Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00789

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

 

Дугаар 181/ШШ2016/00789

 

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

            Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо би,   

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамж 105 тоотод оршин суух, 47 настай, эрэгтэй, РД:ЧН69041610, Сартуул овогт Чинбаатарын Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, шарга морьт, ойн сургууль гудамж, 34 тоотод оршин суух, 48 настай, эрэгтэй, РД:ЧМ68102617, Галдан овогт  Хүрэлбаатарын Ганбатад холбогдох 601800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Баярсайхан, хариуцагч Х.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Х.Ганбатад 465000 төгрөгийг хүүгүйгээр байгуулж зээлийн гэрээ байгуулсан, Зээлийн гэрээнд заасны дагуу Х.Ганбат нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд Х.Ганбатаас үндсэн зээлд 465000 төгрөг гэрээнд заасны дагуу алданги болох 136 800 төгрөг нийт 601800 төгрөг нэхэмжилсэн. Одоо 300 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрч гэрээ хийсэн гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Баярсайханаас 465000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Мөнгөний боломж олдоогүйгээс өнөөдрийг хүртэл өгч чадаагүй юм. Одоо бид хоёр харилцан тохиролцож эвлэрээд 300 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрч гэрээ хийсэн гэв.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь хариуцагч Ч.Ганбатаас 601800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 601800 төгрөгний 301800 төгрөгийн шаардлагаас татгалзаж үлдэх 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Ганбат 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор өгөх”- өөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчдын эвлэрлийг батлах үндэстэй.

 

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь 301800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэх үлдэх 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Х.Ганбат 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО