Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00782

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр       Дугаар 181/ШШ2016/00782      Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайвны өргөн чөлөө гудамж, Гаалийн 7 дугаар байрны 20 тоотод оршин суух, 57 настай, эмэгтэй, РД:ТЕ59111783, Шарнууд овогт Ядмаагийн Оюуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21 дүгээр гудамжны 785Б тоотод оршин суух  дүүргийн 25 дугаар хороо, 88-р байрны 08 тоотод оршин суух, эмэгтэй, 36 настай, РД: АП80050185, Боржигон овогт Алгаагийн Батцэцэгт холбогдох 2 300 000 төгрөг  нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Оюун, хариуцагч А.Батцэцэг, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

              Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие Я.Оюун нь А.Батцэцэгт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 7 дугаар байрны 2 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сард хөлслөн суулгасан. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байрны түрээсийн төлбөр, хэрэглээний зардал болох 2 300 000 төгрөгийг төлж барагдуулах баталгаа гаргуулж нотариатаар батлуулсан. Баталгаанд заасан хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөхгүй байна. Иймд орон сууц хөлсөлсөн төлбөр ба хэрэглээний зардалд 2 300 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би  Я.Оюуны орон сууцыг хөлсөлж байсан нь үнэн. Энэ мөнгийг өгөх нь ч үнэн. Надад боломж муу байсан болохоор өнөөдрийг хүртэл өгч чадаагүй юм. Би ганцаараа ажил хийдэг болохоор боломж муутай байна. Гэхдээ энэ 2 300 000 төгрөгийг 2016 ондоо багтааж өгнө гэв.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 300 000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирсон нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

            1.Хариуцагч А.Батцэцэг нь Я.Оюуны нэхэмжилсэн 2 300 000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор  төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 51750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО