнэ гэж явсан. Сүүлд нь бяруу алга болсны дараа заалны ойролцоо айлын хашааны гадаа үхэр ачсан цагаан өнгөтэй, Портер зогсож байсан чинь тэр машин харагдахгүй, алга болчихлоо, тэр машинтай хүмүүс хулгай хийчихлээ гэж ярьж байсан. Ямар хүмүүс байсан талаар надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Лгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 08-ны үед сургууль амарсан байсан болохоор би Чулуут суманд гэртээ байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, манай үхрээс хоёр тооны сарлагийн бяруу алга болсон. Би Зуун мод, Зүүн жаргалант, Дунд жаргалант, Тооромт гэх газруудаар алдсан хоёр бяруугаа хайгаад олоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аав голын урагшаа гарч Тооромт гэх газар руу дахиж явж үзье гээд Овооны үзүүр гэдэг газарт байдаг гарамаар гол гарах гэж явахад нь олон үхэр туусан бололтой мөр байхаар нь очоод үзсэн чинь манай хоёр бярууны хүзүүвчийг тайлаад хаячихсан байгаатай тааралдаад хоёр хүзүүвчийг нь аваад ирсэн гэсэн. Тэр газар мотоциклийн мөр байна, машины мөр мэдэгдсэнгүй гэж хэлсэн. Манай хоёр бярууг хулгайч аваад явсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд сураг тавиад байж байтал Цэнхэр сумаас хоёр машинтай хүмүүс ирж, бяруу авсан гэнэ гэж сонсоод цааш нь сураглаад байтал Хүрэм багт байдаг Я /Б/ гэдэг хүн Цэнхэр сум руу бяруу ачуулж гэнэ гэж сонсоод сураад байсан чинь Бын хадам талын хүн нь болох Бч гэдэг хүн ирж бяруу авсан гэж сонсоод Цэнхэр сум руу аав Ч, сумын цагдаа Анарын хамт яваад Бчы гэрт очиж үзэхэд манай алдсан хоёр бяруу зүсээрээ байсан. Хоёр бярууны сэрвээн дээрх цэнхэр будгийг нь самнаж арилгасан бололтой, тэр хавын үс нь шингэрсэн байсан. Бч гэдэг хүн аавыг бяруугаа таньж байгаа юм уу гээд гурван хар бяруу үзүүлсэн чинь аав хоёр бяруугаа сайн таньсан. Хоёр бяруугаа хулгай хийсэн хүмүүсээр нь авчруулна гээд тэнд нь үлдээгээд ирсэн. Манайх үхэртээ тугал байхад нь им хийдэггүй, бяруу болохоор нь им хийдэг бөгөөд арай им хийж амжаагүй байсан. Сэрвээн дээр нь хөх будгаар тэмдэг тавьсан байсан чинь тэр будгийг нь арилгасан байсан. Бч гэдэг хүн ярихдаа Хүрэм багийн Б гэдэг хүнд өмнө нь бярууны мөнгө өгчихөөд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны үед Бч өөрийнхөө ахтай 2 машинаар авсан бяруунуудаа авах гэж ирээд Хүрэм багаас нилээн хэдэн бяруу, сумын төвийн арын Баруун жаргалантаас Лгэдэг айлаас 2 шүдлэн аваад сумын төвд орж ирээд доод хороололд Б гэдэг айлын байшинд гал түлээд байж бай гээд Б, М хоёр ийш тийш нь утсаар ярьж байгаад мотоцикльтой яваад орой нь хоёр бяруу авчирч өгсөн гэсэн. Бч гэдэг хүн ахтайгаа хоноод өглөө нь Чулуут сумаас Цэнхэр сум руу явсан гэж ярьсан. Манай хоёр бяруугаа олж авсан. Б, М нар мотоцикльтой ямар, ямар зүстэй бяруу авчирч өгсөн талаар асуухад авчирч өгсөн хоёр бярууны зүсийг нь сайн ажиглаагүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бчы мэдүүлсэн: ...Яг /Б/, Э /М/ нарыг танина. Харин нөг хоёр буюу Д /Ц/, Ц/М/ нарыг танихгүй. Би 2018 оны 12 дугаар сард Бт /одоо Чулуут сумын Хүрэм багт байдаг/ сарлагийн бяруу авах хэрэгтэй байна гээд 20 бярууны мөнгө бол 5.500.000 төгрөг банкаар данс руу нь шилжүүлсэн. Би мөнгөө өгөхдөө ногоо идүүлж байгаад 2019 оны 05 дугаар сарын үед авъя гэж ярьсан. Гэтэл Б 2019 оны 04 дүгээр сарын эхээр утсаар яриад чи удахгүй ирж бяруунуудаа ав, би морь уяж байгаа наадам болох гээд зав чөлөө муу гэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Цэнхэр сумаас гараад Донгой багт хоноод өглөө нь Чулуут ороод Бтай уулзаад сумын төвөөс цаашаа Галуут гэдэг газар Бын гэрт очсон. Би Цэнхэрээс явахдаа өөрийн ах Ббтай хамт Портер маркийн 2 машинтай явсан. Галуут гэдэг газраас би 10 бяруу шүдлэн ачсан. Б надад ярихдаа 14 бяруу, шүдлэн цугласан бөгөөд миний мөнгөнөөс 550.000 төгрөг үлдсэн гэж яриад байсан. Би яг очсон чинь мөнгө нь байхгүй гээд надад өөрөөсөө 1 шүдлэн, 1 бяруу өгсөн. Галуутаас явахдаа би бяруу шүдлэн нийлсэн 10 толгой мал ачсан бөгөөд замд нь Э /М/ 1 бяруу, 1 шүдлэн өгсөн. Сумын төвд орж ирээд Баруун Жаргалант гэх газар байдаг Лгэдэг айлаас 2 шүдлэн үхэр мөнгөөр нь бэлэн өгч авсан. Мөн Номгон гэдэг газраас нэрийг нь мэдэхгүй айлаас 1 бяруу, Б-Эрдэнэ, Алтангэрэл гэдэг айлуудаас тус бүрд нь нэг, нэг бяруу авсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой сумын төвд Тоорой гэдэг айлын байшинд байж бай гээд Бб ах бид хоёрыг үлдээгээд Б, М хоёр мотоцикльтой яваад өгсөн. Орой 18 цагийн үед байх Б, М хоёр ирээд хоёр бяруу аваад ирсэн гэхээр нь би гарсан чинь миний байсан байшингаас урагшаа 2 гудамж тойроод гарсан чинь холбоотой 2 бяруу байхаар нь би буух гэтэл Б, Э хоёр аччихлаа, явъя гээд буцаад нөгөө байшиндаа ирж хоноод өглөө нь би ах Ббын хамт Цэнхэр сум руу явсан. ...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад Чулуут сумын Ч гэдэг хүн хүүтэйгээ цагдаа дагуулаад ирсэн. Гэтэл Б, М хоёр Ч гэдэг айлын 2 бярууг хулгай хийгээд надад өгчихсөн юм байна лээ. Манай үхрийг хурааж хашаад үхэр дотроос минйи алдсан 2 бяруу энэ 2 мөн гээд зөв талын чихийг нь голоос нь цуулсан имтэй хар, ягаан халзан 2 бярууг барьж авсан. Би авч очсон бяруу, шүдлэнгүүддээ өөрийнхөө имийг хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-41 хуу/