Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00788

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00788

 

 

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын 6 дугаар баг Бүрэнхайрхан, хаягт оршин суух Их шарнууд овгийн Мөнхтүвшингийн Хаш-Эрдэнэ /РД:ПБ92122910/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 253а тоотод оршин суух Олхонууд овгийн Батхүүгийн Золзаяа /РД: ШВ78121669/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 230 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Золзаяа нь 10 сарын өмнө надаас 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдэн авч 48 хоногийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээгээр тохирсон хугацаа 10 сарын өмнө дууссан боловч мөнгийг маань бүрэн төлж дуусгаагүй байна. Би зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 1 230 000 төгрөгийг иргэн Б.Золзаяагаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 04 нд Хаш-эрдэнээс Хаан банкны 5028299138 дугаартай дансаар 1 500 000 төгрөгийг зээлэн авч Зээлийн гэрээг Хаш-Эрдэнэ бид хоёр хийсэн. Энэ мөнгийг би Б.Алтаннавчид өгсөн, Алтаннавчтай гэрээ хийгээгүй итгэлцлээр амаар тохиролцоод өгсөн. Алтаннавч нь орлого муу гэх шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрч 2016 оны 8 дугаар сарын 31 нд амаржиж ажлаа хийхгүй гэртээ байгаа тул би түүний лангуунаас бараа авч борлуулж тус мөнгийг төлөхөөр тохиролцсон. Би Хаш-Эрдэнээс авсан 1 500 000 төгрөгний үлдэгдэл болох 1 230 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15 нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч М.Хаш-эрдэнэ нь хариуцагч Б.Золзаяагаас 1 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Золзаяа нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 230 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15 нд төлж бүрэн дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч М.Хаш -Эрдэнийн нэхэмжилсэн 1 230 000 / нэг сая хоёр зуун гучин мянга / төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15 нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Золзаяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34070 төгрөгийн тал хувь болох 17035 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17035 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

       

ШҮҮГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО