Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/228

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б Хд холбогдох 1912005740273 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Т овогт Б Х /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр ... гэх газар иргэн Д.Э нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912005740273 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э мэдүүлсэн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цагаан сарын баяр ойртсон учир гэртээ хивсээ угаагаад гэрээ цэвэрлээд байж байгаад орой харанхуй болоход манайхтай айл байдаг Цгийнд ороод зурагт үзээд сууж байтал гэнэт гадаа мотоциклийн дуу гараад сигналдахаар нь гараад хартал гадаа Х ирсэн байсан. Тэгээд бид хоёр манай гэрт ороод Хы авч ирсэн 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг бид хоёр хувааж уучихаад байж байтал Х нь хажуу айл Цгийнд орохоор нь би араас нь ороод гаргах гэж ороод чи хөгшин настай хүнийг унтаж амруул, гаръя гээд татсан чинь чи юу гэнээ гээд гэрийн баруун талын орон дээр зүүн гараараа дарж байгаад нүүр рүү баруун гараараа цохисон. Би цохиулчихаад босч ирээд Хыг гаргасан. Тэгээд Х мотоциклио унаад явсан бөгөөд явсных нь дараа эргэж орж ирээд толинд хартал миний хамар мурийсан байсан. Тухайн үед миний хамарнаас цус гоожсон, миний хамар мурийж хугарсан байсан. Одоог хүртэл мурий байна. Миний хамрыг эмчилж хуучин шигээ болгох хэрэгтэй байгаа тул эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би одоог хүртэл эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээд нийт 500.000 төгрөг хэрэглэсэн. Миний хамар битүүрч, хамарт өмхий үнэр үнэртдэг бөгөөд удвал идээлнэ гэсэн. Миний хамар далийсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Тийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой тухайн хэрэг учрал болох үед гэртээ байгаагүй Архангай аймгийн төв рүү цагаан сарын юм бэлдэх гээд явчихсан байсан. Харин аймгийн төвд байхад буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Д.Э нь над руу залгаад миний хамрыг Б.Х нь хуга цохичихлоо гэж надад хэлэхээр нь би Б.Хы дугаарыг арай гэж олоод өөр рүү нь залгасан чинь Б.Х нь харин тиймээ багшаа би согтуу бас биеэ авч явах чадваргүй байхдаа Д.Э ахыг цохичихсон байна лээ гэж хэлэхээр нь яаж байгаа юм бэ, эмнэлэгт хурдан үзүүл гэж хэлсэн чинь Тариат сум руу би яг одоо явж байна очоод эмнэлгээс асуугаад үзүүлж болох эсэхийг мэдээдэхье, болохгүй бол аймгийн төв рүү авч явъя гэж хэлсэн. Тэгээд би шууд аймгийн төвөөс гэр рүүгээ харьтал манай нөхөр хамар нь өвдөөд гээд архи уучихсан уйлаад, ёолоод сууж байсан. Би Б.Х руу ярьж шууд аймаг руу авч явъя гэж хэлсэн чинь 2, 3 цагийн дараа Б.Х ирээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчимд Б.Х, манай нөхөр Д.Э нар аймгийн төвд очиж нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Би тухайн явдлыг хажуу айлын хөгшин Цгээс мэдсэн бөгөөд Ц нь надад Д.Э нь тухайн өдөр цоо эрүүл байсан, өдөржингөө юм угаагаад, хивсээ цэвэрлээд орой амс хийгээд манайд орж ирээд зурагт үзээд сууж байтал Б.Х нь орж ирээд хамрыг нь цохичихсон гэж хэлсэн. Манай нөхөр яагаа ч үгүй байхад нь тэр хүүхэд цохиод зодчихсон гэж надад хэлсэн. Миний мэдэхийн өмнө нь Б.Х нь манай хаалгыг нэг удаа эвдэж, агсан тавьж байсан удаатай. Өөр бол өс санах болон өр авлагын асуудал байхгүй. Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа их хөөрхөн ааштай хүүхэд байдаг. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ааш авир огцом өөрчлөгддөг юм шиг байна. Би яг тэгж ааш зан нь өөрчлөгдөж агсан тавьж байхыг нь харж байгаагүй. Харин хүнээс сонсож байсан. Манай нөхөр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа нямбай, ажилсаг, тусархуу зантай, дөлгөөхөн, юманд ухаалгаар ханддаг хүн байдаг. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч хүнийг ширүүн дээрэнгүй үгээр хэлнэ, хүнтэй хааяа гар зөрүүлээд бас үглээд олон зүйл яриад хүмүүсийн дургүйг хүргэчихээд байдаг талтай ч маргааш нь буруу зүйл хийснээ ухамсарлаад хүмүүсээс уучлалт гуйдаг. Б.Х нь эхлээд аймгийн төв рүү орох буцах зардал нийгмийн даатгалын дэвтрийг гүйцээж төлсөн, мөн өвчин намдаах ойр зуурын эм тариа авч өгсөн. Өөр бол эмчилгээний зардал болон мөнгө төгрөг өгөөгүй. Бид нарт Х нь ойролцоогоор 100.000-120.000 орчим төгрөг зарцуулсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цгийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагаан сар дөхөж байсан учир гэрээ цэвэрлээд хивсээ угаагаад байж байсан чинь Д.Э оройхон манайд орж ирээд зурагт үзээд сууж байсан чинь гадаа мотоциклийн дуу гараад Д.Эыг дуудаад байсан чинь Д.Э гараад явсан. Тэгээд 22 цагийн орчимд Х нь их согтуу хөл дээрээ тогтож ядаж орж ирсэн бөгөөд араас нь Э орж ирээд Хыг согтуу байж хөгшин настай хүний айлд орж яах юм бэ гаръя гээд татсан чинь Х нь уурлаад гарахгүй гэж хэлээд Эыг манай гэрийн баруун талын орон дээр хэвтүүлж байгаад нүүрэн тус газар нь зүүн гараараа цохиж харагдсан. Тэгээд маргалдаж байгаад хоёулаа гараад явчихсан. Э эргэж орж ирээд ёо пизда миний хамар тахийчихсан байна гэж хэлээд гараад явчихсан. Э нь эрүүл байж байгаад гараад ороод ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Харин Х нь нилээн их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба маш их согтолттой байсан. Миний мэдэхийн тэр хоёрын хооронд ямар нэгэн өс санасан, өр авлагын зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Хы мэдүүлсэн: ...2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна, 02 дугаар сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд би 02 дугаар сарын 01-ний өдөр Д.Э гэдэг хүнийг аймагт аваад ирсэн байсан. Миний санаж байгаагаар 01 дүгээр сарын 29-ний өдөр шиг санаад байна, Тариат сумын Мөрөн багийн төвд өөрийн найз Чын хамт явж байгаад архи уух гээд гадаа хүйтэн болохоор нь Ч Э ахынд ороод архиа уучихъя гээд Э гэдэг айлын гадаа очоод Э гэдэг хүнийг манай найз Ч дуудсан чинь гараад ирэхээр нь ахаа гадаа хүйтэн байна танайд ороод ганц шил архи уучихъя гэсэн чинь тэг, тэг гэхээр нь Ч бид хоёр Э ахын гэрт нь ороод гурвуулаа нөгөө архиа хувааж уучихаад би гарч бие засчихаад Э ахын хажуу талд байдаг Ц гэдэг айлд ороод сууж байтал миний араас Э ах орж ирээд энд настай хүн байдаг юм, эндээс гар гэхээр нь чи намайг хөөдөг хэн бэ гэсэн чинь миний араас чирээд гаргах гэхээр нь би эргэж хараад ноцолдож байгаад орон дээр дараад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би гараад хөдөөнөөс дүүгээ дуудаад дүүг багийн төвд ирэхээр нь гэр рүүгээ явсан. Гэтэл маргааш орой нь манай найз Ч утсаар яриад чи Э ахыг зодоод хамрыг нь цааш нь чихчихсэн байна гэхээр нь би Мөрөн багийн төвд ирээд уулзаад аймаг авч явъя гэсэн чинь явахгүй гэхээр нь би гэртээ харьчихаад маргааш нь Тариат сумын төв рүү яваад Э ахын эхнэр Т эгчтэй утсаар яриад Э ахыг аваад аймаг явъя гэж хэлээд Мөрөн багийн төвд ирээд Э ахыг эхнэртэй нь аваад аймагт ирж эмнэлэгт үзүүлж харуулсан. Би хажуу талын айл болох Ц гэдэг айлд ороод байж байтал араас орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ, хөгшин хүн амраахгүй гэхээр нь чи намайг хөөдөг хэн бэ гээд маргалдсан чинь намайг араас чирээд гаргах гээд байхаар нь эргэж хараад барьж аваад орон дээр дарж байгаад нүүр рүү нь цохисон. Би нүүр рүү нь нэг удаа л цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би өмнө нь Э гэдэг хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Би хохирлыг нь төлөөгүй. Миний хэргийг прокурор руу шилжүүлэхээс өмнө би хохирлыг нь төлөөд, гомдолгүй гэсэн бичиг аваад ирж чадна. Миний хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнөөч гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 442 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.Э биед хамар ясны баруун хажуу хананы зөрүүгүй, зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 34 хуу/ 

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Баянжаргалант гэх газар иргэн Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Х нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Баянжаргалант гэх газар иргэн Д.Э нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э мэдүүлсэн “бид хоёр манай гэрт ороод Хы авч ирсэн 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хувааж уучихаад байж байтал Х нь хажуу айл болох Цгийнд орохоор нь би араас нь гаргах гээд ороод чи хөгшин настай хүнийг унтаж амруул, гаръя гээд татсан чинь чи юу гэнээ гээд гэрийн баруун талын орон дээр зүүн гараараа дарж байгаад нүүр рүү баруун гараараа цохисон. Х мотоциклио унаад явсан бөгөөд явсных нь дараа эргэж орж ирээд толинд хартал миний хамар мурийсан байсан. Тухайн үед миний биед хамарнаас цус гоожсон, миний хамар мурийж хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Тийн мэдүүлсэн “Аймгийн төвд байхад буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Д.Э нь над руу залгаад миний хамрыг Б.Х нь хуга цохичихлоо гэж хэлэхээр нь би Б.Хы дугаарыг арай гэж олоод өөр рүү нь залгасан чинь Б.Х нь харин тиймээ багшаа би согтуу бас биеэ авч явах чадваргүй байхдаа Д.Э ахыг цохичихсон байна лээ гэж хэлэхээр нь би яаж байгаа юм бэ эмнэлэгт хурдан үзүүл гэж хэлсэн чинь би яг одоо Тариат сум руу явж байна очоод эмнэлгээс асуугаад үзүүлж болох эсэхийг мэдээдэхье, болохгүй бол аймгийн төв рүү авч явъя гэж хэлсэн. Тэгээд би шууд аймгийн төвөөс гэр рүүгээ харьтал манай нөхөр хамар нь өвдөөд гээд архи уучихсан уйлаад, ёолоод сууж байсан. Би Б.Х руу ярьж шууд аймаг руу авч явъя гэж хэлсэн чинь 2, 3 цагийн дараа Б.Х ирээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчимд Б.Х, манай нөхөр Д.Э нар аймгийн төвд очиж нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цгийн мэдүүлсэн “22 цагийн орчимд Х нь их согтуу хөл дээрээ тогтож ядаж орж ирсэн бөгөөд араас нь Э орж ирээд Хыг согтуу байж хөгшин настай айлд орж яах юм бэ гаръя гээд татсан чинь Х нь уурлаад гарахгүй гэж хэлээд Эыг манай гэрийн баруун талын орон дээр хэвтүүлж байгаад нүүрэн тус газар нь зүүн гараараа цохиж харагдсан. Э эргэж орж ирээд ёо пизда миний хамар тахийчихсан байна гэж хэлээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд Б.Хы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Ч бид хоёр Э ахын гэрт нь ороод гурвуулаа нөгөө архиа хувааж уучихаад би гарч бие засчихаад Э ахын хажуу талд байдаг Ц гэдэг айлд ороод сууж байтал миний араас Э ах орж ирээд энд настай хүн байдаг юм, эндээс гар гэхээр нь чи намайг хөөдөг хэн бэ гэсэн чинь миний араас чирээд гаргах гэхээр нь би эргэж хараад ноцолдож байгаад орон дээр дарж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Би хажуу талын айл болох Ц гэдэг айлд ороод байж байтал араас орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ, хөгшин хүн амраахгүй гэхээр нь чи намайг хөөдөг хэн бэ гээд маргалдсан чинь намайг араас чирээд гаргах гээд байхаар нь эргэж хараад барьж аваад орон дээр дарж байгаад нүүр рүү нь цохисон. Би нүүр рүү нь нэг удаа л цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/, хохирогч Д.Э биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 442 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Т овогт Б Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Хы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Хы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ