Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00801

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00801

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Ш/х/22, Улаанбаатар 15160, Голомт банkны төв байр, Голомт банkны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 17-р хороо, Дамбадаржаа 62 гудамж, 850 тоот, Д.Бямбадорж /РД: ХЛ77060376/-д холбогдох

2,398,020.11 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Д. Бямбадорж нь 2014.03.17-ны өдөр Голомт банkтай ЗГ2010007977 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан болно.

Зээлдэгч нь ЗГ2010007977 дугаарт Зээлийн гэрээ хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2015.06.30-ны өдрөөс эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл хүүг төлөөгүй бөгөөд 2016.06.22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 2,398,020.11 төгрөгийг төлөхөөр байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 2 001 371.96 төгрөг, зээлийн хүү 353 338.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,310.05 төгрөг нийт 2,398,020.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлийн үлдэгдэл болох 2 398 020,11 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 250,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Голомт банk нь Д.Бямбадоржоос 2,398,020.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Д.Бямбадорж нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,398,020.11 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 250,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Голомт банkны нэхэмжлэлийн шаардлага 2 398 020.11 / хоёр сая гурван зуун ерэн найман мянга хорин төгрөг 11 мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Бямбадорж нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 250,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банkны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,318 төгрөгийн тал хувь болох 26,659 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,659 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

        ШҮҮГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО