Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/238

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй 

            Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч Б.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Хохирогч: Б.У

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Х

Иргэдийн төлөөлөгч: Г.Болд

Шүүгдэгч: Л.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л Цд холбогдох 1812006120284 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: , Х овогт Л Ц /РД:../ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн.. гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэрийн дүү болох Б.Бгийн хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж алсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Могой гэх газарт хохирогч В.Тыг баруун хөлийн гуянд нь хутгалж, хохирогч Б.Уг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан, өөрийн эхнэр Б.Уг 2011 оны 07 дугаар сард нуруун тус газар нь өшиглөж, 2012 оны 03 дугаар сард хайч шидэж, буу сумлаж ална гэж заналхийлж, 2013 оны 06 дугаар сард хутга барьж ална гэж заналхийлж, 2013 оны 08 дугаар сард аягатай хоол шидэж, хөл рүү нь өшиглөж, 2014 оны зун сүх барьж ална гэж заналхийлж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Би хохирол, төлбөрөө барагдуулж авмаар байна. Бид дүүгээ алдаад ганц дүүтэйгээ, гурван хүүхэдтэйгээ тавуулаа үлдлээ. Бид нарыг гэх хүн байхгүй, бид маш их хэцүү байдалтай үлдсэн. Би маш их гомдолтой байна. Ц дүү бид хоёрыг боддогүй юм гэхэд гурван хүүхдээ бодмоор юм даа. Төлбөр, мөнгөө барагдуулж авмаар байна. Эцсийн эцэст энэ хүн өөрийгөө бодоод миний ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хэлээд зогсож байна. Энэ хүний ялыг хөнгөрүүлэх нь бүү хэл бүх насаар нь хорих ял өгсөн ч энэ хүнд багадна. Би энэ хүнд бүх насаар нь хорих ял өгөөч гэж шүүгч нараас хүсч байна. Яагаад гэвэл энэ хүнээс болж манай гэр бүлийн амьдрал хохирсон. Миний ганц хайртай, эрэгтэй дүүгийн маань амь насыг авсан байна. Би бүхэл бүтэн амьдарлаараа хохирч байна, мөн маш их сэтгэл санааны цохилтонд орсон. Тэрнээс болж миний бие их өвдөж, байнга даралт ихсэж, багасаж, ажил ч хийж чадахгүй байна. Би гурван хүүхдээ яаж тэжээхээ ч мэдэхгүй явж байна. Миний дүү Х бид нарыг тэжээх гэж 7 хоног амралтгүй ажиллаж, мөнгө олох гэж явна. Тийм учраас би энэ хүнийг эдлэх ёстой зүйлээ эдлэх ёстой гэж бодож байна. Би жил хасах асуудлыг огт зөвшөөрөхгүй. Би өмнө нь бүх асуудлуудыг нь зөвшөөрдөг байсан. Ц нь архи ууж агсан тавьж, согтуурхаж, янз бүрийн ааш зан гаргадаг байсан ч би гурван хүүхдээ бодоод бүх ааш араншинг нь засч, зөв тал руу авч явах юмсан гэж аргадаж, гурван хүүхдээ эцэггүй байлгахгүй юмсан гэж бодож хичээдэг байсан. Би одоо бол энэ асуудлыг яагаад ч зөвшөөрч чадахгүй. Би маш их гомдолтой байна. Намайг өмнө нь зоддог байсан. Би үнэн л юм хэлнэ. Би худлаа зүйл хэлэхгүй. Ц өөрөө ч гэсэн санаж байгаа байх, согтуу үедээ зун ахын гадаа өшиглөөд амьсгаа авч чадахгүй болгож байсан. Мөн хутга, шовог, сүх барьж намайг их айлгадаг байсан нь надад маш их дарамт байсан. Мөн ирлэж байсан хайчаа шидэж байсан, зуухаа өшиглөж унагаагаад зуухны доод талын модоор толгой руу цохих гэтэл манай ээж миний урдуур ороод цохиулж байсныг Ц өөрөө мэдэж байгаа байх. Их асуудал бол маш их дарамт байсан. Би маш их гомдолтой байна. Эрхэм шүүгч та бүхэн энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Ганц эгч, ганц ахтайгаа байдаг байсан боловч ахын маань амийг нь хороосонд маш их гомдолтой байна. Би ганц эгч, гурван хүүхэдтэй нь хамт амьдарч байгаа боловч ажил хийгээд ар гэрээ тэжээгээд авч явахад надад үнэхээр хэцүү байна. Би ганц эгч, гурван хүүхдийнх нь төлөө өдөр, шөнөгүй ажил хийж байна. Надад үнэхээр хэцүү байна. Энэ хүн яагаад, ямар учраас ахын маань амь насыг хороосон юм бэ. Ямар учраас ахын маань амийг хороосон юм бэ. Би хүргэн ахтайгаа ямар нэгэн асуудал байдаггүй байсан. Би энэ хүний гэр бүлийн асуудалд огт ордоггүй байсан бөгөөд аль болох ойлгоод ахаа та ааш зангаа засаарай, муухай ааш гаргаж болохгүй шүү гэж хэлдэг байсан. Энэ хүн эгчийг маань, ахыг маань, намайг, гурван хүүхдээ ч хүндлээгүй. Энэ хүн хоёрын хоёр айлын амьдралыг сүйрүүлээд одоо өөрөө ингээд зогсож байна. Эгч бид хоёр энэ хүнийг шоронд явуулаагүй, энэ хүн өөрөө ямар гэмт хэрэг хийгээд шоронд явж байгаагаа өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Би ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна. Эгч маань ч гэсэн биеийн байдал нь маш их хэцүү байдаг бөгөөд зүрх нь өвдөөд, даралт нь ихсэж, багасдаг учраас ажил хийх ямар ч нөхцөл байдаггүй. Эгч маань гурван хүүхдийнхээ төлөө л гэж ажил хийж байгаа ч гэсэн бие нь өвдөөд байнга чөлөө авч ажлаа хийж чаддаггүй. Би 11.410.220 төгрөг нэхэмжилж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812006120284  дугаартай эрүүгийн хэргээс: 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Тын мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед Л.Цгийн гэрт үсний найранд ирсэн. Би Л.Цгийн гэрт орж найранд суугаад зарим үед Оын гэрт ороод байж байсан. Би Л.Цгийн найрнаас нэг аяга архи уугаад буцаад Оын гэрт орсон. Тэгээд Оын гэрт оройхон зуухны урд сууж байтал Л.Ц орж ирээд юм ярилгүй шууд миний гуя руу хатгах шиг болчихоод буцаад гараад явсан. Тэгтэл миний гуянаас халуу дүүгээд дээлний хормой, өмд цус болоод эхэлсэн. Би гайхаад гуяаа хартал баруун талын гуяны дотор талаас гадна тал руу нэвтэрсэн шарх гарсан байсан. Цус ихээр гараад байсан. Тэр үед гэрийн гадна Л.Ц нь Б.Бг хутгалсан гээд бөөн орилоон болоод хүмүүс бужигнаад байсан. Л.Ц сумын төв рүү явахаасаа өмнө намайг Оын гэрт байхад орж ирээд таныг би хатгасан, одоо Эрдэнэмандал явъя гэхээр нь наадах муу хүнээ аваад Эрдэнэмандал яв, би яах вэ гэж хэлээд хүмүүсийг явуулсан. Тэд нар явсны дараа би сууж байтал цус ихээр гараад бие сонин болоод байхаар нь Жаргалант сумын эмнэлэгт дуудлага өгч сумын эмнэлэгт очиж хэвтсэн. Сумын эмч нар миний гуяыг нэвт хатгасан байна гээд хоёр талд нь тус бүр 3 оёдол тавьж өгсөн. Л.Цд би гомдолгүй, миний бие эмчилгээ хийлгээд хэвийн болчихно. Намайг яагаад хутгалсан талаар сайн мэдэхгүй байна, намайг зуухны урд баруун гуяа босгоод явган сууж байхад Ц орж ирээд хатгах шиг болоод л гарч явсан. Миний гуя жирс гээд явчихсан чинь хутгалсан байсан. Л.Ц бид 2 хоорондоо маргалдаж мууцалдаагүй. Намайг хутгалж байхыг хэн ч хараагүй. Би их согтуу байсан. Гэхдээ өөрийн ухаантай байсан. Би хутгыг нь хараагүй. Манай нутагт хүүхдийн үсний найран дээр хүүхдийн хувь гэж дунд гарын аягаар дүүрэн цагаан архи хийж өгдөг ёс тогтоод байгаа юм. Уг архийг уугаад ихэнх хүмүүс тасарсан байсан. Тэрнээс болж энэ хэрэг гарсан. Тухайн  өдөр байсан бүх хүн их хэмжээний согтолттой байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Тын дахин мэдүүлсэн...Би согтуу байсан болохоор хэн, хэн байсныг санахгүй байна, гэхдээ санаж байгаагаар Л.Бгэрт согтуу орилоод байсан, мөн хэдэн залуучууд унтаж байсан. Л.Ц миний байсан Оын гэрт орж ирэхэд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, бүрэнхий тасарсан байсан санагдаж байна. Миний эхнэр Билгээ Улаанбаатар хотод ажил хийдэг бөгөөд Л.Ц манай эхнэр Билгээгийн төрсөн дүү. Тэгээд архи уусан согтуу байхдаа намайг хутгалчихсан. Би эхнэр хүүхдээсээ салаагүй түр хугацаанд тусдаа амьдарч байгаа. Л.Ц ер нь архи их уудаг, араншин муутай хүн бөгөөд хадам ээждээ агсан тавьж зодож байсан гэж надад сонсогдож байсан. Тэр үед нь Б.Б Л.Цтой маргалдаж салгаж байсан гэсэн. Л.Ц архи уусан үедээ эхнэртээ агсан тавьсан гэж дуулддаг боловч Б.Уг цохиж, зодсон талаар дуулдаж байгаагүй. Би хувь хүн талаасаа гомдолтой гэж мэдүүлмээр байгаа боловч Л.Цгийн хүргэн хүн болохоор гомдол саналгүй гэж мэдүүлж байна. Одоо миний биеийн байдал хэвийн болсон. Л.Ц хадам ээждээ одоогоос 1-2 жилийн өмнө агсан тавьж байсан шиг санагдаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Угийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манайх бага хүү Л.Аийн үсийг авч найр хийсэн. Найран дээр хоёр талын төрөл садангийн хүмүүс гээд 20 орчим хүн ирсэн. Өдрийн 11 цагийн үед хүүхдийн үсийг авч найр эхэлсэн. Манайх найрны бэлтгэл гэж 0.75 литрийн 2 авдар, нийт 24 ширхэг архи, уг архинаас гадна дахин 3 том шилтэй “Соёрхол” нэртэй архи нийт 27 шил архи авч бэлдсэн байсан. Түүнээс гадна найранд ирсэн хүмүүс архи, пиво өгөөд байсан. Би найран дээр хүүхдийн хувь гэж цайны аягаар архи уугаад тэрнээс хойш найранд ирсэн хүмүүстэй хамт архи уугаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Ухаан ортол Цэгчийн гэрт шөнө харанхуй болчихсон байхад ганцаараа шалан дээр хэвтэж байсан. Тэрнээс өмнө зарим үеийн зүйлийг орон гаран санаад байгаа. Нэг ухаан ороход би гэртээ байсан бөгөөд Л.Ц над руу дайраад дүүг нь алчихсан одоо эгчийг нь ална, та нарыг бүгдийг нь ална гэж орилоод байсан. Тэр үед Л.Ц намайг алахаар сандал барьж над руу дайрсан гэсэн Л.Цг над руу дайруулаагүй хүмүүс салгасан байсан. Цэгчийн гэрт намайг ухаан орчихоод Л.Цтой хамт Эрдэнэмандал сум руу явж байтал Л.Ц надад би чиний дүүг алсан чи тэгээд яах юм гээд байсан. Тэгээд Эрдэнэмандал сумын төвд ирэхэд Б.Б нас барчихсан байсан. Би маш их гомдолтой байна. Л.Ц бид 2 гэр бүл болоод 12 жил болж байгаа, том хүүхэд Ц.М 9 настай, дундах хүүхэд Ц.Э 5 настай, бага хүүхэд Ц.А2 настай. Миний санаж байгаагаар Л.Ц би дүүг нь алчихсан одоо эгчийг нь ална гэж орилж байсныг нь санаж байна. Өөр зүйл санахгүй байгаа. П.М эгч надад хэлэхдээ намайг Л.Ц цохиод сандлаар цохиж алах гэж оролдсон гэсэн. Л.Цд зодуулснаас болж миний уруул язарсан, зүүн талын чихны хэнгэрэг хагарсан байсан. Толгой маш их өвдөж байсан. Л.Ц надтай гэр бүл болсон цагаасаа байнга шахам л дарамталж хэл амаар доромжилдог байсан. Буу, хутга, сүх зэрэг зүйл бариад ална гэж дайрдаг байсан. 2011 оны 07 дугаар сард Л.Ц миний нурууны ар тал руу өшиглөж нэг хэсэг амьсгал авч чадахгүй болтол өшиглөж байсан. 2012 оны хавар 03 сард Л.Ц надтай ялимгүй зүйл дээрээс маргалдаж ирлэж байсан хайчаа над руу шидэж байсан. Хайч нь намайг оноогүй. Тэгээд гэрээсээ буу авч гараад гэрийн хойд талд сумлаад намайг ална гэж заналхийлж байсан. 2013 оны 06 дугаар сард надтай маргалдаж Л.Ц хутга барьж намайг ална гэж айлгасан. 2013 оны зун 08 дугаар сард Л.Ц над руу аягатай хоолоо шидээд, аягатай хоолоор намайг цохиод хөлөөрөө хөл рүү өшиглөж байсан. 2014 оны зун Л.Ц сүх бариад намайг ална гэж заналхийлж байсан. 2017 оны 08 сард Л.Ц архи уусан согтуу байхдаа намайг гараараа толгой руу цохиж аваад, модоор намайг цохих гэтэл миний ээж урдуур ороод цохиулж байсан. Тэрнээс хойш өөр цохиж зодоогүй байсан бөгөөд саяхан ийм хэрэг гарсан. Л.Ц архи уухаараа араншин муутай, хэрцгий болдог бөгөөд намайг ална, танайхныг ална гэж заналхийлдэг байсан. Би Л.Цгийн урдаас уурлаж уцаарлаж байгаагүй, аль болох арга эвээр харилцдаг байсан. Хэрэв Л.Цг уурласан байхад нь урдаас нь уурлавал ямар ч үйлдэл гаргаж магадгүй шинжтэй байдаг байсан. Намайг цохиж зодож байхыг манай ээж болон Л.Цгийн төрлийн Дуламсүрэн эгч нар мэддэг байсан. Тэр хүмүүс одоо нас барчихсан. Би Л.Цд зодуулж, дарамтлуулж байсан талаараа өөр хүнд ярьж хэлж байгаагүй. Талийгаач Б.Б нь талийгаач ээж Жтай 6 жил орчим манайхтай айл амьдарсан. Ээж 2018 оны 05 сард нас барсан бөгөөд Б.Б гэртээ ганцаараа амьдарч байснаа гэрээ хурааж манай гэрт хэсэг хугацаанд амьдарсан. Талийгаач Б.Б, Л.Ц нар хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй хэвийн харилцаатай байдаг байсан. Л.Ц манай ээжийг гэмтээж байхад Б.Б нь Л.Цг барьж авч байсан. Сүүлийн үед Л.Ц нь Б.Бг үхэр малаа дутуу хураалаа гэх мэтээр пизда чинь гэж ярьж байхыг би сонсож байсан. Би маш их гомдолтой байна. Л.Цгийн аав надтай уулзаад танайхан гуйлгачин байсан гэх мэтээр доромжилж байсан. Мөн Л.Цгийн аав Л.Цтой уулзаж ирээд Л.Ц чамайг гэрээ бариад хүүхдүүдээ хараад байж бай, би нэг л өдөр гарч ирнэ гэж хэлүүлсэн байсан. Би Л.Цг гарч ирээд намайг алах байх гэж айж байна. Тиймээс энэ хүнд бүх насаар нь хорих ял оноож өгнө үү гэж хүсч байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дын мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сум Эрдэнэмандал сумын зааг Могой гэх газарт оршин суудаг Л.Цгийнх хүүхдийнхээ үсийг авч найр хийж байгаа гээд эхнэр П.Мгийн хамт би Л.Цгийн гэрт ирсэн. Өдрийн 11 цагийн үед хүүхдийн дайхыг үргээж идээ будаагаа идэж уугаад найрласан. Найранд төрөл садангийн хүмүүс болон ойр орчмын хүмүүс нийлээд 10-20 орчим хүн цугларсан. Найрны сөнг Л.Ц өөрөө түшсэн бөгөөд найранд ирсэн хүмүүст нэрийг нь мэдэхгүй хар өнгийн шилтэй архи, монгол архи, пиво зэрэг зүйлс өгөөд байсан. Л.Ц найранд архи уугаагүй байсан бөгөөд хүүхдийн хувь гэж дунд гарын аягаар нэг цагаан архи уусан бөгөөд Л.Ц сөн түшиж байснаа нилээн халчихсан байдалтай дуу нь өндөрсөөд байсан. Өдрийн 14 цагийн үед настай хүмүүс нь гэр рүүгээ яваад эхэлсэн бөгөөд орой 17 цагийн орчимд Л.Цгийн гэрт унтах гээд хэвтэж байтал Л.Ц гаднаас орилоод би дүүгээ хутгалчихлаа гээд гартаа хутга бариад ороод ирсэн. Би Л.Цг тайвшруулаад гарт нь байсан бор иштэй, гинжаал хутгыг аваад ширээн доогуур нь хийсэн. Тэгээд Л.Цг авдарны хажууд суулгаад юу болоод байна гэж асуухад би дүүгээ хутгалчихлаа гээд байсан. Би гэрээс гараад хутгалсан хүнийг нь хайтал Л.Цгийн гэрийн хамгийн баруун талд байх гэрт Б.Б ганцаараа ухаан алдчихсан, ямар ч үг хэлгүй болчихсон, гэрийн үүд хэсэгт хэвтэж байсан. Б.Бгийн хүйс орчимд хутга орсон гэмээр гэдэс нь гараад ирчихсэн харагдахаар нь шууд Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү авч явсан. Тэр үед В.Тын гуя хэсэгт Л.Ц бас хутгалсан байсан. Тэгээд Эрдэнэмандал сумын эмч Б.Бг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Бор иштэй уг хутга Л.Цгийн өөрийн хутга бөгөөд хүүхдийнхээ үсний найрны махыг найран дээр эвдэж байхад нь би анх харж байсан. Тэр хутгаараа Л.Ц хүн хутгалсан байна лээ. Л.Цг хутга бариад дүүгээ хутгалчихлаа гээд орилоод гэртээ ороод ирэхээр нь би хэвтэж байсан орон дээрээсээ босоод Л.Цгийн гарнаас хутгыг нь авсан. Тэр үед хутга цустай байсан эсэхийг нь анзаараагүй. Б.Б ганцаараа хамгийн баруун гэрт хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Гэрт хутгалсан уу, гадаа хутгалсан уу гэдгийг би мэдэхгүй байна. В.Тыг 3 гэрийн дунд талын гэрт байхад нь хутгалсан гэж В.Т өөрөө ярьж байсан. Л.Ц өөрөө л гаднаас би дүүгээ хутгалчихлаа гээд орилоод орж ирсэн. Л.Ц яагаад Т, Б.Б нарыг хутгалах болсныг мэдэхгүй байна. Намайг харж байхад буюу Л.Цгийн гэрт найран дээр ямар нэгэн маргаан болоогүй. Би В.Ттой уулзахад В.Тын гуянаас цус их гараад байсан бөгөөд би даавуугаар цусын боож тогтоосон. В.Т надад хэлэхдээ Л.Ц намайг хутгалсан гэж хэлсэн. Л.Ц хүн хутгалж гаднаас орж ирснийхээ дараа өөрөө гэрээ буулгаж агсан тавьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дын дахин мэдүүлсэн: ...Л.Ц, Б.Б нар гэр дотор маргалдаж зодолдсон зүйл болоогүй. Би гэрийн хоймор хэсэгт сууж байсан, харин гэрийн үүд хэсэгт хоорондоо барьцалдаж аваад гарсан байж магадгүй гэж бодож байна. Би Л.Цг хутга бариад гэртээ ороод ирэхээр нь П.М, Энартай хамт хутгыг нь Л.Цгоос авсан. Л.Ц би Б.Бг хутгалчихлаа гээд байхаар нь хутгыг авч тайвшируулсан. Тэр үед хутганы үзүүр хэсэг цустай байсан. Би хутгыг нь аваад ширээн доогуур нь нууж тавьсан. Л.Цгоос хутга авч байхад Л.Цгийн гэрт хэн хэн байсныг санахгүй байна, хэдэн хүн унтаж байгаа харагдсан. Л.Цгийн эхнэр Б.Уг хаана байсныг мэдэхгүй байна. Б.Уг Л.Ц цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй, хараагүй. Би Л.Цг тайвшируулчихаад Цэгчийн гэрт ороход талийгаач ганцаараа газарт ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Намайг Цэгчийн гэрт ороход Б.Бгээс өөр хүн байхгүй байсан. Миний араас П.М, Ц.Энар орж ирсэн, тэгээд хүмүүс орж ирээд бужигнаад эхэлсэн. Б.Б дээгүүрээ хар хөх өнгийн фудволк өмссөн байсан санагдаж байна. Мөн доогуураа нэг өмд гутал өмссөн байсан санагдаж байна. Би талийгаачийн өмссөн байсан фудволкыг сөхөж шархыг нь хартал хүйснийх нь доод хэсэгт гэдэс өөх нь гараад ирсэн байсан. Тийм болохоор нь би өөр шарх гэмтэл харалгүй фудволкыг нь буцаагаад тавьсан. Би анх Б.Бг Цэгчийн гэрт шалан дээр хэвтэж байхад нь харсан. Тэр үед хар өнгийн фудволк өмссөн байсныг би сайн санаж байна. Тэгээд машинд ачихдаа хөнжилд боохдоо өмссөн байсан хар өнгийн фудволкыг тайлсан байх гэж бодож байна. Би бас согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Би Л.Цг хутга бариад ороод ирэхээр нь тайвшруулчихаад гараад явсан. Тэгээд Б.Бг явуулчихаад В.Тын хөлийг боож өгчихөөд Л.Цгийн гэрт буцаад орж ирэхэд гэр орон нь буучихсан байсан. Л.Ц намайг гарч явснаас хойш гэр орноо буулгасан юм шиг байсан…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 хуу/  

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мийн мэдүүлсэн...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Орхон аймгаас Архангай аймгийн Жаргалант суманд ирсэн бөгөөд төрлийн ах М.Д, эгч П.М нарын хамтаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Архангай аймгийн Жаргалант сум, Эрдэнэмандал сумын зааг Могой гэх газарт оршин суудаг Л.Цгийнд ирсэн. Л.Цгийнх 3 дахь хүүхдийнхээ үсийг авч байсан. Өглөөний 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд Л.Цгийн хүүхдийн үсийг хөндөөд найр эхэлсэн бөгөөд Л.Ц эхлээд монгол архи хундаглаад араас нь 5000 төгрөгтэй баярын хундага гэж цагаан архи дунд гарын шаазангаар аягалаад байсан. Би 14 цаг хүртэл найранд суугаад их согтоод өөрийнхөө машинд орж унтсан. Тэгээд гадаа бүрэнхий болж байхад М.Д ах намайг дуудаад Л.Ц нь Б.Бг хутгалсан байна гэж хэлсэн. Би хаана тийм юм болов гээд М.Д ахтай хамт явтал Л.Цгийн хотны хамгийн баруун талд байрласан гэрт ортол үүд хэсэгт Б.Б дээшээ харсан ухаан алдсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Тэгээд Б.Бг машинд суулгаад Эрдэнэмандал сум руу явуулсан. Л.Цгийн гэрт ороод байж байтал В.Тыг Л.Ц бас хутгалсан байсан бөгөөд М.Д ах ороолтоо тайлаад В.Тын гуянаас гарсан цусыг боож өгсөн. Тэгээд би Л.Ц, Б.У, М.Д зэрэг хүмүүсийг аваад Эрдэнэмандал сум руу машинаараа явсан. Сумын төвд ирээд эмнэлэгт очтол Б.Б нас барсан байна гэж хэлсэн. Намайг унтахаас өмнө хэн ч хэнтэйгээ маргалдаагүй. Намайг унтаж байхад л тухайн хэрэг болсон байсан. Б.Бг эмнэлэг рүү явуулаад дараа нь Л.Цгийн гэрт ороход Л.Ц гартаа нэг хутга барьчихсан Ц.Этай маргалдаад байсан. Тэр үед тухайн хутганы үзүүрийг харсан бөгөөд ишийг нь хараагүй. Би Л.Цгийн араас тэвэрч бариад М.Д, Ц.Эхоёр Л.Цгийн гарнаас хутгыг нь авсан. Тэр хутгийг хэн нь авсныг би мэдээгүй. Намайг харж байхад Л.Ц баярын хундага гэж дунд гарын шаазан аягаар нэг удаа цагаан архи ууж байсан. Б.Бг хутгалсны дараа Л.Ц их уур омогтой болчихсон байсан. Их согтуу байгаа нь харагдаж байсан. Намайг Л.Цгийн араас тэврээд хутгыг салгах гэж байхад Л.Ц надад Махаа би Б.Бг хутгалчихсан ш дээ гээд байсан. Л.Ц намайг Махаа гэж дууддаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мийн дахин мэдүүлсэн: ...Б.Бг Эрдэнэмандал сум руу машинаар явуулчихаад араас нь би М.Д, П.М, Б.У, Л.Ц бид нартай нэг машинаар явсан. Би Б.Б, Л.Ц нарын хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй. Манай гэр Орхон аймагт байдаг. Би зарим үед л Архангай аймагт ирдэг. Л.Цг гэртээ хутга барьчихсан байж байхаар нь би М.Д ах, Ц.Энартай хутгыг нь авсан. М.Д ах хутгыг нь аваад байсан, хаана хийснийг нь хараагүй. Талийгаач газарт дээш хараад хэвтэж байсан. Би М.Д ахтай хамт тэр гэрт анх орсон бөгөөд талийгаач дээгүүрээ хар өнгийн фудволк өмссөн байсан. М.Д ах Б.Бгийн шархыг харж байна гээд фудволкыг дээш сөхөөд буцааж тавьсан. Хүйс хэсгээс нь сэмж, гэдэс гарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Н.Эмашин жолоодоод гэрийн урд ухраад ирсэн. Ц.Эталийгаач Б.Бгийн толгой хэсгээс өргөөд М.Д ах бид 2 хөлнөөс өргөж машины ар тал руу хийсэн. Машинд Б.Бг хийж байхдаа Ц.Эхөнжилд Б.Бг боогоод байсан. Тэгээд Л.Бэгч Ц.Э, Н.Этэд нар машинтай шууд Эрдэнэмандал сум руу явсан. Би архи уугаад тасраад унтсан байхад М.Д ах намайг сэрээгээд гэнэт хүн нас барсан хэрэгтэй тулгарсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй, мартаж санаад байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Б мэдүүлсэн:...Миний төрсөн дүү Л.Ц нь 9 хүүхэдтэй айлын 8 дэх хүүхэд бөгөөд дээрээ 4  эгчтэй байсан. Нэг эгч маань нас барсан, 3 ахтай байсан, нэг ах маань нас барсан, доороо нэг дүүтэй. 1985 оны 02 сарын 07-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн бөгөөд бага насаа аав, ээж, ах, дүү нарынхаа хамт хөдөө мал маллан өссөн. Жаргалант сумын сургуульд сурч байгаад гарч байсан. Цэргийн албыг Эрдэнэт хотод хааж байсан. Эхнэр Б.Угийн хамт мал маллан амьдардаг бөгөөд 3 хүүхэдтэй, том хүүхэд Л.М 11 настай, дундах хүүхэд Л.Э 5 настай, бага хүүхэд Л.А3 настай. Саяхан бага хүүхдийнхээ үсийг авч, найр хийж байгаад ийм хэрэг болчихлоо. Л.Ц зан байдлын хувьд огцом зоч ууртай, тэрнээс өөр буруу зан аашгүй, архи уугаад байдаг, архи уухаараа агсан тавиад байдаг. Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Могой гэх газарт дүү Л.Ц болон төрөл Цэгчийн хамт 3 гэрээрээ энэ жил өвөлжиж байгаа. Манай хотны 3 гэрийн голын гэр манай гэр юм. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Цгийнх хүүхдийнхээ үсийг авч найр хийсэн бөгөөд би уг найранд үйлчилсэн. Найран дээр Л.Ц архи уухгүй байгаа харагдсан бөгөөд сүүлдээ архи уусан юм шиг байна лээ. Би найран дээр их архи уусан бөгөөд 17 цагийн үед гэртээ ороод унтах гээд хэвтэж байтал Л.Ц Бхутгалчихлаа гэсэн дуу гарахаар нь би гэрээсээ гараад хартал Б.Б Цэгчийн гэрт шалан дээр ухаан алдаад уначихсан байсан. Н.Энь машинаараа Б.Бг Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү Ц.Э, Б.Сбид нарын хамтаар авч явсан. Н.Эмашин жолоодож явсан Б.Бг Ц.Эцээжээр нь тэврээд би хөлөөс нь барьж явсан. Тэгээд 40 орчим минут яваад сумын төвд орж ирээд эмчид үзүүлтэл Б.Б нас барсан байсан. Намайг Б.Бг машинд суулгах гээд ноцолдож байхад Л.Ц манайд ороод В.Тыг хутгалсан юм шиг байна лээ. Би Эрдэнэмандал суманд ирээд сонссон. Б.Б, Л.Ц хоёр маргалдаагүй. Би 16 цагийн үед их согтсон бөгөөд тэрнээс хойш тэр хоёр хоорондоо маргалдсан байх. Л.Ц найр эхлээд дундаа ортол архи уухгүй байсан. Хүүхдийнхээ баярын хундага гэж нэг удаа архи ууж байхыг нь харсан, үүнээс хойш архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Л.Ц, Б.Б, Ц.Энар ээлжлээд сөн хийгээд байсан. Ц.Эхэлэхдээ Б.Б сая ухаан ороод тэсэхгүйнээ гэдэг утгатай үг хэлсэн гэж яриад байсан. Би тэр яриаг нь сонсоогүй. Найранд ирсэн хүмүүс архи уугаад л байсан. Б.Б эхлээд сөн түшиж байхдаа уухгүй байсан сүүлдээ архи уучихсан байх шиг байсан. В.Т их согтуу байсан. Л.Ц сүүлдээ архи уусан байх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-62 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Л.Ц ахынд үсний найранд би нөхрийн хамт ирсэн. Бид хоёрыг ирэхэд хүүхдийнхээ үсийг авчихсан ирээгүй хүмүүст үлдээсэн гээд бага зэрэг үс үлдээсэн байхаар нь нөхөр бид 2 үсэнд нь хүрсэн. Надад баярын хундага гэж монгол архи өгсөн бас мордохын хундага гэж 14 цагийн үед нэг шаазан аяга цагаан архи өгсөн. Би хоёр л удаа архи уусан. Өөр уугаагүй. Тэгээд 17 цагийн үед нөхөр Н.Эбид хоёр Л.Бэгчийн гэрт ороод амарч байтал гэрийн гадна хүмүүс зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би гараад хартал Л.Ц ах, Б.Б 2 хоорондоо зодолдож байсан. БЛ.Ц ахын хамар руу гараараа цохиж цус гаргасан, бас хоорондоо харилцан толгой руугаа гараараа цохилцоод зодолдоод байсан. Зодолдож байхдаа Бдээгүүрээ өмссөн цамцаа тайлаад цээж нүцгэн Л.Ц ахтай зодолдоод байсан. Миний харснаар Б.Б арай илүү Л.Ц ахыг зодоод байх шиг байсан. Тэгээд Н.Эбид 2 тэр хоёрын голоор орж салгасан. Б.Бг Цэгчийн гэр рүү оруулсан, Л.Ц ах өөрөө гэр рүүгээ яваад орчихсон. Н.Эбид 2 Л.Бэгчийн гэрт ороод хэсэг унтаж байтал О.Мягмарнаран гаднаас орж ирээд Л.Ц ах Бахыг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд бид нар гэрээс гартал Цэгчийн гэрийн үүд хэсэгт Б.Б ухаан алдчихсан шалан дээр хэвтэж байсан. Б.Б дээгүүрээ хар өнгийн фудволк өмссөн байсан. Цээжнээс нь цус гараад шалан дээр тогтсон байгаа харагдсан. Ц.Эах Б.Б ахын дээгүүр өмссөн байсан хувцасыг тайлж хөнжлөөр ороон машинд оруулсан. Тэгээд Н.Э, бид 2 машинаараа Б.Б, Ц.Э, Л.Бэгч нарыг аваад Эрдэнэмандал сумын төв рүү явсан. Эмнэлэгт ирэхэд Б.Б нас барсан байна гэж хэлсэн. Яагаад зодолдох болсныг нь мэдэхгүй байна. Л.Бэгчийн гэрт байхад гадаа хүмүүс ноцолдох чимээ гарахаар нь гараад хартал Л.Ц ах, Б.Б 2 гэрийн урд байсан түлээний хажуу хэсэгт хоорондоо зодолдож байсан. Тэр хоёрын хажууд Нараа гэдэг эгч байгаа харагдсан. Л.Ц, Б.Б 2 их олон удаа нэг нэгнээ цохиж зодолдсон. Л.Ц ах нэг удаа газарт унасан, тэгээд хоорондоо ноцолдоод зодолдоод байсан. Нэг нэгнийхээ толгой тархи руу цохиод байсан. Л.Ц ах зодуулсан уурандаа гэртээ орж хутга авч гарч ирээд Б.Бг хутгалсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эын мэдүүлсэн:...Манай гэр Л.Ц ахын гэрээс 20 орчим км зайтай байдаг бөгөөд хүүхдийнхээ үсийг авч байгаа гэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Л.Ц ахынд эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Бид хоёрыг ирэхэд хүүхдийнхээ үсийг авчихсан, ирээгүй хүмүүст үлдээсэн гээд бага зэрэг үс үлдээсэн байхаар нь би үлдсэн үснээс нь авсан. Тэгээд хоол унд идэж уугаад найрласан бөгөөд би архи уугаагүй, ирсэн хундагыг амсаад өгөөд байсан. Найр хавтгайрч хүмүүс согтоод эхэлсэн бөгөөд зарим хүмүүс нь тасарч унаад, зарим хүмүүс нь унтаад, зарим хүмүүс нь гэр рүүгээ яваад өгөхөөр нь би эхнэрийн хамт О ахын гэрт орсон. Тэгээд байж байтал гадаа зодоон болоод байна гэхээр нь гараад хартал Л.Ц, Б.Б хоёр гэрийн урд байсан хураасан түлээний хажууд нэг нэгийгээ цохиж зодолдоод байсан. Би тэр хоёрын голоор орж салгатал Л.Ц ах гэр рүүгээ яваад орчихсон. Би гадаа нэг шээчихээд О ахын гэрт ороод нилээн удаан сууж байтал О.Мягмарнаран гаднаас орж ирээд Л.Ц ах Бахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэнд байсан бүх хүмүүс согтуу байсан бөгөөд би ганцаараа эрүүл байсан болохоор машинаа асаасан. Намайг машин асааж байхад Б.Бг машины ар талд оруулж ирээд тавьсан. Тэнд байсан хүмүүс ярихдаа Б.Б амьсгаатай байна хурдан яваарай гэж хэлсэн болохоор би аль болох хурдан явсан. Тэгээд би Эрдэнэмандал сумын эмнэлэгт ирээд Б.Бг үзүүлтэл нас барсан байсан. Эмнэлэгт ирээд Б.Бгийн шархыг харахад цээж, хүйс орчимдоо 2 хутганы шархтай болсон байсан. Яагаад зодолдох болсныг нь мэдэхгүй байна. Хажууд нь хэн байсныг мэдэхгүй байна. Л.Ц, Б.Б хоёрыг зодолдож байхад нь салгаад би бие засаж байх үед гадаа харанхуй болох гээд бүрий тасарч байсан. Гадаа хүйтэн байсан. Л.Ц ах ногоон өнгийн дээл өмссөн, Б.Б дээл өмсөөгүй, цамцтай байсан. Цамцных нь өнгийг санахгүй байна. Хар өнгийн фудволк өмссөн байсан гэсэн. Тэр хоёр заамдалцаад толгойр руугаа цохилцоод байсан. Л.Ц ах нүүр хамар хэсэгтээ цохиулсан байсан бөгөөд хамраас нь цус гоожсон байсан. Л.Ц ах гэр рүүгээ явсан, би шээгээд зогссон. Б.Бг хаашаа явсныг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-72 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Г мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрийн хажуугийн айл болох Л.Цгийнх хүүхдийнхээ үсийг авсан бөгөөд би өглөөний 11 цагийн үед Л.Цгийн гэрт орсон. Тэрнээс хойш найранд сууж байгаад 14 цагийн үед архиндаа тасраад унтчихсан байсан. Тэгээд намайг сэрээгээд Б.Бг Л.Ц хутгалсан, Б.Бг ухаангүй Эрдэнэмандал сум руу аваад явчихлаа араас нь явъя гээд намайг М.Д ах дагуулж Эрдэнэмандал сум руу орж ирсэн. Тэгтэл Б.Б эмнэлэгт нас барчихсан байсан. Би архи уугаад тасарсан байсан болохоор юу ч санахгүй байна. Л.Цгийн эхнэр Б.Угийн төрсөн дүү нь талийгаач Б.Б байсан. Б.Бгийн ээж нас бараад гэрээ хураачихсан хот руу явах гэж байсан бөгөөд түр хугацаанд Л.Цгийнд амьдарч байсан. Өмнө нь Л.Ц, Б.Б 2 хоорондоо зодолдож маргалдаж байгаагүй. Л.Ц, Б.Б 2 намайг тасрахаас өмнө архи уугаагүй. Тасарснаас хойш би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Г дахин мэдүүлсэн:...Манайх Л.Цгийнхтой айл буугаад 5 орчим жил хамт айл хот явж байгаа. Одоогоос 2 жилийн өмнө Л.Ц, Б.Б 2 хоорондоо маргалдаж зодолдож байсан. Тэр үед би байгаагүй бөгөөд орой намайг гэртээ ирэхэд Л.Ц, Б.Б нар маргалдаад дуусчихсан байсан. Юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Дараа нь сонсоод байхад Л.Ц Б.Бгийн ээжийн толгой руу цохьсон байсан бөгөөд Б.Б ээжийгээ өмөөрч Л.Цтой маргалдсан юм шиг байна лээ. Би уг маргааны талаар нарийн зүйлийг мэдээгүй.  Б.Бгийн ээж Жавцандулам нь 2018 оны хавар 04, 05 сарын үед даралт гэдэг өвчны  улмаас нас барсан. Л.Ц ах ер нь архи уучих гээд байдаг бөгөөд сумын төв рүү орж ирвэл архи уучихсан л байж байдаг байсан. Л.Ц архи уухаараа эхнэртэйгээ маргалдаж хэрэлдээд байдаг. Би гэр бүлийн асуудал болохоор дундуур нь ороод байдаггүй. Б.Уг Л.Цд зодуулсан гээд ил харагдах гэмтэл бэртэлтэй байхыг харж байгаагүй. Л.Цг архи ууж ирчихээд агсан согтуу тавьж байхыг би сонсож байсан…гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 77-78 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мгийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутагт Могой гэх газарт би Жаргалант сумын төвөөс өглөө 08 цагийн үед Л.Цгийн хүүхдийн үсний найранд ирсэн. Найр 11 цагийн үед эхлээд хоол унд идээд хүүхдийн хувь гэж цайны дунд гарын аягаар дүүрэн цагаан архи ирсэн бөгөөд тэр архийг би уугаад Л.Цгийн гэрийн зүүн талын орон дээр унтсан. Тэгээд нэг сэртэл гадаа бүрий тасрах гэж байсан бөгөөд хүмүүс Б.Бг Л.Ц хутгалчихлаа Эрдэнэмандал сум руу аваад явчихсан гээд байсан. Би Л.Цгийн гэрээс гарч тэр бүх яриа сонсчихоод Мөөгийтэй хамт Л.Цгийн гэр рүү ороод сууж байтал Л.Ц гэртэй орж ирээд галтай байсан зуухаа өшиглөөд газарт унагаасан. Тэгээд газарт унасан зуухыг янзлах гэж оролдож байтал Л.Ц эхнэр Б.Угаа орон дээр хэвтэж байхад нь гараараа шанаа хэсэгт нь цохих шиг болсон. Тэгтэл Л.Ц нэг сандал авах шиг болсон бөгөөд Мөөгий тэр сандлыг нь Л.Цгоос салгаж авсан. Тэгтэл Л.Ц гэрийнхээ баганыг сугалж аваад гарч байсан. Би бие муутай, унадаг, зүрх муутай болохоор уначихсан. Тэгээд нэг сэрээд Эрдэнэмандал сумын төвд ирээд эмнэлэг дээр очтол Б.Бг нас барсан гэж хэлсэн. Л.Ц эхнэр Б.Угаа орон дээр хэвтэж байхад нь гараараа цохиод авах шиг болсон. Өнөөдөр очиж уулзахад Б.Угийн чих шуугаад байна гэсэн зовиуртай, уруул нь хавдсан байсан. Л.Ц, Б.У хоёр 10 гаруй жил хамт амьдарч байгаа бөгөөд Л.Ц архи ууж агсан согтуу тавилаа гэж дуулдаж л байсан. Тэрнээс яг цохиж зодлоо гэж сонсогдож байгаагүй. Тэнд байсан бүх хүмүүс их хэмжээтэй архи ууж согтсон байсан. Талийгаач Б.Бгийн ээж 1 жил орчмын өмнө нас бараад тэрнээс хойш Л.Цгийнд амьдарч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Мгийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрийн хажуу талын Л.Ц ахынх хүү Ц.Аийнхээ үсийг авч найр хийсэн. Би найран дээр 11 цагийн үед Л.Ц ахынд сандал зөөж өгөөд 12 цагийн үед хоол, салаад зэрэг зүйлс идсэн. Тэгээд Л.Ц ахын гэрээс гарч өөрийн гэртээ байж байгаад мотоциклио унаж үхэрт яваад ирсэн. Өдрийн 13 цагийн үед үхрээсээ буцаж ирээд Л.Ц ахынд орж шөлтэй хоол, чихэр, жимс идсэн. Тэр үед Л.Ц ахынд байсан хүмүүс хүүхдийн хувь гээд хундага архи ууж байсан бөгөөд Б.Б ах, Л.Ц ах нар сөнчин хийж байсан. Би 14 цагийн үед малдаа яваад 16 цагийн орчимд гэртээ буцаж ирээд өөрийн гэрт орж зурагт үзэж суусан. Манай гэрт Мөнхжаргал эгч тасраад унтсан, ээж Л.Ббас тасраад унтсан, бас Ц.Эах унтсан байсан. Удалгүй Н.Эах, Б.Сэгч нар орж ирээд унтах гээд хэвтсэн. Би буцаж үхэртээ явчихаад нар жаргаж байхад гэртээ иртэл манай гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан бөгөөд В.Т ах ганцаараа унтаагүй зуухны хажууд сууж байсан. Би гэрээсээ гараад Цэгчийнд ортол Б.Б ах гэрийн үүдний хэсэгт шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд гэдэснээс нь цус гарч өмсөж байсан цамц нь цус, нүүрнээс нь цус гарсан, нүд нь нээлттэй, хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдсан. Би сандраад Цэгчийн гэрээс гартал Л.Ц ах гартаа хүрэн иштэй хутга барьчихсан өөрийнхөө гэрээс гараад манай гэр рүү орж байсан. Би араас нь дагаад гэртээ ортол Л.Ц ах В.Т ахыг ална гээд хутгаараа В.Т ахыг сууж байхад нь гуя хэсэгт нь хутгалчихаад гэрээс гараад явсан. Би гэрт унтаж байсан хүмүүсийг орилоод сэрээсэн бөгөөд Л.Ц ах Б.Б ахыг хутгалчихаад В.Т ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н.Э, Ц.Эах нар Б.Б ах дээр очсон. Тэгээд машинд Б.Б ахыг ачаад сумын төв рүү явсан. Тэрнээс хойш Л.Ц ах гэртээ орчихоод харагдаагүй. В.Төмөр- Очир ахыг эмнэлэг авч явъя гэтэл зүгээр гээд суугаад байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Дгийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 25 минутанд намайг Эрдэнэмандал сумын төвд ажилтай байхад гаднаас хүнд хутгалуулсан ухаангүй хүнийг оруулж ирсэн. Тэр хүн дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа 2 давхар өмд, гутал өмссөн байсан. Биед нь үзлэг хийхэд биеийн дулаан буурсан, үхлийн толбо гарч эхэлсэн, нас бараад 20 орчим минут болсон гэмээр байдалтай байсан. Цээж хэсэгт нэг хутганы шархтай, хүйс орчимд нэг хутганы шархтай, сэмжний өөх дагаад ил гарсан шархтай байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аийн мэдүүлсэн:...Миний төрөл Л.Ц хүүхдийнхээ үсийг авч найр хийнэ гэж хэлсэн бөгөөд би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Л.Цгийн гэрт очиход эрүүл ухаантай гээд хэлчих хүн цөөн, бүгд согтуу, зарим нь ширээ дэрлээд унтсан, зарим хүн орон дээр, газарт гээд тасраад унтчихсан байсан. Би идээ хоол, цай идэж уугаагүй бөгөөд надад үйлчлэх ухаантай хүн байгаагүй. Би өөрөө цай хийж уугаад жигнэсэн буузнаас идсэн. Тэгээд сууж байтал согтуу хүмүүс гэрээс гарах гэж байгаад Л.Цгийн зуухыг унагаасан. Би Л.Цтой хамт зуухыг босгосон. Тэгээд гадаа хүн маргалдаад байхаар нь би Л.Цгийн гэрээс гарахад Л.Ц, Б.Б хоёр гэрийн урд талын түлээний хажууд хоорондоо зодолдоод байсан. Намайг очоод салгах гэхэд Л.Ц газар уначихсан Б.Б дээрээс нь дарсан байсан. Би Н.Эгэх хүүхдийн хамт Б.Б, Л.Ц хоёрыг салгасан. Л.Ц гэр рүүгээ орсон, Б.Б Цэцэгмаагийн гэрийн зүгт явсан. Тэр үед Н.Эын эхнэр бас тэр хоёрыг салгасан санагдаж байна. Би Оын гэрт орчихоод шууд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ирээд явж байхад утсаар хэрэг явдлын талаар хэлсэн. Би Л.Цгийн хотонд яваад очтол Жаргалант сумын цагдаа ирчихсэн Б.Бг Эрдэнэмандал сум руу аваад явчихсан байсан. В.Т гуяндаа хутгалуулсан эмчид үзүүлээд байж байсан. Л.Ц Б.Б хоёр яагаад маргалдсан талаар би мэдэхгүй байна. Л.Ц, Б.Б хоёр гэрээс гарчихсан зодолдож байсан. Би архи уугаагүй, уудаггүй болохоор ганцаараа эрүүл байсан. Талийгаач Б.Б шар куртик, ноосон цамц өмссөн байсан. Оын гэрт их олон хүн тасраад унтчихсан байсан. Л.Бэрцэцэг, Ц.Э, Н.Э, Ц.Эын эхнэр зэрэг хүмүүс байсан. Бас өөр хүмүүс байсан байх бүгд унтаж байсан болохоор сайн таньж хараагүй. Л.Цгийн гэр манай гэр хоёрынх ойрхон бөгөөд 800 орчим метрын зайтай байдаг. Л.Ц, Б.У хоёр их олон жил буюу 10 гаруй жил гэр бүл болж амьдарч байна, 3 хүүхэдтэй. Л.Ц Б.У хоёртой ойр дотно байдаггүй болохоор бусад зүйлийг мэдэхгүй байна. Б.Б нь Б.Угийн төрсөн дүү бөгөөд ээжийгээ нас барснаас хойш хот руу явж хэсэг байж байгаад Л.Цгийнд хэсэг амьдарсан. Л.Ц намайг анх гэрт нь очиход согтоогүй байсан. Сүүлд нь Б.Бтэй зодолдож байхдаа их согтсон байсан. Талийгаач Б.Б их согтсон юм яриад уйлаад байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бы мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жаргалант сумандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад сумын эмч Оаас Жаргалант сумын Асайт баг Цүүр гэх газарт хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлага өгсөн газарт очтол Эрдэнэмандал, Жаргалант сумын зааг нутагт 3 гэр байсан. Голын гэрт нь В.Т гэх хүн гуяндаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. О эмч анхан шатны тусламж үзүүлсэн. Би хэргийн газрыг хамгаалалтанд авах зорилгоор ойр орчмыг ажиглахад голын гэрийн баруун урд хэсэгт хар өнгийн фудволк хүйс хэсэгтээ хутгаар 2 хутгалуулсан мэт цооролттой байхаар нь төмөр сав дээрээс нь хөмөрсөн. Мөн баруун талын гэрийн баруун хойд хэсэгт бор иштэй үзүүртэй хутга байхаар нь сав хөмөрч тавиад хамгаалалтанд авсан. Мөн 3 гэрийн хамгийн зүүн талын гэрт хүн байхгүй хаалгыг нээж харахад доторх зүйлс нь эмх замбараагүй байхаар нь хаалгыг нь хааж хамгаалалтанд авсан. Сумын эмч В.Тыг аваад сумын төв рүү явсан. Би хэргийн газрыг хамгаалалтанд авч бүрэлдэхүүн иртэл хүлээсэн. Тухайн үед В.Тын биеийг эмч үзэж байхад Л.Ц нь Б.Б, В.Т нарыг хутгалсан, Б.Б бие нь муу Эрдэнмандал сум руу явсан, эмнэлэгт очих замдаа нас барсан байна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 573 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. В.Тын биед баруун гуяны дунд хэсгийн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. В.Т нь зүрхний үрэвсэл, хоёр хавтаст хавхлагийн дутагдал, зүрхний архаг дутагдал хууч өвчтэй байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 109 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 571 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Цгийн биед зүүн чихний дэлбээ, чамархайн ар, зүүн шанаа, хацар, духны зүүн дээд хэсэг, эрүүний зүүн доод хэсэг, баруун эгэмний дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох , шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 113 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Угийн биед зүүн чихний хэнгэргэн хальс цоорсон, дээд уруулын дотор салстад өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн чихний хэнгэрэг цоорсон гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Дээд уруулын дотор салстын жижиг язрал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /1-р хх-ийн 115 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн цамцанд үүссэн 18х8см, 2x2.5см, 8см, 2.5см  хэмжээтэй уранхайнууд, шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай, 13.5смх3см хэмжээтэй ажлын хэсгийн урттай хутгаар үүсгэгдсэн байх боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар футболканд үүссэн 2см, 2x1.7см, 2х2см, 2.4см, улаан хүрэн цамцанд үүссэн 0.7х1.8см, 2.9см, 2.2см хэмжээтэй зүсэгдэлтүүд, шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бариултай, 13.5смх3см хэмжээтэй ажлын хэсгийн урттай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Цгийн цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна. 2. Л.Цгийн цусанд 1.7 промиль стиртийн алкоголь илрэв. 3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/1-р хх-ийн 123 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 107 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Б.Бгийн биед хэвлийн урд хүйсний зүүн дээд талаар хэвлийн урд ханыг гэмтээж их сэмж, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн дээгүүр, ходоодны их махиаг гэмтээж, ходоодны агуулагдахуун гарсан, бага сэмжний хөндий, зүүн бөөрний өөхлөг орчмыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Цээжний баруун урд доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй хавсан шарх. Хэвлийн хөндийд дотуур цус алдалт. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанаа, баруун зовхины гадна булан, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, доод уруулын баруун дотор салстад язарсан шарх, хүзүүний баруун хэсэг, шилэн хүзүүний доод хэсэгт хөндлөн зулгаралт, хүзүүний урд төвөнх орчим, зүүн хажуу, зүүн эгэмний доод хэсэг, цээжний зүүн дунд хэсэгт зулгаралт, зүүн өвдөг, баруун суганы доод хэсэг, нурууны голын доод хэсэгт жижиг зулгаралт, баруун гуяны урд доод хэсэгт жижиг цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий рүү нэвтрээгүй хавсан шарх нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Б.Б нь хэвлийн хөндийд дотуур цус алдаж цус алдалтын шокийн улмаас нас баржээ. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэсэн. 5. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 3-р бүлгийн цустай байна. 6. Талийгаачид 1-р шатлалын эмнэлэгт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч цаг хугацааны хувьд амь насыг аврах боломжгүй. 2018.11.19-ний 01 цагийн үеийн цогцсын гадна үзлэгээр 6-8 цаг орчмын өмнө нас барсан байх боломжтой…гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-126 хуу/ 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6651 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн цамцанд гарсан 18х8см, 13см, 2x2.5см, 8см, 2.5см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Хар футболканд гарсан 2.1х1.6см, 2см, 2.4см, улаан хүрэн цамцанд гарсан 2.2см, 2.9см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн шинэ уранхай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 148 хуу/

            2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1105 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай байсан байна. 2. Л.Ц нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. 3. Л.Цд эмнэлгийн албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. 4. Л.Ц нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Л.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2хх-ийн 206-208 хуу/

 

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 04-06 хуу/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 07-09, 11-12, 16-17, 120-121, 149-150, 198 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10, 15, 196-197 хуу/

Эд мөрийн баримтаар хураан авах тухай /1хх-ийн 13 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 14 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 198 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 199 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 77-93 хуу/ 

Шинээр өгсөн шуудангийн зардлын баримтууд зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр баг, Могой гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэрийн төрсөн дүү болох Б.Бгийн хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж алсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр баг, Могой гэх газарт хохирогч В.Тыг баруун хөлийн гуянд нь хутгалж, хохирогч Б.Уг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан, өөрийн эхнэр Б.Уг 2011 оны 07 дугаар сард нуруун тус газар нь өшиглөж, 2012 оны 03 дугаар сард хайч шидэж, буу сумлаж ална гэж заналхийлж, 2013 оны 06 дугаар сард хутга барьж ална гэж заналхийлж, 2013 оны 08 дугаар сард аягатай хоол шидэж, хөл рүү нь өшиглөж, 2014 оны зун сүх барьж ална гэж заналхийлж байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Л.Ц үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Тын мэдүүлсэн ”...Тэгээд Оын гэрт оройхон зуухны урд сууж байтал Л.Ц орж ирээд юм ярилгүй шууд миний гуя руу хатгах шиг болчихоод буцаад гараад явсан. Тэгтэл миний гуянаас халуу дүүгээд дээлний хормой, өмд цус болоод эхэлсэн. Би гайхаад гуяаа хартал баруун талын гуяны дотор талаас гадна тал руу нэвтэрсэн шарх гарсан байсан. Цус ихээр гараад байсан. Тэр үед гэрийн гадна Л.Ц нь Б.Бг хутгалсан гээд бөөн орилоон болоод хүмүүс бужигнаад байсан. Л.Ц нь ер нь архи их уудаг, араншин муутай хүн бөгөөд хадам ээждээ агсан тавьж зодож байсан гэж надад сонсогдож байсан. Тэр үед нь Б.Б Л.Цтой маргалдаж салгаж байсан гэсэн. Л.Ц архи уусан, эхнэртээ агсан тавьсан гэж дуулддаг боловч Б.Уг цохиж, зодсон талаар дуулдаж байгаагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Угийн мэдүүлсэн ”...Нэг ухаан ороход би гэртээ байсан бөгөөд Л.Ц над руу дайраад дүүг нь алчихсан одоо эгчийг нь ална, та нарыг бүгдийг нь ална гэж орилоод байсан. Тэр үед Л.Ц намайг алахаар сандал барьж над руу дайрсан гэсэн. Л.Цг над руу дайруулаагүй хүмүүс салгасан байсан. Миний санаж байгаагаар Л.Ц би дүүг нь алчихсан, одоо эгчийг нь ална гэж орилж байсныг нь санаж байна. П.М эгч надад хэлэхдээ намайг Л.Ц цохиод сандлаар цохиж алах гэж оролдсон гэсэн. Л.Цд зодуулснаас болж миний уруул язарсан, зүүн талын чихны хэнгэрэг хагарсан байсан. Толгой маш их өвдөж байсан. Л.Ц надтай гэр бүл болсон цагаасаа байнга шахам л дарамталж хэл амаар доромжилдог байсан. Буу, хутга, сүх зэрэг зүйл бариад ална гэж дайрдаг байсан. 2011 оны 07 дугаар сард Л.Ц миний нурууны ар тал руу өшиглөж нэг хэсэг амьсгал авч чадахгүй болтол өшиглөж байсан. 2012 оны хавар 03 сард Л.Ц надтай ялимгүй зүйл дээрээс маргалдаж ирлэж байсан хайчаа над руу шидэж байсан. Хайч нь намайг оноогүй. Тэгээд гэрээсээ буу авч гараад гэрийн хойд талд сумлаад намайг ална гэж заналхийлж байсан. 2013 оны 06 сард надтай маргалдаж Л.Ц хутга барьж намайг ална гэж айлгасан. 2013 оны зун 08 сард Л.Ц над руу аягатай хоолоо шидээд, аягатай хоолоор намайг цохиод хөлөөрөө хөл рүү өшиглөж байсан. 2014 оны зун Л.Ц сүх бариад намайг ална гэж заналхийлж байсан. 2017 оны 08 сард Л.Ц архи уусан согтуу байхдаа намайг гараараа толгой руу цохиж аваад модоор намайг цохих гэтэл миний ээж урдуур ороод цохиулж байсан. Л.Ц архи уухаараа араншин муутай, хэрцгий болдог бөгөөд намайг ална, танайхныг ална гэж заналхийлдэг байсан. Би Л.Цгийн урдаас уурлаж уцаарлаж байгаагүй, аль болох арга эвээр харилцдаг байсан. Намайг цохиж, зодож байхыг манай ээж болон Л.Цгийн төрлийн Дуламсүрэн эгч нар мэддэг байсан. Тэр хүмүүс одоо нас барчихсан. Би Л.Цд зодуулж, дарамтлуулж байсан талаараа өөр хүнд ярьж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дын мэдүүлсэн ”...Өдрийн 14 цагийн үед настай хүмүүс нь гэр рүүгээ яваад эхэлсэн бөгөөд орой 17 цагийн орчимд Л.Цгийн гэрт унтах гээд хэвтэж байтал Л.Ц гаднаас орилоод би дүүгээ хутгалчихлаа гээд гартаа хутга бариад ороод ирсэн. Би Л.Цг тайвшруулаад гарт нь байсан бор иштэй, гянжаал хутгыг аваад ширээн доогуур нь хийсэн. Тэгээд Л.Цг авдарны хажууд суулгаад юу болоод байна гэж асуухад би дүүгээ хутгалчихлаа гээд байсан. Би гэрээс гараад хутгалсан хүнийг нь хайтал Л.Цгийн гэрийн хамгийн баруун талд байх гэрт Б.Б ганцаараа ухаан алдчихсан, ямар ч үг хэлгүй болчихсон, гэрийн үүд хэсэгт хэвтэж байсан. Б.Бгийн хүйс орчимд хутга орсон гэмээр гэдэс нь гараад ирчихсэн харагдахаар нь шууд Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү авч явсан. Тэр үед В.Тын гуя хэсэгт Л.Ц бас хутгалсан байсан. Б.Б дээгүүрээ хар хөх өнгийн фудволк өмссөн байсан санагдаж байна. Би талийгаачийн өмссөн байсан фудволкийг сөхөж шархыг нь хартал хүйснийх нь доод хэсэгт гэдэсний өөх нь гараад ирсэн байсан. Тийм болохоор нь би өөр шарх гэмтэл харалгүй фудволкыг нь буцаагаад тавьсан. Би анх Б.Бг Цэгчийн гэрт шалан дээр хэвтэж байхад нь харсан бөгөөд тэр үед хар өнгийн фудволк өмссөн байсныг би сайн санаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мийн мэдүүлсэн ”...Би 14 цаг хүртэл найранд суугаад их согтоод өөрийнхөө машинд орж унтсан. Тэгээд гадаа бүрэнхий болж байхад М.Д ах намайг дуудаад Л.Ц нь Б.Бг хутгалсан байна гэж хэлсэн. Би хаана тийм юм болов гээд М.Д ахтай хамт явтал Л.Цгийн хотны хамгийн баруун талд байрласан гэрт ортол үүд хэсэгт Б.Б дээшээ харсан ухаан алдсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Б.Бг эмнэлэг рүү явуулаад дараа нь Л.Цгийн гэрт ороход Л.Ц гартаа нэг хутга барьчихсан Ц.Этай маргалдаад байсан. Тэр үед тухайн хутганы үзүүрийг харсан, харин ишийг нь хараагүй. Би Л.Цгийн араас тэвэрч бариад М.Д, Ц.Эхоёр Л.Цгийн гарнаас хутгыг нь авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Б мэдүүлсэн ”... Л.Ц зан байдлын хувьд огцом зоч ууртай, тэрнээс өөр буруу зан аашгүй, архи уугаад байдаг, архи уухаараа агсан тавиад байдаг. Би найран дээр их архи уусан бөгөөд 17 цагийн үед гэртээ ороод унтах гээд хэвтэж байтал Л.Ц Бхутгалчихлаа гэсэн дуу гарахаар нь би гэрээсээ гараад хартал Б.Б Цэгчийн гэрт шалан дээр ухаан алдаад уначихсан байсан. Намайг Б.Бг машинд суулгах гээд ноцолдож байхад Л.Ц манайд ороод В.Тыг хутгалсан юм шиг байна лээ. Би Эрдэнэмандал суманд ирээд сонссон. Хүүхдийнхээ баярын хундага гэж нэг удаа архи ууж байхыг нь харсан. Үүнээс хойш архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн ”... Тэгээд 17 цагийн үед нөхөр Н.Эбид хоёр Л.Бэгчийн гэрт ороод амарч байтал гэрийн гадна хүмүүс зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би гараад хартал Л.Ц ах, Б.Б 2 хоорондоо зодолдож байсан. БЛ.Ц ахын хамар руу гараараа цохиж цус гаргасан, бас хоорондоо харилцан толгой руугаа гараараа цохилцоод зодолдоод байсан. Зодолдож байхдаа Бдээгүүрээ өмссөн цамцаа тайлаад цээж нүцгэн Л.Ц ахтай зодолдоод байсан. Тэгээд Н.Эбид 2 тэр хоёрын голоор орж салгасан. Б.Бг Цэгчийн гэр рүү оруулсан. Л.Ц ах өөрөө гэр рүүгээ яваад орчихсон. Н.Эбид 2 Л.Бэгчийн гэрт ороод хэсэг унтаж байтал О.Мягмарнаран гаднаас орж ирээд Л.Ц ах Бахыг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд бид нар гэрээс гартал Цэгчийн гэрийн үүд хэсэгт Б.Б ухаан алдчихсан шалан дээр хэвтэж байсан. Б.Б дээгүүрээ хар өнгийн фудволк өмссөн байсан. Цээжнээс нь цус гараад шалан дээр тогтсон байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эын мэдүүлсэн ”...Тэгээд байж байтал гадаа зодоон болоод байна гэхээр нь гараад хартал Л.Ц, Б.Б хоёр гэрийн урд байсан хураасан түлээний хажууд нэг нэгийгээ цохиж, зодолдоод байсан. Би тэр хоёрын голоор орж салгатал Л.Ц ах гэр рүүгээ яваад орчихсон. Би гадаа нэг шээчихээд О ахын гэрт ороод нилээн удаан сууж байтал О.Мягмарнаран гаднаас орж ирээд Л.Ц ах Бахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Эмнэлэгт ирээд Б.Бгийн шархыг харахад цээж, хүйс орчимдоо 2 хутганы шархтай болсон байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Г мэдүүлсэн ”...Тэгээд намайг сэрээгээд Б.Бг Л.Ц хутгалсан, Б.Бг ухаангүй Эрдэнэмандал сум руу аваад явчихлаа араас нь явъя гээд М.Д ах дагуулж Эрдэнэмандал сум руу орж ирсэн. Тэгтэл Б.Б эмнэлэгт нас барчихсан байсан. Одоогоос 2 жилийн өмнө Л.Ц, Б.Б 2 хоорондоо маргалдаж зодолдож байсан. Тэр үед би байгаагүй бөгөөд орой намайг гэртээ ирэхэд Л.Ц, Б.Б нар маргалдаад дуусчихсан байсан. Дараа нь сонсоод байхад Л.Ц Б.Бгийн ээжийн толгой руу цохьсон байсан бөгөөд Б.Б ээжийгээ өмөөрч Л.Цтой маргалдсан юм шиг байна лээ. Л.Ц ах ер нь архи уучих гээд байдаг бөгөөд сумын төв рүү орж ирвэл архи уучихсан л байж байдаг байсан. Л.Ц архи уухаараа эхнэртэйгээ маргалдаж хэрэлдээд байдаг. Л.Цг архи ууж ирчихээд агсан согтуу тавьж байхыг би сонсож байсан...”гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мгийн мэдүүлсэн ”...Мөөгийтэй хамт Л.Цгийн гэр рүү ороод сууж байтал Л.Ц гэртээ орж ирээд галтай байсан зуухаа өшиглөөд газарт унагаасан. Тэгээд газарт унасан зуухыг янзлах гэж оролдож байтал Л.Ц эхнэр Б.Угаа орон дээр хэвтэж байхад нь гараараа шанаа хэсэгт нь цохих шиг болсон. Тэгтэл Л.Ц нэг сандал авах шиг болсон бөгөөд Мөөгий тэр сандлыг нь Л.Цгоос салгаж авсан. Тэгтэл Л.Ц гэрийнхээ баганыг сугалж аваад гарч байсан. Би бие муутай, унадаг, зүрх муутай болохоор уначихсан. Тэгээд нэг сэрээд Эрдэнэмандал сумын төвд ирээд эмнэлэг дээр очтол Б.Бг нас барсан гэж хэлсэн. Л.Ц эхнэр Б.Угаа орон дээр хэвтэж байхад нь гараараа цохиод авах шиг болсон. Өнөөдөр очиж уулзахад Б.Угийн чих шуугиад байна гэсэн зовиуртай, уруул нь хавдсан байсан. Л.Ц, Б.У хоёр 10 гаруй жил хамт амьдарч байгаа бөгөөд Л.Ц архи ууж агсан тавилаа гэж дуулдаж л байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Мягмарнарангийн мэдүүлсэн ”... Би гэрээсээ гараад Цэгчийнд ортол Б.Б ах гэрийн үүдний хэсэгт шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд гэдэснээс нь цус гарч өмсөж байсан цамц нь цус, нүүрнээс нь цус гарсан, нүд нь нээлттэй, хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдсан. Би сандраад Цэгчийн гэрээс гартал Л.Ц ах гартаа хүрэн иштэй хутга барьчихсан өөрийнхөө гэрээс гараад манай гэр рүү орж байсан. Би араас нь дагаад гэртээ ортол Л.Ц ах В.Т ахыг ална гээд хутгаараа В.Т ахыг сууж байхад нь гуя хэсэгт нь хутгалчихаад гэрээс гараад явсан. Би гэрт унтаж байсан хүмүүсийг орилоод сэрээсэн бөгөөд Л.Ц ах Б.Б ахыг хутгалчихаад В.Т ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н.Э, Ц.Эах нар Б.Б ах дээр очсон ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн ”... 2018 оны 11 сарын 18-ны өдрийн 19 цаг 25 минутанд намайг Эрдэнэмандал сумын төвд ажилтай байхад гаднаас хүнд хутгалуулсан ухаангүй хүнийг оруулж ирсэн. Тэр хүн дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа 2 давхар өмд, гутал өмссөн байсан. Биед нь үзлэг хийхэд биеийн дулаан буурсан, үхлийн толбо гарч эхэлсэн, нас бараад 20 орчим минут болсон гэмээр байдалтай байсан. Цээж хэсэгт нэг хутганы шархтай, хүйс орчимд нэг хутганы шархтай, сэмжний өөх дагаад ил гарсан шархтай байсан ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аийн мэдүүлсэн ”...Тэгээд гадаа хүн маргалдаад байхаар нь би Л.Цгийн гэрээс гарахад Л.Ц, Б.Б хоёр гэрийн урд талын түлээний хажууд хоорондоо зодолдоод байсан. Намайг очоод салгах гэхэд Л.Ц газар уначихсан Б.Б дээрээс нь дарсан байсан. Би Оын гэрт орчихоод шууд гэр рүү гээ явсан. Намайг гэртээ ирээд байж байхад утсаар хэрэг явдлын талаар хэлсэн. Би Л.Цгийн хотонд яваад очтол Жаргалант сумын цагдаа ирчихсэн Б.Бг Эрдэнэмандал сум руу аваад явчихсан байсан. В.Т гуяндаа хутгалуулсан эмчид үзүүлээд байж байсан. Л.Ц, Б.У хоёр их олон жил буюу 10 гаруй жил гэр бүл болж амьдарч байна, 3 хүүхэдтэй. Л.Ц намайг анх гэрт нь очиход согтоогүй байсан. Сүүлд нь Б.Бтэй зодолдож байхдаа их согтсон байсан. Талийгаач Б.Б их согтсон, юм яриад уйлаад байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бы мэдүүлсэн ”... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жаргалант сумандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад сумын эмч Оаас Жаргалант сумын Асайт баг Цүүр гэх газарт хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлага өгсөн газарт очтол Эрдэнэмандал, Жаргалант сумын зааг нутагт 3 гэр байсан. Голын гэрт нь В.Т гэх хүн гуяндаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. О эмч анхан шатны тусламж үзүүлсэн. Би хэргийн газрыг хамгаалалтанд авах зорилгоор ойр орчмыг ажиглахад голын гэрийн баруун урд хэсэгт хар өнгийн фудволк хүйс хэсэгтээ хутгаар 2 хутгалуулсан мэт цооролттой байхаар нь төмөр сав дээрээс нь хөмөрсөн. Мөн баруун талын гэрийн баруун хойд хэсэгт бор иштэй үзүүртэй хутга байхаар нь сав хөмөрч тавиад хамгаалалтанд авсан. Мөн 3 гэрийн хамгийн зүүн талын гэрт хүн байхгүй хаалгыг нээж харахад доторх зүйлс нь эмх замбараагүй байхаар нь хаалгыг нь хааж хамгаалалтанд авсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 573, 571, 572, 01, 66, 107 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 148 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд харин шүүгдэгч Л.Цгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Б.Уг тарчлаасан гэх гэмт хэргийг шинж тогтоогдохгүй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэрийн төрсөн дүү Б.Бг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар, хохирогч В.Т, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.У нарын бие махбодид халдаж тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, өөрийн эхнэр Б.Уг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Л.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Цгийн өмгөөлөгч Н.Энхжаргал “хохирогч Б.Б нь хэрэг болох үед Л.Цгийн гэрт амьдарч байсан боловч шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг хутгалаагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож амь насыг хохироосон байдаг. Иймд шүүгдэгч Л.Цд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй болно. 

 

Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан болно. 

 

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 43 тоот тогтоолоор яллагдагч Л.Цгийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөр хорооллын 05-08 тоотод байрлах 1500 метр квадрат газрыг битүүмжилсэн боловч дээрх газар нь хэн хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь тодорхойгүй, хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын “газрын үнийг хохиролд тооцуулах”, хохирогчийн өмгөөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “прокурорын 43 тоот тогтоолыг нотлох баримтаас хасуулах” хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж үзэж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 43 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Цгийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Хохирогч Б.У 219.100 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь гэм хорын хохиролд шүүгдэгчээс нийт 11.410.220 төгрөгийг нэхэмжилснээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Солонго” дэлгүүрээс авсан барааны үнэ 1.309.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр н.Дамдин, Б.Х нарын Улаанбаатар хотоос Эрдэнэмандал сум руу зорчсон тээврийн зардал 53.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэмандал сумын “Бөөний төв”-өөс авсан бараа материалын үнэ 161.550 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Алтан булаг” дэлгүүрээс авсан бараа материалын үнэ 293.200 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнхчандмана Цагаан суварга” ХХК-с авсан бараа материалын үнэ 593.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Бөмбөө Зайсан” хоршооноос авсан барааны үнэ 3.843.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Солонго” дэлгүүрээс авсан барааны үнэ 124.700 төгрөг,  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Хараат” хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 15.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр авсан бензиний үнэ 33.440+41.200+39.600+31.350+37.200+31.350+49.600+37.620+37.200+20.900 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжилгээний хураамжид төлсөн 60.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Мөнх чандмана Цагаан суварга” ХХК-с авсан барааны үнэ 99.300 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан бензиний үнэ 40.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Бөмбөө Зайсан” хоршооноос авсан бараа материалын үнэ 1.088.00 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Бөмбөө Зайсан” хоршооноос авсан барааны үнэ 593.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Бөмбөө Зайсан” хоршооноос авсан бараа материалын үнэ 171.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр авсан бензиний үнэ 49.600+37.200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Хгаас н.Үүрийнтуяад төлсөн 60.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Гандан тэгчилэн” хийдэд ном хуруулсан төлбөр 35.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэбулган суманд ирсэн зардал 25.400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэбулган суманд ирсэн зардал 25.400 төгрөг, Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл чөлөө авсан хугацааны цалин 1.100.000 төгрөг, нийт 10.137.310 төгрөгийн хохирлын нотлох баримт шаардлага хангасан байна гэж үзэж шүүгдэгч Л.Цгоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.У нь “Ачит болор” эмнэлэгт эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 100.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан эм, тарианы үнэ 46.200 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Монфа өгөөж” эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 22.100 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэбулган суманд ирсэн зардал 25.400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэбулган суманд ирсэн зардал 25.400 төгрөг, нийт 219.100 төгрөгийг мөн шүүгдэгч Л.Цгоос гаргуулж хохирогч Б.Уд тус тус олгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хохирогч Б.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нарын нэхэмжлэлээс “Оргил центр” дэлгүүрээс авсан барааны үнэ 5.350 төгрөгийн баримт нь хэзээ, юу авсан нь тодорхойгүй, харагдахгүй, “Хаан” банкнаас гаргасан 5.400+4.800 төгрөгийн баримт нь харагдахгүй, юу авсан нь тодорхойгүй, “Их дэлгүүр”-ээс авсан юнителийн нэгжний үнэ 8000 төгрөг, “Зөөлөн” хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 16.300 төгрөгийн баримт нь харагдахгүй, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хаан” банкнаас гаргасан 124.700 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Зөөлөн” хүнсний дэлгүүрээс нэгж, конопны үнэ 5.800 төгрөг, салфетка, нэгж, алибаба авсан үнэ 10.600 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Хгаас н.Одончимэгт шилжүүлсэн 100.000 төгрөгийн баримт нь юуны үнэ болох нь тодорхойгүй, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Хгаас н.Пунсалдуламд шилжүүлсэн 20.000 төгрөг нь юуны үнэ болох нь тодорхойгүй, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Алейна” дэлгүүрээс авсан барааны үнэ 14.050 төгрөгийн баримт нь харагдахгүй, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан сүүний үнэ 6.200 төгрөг, “Ник” ХХК-аас авсан бензений үнэ 40.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард юунд, хэрэглэсэн нь тодорхойгүй, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Монфа трейд” ХХК-с авсан эм, тарианы үнэ 9.700 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Бест Ийст” хүнсний дэлгүүрээс хоол, хүнс авсан 8.000 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Болор” хүнсний дэлгүүрээс хүнс авсан 2.700 төгрөгийн баримт нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Амгалан” захаас авсан хүнсний үнэ 4.350 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сард “Амгалан” захад төлсөн 20.000 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, TDB-с гаргасан 55.000 төгрөгийн баримт нь харагдахгүй, “Зөөлөн” хүнсний дэлгүүрээс бараа авсан 6.000 төгрөгийн баримт нь сар, өдөр нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны Юнителийн нэгж авсан 3500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Жаргалант булаг” дэлгүүрээс хүнс авсан 16.100 төгрөгийн баримт нь харагдахгүй, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Бест Ийст” ХХК-с авсан хоолны үнэ 7.400 төгрөг, TDB-с гарсан 20.000 төгрөгийн баримт нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Хас” банкнаас гарсан 38.000 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Миний сүлжээ дэлгүүр”-ээс авсан ундаа, бохь, синдвичний үнэ 1.620+2.760 төгрөг, “Баян хангай” хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 42.000 төгрөгийн баримт нь харагдахгүй, 2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан “Их дэлгүүр”-с бараа авсан 7.000 төгрөгийн 2  ширхэг баримт нь харагдахгүй, “Зөөлөн” хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 54.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 84 дүгээр хуудасны ард авагдсан 112.650 төгрөгийн баримт нь огт харагдахгүй, 58.000 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд авагдсан “Хаан” банкны 33.000 төгрөгийн баримт юу авсан нь тодорхойгүй, “Хаан” банкнаас гаргасан 1.000 төгрөгийн баримт нь юу авсан нь тодорхойгүй нийт 1.272.910 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Цгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 353 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, цамц 1/нэг/ ширхэг, фудволк 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч В.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Цг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг, хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 16 /арван зургаа/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 16 /арван зургаа/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цгоос 10.137.310 /арван сая нэг зуун гучин долоо мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан Улаанбаатар хотын  ...тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Б-тын Х/РД:/-д, 219.100 /хоёр зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулан Улаанбаатар хотын  ... тоотод оршин суух хохирогч Б овогт Б-тын Уд /РД:/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хгийн нэхэмжлэлээс 1.272.910 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 353 /гурван зуун тавин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, цамц 1/нэг/ ширхэг фудволк 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        ШҮҮГЧИД                Г.ЭНХ-АМГАЛАН

                                                                                                         Б.ӨЛЗИЙХИШИГ