Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/229

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С Бд холбогдох 1812002960223 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:   Б овогт С Б /РД: ../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн “Хүрэм” гэх газарт оршин суух иргэн Н.Шгийн гэрт байхдаа нууцаар, хууль бусаар авдар дотроос цагаан чулуун хөөрөг, саарал өнгийн өмд, куртик, ддш-ын станц зэргийг хулгайлан авч 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн ... тоотод Ц.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: 2008 оны 04 дүгээр сард ямаа самнаж байгаад Б ахтай ирээд хоол идэх гээд байж байсан чинь С гэх хүн орж ирсэн. Тэгээд архи уугаад хоорондоо маргалдаад зодоон болсон нь үнэн. Хохирогч хоол өгсөн чинь би ийм хоол иддэггүй гэж хэлээд нүүр хэсэгт цацахаар нь согтуу байсан учраас хоёр удаа цохиод өшиглөсөн байсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд байж байгаад Штэй таарсан. Тэгээд намайг хашааны шургааг хийлцээд өг гэж дагуулж явсан. Гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ДДШ, хөөрөг зэргийг хулгай хийсэн нь миний буруу гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1812002960223 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Шгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төв рүү ус авах гээд Портер маркийн машинтайгаа эхнэр Агийн хамтаар орсон. Худаг дээр намайг ус авч байхад Б хүрээд ирсэн. Хаа хүрч яваа юм гэсэн чинь хүргэнийдээ ирчихээд буцаж байна гэж хэлсэн. Тэгээд онцын ажилгүй бол манайд очиж 2-3 хоноод малын хашаа барилцаад өг гээд сумын төвөөс 2 шил архи аваад бид 3 манайд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хүрмийн эх гэх газар очиж архиа уусан. Намайг нэг дээл авчихаач манай охин дүүгийнх байгаа юм мөнгөний хэрэг болчихлоо гэхээр нь Быг аваад буцаад сумын төв рүү яваад сумын төвөөс дээлийг нь аваад буцаад манайх руу нэг шил архи аваад гарсан. Гэртээ хариад малаа хотлуулчихаад шөнө гэртээ нэг шил архиа хувааж уучихаад Бд ор засч өгөөд баруун талын орон дээр унтуулсан. Эхнэр бид 2 уусан архиндаа тасраад унтчихсан. Өглөө босоод зурагтаа асаах гэсэн чинь ДДШ телевикийн станц байхгүй, Б манайхаас гараад явчихсан байсан. Тэгээд авдар доторх эд зүйлсээ үзтэл миний хөөрөг, миний саарал өмд, эхнэрийн хар алаг куртик алга болчихсон байсан. Бусад ямар эд зүйлс алдснаа сайн хараагүй. Тэгээд шууд Бын араас эхнэр А, саахалт айлын залуу Эгийн хамтаар Бэлхи баг руу явсан. Бэлхи баг руу явж байтал Агэдэг ахтай тааралдаад гэрээсээ эд зүйлсээ алдчихлаа гээд Быг асуутал 20-30 минутын өмнө нэг явган залууг Булгийн амнаас Бэлхийн гүүрэн дээр мотоциклиороо хүргэж өгөөд зам дээр буулгалаа гэж хэлэхээр нь мөн байна гэж бодоод араас нь яваад Бэлхийн гүүрээр хайгаад олоогүй. Тэгээд маргааш нь цагдаад дуудлага өгсөн. Би хөөргөө 3 жилийн өмнө 700.000 төгрөгөөр хүнээс худалдаж авч байсан. Миний хөөрөг Өмнөговийн цагаан чулуугаар хийсэн орчин цагийн сийлбэртэй хөөрөг байгаа юм. ДДШ телевизийн станцаа 120.000 төгрөгөөр үнэлж байна. Өмдөө 10.000 төгрөг, куртикаа 15.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдсан зүйлүүдээ мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Бийн гэрт ороход Б гэдэг залуу хамт архи уугаад сууж байсан. Тэр хоёр бэлэн хоол дэвтээгээд идэж байсан. Намайг Б бэлэн хоол ид гэсэн чинь би идэхгүй ах нь идэж чаддаггүй юм гэхэд өөдөөс чи юундаа ярваганаад маяглаад байгаа юм, чи Бтой худ ураг юм бол дэргэд ирээд суу гэхээр нь би хажууд очиж хөлөө нугалж суугаад хууч хөөрч байхад архи авъя мөнгө байна уу гэхээр нь ахад нь 800 төгрөг байна гэхэд энүүгээр чинь яах юм гээд орон дээр мөнгө шидсэн. Б миний нүүр хэсэг рүү цохиод би ухаан алдсан байсан. Миний толгой хагарсан бөгөөд толгойдоо оёо тавиулсан, шанаа язарч олон оёдол тавиулсан. Би Бийн гэрээс зугтаж гараад найз Ггийн гэрт цусаа гоожуулаад очсон. Тэгээд Г цагдаа дуудсан чинь цагдаа ирээд намайг эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан. Би Б, Б нартай хэрэлдэж, маргалдаж байгаагүй. С.Б миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа алгадаж олон оёо тавиулсан. Б 3 удаа цохисон. Тархи толгой, нуруу ууц өвдөөд, толгойдоо оёдол тавиулсан. Миний цээж хэсгээр хөндүүр байна. Намайг зодсон Б манай худ Б нар байсан. Өөр хүн байгаагүй. Би гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн зовиур зүгээр болсон, одоо миний бие гайгүй эм ууж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мэдүүлсэн: ...С бол манай аав байгаа юм. Б гэх хүнийг танихгүй. Би аавыг хүнд зодуулсан гэж сонсож байсан. Манай аав хэзээ ямар шалтгааны улмаас бусдад зодуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний эцэг нас барсан. 2019 оны 07 дугаар сард зүрхний шигдээс өвчний улмаас нас барчихсан. Надад одоо гомдол гээд байх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бы мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Цахирын ам гэх газар хониндоо явж байтал манай гэр рүү 1 явган хүн чиглээд алхаж байсан. Хониндоо явчихаад 08-09 цагийн хооронд удалгүй гэртээ ирэхэд эхнэр Б манайд нэг танихгүй хүн ирээд явлаа, ам цангаад байна уух юм байна уу гэж асуухаар нь манайд ороод юм уучих гэж хэлээд гэртээ оруулаад явуулсан байсан. Тэгээд удалгүй 09 цагийн үед Чулуутын гүүр орж талх авах гээд араас нь хөдлөхөд нөгөө явган хүн манайхаас 1 км орчим зайтай алхаж явахаар нь хаа явж байгаа юм гэж асуухад урд Тамир орох гэж явна гэж хэлэхээр нь би мотоциклийн ард суулгаад Чулуутын гүүрэн дээр хүргэж өгсөн. Би дэлгүүр орчихоод харьсан. Манай эхнэрт айлд мал хараад хөөгдөөд явж байна гэж хэлсэн байсан. Хар бараан хөхдүү гэмээр куртиктэй, 35-40 орчим насны сахалтай, туранхай шар царайтай хүн байсан. Ш манай гэрт хоёрын хооронд 10 орчим км зайтай. Манайх төв зам Чулуутын гүүрний ойролцоо байдаг. Шагтүүгийнх манайхаас зүүн тийш Булагийн эх Хүрэм гэх газар байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Аын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед сумын төв рүү мотоцикльтой явж байхад Бэлхи багийн Булагийн амны харалдаа зам дээр нэг намхан шаравтар царайтай хар саарал куртиктэй залуу гар өргөхөөр нь зогсоод асуухад зам тосч аймаг явах гэж байсан. Бэлхийн гүүрэн дээр сум руу бензин авах гээд шууд явсан. Намайг сумын төв рүү явах замд урдаас Ш эхнэртэйгээ Портертойгоо тааралдаад дүү нь гэрээ ухуулаад хулгайд юмаа алдчихлаа, хүн хайж явна гэж хэлэхээр нь би Бэлхийн гүүрэн дээр нэг залуу буулгасан хар саарал куртиктэй явж байсан гэхэд Ш манай хайж байгаа хүн мөн байх гээд Бэлхийн гүүр рүү хөдөлсөн. Ш хөөргөө алдчихлаа л гэж байсан. Өөр юм яриагүй. Тэр яараад хөдөлсөн. Би тэр залууг ямар эд зүйл авч явсныг нь анзаараагүй. Би тэр хүргэж өгсөн хүнээ харвал танина. Урьд нь зүс үзээгүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Ш, Б гэдэг хүнтэй гэртээ согтуу ирсэн. Өдөр нь Б, Ш бид гурав 2 шил архи хувааж ууцгаасан байсан. Орой намайг гэрт хүргэж өгчихөөд 22 цаг өнгөрч сумын төв рүү орчихоод буцаад 00 цаг өнгөрч байхад Ш Б хоёр ирэхээр нь тараг хийж өгөөд ор засаад унтуулсан. Шагтүү бид хоёр согтуу байсан болохоор унтчихсан байсан. Маргааш өглөө нь 05 цаг өнгөрч байхад сэрэхэд Б байхгүй, манай зурагтны станц, авдар дотор байсан хөөргийг аваад явчихсан байсан. Тэгээд бид хоёр шууд Бын араас яваад Бэлхийн гүүр сумын төвөөр хайгаад олохгүй болохоор нь сураглаад явж байтал 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Быг Ш гэдэг залуу Чулуутын гүүр хүргэж өгсөн гэж манай дүү Соном хэлсэн. Шаркатай бол уулзаагүй. Чулуутын гүүрнээс Бэлхийн гүүр хүртэл Быг замд явган явж байхаар нь манай Агэдэг ах Бэлхийн гүүрэн дээр хүргэж өгсөн гэж ярьсан. Бид нар хайгаад олоогүй. Бэлхийн гүүрэн дээрээс Аах гэр рүүгээ явсан. Тэр өдрөө бид нар цагдаад мэдэгдэж чадаагүй, 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Гэр орны эд зүйлээ хөдөлгөөгүй. Манайд 05 дугаар сарын 14-нөөс 15-нд Б Ш бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Гаднаас өөр орж гарсан хүн байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай хөөрөг байсан. Зурагтны ДДШ телевизийн станц орой нь буюу 05 дугаар сарын 14-15-нд Быг ирэхэд гарч байсан. Цагаан өнгийн луу хээтэй, шүрэн толгойтой хөөрөг байсан. 1 жилийн өмнө 700.000 төгрөгөөр хотоос 1 ахаасаа авч байсан. Б тухайн хөөргийг хулгайлсан. Өөр хүн авах ч зуур болоогүй. Манай нөхөр Бтай төрөл садангийн холбоотой гэсэн бөгөөд би сайн танихгүй. Шгийн дотортой саарал хилэн өмд, миний хар эрээн хавар намрын куртик, ДДШ телевизийн станц, хөөрөг зэргээ алдсан. Хөөргөө 700.000 төгрөг, куртикаа 40.000 төгрөг, өмдөө 30.000 төгрөг, ДДШ телевизийн станцаа 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эгийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед эхнэртэйгээ хамт зурагтны станц, хөөргөө алдчихлаа, Б гэдэг хүн хоночихоод шөнө аваад явчихлаа гэж ярьж байсан. Намайг хамт яваад хайлцаад өгөөрэй, ойрхон байгаа байх гэж байсан. Тэгээд тэр өдрөө Чулуутын гүүрний Аахтай уулзахад Бэлхийн гүүрэн дээр нэг явган хүнийг хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тэрийг мөн байх гээд Бэлхийн гүүрээр хайгаад олоогүй. Луун хээтэй цагаан чулуун, толгой нь цагаан өөрийнх нь ижил чулуугаар хийсэн сүүлийн үеийн хийцтэй хөөрөг байсан. Ш өөрийнхөө хөөргийг 800.000-900.000 төгрөгийн үнэтэй хөөрөг гэдэг байсан. Хаанаас хэнээс авсныг нь мэдэхгүй. Чулуутын гүүрний харалдаа засмал зам хүртэл 15-18 орчим км зайтай. Өөр хүмүүс ирээгүй гэж байсан. Б гэх хүн урд шөнө нь Шгийнд ирж хоноод унтсан хойгуур нь явчихсан л гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ггийн мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой манай гэрт С нь гаднаас цусаа гоожуулаад би хүнд зодууллаа гээд орж ирсэн. Би гэртээ суулгаж байгаад түргэн дуудаж дараа нь цагдаа дуудаж өгсөн. Өөр юу болсон талаар би мэдэхгүй байна. Нилээн орой хэдэн цаг болж байгааг мэдээгүй унтах гээд байж байхад гаднаас С цусаа гоожуулаад хүнд зодууллаа, ёо ёо миний шүд байхгүй байна гэсээр орж ирсэн. Би мэдэхгүй байна, манайд хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. С жаахан архи уух гээд байдаг архинд жаахан дуртай хүн байгаа юм. Архи уусан үед нь тааралдахад янз бүрийн юм яриад байдаггүй. Бусад хүмүүстэй архи уухаараа ямархуу ааш авир гаргадаг болохыг нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хотонт суманд айлд хөлсөөр ямаа самнаж дуусаад гэртээ С.Бын хамт ирээд 0.75 граммын “Хараа” нэртэй архи 2 шилийг аваад хамт ууж дуусаад дахиад дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” нэртэй архи аваад хувааж ууж байхад гаднаас Ц.С орж ирэхээр нь ууж байсан архинаасаа түүнд хийж өгсөн. Архи ууж байхдаа Б, С хоёр маргалдаад байсан. Б бэлэн хоол чанаж байхад Б Сыг чи миний өвдгөнд мөргө гэж хэлсэн чинь С хуц пицда минь чам шиг муу хар баньди надад зөндөө бий, чи хаана тэгж хүний өвдгөнд мөргүүлж хоол идүүлж байсан юм гээд маргалдаж Б, Сыг зодсон юм шиг байсан. Би согтоод мэдэхгүй байна. Би маргалдаагүй. Харин Б, С хоёр хоорондоо маргалдсан. Б Сыг бэлэн хоол идэж байхдаа чи миний өвдгөнд мөргөж байж хоол ид гэж хэлснээс болж маргалдаж зодоон хийсэн байх. Намайг нэг харсан чинь Б гутлаа тайлаад барьж байсан бөгөөд тэрүүгээр толгой нүүр рүү цохисон байх. Өөр хүн байгаагүй. Б Сыг яаж зодсон талаар надад яриагүй. Аль хацар гэдгийг нь санахгүй байна, нүднийх нь доод хэсэгт халцарсан гэх юм уу зулгарсан оёо тавиулсан бөгөөд хөхөрсөн байсан. Өөр янз бүрийн шарх сорви харагдаагүй. Манай гэрт Б бид хоёр байсан. Дэлгүүрээс 2 шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи 3 ширхэг бэлэн хоол авсан бөгөөд бэлэн хоол чанаж байхад гаднаас Ц.С орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Би Хотонт суманд ямаа самнаж байгаад гэртээ ирсэн. Хүнтэй маргалдаж зодоон хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бы мэдүүлсэн: ...Би төрсөн ах Сын хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй. Талийгаач ахын хоёр хүү нь аймагт байгаа. Хүүхдүүдийг нь оролцуулсан нь дээр байх...гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Сонсгож байаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Хүлээн зөвшөөрч байна. Ш хаваржааны шургааг хийлцээд өг гэж гуйхаар нь хамт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамт гэрт нь очсон. Шгийн гэрт хамт архи ууж байгаад унтсан. Тэр шөнө хөөрөг, ДДШ зурагтын хүлээн авагч, өмд, куртик зэргийг хулгайлан авч тэр шөнөө замын танихгүй унаанд дайгдаад аймагт ирсэн. Маргааш нь баригдаад эд зүйлсийг нь буцааж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би согтуудаа хулгай хийчихсэн байсан. Би Шгийн гэрт хулгай хийх санаагүй очсон. Хулгай хийсэн талаар мэдсэн хүн байхгүй. Гэртээ Ш эхнэрийн хамт байсан. Архи уугаад согтчихоор нь хулгай хийсэн. Би хэн нэгэнтэй хамтарч хулгай хийсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Б ах бид 2 Хотонт сумаас Архангай аймагт ирсэн. Тэгээд бид 2 Б ахын гэрт очоод архи уугаад сууж байхад гаднаас Ц.С ах ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 3 хамт архи уугаад сууж байгаад жаахан маргаанаас болж би Ц.С ахтай маргалдаад үүнээс болж миний уур хүрээд Ц.С ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө толгой руу нь 1-2 удаа өшиглөж цохиж, зодсон. Хамт архи ууж сууж байгаад Ц.С ах Б ахыг чи яахаараа дандаа нэг ноорхой дээлтэй явж байдаг юм, дээлээ сольчиход болдоггүй юм уу гэж хэлэхээр нь та тийм худ ураг юм бол бас баян юм бол ганц дээл аваад өгчихөд яасан юм гээд маргалдсан. Бас тухайн үед Б ах бид 2 гоймон идэж байхад би С ахыг гоймон ид гэсэн чинь идэхгүй гэхээр нь чи яахаараа гоймон иддэггүй юм бэ гэх мэтээр бид 2 маргалдаж улмаар би Ц.С ахыг зодох болсон юм. Би Ц.С ахыг 2-3 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Бас хөлөөрөө 1-2 удаа толгой руу нь өшиглөж цохиж зодсон. Тэр үед Б ах С ах бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед нилээд их согтсон байсан. С ах ч гэсэн архи уусан халамцуухан байсан. Сын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би зодож урчуулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 194 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Сын биед толгойн хуйх, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины доод хэсэг, уруулын зүүн дээр хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 63хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09 хуу/

2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 198 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 155 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-йн 42, 160 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 162 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн “Хүрэм” гэх газарт оршин суух иргэн Н.Шгийн авдар дотроос цагаан чулуун хөөрөг, саарал өнгийн өмд, куртик, ДДШ телевизийн станц зэрэг хулгайлагдаж, 720.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 42-07 тоотод Ц.С нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн “Хүрэм” гэх газарт оршин суух иргэн Н.Шгийн гэрт байхдаа нууцаар, хууль бусаар авдар дотроос цагаан чулуун хөөрөг, саарал өнгийн өмд, куртик, ДДШ телевизийн станцыг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Шгийн мэдүүлсэн “...Гэртээ хариад малаа хотлуулчихаад шөнө гэртээ нэг шил архиа хувааж уучихаад Бд ор засч өгөөд баруун талын орон дээр унтуулсан. Эхнэр бид 2 уусан архиндаа тасраад унтчихсан. Өглөө босоод зурагтаа асаах гэсэн чинь ДДШ телевизийн станц байхгүй, Б манайхаас гараад явчихсан байсан. Тэгээд авдар доторх эд зүйлсээ үзтэл миний хөөрөг, миний саарал өмд, эхнэрийн хар алаг куртик алга болчихсон байсан. Тэгээд шууд Бын араас эхнэр А, саахалт айлын залуу Эгийн хамтаар Бэлхи баг руу явсан. Бэлхи баг руу явж байтал Агэдэг ахтай тааралдаад гэрээсээ эд зүйлсээ алдчихлаа гээд Быг асуутал 20-30 минутын өмнө нэг явган залууг Булагийн амнаас Бэлхийн гүүрэн дээр мотоциклиороо хүргэж өгөөд зам дээр буулгалаа гэж хэлэхээр нь мөн байна гэж бодоод араас нь яваад Бэлхийн гүүрээр хайгаад олоогүй. Тэгээд маргааш нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бы мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Цахирын ам гэх газар хониндоо явж байтал манай гэр рүү 1 явган хүн чиглээд алхаж байсан. Хониндоо явчихаад 08-09 цагийн хооронд удалгүй гэртээ ирэхэд эхнэр Б манайд нэг танихгүй хүн ирээд явлаа, ам цангаад байна уух юм байна уу гэж асуухаар нь манайд ороод юм уучих гэж хэлээд гэртээ оруулаад явуулсан байсан. Тэгээд удалгүй 09 цагийн үед Чулуутын гүүр орж талх авах гээд араас нь хөдлөхөд нөгөө явган хүн манайхаас 1 км орчим зайтай алхаж явахаар нь хаа явж байгаа юм гэж асуухад урд Тамир орох гэж явна гэж хэлэхээр нь би мотоциклийн ард суулгаад Чулуутын гүүрэн дээр хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Аын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед сумын төв рүү мотоцикльтой явж байхад Бэлхи багийн Булагийн амны харалдаа зам дээр нэг намхан шаравтар царайтай хар саарал куртиктэй залуу гар өргөхөөр нь зогсоод асуухад зам тосч аймаг явах гэж байсан. Намайг сумын төв рүү явах замд урдаас Ш эхнэртэйгээ Портертой тааралдаад дүү нь гэрээ ухуулаад хулгайд юмаа алдчихлаа, хүн хайж явна гэж хэлэхээр нь би Бэлхийн гүүрэн дээр нэг залуу буулгасан хар саарал куртиктэй явж байсан гэхэд Ш манай хайж байгаа хүн мөн байх гээд Бэлхийн гүүр рүү хөдөлсөн. Ш хөөргөө алдчихлаа л гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Агийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Ш, Б гэдэг хүнтэй гэртээ согтуу ирсэн. Өдөр нь Б, Ш бид гурав 2 шил архи хувааж ууцгаасан байсан. Орой намайг гэрт хүргэж өгчихөөд 22 цаг өнгөрч сумын төв рүү орчихоод буцаад 00 цаг өнгөрч байхад Ш Б хоёр ирэхээр нь тараг хийж өгөөд ор засаад унтуулсан. Шагтүү бид хоёр согтуу байсан болохоор унтчихсан байсан. Маргааш өглөө нь 05 цаг өнгөрч байхад сэрэхэд Б байхгүй, манай зурагтны станц, авдар дотор байсан хөөргийг аваад явчихсан байсан. Тэгээд бид хоёр шууд Бын араас яваад Бэлхийн гүүр сумын төвөөр хайгаад олохгүй болохоор нь сураглаад явж байтал 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Быг Шарка гэдэг залуу Чулуутын гүүр хүргэж өгсөн гэж манай дүү Соном хэлсэн. Зурагтны ДДШ телевизийн станц орой нь буюу 05 дугаар сарын 14-нөөс 15-нд Быг ирэхэд гарч байсан. Цагаан өнгийн луу хээтэй, шүрэн толгойтой хөөрөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эгийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед эхнэртэйгээ хамт зурагтны станц, хөөргөө алдчихлаа, Б гэдэг хүн хоночихоод шөнө аваад явчихлаа гэж ярьж байсан. Намайг хамт яваад хайлцаад өгөөрэй, ойрхон байгаа байх гэж байсан. Тэгээд тэр өдрөө Чулуутын гүүрний Аахтай уулзахад Бэлхийн гүүрэн дээр нэг явган хүнийг хүргэж өгсөн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, мөрдөн байцаалтын шатанд С.Бын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Хүлээн зөвшөөрч байна. Ш хаваржааны шургааг хийлцээд өг гэж гуйхаар нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамт гэрт нь очсон. Шгийн гэрт хамт архи ууж байгаад унтсан. Тэр шөнө хөөрөг, ДДШ зурагтын хүлээн авагч, өмд, куртик зэргийг хулгайлан авч тэр шөнөө замын танихгүй унаанд дайгдаад аймагт ирсэн. Маргааш нь баригдаад эд зүйлсийг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд байж байгаад Штэй таарсан чинь намайг хашааны шургааг хийлцээд өг гэж дагуулж явсан. Гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ДДШ, хөөрөг зэргийг хулгай хийсэн нь миний буруу” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09/, алдагдсан эд зүйлийн хохирлын үнэлгээг тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 198 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 42-07 тоотод Ц.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сын мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Бийн гэрт ороход Б гэдэг залуу хамт архи уугаад сууж байсан. Тэр хоёр бэлэн хоол дэвтээгээд идэж байсан. Намайг Б бэлэн хоол ид гэхээр нь би идэхгүй ах нь идэж чаддаггүй юм гэхэд өөдөөс чи юундаа ярваганаад маяглаад байгаа юм, чи Бтой худ ураг юм бол дэргэд ирээд суу гэхээр нь би хажууд очиж хөлөө нугалж суугаад хууч хөөрч байхад архи авъя мөнгө байна уу гэхээр нь ахад нь 800 төгрөг байна гэхэд энүүгээр чинь яах юм гээд орон дээр мөнгө шидсэн. Б миний нүүр хэсэг рүү цохиод би ухаан алдсан байсан. Миний толгой хагарсан бөгөөд толгойдоо оёо тавиулсан, шанаа язарч олон оёдол тавиулсан. Би Бийн гэрээс зугтаж гараад найз Ггийн гэрт цусаа гоожуулаад очсон. Тэгээд Г цагдаа дуудсан чинь цагдаа ирээд намайг эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан. С.Б миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа алгадаж олон оёо тавиулсан. Б 3 удаа цохисон. Тархи толгой, нуруу ууц өвдөөд , толгойдоо оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мэдүүлсэн “Би аавыг хүнд зодуулсан гэж сонсож байсан. Манай аав хэзээ ямар шалтгааны улмаас бусдад зодуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ггийн мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой манай гэрт С нь гаднаас цусаа гоожуулаад би хүнд зодууллаа гээд орж ирсэн. Би гэртээ суулгаж байгаад түргэн дуудаж дараа нь цагдаа дуудаж өгсөн. Нилээн орой хэдэн цаг болж байгааг мэдээгүй унтах гээд байж байхад гаднаас С цусаа гоожуулаад хүнд зодууллаа, ёо ёо миний шүд байхгүй байна гэсээр орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн “...Б бэлэн хоол чанаж байхад Б Сыг чи миний өвдгөнд мөргө гэж хэлсэн чинь С хуц пицда минь чам шиг муу хар баньди надад зөндөө бий, чи хаана тэгж хүний өвдгөнд мөргүүлж хоол идүүлж байсан юм гээд маргалдаж Б, Сыг зодсон юм шиг байсан. ...Намайг нэг харсан чинь Б гутлаа тайлаад барьж байсан бөгөөд тэрүүгээр толгой нүүр рүү цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/, мөрдөн байцаалтын шатанд С.Бын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн ”Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Бид 2 Б ахын гэрт очоод архи уугаад сууж байхад гаднаас Ц.С ах ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 3 хамт архи уугаад сууж байгаад жаахан маргаанаас болж би Ц.С ахтай маргалдаад үүнээс болж миний уур хүрээд Ц.С ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө толгой руу нь 1-2 удаа өшиглөж цохиж, зодсон. Хамт архи ууж сууж байгаад Ц.С ах Б ахыг чи яахаараа дандаа нэг ноорхой дээлтэй явж байдаг юм, дээлээ сольчиход болдоггүй юм уу гэж хэлэхээр нь та тийм худ ураг юм бол бас баян юм бол ганц дээл аваад өгчихөд яасан юм гээд маргалдсан. Бас тухайн үед Б ах бид 2 гоймон идэж байхад би С ахыг гоймон ид гэсэн чинь идэхгүй гэхээр нь чи яахаараа гоймон иддэггүй юм бэ гэх мэтээр бид 2 маргалдаж улмаар би Ц.С ахыг зодох болсон юм. Би Ц.С ахыг 2-3 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Бас хөлөөрөө 1-2 удаа толгой руу нь өшиглөж цохиж зодсон. Сын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би зодож учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/, “2008 оны 04 дүгээр сард ямаа самнаж байгаад Б ахтай ирээд хоол идэх гээд байж байсан чинь С гэх хүн орж ирсэн. Тэгээд архи уугаад хоорондоо маргалдаад зодоон болсон нь үнэн. Хохирогч хоол өгсөн чинь би ийм хоол иддэггүй гэж хэлээд нүүр хэсэгт цацахаар нь согтуу байсан учраас хоёр удаа цохиод өшиглөсөн байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 194 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б овогт С Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

            Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч С.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул С.Бын “2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 42-07 тоотод Ц.Сыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ