Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/00873

 

 

 

 

 

   2016 оны 10 сарын 04 өдөр

 

 

      Дугаар 181/ШШ2016/00873

 

 

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч  Н ХЗХ //-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч  Р.Л

Хариуцагч Ж.О нарт холбогдох

зээлийн төлбөрт 28 152 430 төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, хариуцагч Р.Л , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Зээлдэгч Р.Л , Ж.О нар нь 2014 оны 7дугаар сарын 09-ний өдөр манай хадгаламж зээлийн хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 56 000 000 төгрөгийн үнэтэй автамашин худалдан авах зориулалтаар сарын 1,49 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 56 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй өнөөдрийг хүрч байна.

Зээл авсанаас хойш гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 32 676 446 төгрөгийг зээлдэгч , хүүд 9 071 998 төгрөгийг Номин моторс ХХК төлсөн.

Зээлийн барьцаанд цагаан өнгөтэй Chevrolet Captiva маркийн УНК 75-50 улсын дугаартай, 8791 гэрчилгээний дугаартай суудлын автамашин барьцаалсан бөгөөд зээлийн барьцаа хөрөнгө осолд орж үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй болсон. Энэ цагаас хойш буюу 2015 оны 9 дүгээр сараас хойш зээл зээлийн хүү төлөгдөөгүй. Зээлдэгч нар барьцааны хөрөнгө автомашиныг осолд оруулаагүй бол зээлийн хүүг нь Номин моторс ХХК, үндсэн зээлийг зээлдэгч төлөөд дуусах гэрээ байсан. Гэтэл автомашин осолд орсоноос зээлийн хүү төлөх үүрэг нь зээлдэгч нарт шилжсэн.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээлд 23 323 554 төгрөг, хүүд 4 344 012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484 864 төгрөг нийт 28 152 430 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Анх машин авахад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл даатгуулсан байдаг юм.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би 2014 оны 7дугаар сарын 09-ний өдөр Н хадгаламж зээлийн хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 56 000 000 төгрөгийн үнэтэй автамашин худалдан авах зориулалтаар сарын 1,49 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 56 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Одоогийн байдлаар 30 гаруй сая төгрөгийг төлсөн байгаа юм.

2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр уулын замар явж байтал рулийн хуваарь алдагдаж тормос барихгүй болсноос төмөр шон хашаа мөргөж осолд орсон. Үүнээс хойш биеийн байдал муудсанаас төлбөр хийх боломжгүй болсон. Миний зүгээс автомашиныг сэлбэгэнд өгөөд зээлээ барагдуулах санал тавьсан ч хүлээн авалгүй шүүхэд өгсөн байна. Оны өмнө эднийх машинаа авах боломж байсан. Машин анх авахад 2 жилийн даатгал хийлгэсэн гэж бодож байсан, 1 жилийн даатгал хийлгэснийг сүүлд мэдсэн. Энэ машины эвдрэл нь үйлдвэрийнх нь гэмтэл байж болзошгүй гэж үзэж байгаа тул шалгуулъя гэж бодож байгаа. Би 10 гаруй хоног ухаангүй байсан болохоор замын цагдаа болон даатгалд мэдэгдээгүй. Гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг Н хариуцах ёстой би үндсэн зээл 23 323 554 төгрөг л төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 28 152 430 төгрөг нэхэмжилжээ.

Н ХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг байна./хх-ийн 11-р хуудас/

Р.Л , Ж.О нар нь тус ХЗХ-оос 56.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,49 хувийн хүүтэй зээлж Chevrolet Captiva маркийн УНК 75-50 улсын дугаартай, 8791 гэрчилгээний дугаартай, цагаан өнгөтэй суудлын автамашин барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, тэдгээрийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан NUЗГ073 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн NUБГ073 дугаартай Барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 6-10-р хуудас/

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлснээр барьцааны гэрээ, мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр болжээ.

Зээлийн гэрээний 3.1.5-д Зээлдэгч графикийн дагуу төлбөрийг хугацаандаа төлсөн нөхцөлд нийлүүлэгч нь зээлдэгчийн өмнөөс графикийн дагуу 1,49 хувийн хүүг зээлдүүлэгчид төлнө гэсний дагуу нийлүүлэгч Номин моторс ХХК-нь 2015 оны 10 дугаар сар хүртэл зээлийн хүүг төлжээ./хх-ийн 6, 44-р хуудас/

Мөн гэрээний 3.1.6-д Зээлдэгч графикийг зөрчсөн нөхцөлд уг өдрөөс эхлэн 3.1.5-д заасан нөхцлийг эдлэхгүй бөгөөд зээлийг төлж дуустал зээлдэгч 1,49 хувийн хүүг төлнө гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сараас эхлэн зээлдэгч зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 6, 44-р хуудас/

Зээлдэгч нь гэрээний 3.1.2-т зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөр, 3.1.4-д зааснаар зээлийн графикийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан хүү, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт тус тус төлөх үүрэгтэй ба энэ үүргээ 2015 оны 10 дугаар сараас хойш биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээний 4.3.1.-д зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр дуудна гэж заасны дагуу Н ХЗХ шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдсан байх тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хуримтлагдсан хүүд 1 030 979 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 205 735 26 төгрөг, нийт 1 209 714 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасаж тооцох нь зүйтэй.

Иймд зээлдэгч Р.Л , Ж.О нараас үндсэн зээл 23 323 554 төгрөг, хүүний үлдэгдэл 3 13 033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 279 129 төгрөг нийт 26 915 716 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1 209 714 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Ж.О 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т ... хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагч Ж.О ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч Ж.О нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Р.Л , Ж.О нараас 26 915 716 /хорин зургаан сая есөн зуун арван таван мянга долоон зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Н ХКХ-д олгож нэхэмжлэлээс 1 209 714 /нэг сая хоёр зуун есөн мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 292529 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Зээлийн барьцаанд Chevrolet Captiva маркийн УНК 75-50 улсын дугаартай, 8791 гэрчилгээний дугаартай, цагаан өнгөтэй суудлын автамашин байгаа болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

х