| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0247/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/243 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Г.Энхбаяр
Хохирогч: Д.М
Шүүгдэгч: Ц.Ө, Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц Ө, Ө овогт Ц Энарт холбогдох 1912001980219 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймаг,,,т суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, дээд боловсролтой хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Архангай аймгийн ,,,тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Ц Ө /РД:../
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн ,,т суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Г Э/РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаагийн үзүүр гэх газраас хохирогч Д.Мын 5 тооны морийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: Миний алдагдсан 5 тооны адууг 3.250.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би унах морьгүй болсон. Нийт 6 сая төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нарын ар гэрийн байдлыг харгалзан гомдолгүй байгаа. Хамгийн гол нь хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912001980219 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мын мэдүүлсэн: ...Манайхан өвөл цагт адуугаа байнга хашиж хоноод өглөө үүрээр гаргадаг юм. Адуу алддаг шөнө бол би гүүгээ азаргатай нь хашаад, морьдоо хашилгүй гэрийнхээ гадаа оруулж ирээд орхисон юм. Миний санаж байгаагаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны үед шиг санаж байна, тэр хугацаанд миний хашаагүй гадаа үлдээсэн 5 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Намайг адуугаа хулгайд алддаг шөнө хамгийн сүүлд орой 21 цагийн орчимд харахад гэрийн арын хамар дээр тавуулаа тоогоороо бүрэн байсан. Харин маргааш өглөө нь 12 цагийн орчимд морьдоо харах гээд хайхад 5 тооны морь маань байхгүй болсон байхаар нь гэрийнхээ ойр орчим, мөн Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Ар гичгэнэ, Мааньт, Хүйс, Шар булаг, Өвөр гичгэнэ гэх газруудаар олон хоног хайсан боловч огт ямар нэгэн сураг чимээ гараагүй юм. Тэгсэн чинь харин 2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр сумын цагдаагаас дуудаад цагдаа дээр ирэхэд манай адууг хулгайлсан гээд хоёр хүн баригдсан байсан ба нэг залуу нь манай тэнд нутагладаг манай арын жалганд байдаг холдлоо гэхэд 2 км зайтай газар нутагладаг Г. Э, нөгөөх нь манай найз П.Ө нар байсан. Би тэр хоёртой уулзаж ярилцахад миний 5 адууг хулгайлсан, төлбөр мөнгийг нь барагдуулна гэж хэлж тохирсон. Би Эаас яаж хулгай хийсэн талаар нь асуухад манай 5 адууг Г.Энь өөрийнхөө гэрийнхээ гадаа тууж ирээд хашиж байгаад П.Өд ачиж явуулсан талаараа надад хэлж ярьсан. Би доорх 5 тооны адуугаа хулгайд алдсан. 1. Улаан хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар дөл тамгатай 10 настай морь 1.200.000 төгрөг, 2. цагаан хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар тамгатай, 8 настай, нас нийлсэн содон шинж тэмдэг нь шодон сүүлтэй морь 1.200.000 төгрөг, 3. улаанхонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар тамгатай, 7 настай, нас нийлсэн содон шинж тэмдэг нь гэвэл бууралдуу морь 1.200.000 төгрөг, 4. Хар голтой, хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар тамгатай, 7 настай, нас нийлсэн морь 1.200.000 төгрөг, 5. улаан хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар тамгатай, 3 настай, шүдлэн насны үрээ 1 сая төгрөгөөр тус тус үнэлж байна. Учир нь гэвэл энэ жил цаг сайхан байсан учраас адуу бол тарга хүч алдаагүй сайхан намраараа орсон бөгөөд тарга хүч сайтай байсан. Ямар нэгэн хурдан удмын угшилтай адуу байхгүй. Хулгайд алдахынхаа урд орой нь хамгийн сүүлд адуугаа бүртгэсэн. Хулгайд алдсан 5 морь бол миний өөрийн эзэмшлийнх. Гэхдээ би хөдөө ээжтэйгээ хамт амьдардаг учраас ээж болох Д.Цын нэр дээр толуулсан. Эманай хоёрынх ер нь ойрхон хоёр жалгын наана, цаана нутагладаг. Ер нь бол нэг доор нутаглаад олон жил болж байна. Хулгайд алдсан 5 адууныхаа хохирлыг бүрэн барагдуулж авбал надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, би УлаанБ хот ороод ирэхэд М 5 тооны морио хулгайд алдсан гээд өөрөө хайж байсан. Мөн миний машинтай Архангай аймгийн Хотонт сумын Шар булаг, Ар гичгэнэ, Өвөр гичгэнэ, Хөөвөр, Хүйс, Мааньт гэх газруудаар хоёр хоног эрэлд яваад адууг нь олж чадаагүй. Би тэдний адууны зүсийг ерөнхийдөө мэдэх бөгөөд яг нарийн зүс, им, тамгыг нь мэдэхгүй. Гэхдээ Мын алдсан 5 тооны морьд хонгор зүсмийн морьд байсан. Би тухайн 5 тооны адууг 2018 оны 10 дугаар сард Мынд очих үедээ гэрийнх нь гадаа байсныг хамгийн сүүлд харсан. М нь адуутай боловч малын “А” дансаа өөрийнхөө ээжийн нэр дээр тоолуулдаг. Учир нь М нь ээжтэйгээ хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: ...Би Мынхтай айл нутагладаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын дундуур манай дүүгийн эзэмшлийн 5 тооны хонгор зүсмийн морьд хулгайд алдагдсан. Би уг 5 тооны адууг алга болохын урд орой нь хотондоо орж ирсэн байхад нь харсан. Маргааш өглөө нь манай дүү М мориндоо яваад хайгаад олоогүй ирсэн. Түүнээс хойш 2 хоног 5 адуугаа хайгаад огт олоогүй. Тэгсэн чинь 2019 оны 03 дугаар сард манай дүүг цагдаагаас дуудаад 5 тооны адууг нь хулгай хийсэн хүнийг барьсан гэж хэлсэн байсан ба 5 тооны адууг манай арын айлын Эгаргаж өгөөд, дүүгийн найз Ө ачаад явсан байсан. Ө гэх хүүхдийн ээжийг таньдаг байсан учраас тухайн үед тэр хоёрыг хулгай хийсэн гэдгийг сонсоод надад эвгүй санагдсан. Мынх саран дэвсгэртэй нар дөл тамгатай цагаан хонгор зүсмийн нас нийлсэн бүдүүн морь 2, улаан хонгор зүсмийн нас нийлсэн бүдүүн морь 2, хар голтой цагаан хонгор зүсмийн шүдлэн үрээ 1 гээд нийт 5 тооны адууг хулгайд алдсан. Мынх 2018 онд жилийн эцсээр манай ээж болох Цын нэр дээр 15 тооны адуу тоолуулсан юм. Гэхдээ хулгайд алдсан 5 тооны адуу бол манай дүү Мын нэр дээр байдаг бөгөөд ээжтэй хамт амьдардаг учраас ээжийн нэр дээр тоолуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н. Дийн мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын дундуур М ах манай дэлгүүрээр орж ирээд гарахдаа шөнө 5 тооны адуугаа хулгайд алдсан гэж ярьж байсан. Би яг ямар зүстэй адуу алдсан талаар мэдээгүй. М ах ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд тэднийх адуутай айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оийн мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сард Мтай Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт байдаг “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр таарахад 5 тооны адуугаа хулгайд алдчихлаа гээд бензин авах гээд явж байсан. Би яг ямар зүсмийн адуу байсан талаар бол мэдэхгүй. Гэхдээ надаас алдсан 5 тооны адуугаа сураглаж байсан. Мынх цөөнгүй адуутай айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Д мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын дундуур М над руу утсаар яриад найз нь 5 тооны хонгор зүсмийн адуу хулгайд алдчихлаа, цагдаа байвал бүртгүүлээд өгөөч гэсэн. Тэрнээс биш би адуу малынх нь зүсийг огт хэлж мэдэхгүй байна. Мынх цөөнгүй тооны адуутай айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Өын гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 17-ны үед шиг санаж байна, яг одоогоос 3 сарын өмнө болохоор цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Давааны ар гэх газарт нутагладаг Харка буюу Б.Тахын хөдөө гэрт нь гэрийг нь сахиад байж байгаад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг сумын төвөөс баруун хойно байрлах гар утасны антены цаад руу хөдөө амьдардаг Шараа гэж нутгийнхан нь дууддаг, жинхэнэ нэрийг нь Г.Эгэдэг хүн над руу утсаар яриад би 5 адуу хашаандаа хийчихлээ, чи хүрч ирээд авчих гэж хэлэхээр нь би өөрийн 07-31 УНЛ улсын дугаартай хөх өнгийн Портер машинтайгаа над руу утсаар ярьсан Г.Эгэдэг айлд яваад очсон. Тэдний гэрт шөнийн 02 цагийн үед очсон. Г.Эын гэрийн баруун талд байдаг адууны хашаанд Г.Энь өөрийнхөө бор азаргатай адуутай цуг 5 тооны адуу хашсан байсан. Г.Эын хашсан байсан 5 тооны адууг Г.Этай хамт өөрийнхөө машинд ачаад буцаад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Давааны ард Б.Тын ахынд буцаад аваач буулгаад байрнаас нь уясан. Маргааш өглөө нь буюу 5 тооны адууг ачиж ирснийхээ өглөө нь 09 цагийн үед авчирсан 5 адуугаа янзлуулах гэхэд ганцаараа болоод чадахгүй болохоор нь сумын төв рүү машинтайгаа явж очоод манай суманд мөнгөөр мал мах гаргаж янзалж өгдөг С.Гтай уулзсан бөгөөд С.Г нь надад хэдэн төгрөг өгөх байсан учраас түүнийхээ оронд хэдэн адуу гаргаад өгчих гэж гуйгаад авч яваад Б.Тахынд ирээд нэг том пиво хувааж уугаад гарч, нөгөө 5 адуунаасаа 1 адууг нь гаргаж янзлаад сууж байхад Б.Тахын саахалт айлын У.Г ах малдаа явж байгаад бид хоёр дээр ирээд бид хоёртой элбэлцэлж нөгөө 5 тооны адууг гаргаж янзалж өгсөн. Би тэр хоёрт тухайн 5 тооны адууг Г.Эгэх хүнээс өрөндөө худалдаж авсан гэж хэлсэн. Тэрнээс биш хулгайн адуу гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд бид гурав гаргаж янзалсаар байгаад өдөр дуусаад У.Г ах гэр рүүгээ харих гээд, С.Гыг би сумын төв рүү гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь би Б.Тын гэрт очиж хоноод маргааш нь оройны 21 цагийн үед УлаанБ хот руу гарч өглөөний 09 цагийн үед Эмээлт мал махны зах дээр очоод хувь хүнд 5 адууны махаа 2.100.000 төгрөгөөр борлуулсан. Г Г, Г Г гэдэг. Би 5 тооны адууг борлуулахаар УлаанБ хот руу ганцаараа явсан. Өөр хүнтэй яваагүй. Толгой, арьс ширийг нь УлаанБ хот руу хамт авч яваад, махыг нь нэг хүнд зараад, толгой ширийг нь өөр хүнд зарсан. 1 тооны хонгор морь, 1 тооны шүдлэн насны хонгор үрээ, 1 тооны хязаалан насны хонгор үрээ, 1 тооны хонгор даага, 1 тооны хул даага байсан ба би хулгай хийж ирснийхээ дараа Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Сайр ухаа гэх газар нутагладаг Г.Эын саахалт айл болох Д.Мын эзэмшлийн адуу байсан талаар хүмүүсийн амнаас олж сонссон. Хулгай хийсэн асуудал нь миний буруу. 5 адууг махлахад Шараа оролцоогүй, Г, Г хоёртой махалсан. Этай өмнө нь утсаар ярьж тохирсон зүйл байхгүй. Тэр өдөр өөрөө утсаар залгаад ирээд 5 адуу авчих гэсэн. Би Эт хөлс мөнгө өгч амжаагүй бөгөөд сүүлд нь өгөх байсан. Хулгайлсан адуугаа зарсан мөнгөөрөө Портер маркийн машиндаа аккумлъятор сольж тавиад, гагнуур засвар хийлгээд, ганц нэг хүнд өртэй байсан өрөө өгсөн. Би мах зарсан хүнээ танихгүй, УлаанБ хотод Эмээлт орчимд зогсож байдаг ченж нарт л өгсөн. Ямар захын ченж болох талаар нь мэдэх зүйл алга байна. 5 тооны адуу хулгайлсан талаар Эмэдэж байгаа. Харин надтай хамт адуу гаргаж өгсөн хоёр хүн бол тэр талаар огт мэдээгүй. Би Г.Эаас авсан л гэж хэлсэн. С.Г бол мөнгөөр байнга мал гаргадаг бөгөөд би урьд өмнө нь олон удаа мал гаргуулж янзлуулсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд өнгөрсөн жилээс ченж болоод байнга л мал махтай явдаг байсан учраас С.Г, У.Г ах нар хулгайн мал болох талаар огт мэдээгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө эзэмшлийн 07-31 УНЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машиныг ашигласан. Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баянгол гэх газраас 2 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баянгол гэх газраас 4 тооны үхэр хулгай хийсэн хэрэгт мөн өөрийнхөө машиныг ашигласан ба миний тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст 2019 оны 03 дугаар сарын 10-ны үеэр хурааж авсан ба одоог хүртэл машинаа авч чадаагүй байна. Мөнгөний хэрэг гараад байхаар нь би Г.Эахтай хамтарч хулгай хийх болсон. Би хулгайлсан адууны тамгыг нь анзаараагүй. Ямар ч л байсан 5 тооны хонгор зүсмийн адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Г.Эын гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Сайртын эхэнд байдаг манай гэртээ ойрхон байсан манай бор азаргатай адуутай ойрхон бэлчээрт байсан Мын 5 тооны адууг өөрийн бор азаргатай адуутай нийлүүлж туугаад гэртээ ирсэн. Гэрийн гадаа байдаг өөрийнхөө адууны хашаанд адуутайгаа нийлүүлж хашаад байлгасан. Шөнийн 02 цагийн үед Өөгий рүү утсаар залгаад би 5 тооны адуу хашаандаа хийчихлээ чи ирээд авчих гэж хэлэхэд за би одоо очоод авъя гэсэн. Өөгий манайд тухайн өдрийн 04 цагийн үед өөрийнхөө цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ганцаараа ирсэн. Бид хоёр адууны хашаан дотор байсан Мын 5 тооны адууг нэг нэгээр нь ногтлоод Өөгийгийн Портер дээр ачсан. Зарим адуу нь догшин байсан учраас ачсаар байгаад 06 цагийн үед Өөгийгийн Портер дээр ачиж дуусаад Өөгий явсан. Өөгий л гээд байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй. Өөгий адуу байвал олоод өгөөч ээ гэсэн болохоор айлын 5 адууг авчирч хашаад Өөгийг дуудаж өгсөн. Сайртын эхэнд манайхтай ойрхон байдаг М, Энарын нийлсэн адуу байгаа юм. 5 тооны адууг бүгдийг нь амьдаар нь ачиж явсан. Манай гэрт ээж С, эхнэр С нар байсан. Гэхдээ намайг Өөгийгийн машинд адуу ачиж байгааг мэдээгүй, унтаж байсан. Би 5 тооны адууг өгөөд Өөгийгөөс хөлс мөнгө аваагүй. Өөгий 5 тооны адууг ачаад сумын төв орно гээд явсан бөгөөд яг хаана очсон гэдгийг нь мэдэхгүй. Тэр өдөр л Өөгийд адуу олж өгсөн. Би Өөгийгийн унаж явсан машины дугаарыг анзаарч хараагүй, цэнхэр өнгийн Портер л байсан...мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тын мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2019 оны 01 дүгээр сард УлаанБ хот руу ажлаар 4 өдөр яваад ирсэн. Түүнээс өөр хугацаанд бол би гэртээ эзэнтэй малаа хараад хөдөө гэртээ ганцаараа байдаг байсан. Би УлаанБ хотоос гэртээ ирээд 4-5 хоносоны дараа хажуу айлынхаа У.Г ахтай хууч хөөрөхөд У.Г ах нь надад хандаад нөгөө танай гэрийг сахиж үлдсэн Ц.Ө чинь хэд хоногийн өмнө Г.Эаас 5 тооны адуу худалдаж авч ирлээ гээд танай гадаа С.Г бид хоёртой гаргаж янзлаад мах, арьс, ширийг нь аваад явсан гэж хуучилж байсан. Би тухайн үед Ц.Өыг урьд өмнө нь манайхаар орж гардаг байсан болохоор хөдөө гэр эзгүй, мал идээ харах хүн байхгүй байхаар нь гэрээ сахиулж үлдээсэн юм. Ц.Ө нь өнгөрсөн жилээс эхлээд махны ченж хийдэг, байнга л мал, мах худалдаж авч зөөж зардаг хүн байгаа юм. Манай гадаа янзалсан гэх 5 тооны адуу хэний эзэмшлийн адуу болох талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд хүмүүсээс сонсоод байхад Ц.Ө, Г.Энар нь хулгай хийгээд цагдаад баригдсан гэж сонссон. Гэхдээ манай хажуу айлын У.Г, С.Г нартай уулзахад Ц.Ө тэр хоёрт Г.Эаас худалдаж авсан гэж хэлсэн байсан. Би сүүлд нь Ц.Өтай уулзаад яагаад манай гэрийг сахиж байгаад манай гадаа адуу гаргаж янзалсан юм гэхэд ах аа би Г.Энхбаартай хулгай хийгээд танай гэрийг эзгүйчлээд Г болон Г нарт Г.Эаас худалдаж авсан гэж хэлээд хамт гаргаж янзлаад зарсан гэж үнэнээ хэлсэн. Хэрвээ би гэртээ байсан бол манай гадаа хулгайн мал гаргаж янзлахгүй байсан байх. Гэхдээ Ц.Ө нь байнга мал авчраад гаргаж янзалдаг учраас аль нь хулгайн мал, аль нь худалдаж авсан мал болох талаар надад мэдэх зүйл байдаггүй. Өөрөө хулгай хийчихээд би хулгай хийсэн гэж бид нарт үнэнээ ярих биш дээ. Ц.Ө нь өнгөрсөн жилээс эхэлж мал, махны ченж хийдэг ажилтай болсон бөгөөд түүнээс өмнө нь манайхаар байнга л орж гардаг байсан учраас бид нар нэгнийгээ сайн таньдаг. 5 тооны адууг манай гэрийн гадаа гаргаж янзлах үед намайг УлаанБ хот руу явсан, байхгүй байсан талаар С.Г, У.Г ах, манай гэрийхэн бүгд мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гы мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, би ажил дээрээ гараатай хоноод өглөө буухад Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Давааны ар гэх газар нутагладаг Б.Тын гэр, малыг харж байгаа гээд Ц.Ө нь өөрийнхөө машинтай ганцаараа давхиж ирсэн. Би Ц.Өаас хэдэн төгрөг зээлсэн байсан юм. Тэгсэн чинь Ц.Ө нь надад хандаад та нөгөө надад өгөх мөнгөнийхөө оронд хэдэн адуу янзлаад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй хамт яваад Б.Тын гэрийн гадаа очиход 5 тооны хонгор зүсмийн адуу уяатай байсан. Би буугаад очиход зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар дөл гэмээр тамгатай адуунууд байсан. Түүний дараа Ц.Өын сахиж байгаа гэх Б.Тын гэрт ороход Ц.Ө нэг том пиво гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэр үед би хэнээс адуунууд худалдаж авсан юм гэж асуухад Г.Эаас дүү нь худалдаж авсан гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр гараад нэг тооны хонгор зүсмийн адууг нь гаргаад янзалж байхад Б.Тын гэрийн ойролцоо нутагладаг У.Г ах морьтой малаа харж байгаа гэж ирээд бид хоёрт туслалцаж нөгөө үлдсэн 4 адууг гаргаж янзлалцаж өгсөн. Тэр үед Ц.Ө бас У.Г ахад хандаад Г.Эаас худалдаж авсан гэж хуучилж байсан. Ц.Ө хүнээр мал гаргуулж байгаа юм чинь гээд сумын төв рүү яваад бид хоёрт 2 шил архи авчирч өгсөн. Бид нөгөө 5 адуу гаргаж янзлаад мах, арьс, толгой зэргийг нь үлдээгээд Ц.Ө намайг хүргэж өгөөд, харин У.Г ах гэр рүүгээ морьтойгоо явсан. 5 тооны адуу хулгайн адуу болох талаар Ө надад огт хэлээгүй. Тэр талаар У.Г ах хүртэл мэдэж байгаа. Би өөрөө эмнэлэгт галч хийдэг бөгөөд ажлаа тараад ажлынхаа завсар зайгаар нутгийн хүмүүст хөлсөөр мал байнга гаргаж өгдөг учраас л Ц.Ө намайг гуйсан байх. Харин У.Г ах малд явж байгаад тараад бид хоёрт тусалсан байх. Гаргаж янзалсан 5 тооны адууны мах, арьс, шир, толгой хаана байгааг би мэдэхгүй бөгөөд гаргаж янзалсан газар үлдсэн. Хаана байгаа талаар Ц.Ө мэдэж байгаа байх. Гаргаж янзалсан адуунуудын насыг нь бол мэдэхгүй. Гэхдээ 3 тооны адуу нь бол биеэр том, харин 2 тооны адуу нь бол нөгөө гурваасаа биеэр жижиг адуунууд байсан. Зүс нь янз бүрийн хонгор зүстэй 5 тооны адуунууд байсан. Тамга нь бол зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар дөл тамгатай адуу байсан. Ө өмнө нь надаар мал янзлуулж байсан бөгөөд би түүнд байнга л мал гаргаж янзалж өгөөд хөлс мөнгийг нь авдаг байсан. Зөндөө л мал гаргуулдаг. Хүнээс худалдаж аваад ирлээ л гэдэг. Тэгээд ч мал гаргуулах болгонд нь ямар хүнээс авсан юм гээд амыг нь ухаад байлтай нь биш, мөнгийг нь аваад л малыг нь гаргаж өгдөг байснаас өөр зүйл бол надад байхгүй. Хэрвээ тухайн 5 тооны адууг хулгай адуу болох талаар мэдсэн бол би түүнд гаргаж янзалж өгөхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бын мэдүүлсэн: ...Ц.Ө нь манай хүү болох Б.Тыг сайн таньдаг, нэгнийхээрээ орж гардаг хүмүүс байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, Б.Тнь УлаанБ хот руу явах ажил гараад хөдөө гэр, мал нь эзгүй болох гээд байхаар нь манай хүү Б.Тнь Ц.Өыг гуйгаад хөдөө мал дээрээ аваачсан юм. Тэгсэн чинь харин 2019 оны 03 дугаар сард цагдаа дээр ирэхэд танай гадаа 5 адуу гаргаж янзалсан байна гэж цагдаа хэлэхээр нь би Б.Таас асуухад манай хүү УлаанБ хот руу явсан хойгуур нь гэр сахиж байгаа нэртэй айлаас 5 тооны адуу хулгайлж ирээд гаргаж янзалсан байсан гэж сонссон. Тухайн 5 тооны адуунд бол манай хүүхэд ямар нэгэн хамаарал байхгүй. С.Г нь байнга л мөнгөөр хүнд мал гаргаж янзалж өгдөг хүн байгаа юм. Сумын төвийнхөн бол бүгд мэднэ. Г нь миний төрсөн дүү байгаа юм. Манай хүү Б.Тынхтай миний дүү У.Гынх саахалт нутаглаад олон жил болж байна. Тухайн 5 тооны адууг гаргаж янзалж байхад нь манай дүү малдаа явж байгаад тааралдсан байсан. Тэгээд гэмгүй сайхан М хүний сэтгэлээр нэгнийгээ юм хийж байхад нь тусалдаг тусархуу зангаараа тусалсан байсан. Тэрнээс биш хулгайн мал гэдгийг нь мэдээгүй байсан. Тэр 5 адууг авчирдаг залуу нь өнгөрсөн жилээс махны ченж хийж эхэлсэн, байнга л мал махтай явдаг учраас ямар мал хэнээс авчирсныг яаж мэдэх юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Гын мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сар гарах нь гарсан байсан. Гэхдээ яг хэдийд гэдгийг нь санахгүй байна, манай хамаатны дүү Б.Тнь УлаанБ хот руу яваад хөдөө гэрийг нь Ц.Ө сахиж үлдсэн гэж сонссон. Тэгсэн чинь нэг өглөө малд явж байгаад Б.Тын гадуур өнгөрөхөд тэдний гадаа хоёр хүн мал гаргаад байгаа бололтой байхаар нь яваад очиход С.Г, Ц.Ө нар нь нэг тооны адуу гаргаж байсан бөгөөд цаана нь малын байрнаас 4 тооны адуу уяатай байхаар нь би тэр хоёрт тусалж нөгөө үлдсэн 4 адууг нь гаргаж янзалж өгсөн. Би мал гаргаж янзалж байх үедээ ямар учиртай адуу юм гэхэд Ц.Ө надад хандаж хэлэхдээ Г.Эаас худалдаж авсан юм гэж л ярьж байсан. Тэрнээс биш хулгайн адуу гэж мэдээгүй. Яагаад гэвэл Ц.Ө өөрөө махны ченж хийдэг, мал мах авна, зарна гээд явдаг болохоор хүнээс худалдаж л авсан гэж би ойлгосон. Тэгээд бид гурав нөгөө адуунуудыг гаргаж янзалж дуусаад би гэр рүүгээ яваад, Ц.Ө нь С.Гийг хүргэж өгөхөөр явсан. Харин мах, арьс, шир зэрэг нь Б.Тын гэрийн гадаа үлдсэн. Б.Тын эхнэр, хүүхэд нь сумын төвд байдаг. Харин Б.ТУлаанБ хот руу явсан байсан. С.Г нь байнга л мөнгөөр хүнд мал гаргаж янзалж өгдөг хүн байгаа юм. Сумын төвийнхөн бол бүгд мэднэ. 5 тооны хонгор зүстэй, саран дэвсгэртэй нар дөл тамгатай адуу байсан бөгөөд адууны насыг нь бол анзааргүй. Би 5 тооны адууг хулгайн адуу болох талаар мэдсэн зүйл байгаагүй. Хэрвээ мэдэж байсан бол юу гэж гаргаж янзлалцаж өгөх юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Шын мэдүүлсэн: ...Мынх манай саахалт айл байгаа юм. Этөлөв томоотой зантай, хүний үгээр, хүн юу гэж хэлнэ түүгээр нь хийдэг сайн хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Өын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Над руу Э5 адуу хашчихлаа /хулгайлчихлаа/ ирээд ав гэхээр нь би очиж аваад гаргаж, янзлаад зарж, борлуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Эын мэдүүлсэн: ... Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Дээрх өдөр манай гадаа 5 тооны хонгор зүсмийн адуу ороод ирэхээр нь өөрийнхөө малын хашаанд хашиж Өыг дуудтал ирээд аваад явсан. Би уг гэмт хэрэгт оролцоогүй. Манай гадаа морь ороод ирэхээр нь би явган тууж хашсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04 хуу/
2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92, 93 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52, 53, 55, 53, хуу/
Шүүхэд шинээр өгсөн Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 02/316 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаагийн үзүүр гэх газраас хохирогч Д.Мын 5 тооны морь хулгайлагдаж, 3.250.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Ухаагийн үзүүр гэх газраас хохирогч Д.Мын 5 тооны морийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мын мэдүүлсэн “Миний санаж байгаагаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны үед шиг санаж байна, тэр хугацаанд миний хашаагүй гадаа үлдээсэн 5 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Намайг адуугаа хулгайд алддаг шөнө хамгийн сүүлд орой 21 цагийн орчимд харахад гэрийн арын хамар дээр тавуулаа тоогоороо бүрэн байсан. Харин маргааш өглөө нь 12 цагийн орчимд морьдоо харах гээд хайхад 5 тооны морь маань байхгүй болсон байхаар нь гэрийнхээ ойр орчим, мөн Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Ар гичгэнэ, Мааньт, Хүйс, Шар булаг, Өвөр гичгэнэ гэх газруудаар олон хоног хайсан боловч огт ямар нэгэн сураг чимээ гараагүй юм. Тэгсэн чинь харин 2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр сумын цагдаагаас дуудаад цагдаа дээр ирэхэд манай адууг хулгайлсан гээд хоёр хүн баригдсан байсан ба нэг залуу нь манай тэнд нутагладаг манай арын жалганд байдаг холдлоо гэхэд 2 км зайтай газар нутагладаг Г.Э, нөгөөх нь манай найз П.Ө нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, би УлаанБ хот ороод ирэхэд М 5 тооны морио хулгайд алдсан гээд өөрөө хайж байсан. Мөн миний машинтай Архангай аймгийн Хотонт сумын Шар булаг, Ар гичгэнэ, Өвөр гичгэнэ, Хөөвөр, Хүйс, Мааньт гэх газруудаар хоёр хоног эрэлд яваад адууг нь олж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн “Би Мынтай айл нутагладаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын дундуур манай дүүгийн эзэмшлийн 5 тооны хонгор зүсмийн морьд хулгайд алдагдсан. Би уг 5 тооны адууг алга болохын урд орой нь хотондоо орж ирсэн байхад нь харсан. Маргааш өглөө нь манай дүү М мориндоо яваад хайгаад олоогүй ирсэн. Түүнээс хойш 2 хоног 5 адуугаа хайгаад огт олоогүй. Тэгсэн чинь 2019 оны 03 дугаар сард манай дүүг цагдаагаас дуудаад 5 тооны адууг нь хулгай хийсэн хүнийг барьсан гэж хэлсэн байсан ба 5 тооны адууг манай арын айлын Эгаргаж өгөөд, дүүгийн найз Ө ачаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дийн мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын дундуур М ах манай дэлгүүрээр орж ирээд гарахдаа шөнө 5 тооны адуугаа хулгайд алдсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оийн мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сард Мтай Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт байдаг “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр таарахад 5 тооны адуугаа хулгайд алдчихлаа гээд бензин авах гээд явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Д мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын дундуур М над руу утсаар яриад найз нь 5 тооны хонгор зүсмийн адуу хулгайд алдчихлаа, цагдаа байвал бүртгүүлээд өгөөч гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тын мэдүүлсэн “Би УлаанБ хотоос гэртээ ирээд 4-5 хоносоны дараа хажуу айлынхаа У.Г ахтай хууч хөөрөхөд У.Г ах нь надад хандаад нөгөө танай гэрийг сахиж үлдсэн Ц.Ө чинь хэд хоногийн өмнө Г.Эаас 5 тооны адуу худалдаж авч ирлээ гээд танай гадаа С.Г бид хоёртой гаргаж янзлаад мах, арьс, ширийг нь аваад явсан гэж хуучилж байсан. Манай гадаа янзалсан гэх 5 тооны адуу хэний эзэмшлийн адуу болох талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд хүмүүсээс сонсоод байхад Ц.Ө, Г.Энар нь хулгай хийгээд цагдаад баригдсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гы мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, би ажил дээрээ гараатай хоноод өглөө буухад Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Давааны ар гэх газар нутагладаг Б.Тын гэр, малыг харж байгаа гээд Ц.Ө нь өөрийнхөө машинтай ганцаараа давхиж ирсэн. Би Ц.Өаас хэдэн төгрөг зээлсэн байсан юм. Тэгсэн чинь Ц.Ө нь надад хандаад та нөгөө надад өгөх мөнгөнийхөө оронд хэдэн адуу янзлаад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй хамт яваад Б.Тын гэрийн гадаа очиход 5 тооны хонгор зүсмийн адуу уяатай байсан. Би буугаад очиход зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй нар дөл гэмээр тамгатай адуунууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бын мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна, Б.Тнь УлаанБ хот руу явах ажил гараад хөдөө гэр, мал нь эзгүй болох гээд байхаар нь манай хүү Б.Тнь Ц.Өыг гуйгаад хөдөө мал дээрээ аваачсан юм. Тэгсэн чинь харин 2019 оны 03 дугаар сард цагдаа дээр ирэхэд танай гадаа 5 адуу гаргаж янзалсан байна гэж цагдаа хэлэхээр нь би Б.Таас асуухад манай хүү УлаанБ хот руу явсан хойгуур нь гэр сахиж байгаа нэртэй айлаас 5 тооны адуу хулгайлж ирээд гаргаж янзалсан байсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Гын мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сар гарах нь гарсан нь байсан. Гэхдээ яг хэдийд гэдгийг нь санахгүй байна, манай хамаатны дүү Б.Тнь УлаанБ хот руу яваад хөдөө гэрийг нь Ц.Ө сахиж үлдсэн гэж сонссон. Тэгсэн чинь нэг өглөө малд явж байгаад Б.Тын гадуур өнгөрөхөд тэдний гадаа хоёр хүн мал гаргаад байгаа бололтой байхаар нь яваад очиход С.Г, Ц.Ө нар нь нэг тооны адуу гаргаж байсан бөгөөд цаана нь малын байрнаас 4 тооны адуу уяатай байхаар нь би тэр хоёрт тусалж нөгөө үлдсэн 4 адууг нь гаргаж янзалж өгсөн. Би мал гаргаж янзалж байх үедээ ямар учиртай адуу юм гэхэд Ц.Ө надад хандаж хэлэхдээ Г.Эаас худалдаж авсан юм гэж л ярьж байсан. Тэрнээс биш хулгай нь адуу гэж мэдээгүй. 5 тооны хонгор зүстэй, саран дэвсгэртэй нар дөл тамгатай адуу байсан бөгөөд адууны насыг нь бол анзааргүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, мөрдөн байцаалтын шатанд Ц.Ө яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Над руу Э5 адуу хашчихлаа /хулгайлчихлаа/ ирээд ав гэхээр нь би очиж аваад гаргаж, янзлаад зарж, борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/, мөрдөн байцаалтын шатанд Г.Эын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Дээрх өдөр манай гадаа 5 тооны хонгор зүсмийн адуу ороод ирэхээр нь өөрийнхөө малын хашаанд хашиж Өыг дуудтал ирээд аваад явсан. Манай гадаа морь ороод ирэхээр нь би явган тууж хашсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Ц Ө, Ө овогт Г Энарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Ө, Г.Энарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ө, Г.Энарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Ц.Өын биеийн байдал, шүүгдэгч Г.Эын ар гэрийн гачигдал, хохирогч Д.М нь гомдол, саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх хүсэлт гаргасан зэргийг харгалзаж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна.
Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзаж тэнсэж, хянан харгалзах хугацааг ялгамжтай оногдуулж, хохирогч Д.Мт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3.250.000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч Ц.Ө, Г.Энараар хуваан төлүүлж, шүүгдэгч Ц.Өын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоос хохирлыг төлүүлж, илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ц Ө, Ө овогт Г Энарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ө, Г.Энарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өаас 1.625.000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Эаас 1.625.000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг тус тус гаргуулж хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаа гэх газар оршин суух М овогт Даваасүрэнгийн Мт /РД:АМ91051714/ олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгөөс хохиролд төлөх 1.625.000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг хасч илүү гарсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвт оруулсугай.
7. Шүүгдэгч Ц.Ө, Г.Энар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Ө, Г.Энарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Ө, Г.Энарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ