Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 495

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, иргэн Ж.Дын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох “Эрхийн улсын бүртгэлийн  ***************** дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байгааг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ж.Д миний засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 

Уг нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх болсон тул зөвхөн “...Эрхийн улсын бүртгэлийн  ***************** дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байгааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.”гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Д нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан зөвхөн “Эрхийн улсын бүртгэлийн  ***************** дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байгааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар зөвхөн “Эрхийн улсын бүртгэлийн  ***************** дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байгааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ж.Дын “Эрхийн улсын бүртгэлийн  ***************** дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 242 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Ц бүртгэлтэй байгааг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611184132 тоот данснаас гаргуулж, иргэн Ж.Дд олгосугай.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР