| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0130/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/221 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Иргэдийн төлөөлөгч: Н.Л
Шүүгдэгч: Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г Мид холбогдох 1812005780326 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, эрэгтэй, ,,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,,,гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Г М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хаяа гэх газарт иргэн Л.Цын гэрийн гадна иргэн Б.Быг хутгалан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Би 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөө гэр рүүгээ явж байсан чинь Б, Бхоёр намайг утсаар дуудаад, бид нар Цынд хамт очсон. Б миний морийг барьж аваад уначихсан байхаар нь би урд өдөр нь тавьчихаарай гэж хэлсэн чинь тэрэнд уурласан байх. Би айлаас гарч ирээд чи миний морийг тавьчихгүй яасан юм бэ гэсэн чинь чиний юм бол миний юм, олон юм яриад байвал адуугаар чинь тоглоно шүү гээд намайг унагаад тэр хоёр зодсон. Тэгээд тэр хоёр намайг зодоод нэг мэдсэн чинь ийм юм болсон байсан. Би хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812005780326 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ны орой би найз М, Бнарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хаяа гэх газар байрлах Ц гэх айлын найранд очсон. Бид нар Цынд архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд шөнө 20 цагийн үед харих гээд Цын гэрээс гарч ирсэн чинь БМийг чи морио харамлаад байна уу, пизда минь, чиний адуу бол миний адуу, би адуугаар чинь тоглоно шүү гээд ийг барьж аваад хавирч унагаагаад дээр нь гарч суугаад цохисон. Би тэр хоёрыг салгаад Быг холдуулсан чинь М уурлаад чи миний морийг адуунд авчирч тавиарай гээд дайраад байхаар нь би Мийг бариад авсан чинь Бхүрч ирээд Мийн нүүр рүү цохисон. Тэгсэн чинь М муухай орилоод та хоёр намайг элбэлээ, дандаа намайг дээрэлхэдэг гээд тэр хавиар юм хайгаад уйлаад гүйгээд байснаа нэг юм бариад Бруу дайрсан чинь Бзугтаасан. Харанхуй шөнө байсан учраас юу барьсан нь харагдахгүй байсан. Тэгтэл М над руу хүрч ирснээ миний гуя, гар, хэвлийн хэсэг рүү барьж байсан зүйлээрээ 4-5 удаа хатгасан. Тэгтэл гэрээс Ц гарч ирээд Мийг надаас салгасан. Би дараа нь намайг хатгасан зүйлийг нь харсан чинь хөх иштэй хутга байсан. Миний гар, хөл, цээж хэсгээс цус гараад байсан. Тэгээд Ц намайг машинаар Цэнхэр сумын төвд эмнэлэгт хүргэж өгсөн. Би Мийг хойноос нь тэврээд бариад авсан байсан чинь Бхүрч ирээд Мийг нүүр рүү нь цохисон чинь тэрэнд уурлаад та хоёр намайг элбэж зодлоо, намайг дээрэлхэлээ гээд уурлаад, уйлаад гүйгээд байснаа хутга барьж ирээд намайг хутгалсан. Ц гэрээсээ гарч ирээд Мийг салгасан чинь уйлаад чичрээд суугаад байсан. Би урьд өмнө нь Мийг зодож дарамталсан зүйл байхгүй, бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Заримдаа Моор тоглоом хийгээд шоглохоор уурлаад байдаг байсан. Өөрөөр зодож дарамталдаг зүйл байхгүй. БМ хоёр өмнө нь хоорондоо маргалдаж байсан. Гэхдээ өс хонзон гэх зүйл байхгүй. БМийг хааяа дээрэлхээд морийг нь унаад байдаг юм шиг байна лээ. М өөрийнхөө машины кабинаас хутга авсан байх. Би Мтой зодоон хийгээгүй, түүнийг цохиогүй, миний зүүн гар, цээж, гуя, бөөр хэсэгт нийт 5 удаа хутгаар зүсэгдсэн гэмтэл учирсан, өөр гэмтэл учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М надаас уучлалт гуйгаад тухайн үед болсон зүйлийг санахгүй байна гээд байсан. М миний хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Б, М хоёртой хамт Ц гэх айлд очоод шөнө 20 цагийн үед харих гээд тэр айлаас гарсан. Бид гурав Цынд архи уугаад бага зэрэг согтсон байсан. Тэгээд тэдний гэрээс гарч ирээд би Мийг чи муу надаас морио харамлаад байна уу, чиний морь бол миний морь гэсэн үг, их хуцаад байвал адуугаар чинь тоглочихож чадна шүү гээд Мийг барьж аваад хавираад унагаасан чинь Б намайг салгасан. Тэгтэл М над руу дайраад надтай зодолдох гээд байхаар нь Б ийг араас нь тэврээд бариад авахаар нь би очоод ийг цохисон чинь М муухай орилоод та муу хоёр пизда дандаа нийлж намайг дээрэлхэдэг гээд машин руугаа гүйсэн. Тэгээд машинаасаа юм хайж байснаа хутга бариад над руу дайрахаар нь би зугтаасан. Тэгтэл Быг очоод хутгалчих шиг болсон. Би Ц ахыг дуудсан чинь Ц ах гэрээсээ гарч ирээд Мийг салгасан. Би тухайн үед тэр хэдээс зайтай байсан болохоор М Бын хаана нь хэдэн удаа хутгалсныг хараагүй. Тэгээд Ц ах Быг машинаараа аваад сумын эмнэлэг рүү явсан. Би морио унаад Бын морийг хөтлөөд явсан. Бид хоёрын хооронд өс хонзон гэх зүйл байхгүй. Би тухайн үед Мийн морийг унаж байсан юм, урд өдөр нь М морио харамлаад морь адуунд нь тавиарай гээд байхаар нь би тэрэнд нь дургүй хүрээд чиний адуу бол миний адуу гээд цохичихсон юм. М Б нарын хооронд өс хонзон гэх зүйл байхгүй байх. М тухайн үед уурандаа Быг хутгалсан байх, муухайн орилоод хашгичаад, хоёр пизда минь гээд уйлаад байгаа юм шиг сонин болсноо юм хайгаад байснаа хутга барьж ирээд Быг хутгалсан. Б бид хоёр Моор тоглоом хийгээд хааяа шоглодог байсан. Гэхдээ зодож дарамталдаг зүйл байхгүй. Хэрэг болохоос 4 хоногийн өмнө би Моос хэд хоног морио унуулчих гээд хээр зүсмийн морийг нь өөрөө барьж аваад унасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Цын мэдүүлсэн: ...2018 оны 10 сард би хуримаа хийсэн байсан бөгөөд манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хаяа гэх газар байхад 10 дугаар сарын 20-ны үеэр манайд нутгийн Б, Б, М нар ирсэн. Тэр гурав манайд 30 минут орчим болоод шөнө 20 цагийн үед харьцгаана гээд манайхаас гарсан. тэр гурав манай гэрт архи, айраг уугаад халцгаасан байсан. Тэр гурав манай гэрийн гадаа маргалдаад байх шиг байснаа хэсэг хугацааны дараа Б намайг дуудаад Цоо гараад ир гээд байсан. Намайг гэрээс гарах үед Б манай гэрийн урд талд зогсож байх шиг байсан, гадаа харанхуй байсан учир юм сайн харагдахгүй байсан. Намайг очтол Б надад М намайг хутгалчихлаа, чи намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. Намайг гэрээс гарч ирэх үед Бхарагдахгүй байсан. М машиныхаа хажууд байх шиг байхаар нь М дээр явж очоод чи нэгнийгээ яаж байгаа юм бэ гэж хэлтэл М чичрээд уйлаад байгаа ч юм шиг, яагаад байгаа нь мэдэгдэхгүй сонин болчихсон би яасан юм бэ гээд байсан. Тэгээд би машинаараа Быг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. М хэзээ нь яаж харьсныг мэдэхгүй байна. Тэр хэд манай гэрт байхдаа хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Тэр гурав манай гэрт нэг их архи уугаагүй учир их согтоогүй, бага зэрэг халамцуу байсан. М ямар учраас Быг хутгалсныг мэдэхгүй байна. Манай гэрээс гараад хоорондоо юу гэж маргалдсаныг мэдээгүй, юунаас болж хэн, хэн нь хоорондоо маргасныг би мэдээгүй. Тэр хэд хоорондоо ямар харилцаатай байдгийг би сайн мэдэхгүй. Б, Бхоёр нь Мдоо жаахан дээрэнгүй зан гаргаад байдаг юм шиг надад санагддаг, өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Г.Мийн гэрчээр мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хаяа гэх газар байрлах Ц гэх айлын найранд Б, Б, бид нар хамт орчихоод гарч ирээд гэр рүүгээ харих гээд байж байсан юм. Тухайн үед Бминий морийг унаж байсан бөгөөд өмнөх өдөр нь би Быг найзынхаа морийг буцаагаад тавьчих гэж хэлсэн чинь дургүй байх шиг байсан. Тэгээд тэрэнд надад уурласан юм шиг байна лээ. Бнадад хэлэхдээ би чиний морийг адуунд нь аваачиж тавихгүй, чиний адуу бол миний адуу, би чиний адуугаар чинь тоглоно шүү гээд намайг барьж аваад хавирч унагаагаад, дээр гарч суугаад намайг цохисон чинь Б бид хоёрыг салгасан. Б, Бхоёр ер нь намайг дээрэлхээд байдаг учраас тэрэнд нь миний уур хүрээд Бруу дайрсан чинь Б намайг араас тэврээд бариад авсан чинь Бхүрч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед миний уур маш их хүрсэн бөгөөд цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гэртээ харьсан байсан. Манай эхнэр надаас юу болсон юм бэ гээд асуугаад байсан. Би яаж гэртээ харьсанаа санахгүй байгай юм. Тэгээд маргааш өглөө нь Бапжиннямын аав нь манай гэрт ирээд чи Быг хутгалсан юм уу, Б эмнэлэгт байна гэж надад хэлсэн. Би Быг яаж хутгалсанаа огт мэдэхгүй байна, хутга хаанаас яаж авснаа санахгүй байна. Б, Бхоёр намайг элбээд дээрэлхээд байсан. Энэ хоёр урьд нь намайг байнга дээрэлхэдэг, намайг шоолж дарамталдаг байсан. Тухайн үед намайг хоёулаа нийлээд дээрэлхээд байхаар нь миний уур маш их хүрсэн. Тэгээд уурандаа ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Бид гурав гурвуулаа бага зэрэг архи уусан байсан бөгөөд би нэг их согтоогүй эрүүл байсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н. мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх, хэдэн байсныг би одоо сайн санахгүй байна, манай нөхөр М хөдөө мал руугаа явсан. Манайх энэ жил сумын төвд гэрээ оруулаад барьчихсан байгаа юм, манай мал аавынд байдаг. Манай нөхөр хөдөө аавынд оччихоод Б, Бхоёртой хамт хуримаа хийсэн Ц гэх айл руу явсан гэсэн. М Цынд очих гэж байгаа талаараа надад хэлээгүй. Би гэртээ байж байсан чинь 23 цагийн үед манай нөхөр М их айсан байдалтай царай хувхай цайсан байдалтай орж ирсэн. Би Мийг хараад сандраад юу болсон талаар асуусан чинь юм ярихгүй суугаад байсан. Би юу болсон юм бэ гэж дахин, дахин асуусан чинь Цынд Б, Бхоёртой хамт очсон чинь тэр хоёр намайг элбээд нийлж зодсон гээд байсан. Өөр юм ярихгүй байсан. Манай нөхөр хөдөөнөөс явган алхаад ирсэн байсан. Би машинаа яасан юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй гээд байсан. Тэгээд би Мид ор засч өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь манай гэрт Бын аав Б ирээд урд шөнө Б, М хоёр маргалдаад М, Быг хутгалсан байна гэж надад хэлсэн. Би нөхрөөсөө юу болсон юм гэж асуусан чинь би юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан Б, Бхоёр намайг элбээд зодох гээд байсан, тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй, гэртээ яаж ирснээ мэдэхгүй байна гээд байсан. Б, Бхоёр манайхаар орж гараад л явж байдаг, нэг нутгийн залуучууд бөгөөд тэр хоёр ер нь манай нөхрийг дээрэлхэх санаатай байгаад байдаг. Хэрэг гарахаас өмнө Бнь манай нөхрийн морийг барьж аваад уначихсан байсан. Мийн биед ил харагдах гэмтэл, шарх гэх зүйл байгаагүй. М хаа байсан холоос явган гэртээ ирсэн байсан бөгөөд юм асуухаар хариулахгүй, юмнаас айсан юм шиг их сонин болчихсон байсан бөгөөд бага зэрэг архи үнэртэж байсан, бараг эрүүл байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Х мэдүүлсэн: ...Манай дүү М хувийн зан аашны хувьд даруухан, дөлгөөхөн, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв буруу зан аашгүй, архи ууж агсан согтуу тавьдаггүй, даруухан зантай. М урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. М ам бүл тавуулаа, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь саяхан төрсөн бөгөөд бага хүүхэд нь 10 сартай. Манай дүү амьдарлын төлөө зүтгэж, мөрөөрөө амьдардаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би Мийг бүр багаас нь 01 дүгээр ангид байхаас нь хойш мэднэ. М хүүхэд байхын томоотой, хүмүүжил сайтай, даруухан, элдэв буруу зан ааш, хорт зуршилгүй, архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Миний мэдэхийн М архи уудаггүй, архи ууж зодоон цохион хийж байгаагүй. М эхнэртэйгээ гэр бүл болоод 6, 7 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд архи ууж янз бүрийн асуудал огт гаргаж байгаагүй. Одоо 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь 10 сартай. М эхнэр, хүүхдээ тэжээх гээд хөдөлмөрлөж байгаа их сайн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 528 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Бын биед бүсэлхий нурууны зүүн талаар нэвтэрч зөөлөн эд, өөхлөг, зүүн бөөрний эдийг гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун хавирганы нум орчим, зүүн сүврэгдэс, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх тухайн нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар зүүн бөөрний эдийг гэмтээсэн шарх нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад шарх нь тус бүр 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. 5. Шинжлүүлэгчийн 3 дугаар шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Мийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хаяа гэх газар нутагладаг Ц гэх айлын гэрээс Б, Бнарын хамт харих гээд гарч ирсэн. Бид гурав Цын хурим болоход нь очиж чадаагүй учир дараа нь айл хэсээд гэрээр нь ороод гарсан юм. Цынд Б, Ббид гурав нэг их удаагүй, гэрт нь ороод 30 минут орчим болоод гарсан юм. Нэг их архи уугаагүй, согтоогүй байсан. Б, Б нар морьтой, би машинтай явж байсан. Бминий морийг унаж явсан учир тухайн үед би Бд хандаад маргааш найзынхаа морийг тавьчихаарай гэж хэлсэн чинь Бнадтай дээрэнгүй байдлаар харьцаад чиний адуу бол миний адуу гэсэн үг, олон юм яриад байвал адуугаар чинь тоглоно шүү гэснээ намайг барьж аваад хавираад унагааснаа дээр гарч суухаар нь би түлхээд өөр дээрээсээ холдуулсан. Тухайн үед би Б гаргасан үйлдэлд нь уур хүрээд Бтай зодоон хийх гээд дайрсан чинь Б миний араас хоолойгоор гараараа боогоод бариад авсан чинь Бхүрч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр хоёр намайг байнга дээрэлхэдэг байсан учир тухайн үед миний уур маш их хүрсэн. Би Быг намайг тавь гэж хэлсэн чинь тавихгүй байхаар нь би Быг тавиулах гэж ноцолдсоноо санаж байна. Тэгээд тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гэр рүүгээ явган алхаж байсан. Тэгээд буцаад машинаа авалгүй шууд гэр рүүгээ явган алхаад харьсан. Би гэртээ харьсан чинь манай эхнэр надаас юу болсон юм бэ, машинаа яасан юм бэ гээд асуугаад байхаар нь би юу болсныг санахгүй байгаагаа эхнэртээ хэлсэн. Маргааш өглөө нь манайд Бын аав Б ирээд чи Быг хутгалсан юм уу, Б одоо эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Би урд шөнө Бтай маргалдсанаа санаж байгаа, харин хутгалсан гэдгээ мэдэхгүй байгаа юм. Би Быг яаж хутгалснаа санахгүй байна. Дараа нь Б, Бнартай уулзаад юу болсон талаар асуусан чинь намайг машинаас хутга аваад Быг 4-5 удаа хутгалсан гэж хэлсэн. Би машинаас хутга авснаа санахгүй байна. Миний машин дотор түлхүүр багажин дотор хутга явдаг байсан. Б, Б хоёр хоорондоо төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Энэ хоёр урьд өмнө нь надтай дээрэнгүй байдлаар харьцдаг байсан. Миний морь малыг өөрийн юм шиг унаж хэрэглэдэг байсан. Миний морийг буцаагаад тавьчих гэхээр Б, Б хоёр нийлээд намайг ална шүү гэж заналхийлдэг байсан. Тэр хоёр намайг зодохдоо Б миний хоолойг боогоод чамайг ингээд алчихъя гээд байсан, харин Бнь намайг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05 хуу/
Эд мөрийн баримт хураан авах тухай тухай санал /хх-ийн 06 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 108 хуу/
Шүүхэд шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хаяа гэх газарт иргэн Л.Цын гэрийн гадна иргэн Б.Б нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хаяа гэх газарт иргэн Л.Цын гэрийн гадна санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ иргэн Б.Быг хутгалан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 23-ны орой би найз М, Бнарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хаяа гэх газар байрлах Ц гэх айлын найранд очсон. Шөнө 20 цагийн үед харих гээд Цын гэрээс гарч ирсэн чинь БМийг чи морио харамлаад байна уу, пизда минь, чиний адуу бол миний адуу, би адуугаар чинь тоглоно шүү гээд ийг барьж аваад хавирч унагаагаад дээр нь гарч суугаад цохисон. Би тэр хоёрыг салгаад Быг холдуулсан чинь М уурлаад чи миний морийг адуунд авчирч тавиарай гээд дайраад байхаар нь би Мийг бариад авсан чинь Бхүрч ирээд Мийн нүүр рүү цохисон. Тэгсэн чинь М муухай орилоод та хоёр намайг элбэлээ, дандаа намайг дээрэлхэдэг гээд тэр хавиар юм хайгаад уйлаад гүйгээд байснаа нэг юм бариад Бруу дайрсан чинь Бзугтаасан. Тэгтэл М над руу хүрч ирснээ миний гуя, гар, хэвлий хэсэг рүү барьж байсан зүйлээрээ 4-5 удаа хатгасан. Тэгтэл гэрээс Ц гарч ирээд Мийг надаас салгасан. Би дараа нь намайг хатгасан зүйлийг нь харсан чинь хөх иштэй хутга байсан. ...Би Мийг хойноос нь тэврээд бариад авсан байсан чинь Бхүрч ирээд Мийг нүүр рүү нь цохисон чинь тэрэнд уурлаад та хоёр намайг элбэж зодлоо, намайг дээрэлхэлээ гээд уурлаад, уйлаад гүйгээд байснаа хутга барьж ирээд намайг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Б мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Б, М хоёртой хамт Ц гэх айлд очоод шөнө 20 цагийн үед харих гээд тэр айлаас гарсан. Бид гурав Цынд архи уугаад бага зэрэг согтсон байсан. Тэгээд тэдний гэрээс гарч ирээд би Мийг чи муу надаас морио харамлаад байна уу, чиний морь бол миний морь гэсэн үг, их хуцаад байвал адуугаар чинь тоглочихож чадна шүү гээд Мийг барьж аваад хавираад унагаасан чинь Б намайг салгасан. Тэгтэл М над руу дайраад надтай зодолдох гээд байхаар нь Б ийг араас нь тэврээд бариад авахаар нь би очоод Мийг цохисон чинь М муухай орилоод та муу хоёр пизда дандаа нийлж намайг дээрэлхэдэг гээд машин руугаа гүйсэн. Тэгээд машинаасаа юм хайж байснаа хутга бариад над руу дайрахаар нь би зугтаасан. Тэгтэл Быг очоод хутгалчих шиг болсон. М тухайн үед уурандаа Быг хутгалсан байх, муухайн орилоод хашгичаад, хоёр пизда минь гээд уйлаад байгаа юм шиг сонин болсноо юм хайгаад байснаа хутга барьж ирээд Быг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Цын мэдүүлсэн “Тэр гурав манай гэрийн гадаа маргалдаад байх шиг байснаа хэсэг хугацааны дараа Б намайг дуудаад Цоо гараад ир гээд байсан. Намайг гэрээс гарах үед Б манай гэрийн урд талд зогсож байх шиг байсан, гадаа харанхуй байсан учир юм сайн харагдахгүй байсан. Намайг очтол Б надад М намайг хутгалчихлаа, чи намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. М машиныхаа хажууд байх шиг байхаар нь М дээр явж очоод чи нэгнийгээ яаж байгаа юм бэ гэж хэлтэл М чичрээд уйлаад байгаа ч юм шиг, яагаад байгаа нь мэдэгдэхгүй сонин болчихсон би яасан юм бэ гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О мэдүүлсэн “Манай нөхөр хөдөө аавынд оччихоод Б, Бхоёртой хамт хуримаа хийсэн Ц гэх айл руу явсан гэсэн. М Цынд очих гэж байгаа талаараа надад хэлээгүй. Би гэртээ байж байсан чинь 23 цагийн үед манай нөхөр М их айсан байдалтай царай хувхай цайсан байдалтай орж ирсэн. Би Мийг хараад сандраад юу болсон талаар асуусан чинь юм ярихгүй суугаад байсан. Би юу болсон юм бэ гэж дахин, дахин асуусан чинь Цынд Б, Бхоёртой хамт очсон чинь тэр хоёр намайг элбээд нийлж зодсон гээд байсан. ...Маргааш өглөө нь манай гэрт Бын аав Б ирээд урд шөнө Б, М хоёр маргалдаад М, Быг хутгалсан байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Мийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Бминий морийг унаж явсан учир тухайн үед би Бд хандаад маргааш найзынхаа морийг тавьчихаарай гэж хэлсэн чинь Бнадтай дээрэнгүй байдлаар харьцаад чиний адуу бол миний адуу гэсэн үг, олон юм яриад байвал адуугаар чинь тоглоно шүү гэснээ намайг барьж аваад хавираад унагааснаа дээр гарч суухаар нь би түлхээд өөр дээрээсээ холдуулсан. Тухайн үед би Б гаргасан үйлдэлд нь уур хүрээд Бтай зодоон хийх гээд дайрсан чинь Б миний араас хоолойгоор гараараа боогоод бариад авсан чинь Бхүрч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр хоёр намайг байнга дээрэлхэдэг байсан учир тухайн үед миний уур маш их хүрсэн. Би Быг намайг тавь гэж хэлсэн чинь тавихгүй байхаар нь би Быг тавиулах гэж ноцолдсоноо санаж байна. Дараа нь Б, Бнартай уулзаад юу болсон талаар асуусан чинь намайг машинаас хутга аваад Быг 4-5 удаа хутгалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/, “Б миний морийг барьж аваад уначихсан байхаар нь би урд өдөр тавьчихаарай гэж хэлсэн чинь тэрэнд уурласан байх. Би айлаас гарч ирээд чи миний морийг тавьчихгүй яасан юм бэ гэсэн чинь чиний юм бол миний юм, олон юм яриад байвал адуугаар чинь тоглоно шүү гээд намайг унагаад тэр хоёр зодсон. Тэгээд тэр хоёр намайг зодоод нэг мэдсэн чинь ийм юм болсон байсан. Би хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 528 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Б, гэрч Ж.Бнарын дуртай үедээ морь малыг барьж авч унаж хэрэглэдэг, байнгын дарамталсан байдлаар ханддаг болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийнх нь морийг тавихыг шаардахад “чиний юм бол миний юм, олон юм яривал адуугаар чинь тоглоно шүү гэсэн, хохирогч Б.Б нь түүний хоолойг боож, Ж.Бнь удаа дараа цохиж зодох зэргээр Г.Мийн Үндсэн хуулиар олгогдсон “эд хөрөнгөө эзэмших, ашиглах, эрүүл мэндээ хамгаалах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх” үндсэн эрхүүдэд халдаж зүй бус авирласны улмаас түүний сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсанаас цочрон давчдаж хохирогч Б.Быг хэд хэдэн удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан, хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овогт Г Мийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Мийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Б.ОТГОНЦЭЦЭГ
2019/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Бд холбогдох 1812006630018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 41-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овогтой Д Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812006630018 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Бийн мэдүүлсэн: ...Бид 2 гэр бүлээ батлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д.Б согтуу найз Ганболдтой хамт гэртээ байсан. Намайг оронгуут найз Ганболд нь гараад явсан. Найзыгаа гараад явангуут намайг чи юу хийгээд хаагуур яваад байна гэж хэрүүл өдсөн. Тэгээд манай төрсөн дүүгийн нөхөр Нтай хардаж, та хоёр юу хийгээд хаагуур яваад байна, та 2 явалддаг биз дээ гээд хардаж хэл амаар доромжилж, гараараа зүүн нүд, толгой, зүүн мөр рүү цохисон. Тухайн үед манайд манай бага охин байсан. Ер нь байнга л гэртээ намайг дарамталж, ялих ялихгүй зүйл дээр хэрүүл өдөж, гар хүрдэг. Нэг удаа намайг ажлын газрын манаачийнд зодож байсан. 06 дугаар сарын 02-ны өдөр байсан. Бид хоёр 06 дугаар сарын сарын 01-ний өдөр хүүхдийн баяраар найзындаа очиж баяр тэмдэглэж хоносон юм. Тэгээд өглөө нь ажил руу хамт очсон. Гэтэл ажлын өрөөнд найз нар чинь намайг чамайг зоддог гэсэн гэж хэрүүл өдөөд намайг зодох гэхээр нь би манаачийндаа зугтаж ортол хойноос хөөж орж ирээд намайг зодсон. Намайг гараараа толгой руу цохиж, дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон. Тэнд байсан манаач эхнэрийнхээ хамт салгах гээд хүчрэхгүй байсан. Би нөхрийнхөө энэ байдлыг төрсөн дүү Доржсэнгээд нь хэлж байсан. Ийм байдалтай байдаг талаар төрсөн эгч нь ч гэсэн мэднэ. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Би Р.Б, Д.Б нарыг танина. Гэр бүлийн найзууд байгаа юм. Бид 20 жил найзалж байна. Р.Б нь нөхөртөө зодуулсан гэж өмнө нь 3 удаа манайд ирж байсан. 2017 оны 03 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сард, 05 дугаар сард манайд нөхөртөө зодуулаад ирж байсан. 2017 оны 03 сард ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ нөхөртөө зодууллаа гэж ирсэн. Нуруундаа цохиулсан гээд ирээд хэвтээд босч чадахгүй байсан. Түүний биед шарх сорви, хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Би нурууг нь харахад шарх сорви ил харагдах зүйл байгаагүй. Гар хүргэхгүй өвчтэй байна гээд байсан. Тэр үед манайд 2 хоног байж байгаад нөхөр нь ирээд хамт явсан. 2018 оны 01 дүгээр сард ирэхдээ нөхөртөө зодуулчихлаа гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд манайд 1 хоноод орой нь нөхөр нь ирээд хамт явсан. Нөхөр нь хүний нэр зохиогоод харддаг, эсвэл айлд очиж архиддаг, надад мөнгө өгөхгүй, нөхдөдөө архи авч өглөө гэж зоддог гэж хэлсэн. Р.Б ажил ихтэй үедээ ажил дээрээ оройтож, хонож оёдол хийдэг. Энэ байдлыг нь нөхөр нь ойлгодоггүй, зоддог талаар хэлж байсан. 2017 оны 03 сар, 2018 оны 01 дүгээр сард зодуулаад ирэхэд манай нөхөр байсан. 2018 оны 05 дугаар сард нөхөр эмнэлэгт хэвтэж байсан. 2018 оны 05 дугаар сард зодуулсан талаар мэдэхгүй, наадмаар таарсан чинь нөхөр нь дуугарахгүй байсан. Р.Б бидэнтэй мэндлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манайд өглөө эрт Р.Б нь гүйж орж ирсэн. Нөхөр Д.Б нь араас нь хөөж орж ирээд орон дээр сууж байхад нь нүүр рүү нь цохиод, хөлнөөс нь татаж газар чирч, унагаад гэдсэн дээр нь дэвсэж зодсон. Тэгээд хоорондоо хэрэлдээд гараад явсан. Тэр үед Р.Б Д.Б нар эрүүл байсан. 3 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхдээ зүүн нүд нь
хөхөрч хавдсан, зүүн мөр нь хөхөрсөн байдалтай нөхөртөө зодуулчихлаа гэж ярьсан. Юунаас болж, яаж зодсон талаар яриагүй. Ер нь зодлоо, цохилоо гэж байнга л ярьдаг. Байнга л хардаж, сэрддэг, дарамталдаг юм шиг байна лээ. Д.Б ууртай ширүүн зантай, эрүүл ч согтуу ч гэсэн ер нь эхнэртээ гар хүрч зоддог байдал харагдсан. Хардаж сэрддэг, баяр ёслолоор хамт олон, найз нөхөдтэй нь уулзуулдаггүй, гарч
орохыг нь хорьж, цагддаг талаар хэлж байсан. Ийм байдал ч надад ажиглагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сард санагдаж байна, тухайн үед цаг нилээн орой болсон байсан байх, харанхуй болсон байсан бөгөөд манай хашаанд хүмүүс дуугараад манай нохой хуцаад байхаар нь манай нөхөр Баянмөнх гэрээс гарсан чинь гаднаас Д.Б, эхнэр Р.Бийн хамтаар орж ирсэн. Тэр үед манай нөхөр тэр хоёрыг дагуулж орж ирэхдээ Б эхнэр Бийг алгадчих шиг боллоо гэж хэлж байсан. Б наадах чинь нүүр рүү цохичихлоо шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед Р.Бийн нүүр нь бага зэрэг сэмбийсэн харагдаж байсан. Тэгээд гэрт орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр манайд 2 хоночихоод өглөө эрт гэрээс цуваад гараад явсан. Тухайн үед Б манай хашаан дотор Р.Бийг утсаар ярьж байхад нь юу болсон талаар асуухад танай хашаанд орж ирээд Б намайг гараараа миний нүүр рүү цохичихсон гэж хэлж байсан. Б урьд өмнө нь Бийг зодож байсан талаар би мэдэхгүй, Б хэрүүл маргаан хийсэн л гэж ярьдаг байсан, гар хүрч цохиж зодож байсан эсэх талаар нь бол мэдэхгүй байна. Б, Б нарын гэр бүлийн хоорондын харилцаа гайгүй л юм шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ...2018 он билүү, 2017 он билүү, ямар ч байсан 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан намайг гэртээ байж байхад Р.Б манайд орж ирээд байж байсан чинь араас нь нөхөр Б нь орж ирсэн. Тэр үед Б бага зэрэг халамцуухан байсан бөгөөд манай гэрт байх үедээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхэлсэн чинь гэнэт л Б босч ирээд эхнэр Р.Бийг газар унагаагаад бөөр, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Тэр үед би болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм бэ, би энийг алчихъя гээд зодоод байсан. Тэр үед Б би энэ хүний гарт л алуулах нь гээд уйлаад байсан. Тэгээд эхнэр бид 2 татаж чангааж байгаад салгасан чинь нөхөр нь гараад явчихсан. Харин Р.Б үлдэж хэсэг сууж байгаад манайхаас гараад явсан. Манайд ганцхан удаа л тэгж зодож байсан. Өөрөөр бол манайд Б эхнэрийгээ цохиж зодож байгаагүй. Тухайн үед Б эхнэрийгээ ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй. Тэр хоёр хоорондоо л хэрүүл маргаан хийж байгаад гэнэт л давхиж очоод өшиглөөд зодоод эхэлсэн. Б өмнө нь эхнэрээ зодож байсан талаар би мэдэхгүй. Манайд нэг л удаа тэгж, зодож байсан. Харин гадуур, дотуур өөр газар цохиж, зодож байсан эсэх талаар мэдэхгүй. Энэ 2 архи уугаагүй эрүүл үедээ бол зүгээр л байж байдаг. Архи уухаараа л хоорондоо жаахан муудалцаад байдаг юм уу гэж боддог. Д.Б эрүүл байх үедээ бол сайхан л зантай байдаг. Харин архи уухаараа жаахан ширүүн зантай юм уу л гэж би ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бгийн мэдүүлсэн: ...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ найзтайгаа архи ууж байхад эхнэр ажлаасаа ирсэн. Ойрын хугацаанд идэш уушаа идэх гээд ажил их байсан чинь эхнэр шинэ жилийн баяр, энэ тэр гээд ар гэртээ анхаарахгүй байсан. Идшинд хамт явах завгүй байна, хүн гуйгаад аргалчих гээд 20 гаруй хоног хүлээгээд гурав хоногийн өмнө найзтайгаа хамт явж хийсэн юм. Би хөдөө жижиг гэртээ малаа малладаг. Энэ байдлаас болж тухайн өдөр хэрүүл үүссэн. Энэ байдлыг нь согтуудаа хэлж, хэрүүл хийсэн. Хөдөө байхад дүүгийн нөхөр ирээд хамт архи ууж байсныг нь хэлсэн юм шиг байна лээ. Хүргэнийг авгайгаа дандаа зовоодог гэчихээд хэлж ярихгүй хамт архи уугаад явсанд нь уур хүрч хэрүүл хийж нүүр рүү нь цохисон. Би нэг хэсэг уурандаа бачуураад юу хэлж, яаж цохиж зодсоноо санахгүй байна. Охин бид хоёрын урдуур орж салгасан байсан. Би Р.Бийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэдгээ санаж байна. Өөр цохисоноо санахгүй байна. Би гараараа цохисон. Өглөө нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Би хэзээ зодсон гэдгээ санахгүй байна. 2018 оны хавар 1 удаа, зун 1 удаа зодсон. Би хөдөө малаа маллах гээд явсан хойгуур архи уудаг. Тэрнээс болж хэрүүл хийдэг. Хэрэлдэх үедээ гар хүрч зодсон асуудал гаргасан. Би өмнө нь зодохдоо гараараа л зодсон. Найзынх нь төрсөн өдөр болоод намайг дуудаад очихгүй гэхэд хүрээд ир гээд дуудаад байхаар нь очтол гэртээ харихгүй гэхээр нь гараараа 1 удаа цохисон юм. 2018 оны зун хөдөө мал дээрээсээ эхнэр рүүгээ ярихад согтуу байхаар нь аймаг руу орж ирээд байгаа газар нь очтол нэг залуу хүүхэн хоёртой архи уугаад байж байсан. Тэр залуу нь архинд явахдаа манай эхнэрийн виза картыг авчихсан архинд явж байсан. Тэрнээс нь болж хэрүүл хийгээд гар хүрсэн. Би тэр үед гараараа цохисон. Би цохисноос болж Бийн биед гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бгийн мэдүүлсэн: ...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би он, сарыг сайн санахгүй байна. Ер нь бол цохиж, зодож байсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Би урьд өмнө нь хэргийн талаар мэдүүлсэн. Ер нь бол манай эхнэрийн найз А нь намайг хөдөө гадаа явсан хойгуур манай эхнэрийг дуудаж ирээд хамт архи дарс ууж, үүнээс болж бид хоёрын хооронд хэрүүл болдог юм. Түүнээс биш бид хоёрын хооронд хэрүүл маргаан хийх шалтгаан огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Иргэн Р.Бийн биед гэмтэл учирчээ. 2. Р.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд болон дотор хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн мөрний дээд хэсэг, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д.Б согтуу найз Ганболдтой хамт гэртээ байсан. Намайг оронгуут найз Ганболд нь гараад явсан. Найзыгаа гараад явангуут намайг чи юу хийгээд хаагуур яваад байна гэж хэрүүл өдсөн. Тэгээд манай төрсөн дүүгийн нөхөр Нтай хардаж, та хоёр юу хийгээд хаагуур яваад байна, та 2 явалддаг биз дээ гээд хардаж хэл амаар доромжилж, гараараа зүүн нүд, толгой, зүүн мөр рүү цохисон. Ер нь байнга л гэртээ намайг дарамталж, ялих ялихгүй зүйл дээр хэрүүл өдөж, гар хүрдэг. Нэг удаа намайг ажлын газрын манаачийнд зодож байсан. 06 дугаар сарын 02-ны өдөр байсан. Ажлын өрөөнд найз нар чинь намайг чамайг зоддог гэсэн гэж хэрүүл өдөөд намайг зодох гэхээр нь би манаачийндаа зугтаж ортол хойноос хөөж орж ирээд намайг зодсон. Намайг гараараа толгой руу цохиж, дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн “Р.Б нь нөхөртөө зодуулсан гэж өмнө нь 3 удаа манайд ирж байсан. 2017 оны 03 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сард, 05 дугаар сард манайд нөхөртөө зодуулаад ирж байсан. 2017 оны 03 сард ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ нөхөртөө зодууллаа гэж ирсэн. Нуруундаа цохиулсан гээд ирээд хэвтээд босч чадахгүй байсан. 2018 оны 01 дүгээр сард ирэхдээ нөхөртөө зодуулчихлаа гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манайд өглөө эрт Р.Б нь гүйж орж ирсэн. Нөхөр Д.Б нь араас нь хөөж орж ирээд орон дээр сууж байхад нь нүүр рүү нь цохиод, хөлнөөс нь татаж газар чирч, унагаад гэдсэн дээр нь дэвсэж зодсон. 3 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхдээ зүүн нүднь хөхөрч хавдсан, зүүн мөр нь хөхөрсөн байдалтай нөхөртөө зодуулчихлаа гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пгийн мэдүүлсэн “Тэр үед манай нөхөр тэр хоёрыг дагуулж орж ирэхдээ Б эхнэр Бийг алгадчих шиг боллоо гэж хэлж байсан. Б наадах чинь нүүр рүү цохичихлоо шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед Р.Бийн нүүр нь бага зэрэг сэмбийсэн харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн “2018 он билүү, 2017 он билүү, ямар ч байсан 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан намайг гэртээ байж байхад Р.Б манайд орж ирээд байж байсан чинь араас нь нөхөр Б нь орж ирсэн. Тэр үед Б бага зэрэг халамцуухан байсан бөгөөд манай гэрт байх үедээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхэлсэн чинь гэнэт л Б босч ирээд эхнэр Р.Бийг газар унагаагаад бөөр, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Тэр үед би болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм бэ, би энийг алчихъя гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, мөрдөн байцаалтын шатанд Д.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүргэнийг авгайгаа дандаа зовоодог гэчихээд хэлж ярихгүй хамт архи уугаад явсанд нь уур хүрч хэрүүл хийж нүүр рүү нь цохисон. Би Р.Бийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэдгээ санаж байна. Би гараараа цохисон. Өглөө нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. 2018 оны хавар 1 удаа, зун 1 удаа зодсон. Би өмнө нь зодохдоо гараараа л зодсон. Найзынх нь төрсөн өдөр болоод намайг дуудаад очихгүй гэхэд хүрээд ир гээд дуудаад байхаар нь очтол гэртээ харихгүй гэхээр нь гараараа 1 удаа цохисон юм. Би цохисноос болж Бийн биед гэмтэл учруулсан” , “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31, 91-93/, хохирогч Р.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Д Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Р.Бийн хүсэлт, шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ