Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/244

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Батсүх 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал 

Шүүгдэгч: Ж.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Гд холбогдох 1912001830264 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,,тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Жын Г /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Г нь Архангай аймгийн ,,,, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч Д.Хг байнга буюу 2018 оны өвөл хоолны аягаар хамар руу нь цохиж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны үеэр орны толгой руу толгойгоор нь мөргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 09-ний үеэр нуруу, бөөр хэсэгт нь өшиглөж, 2019 оны 03 дугаар сард хуванцар зүйлээр цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой өөрийн эхнэр Ц.Дын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001830264 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дын мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хадам ээжийнд очсон. Ээж нэг шил дарс өгөхөөр нь тэрийг нь хадам ээж,  манай нөхөр, бид 3 уусан. Тэгээд манай нөхөр ээжийндээ хононо гэхээр нь би хонохгүй гэртээ харина гэсэн. Тэгээд бид хамт харих гээд хашаанаас нь гараад явж байхад гудамжинд намайг зодсон. Манай нөхөр гараараа нүүр рүү нэг удаа цохиж авсан. Өөр зодоогүй. Манай нөхөр нилээн согтуу байсан. Би дарс нэг их уугаагүй учраас тийм их согтуу биш байсан. Манай нөхөр намайг урьд нь нэг удаа гар руу цохиж байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дуудахаар асуудал болоогүй. Бид хоёр маргалдаад манай нөхөр нэг цохиод авахаар нь би нөхрийгөө аваад гэртээ харьсан. Хашааны гадна өөр хүн байгаагүй. Хадам ээж бид хоёрыг маргалдсаныг мэдсэн. Би нөхөртөө цохиулснаа хадам ээждээ хэлээгүй. Намайг цохиулсан талаар мэдээгүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/хх- ийн 14-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дын дахин мэдүүлсэн: ...Ж.Г бид хоёр 2004 оноос хойш хамт амьдарч байгаад бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Би одоо гэртээ 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Ж.Г 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг зодож, манай охин Х хүчирхийллийн 108 дугаартай утсанд утасдаж дуудлага өгч цагдаад шалгагдаж эхэлснээс хойш дахин гэрээрээ үзэгдээгүй. Хангай суманд Нарийн Гичгэнэ гэдэг газар өвөөгийнх нь байдаг бөгөөд тэнд байж магадгүй гээд асуусан чинь тэрүүгээр байхгүй сураг байна лээ. Г яагаад намайг зодоод байдгийг нь мэдэхгүй, архи уухаараа намайг зодоод байдаг юм. Харин эрүүлдээ бол зүгээр, архи уухгүй бол зүгээр байдаг. 2019 оны 03 дугаар сард зодсоноос болж баруун нүд хөхөрч, хавдсан мөн тархи доргисон байсан. Г намайг зодож байхад хажууд хүн байгаагүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гд холбогдох хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дын мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Ж.Г хамт хадам ээж Ж очсон. Манай нөхөр халамцуу байсан учраас ээжийндээ хононо гэхээр нь би хонохгүй гэртээ харина гэсэн чинь уурлаад хашаанаас нь гараад хэрүүл хийгээд байсан. Би баярын өдөр байсан болохоор хадам ээжийнд 1 шил дарс уусан халамцуу байсан юм. Тэгээд нөхөр намайг баруун нүдний орчимд цохиж хөхрүүлсэн. 2018 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, манай нөхөр намайг зодож гарын булчин хэсэгт цохиж боож унагаж байсан. Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зодсон, мөн 2018 оны 11 дүгээр сард зодсон. Өөр асуудал гаргаагүй. Одоо миний баруун нүдний зовхи доод хэсэгт хөхөрсөн байна. Өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би нөхөртэйгөө хамт амьдраад 6 жил болж байна. Манай том охин Ж.Г хүүхэд биш, хойд эцэг нь байгаа юм. 2018 оны өвөл том охин Х рүү аяга шидэж хамрыг нь гэмтээж байсан. Манай охин Д.Хг зодсоныг би мэдээгүй, охин надад хэлээгүй. Манай охинд ширүүн зан гаргаад байдаг бөгөөд гэртээ юм хийсэнгүй гээд загнах үе байдаг. Манай нөхөр айлын том охин болохоор нь загнадаг байх. Надад гомдол санал байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Хгийн мэдүүлсэн: ...Намайг 6 дугаар ангид байхад сарыг нь сайн санахгүй байна, 2018 оны өвөл манай аав Г нь намайг зодож аягаар хамар хэсэгт зодож гэмтээж байсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сард хичээл ороод 3 хонож байхад аав мөн уурлаж намайг зодож орны толгой руу толгойгоор цохиулж байсан. 2019 оны 02 дугаар сард цагаан сар болж дуусаад 2 хонож байсан бөгөөд 2 дугаар сарын 09-нд байх надад бас уурлаад миний бөөр хэсэгт өшиглөсөн. 2019 оны 03 дугаар сард намайг зодож пивор хуванцар зүйлээр цохисон. Одоо надад ил харагдах шарх сорви байхгүй. Би өмнө нь зодуулж аягаар цохиулахдаа гэмтэл авч байсан. Би аавдаа аягаар цохиулахдаа эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ Г гэх хүнийг манай өвөө хэлэхдээ миний охины аав биш гэж хэлж байсан. Манай өвөө Ихтамир сумын Бугат багт байдаг. Г нь миний хойд аав учраас надад дургүйдээ намайг зоддог байх. Г нь манай дүү нарыг зодож байгаагүй. 2019 оны 03 дугаар сард зодохдоо тоглоомын хуванцар зүйлээр зодож байсан бөгөөд миний нуруу хэсэгт ороолгосон юм. Тэгээд намайг зайл гэж гэрээс хөөсөн. Намайг аав Г нь ахиж битий зодоосой гэж хүсч байна. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Хгийн дахин мэдүүлсэн: ...2018 оны өвөл манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үөдээ архи ууж байсан аягаараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохиж хамрыг гэмтээсэн. Өөр асуудал болоогүй. 2018 оны 09 дүгээр сард хичээл ороод 3 хонож байхад аав уурлаад намайг орны толгой руу толгойгоор цохиулсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай багш давтлага хийдэг учраас би давталганд явах гээд аавд хэлсэн чинь уурлаад чи гадуур тэнэх гэлээ гээд уурлаад миний толгойны ар хэсгээс барьж байгаад нэг удаа модон орны толгойд нэг удаа мөргүүлсэн. Өөр ямар нэг байдлаар цохиж зодоогүй. 2019 оны 02 дугаар сард цагаан сар болоод 2 хонож байхад манай хойд аав надад уурлаад миний бөөр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед манай бага дүү нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн өдөр манай аав мөн уурлаад дүү нарын тоглоод байдаг пивор хуванцар зүйлээр миний нурууны ар хэсэг рүү нэг удаа цохисон. Миний хамар хэсэг рүү нэг удаа аягаар нэг удаа цохиж байсан. Тэрнээс үүссэн бага зэрэг сорви байгаа. Би эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Аав намайг ямар шалтгааны улмаас зоддог талаар би тэрийг мэдэхгүй. Г нь миний хойд аав байгаа юм, надад дургүйдээ намайг уурлаж зоддог. Манай аав бусад дүү нарыг зодож байгаагүй. Би хүүхдийн 108 дугаарын утсанд нэг удаа хандаж байсан. Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний бөөр ар нуруу, хамар толгой хэсэг рүү нэг, нэг удаа зодох бүртээ цохиж авдаг. Намайг зодоход намайг ганцаараа байхад голдуу цохиж, зоддог бөгөөд өөр хүмүүс энэ талаар мэдэхгүй. Надад гомдол санал нэхэлжлэх зүйл байхгүй. Одоо манай аав архи уухгүй байгаа болохоор зүгээр байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар”-аас манай 01 дүгээр багийн хамтарсан багт Цагаандавааны 24-03 тоотод Ж.Г нь том охин болох Д.Хг удаа дараа зодож байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу 02 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ш.Дтай уулзаж, Д.Хтэй ганцаарчлан уулзсан. Тэгээд манай багийн хамтарсан баг 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би Ж. Гзүс харж байсан залуу байгаа юм, би сайн танихгүй. Дуудлагыг 108 тоот утсанд өгсөн хойд аав болох Ж.Г нь удаа дараа зодож байна гэсэн. Энэ талаар тодруулахад 2018 оны 09 дүгээр сард орны толгой мөргүүлэн зодсон, мөн аяга шидэж хамар хэсгийг гэмтээсэн гэж байсан. Дандаа ээжийг нь гараад явсны дараа зоддог гэж байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Г Ц.Дыг зодсон талаар хамтарсан багийн хурал хийж байхдаа Дтой уулзаад мэдсэн. Түүний баруун нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь асуухад нөхөр зодсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хамтарсан багт 108 тусгай дугаарын утаснаас мэдээлэл ирсэн. Мэдээлэлтэй танилцаад Д.Хгийн сургууль дээр очиж нийгмийн ажилтантай нь хамт уулзсан. Уулзалтаар Д.Х нь ер нь хойд аав намайг зоддог, ээждээ хэлж болохгүй хэлвэл ална, ер нь өөр хүнд хэлж болохгүй гэдэг гэсэн. Ер нь зодохоороо төмөр болон модоор зоддог. Мөн гэрт нь нэг шугам байдаг түүгээрээ зоддог гэж хэлж байсан. Ээжийг ч гэсэн зоддог гэж хэлж байсан. Гэрээсээ хөөдөг, дүүг ээж сургууль дээр уншуулах гээд явсан хойгуур зоддог гэж хэлсэн. Д.Х болон ээж Ц.Дтой нь хамтарсан баг хурал хийж дүгнэлт гаргасан. Өөр ажиллагаа хийгдээгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн үнэлгээ гараагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нийгмийн ажилтан ажилтай. Би энэ ажилд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж орсон. Би Ж.Г гэх айлд очиж байсан бөгөөд энэ айл манай багийн айл байгаа юм. Ж.Г нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Амжиргааны түвшин доогуур өрх байгаа юм. Д.Хансүрэн нь Ц.Дын дагавар охин байгаа юм. Ж.Г төрсөн охин нь биш. Урьд өмнө нь Ж.Г нь манай багийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгаанд авагдсан байсан. Ж.Г нь зарим үедээ л архи уухаараа уцаарлаж гэртээ агсан согтуу тавьдаг гэж ярьдаг. Би яг энэ айлын талаар сайн мэдэхгүй. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 108 дугаарын тусгай дугаараас манайд дуудлага ирсэн бөгөөд түүний дагуу Д.Хтэй уулзахад Д.Х манай аав Ж.Г намайг зоддог гэж хэлж байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ц.Дын нөхөр Ж.Г нь зодсон гэж байсан. Урьд өмнө нь зодсон эсэх талаар мэдэхгүй. Харин урьд өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан гэж Д.Хнадад өөрөө хэлж байсан. 02 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Дтай бид 2 хамт уулзаж байсан юм. Д.Х ямар ч байсан хэлэхдээ аав Гдаа 3-4 удаа зодуулж байсан талаараа ярьж байсан. Г одоо хаана байгаа талаар би мэдэхгүй. Цагдаа дээр шалгагдаж эхлээд тэр үедээ гэрээсээ гараад явсан гэж ярьж байсан. Ямар ч байсан гэртээ бол байхгүй байгаа. Би саяхан эхнэртэй нь уулзаж асуухад сураггүй байгаа. Хаана байгааг нь мэдэхгүй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жын мэдүүлсэн:...Ц.Д гэх хүнтэй манай ах Ж.Г 2006 оноос хойш гэр бүл болсон санагдаж байна. Би гэр бүлийнх нь асуудлын талаар мэдэхгүй. Нэг их орж гараад байдаггүй. Ж.Г ах ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Ц.Д эгч ажил хийдэггүй. Би Д.Хг Ж.Г ахын төрсөн охин нь байх гэж боддог бөгөөд Ц.Д эгчийн дагавар охин нь гэж мэддэггүй. Ж.Г ах Улаанбаатар хотод ажил хийдэг бөгөөд жил бүр ажил хийдэг. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын дундуур над руу хүний утаснаас залгаж ярихдаа Улаанбаатар хотод байгаа гэж хэлж байсан бөгөөд хаана байгаа талаар нь би асуугаагүй. Надаас хүүхдүүдийнхээ талаар л асуусан. Би Ж.Г ахыг яг хаана ажиллаж байгаа талаар мэдэхгүй. Манай ах гар утасгүй. Ж.Г ах 10 дугаар сар гаргаад ирэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жын дахин мэдүүлсэн:...Г ах манай хамгийн том ах байгаа юм. Одоо яг байгаа газрыг нь тодорхой мэдэхгүй байна. Хот руу явсан гэхээс өөр мэдээлэл байхгүй. Хотоос нилээд зайтай газар ажил хийж байгаа гэсэн бүдэг бадаг зүйл мэднэ. Зун хотод очоод Налайх хавиар ажил хийж байгаад өвөл нь хүрээд ирдэг. Ноднин л лав ажил хийж байгаад хүрч ирсэн. Ямар ч хэл чимээгүй явсан болохоор нь тэгж ойлгосон. Бид нарт тийшээ ийшээ явлаа гэж ер нь ярьдаггүй юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жын мэдүүлсэн:..Би гэр орноор нь очоод байдаггүй болохоор Г, Д нарын гэр бүлийн хоорондын харилцааны талаар мэдэхгүй. Тэд нар гэртээ яадаг юм, би мэдэхгүй. Гэртээ зодоон, цохион хэрүүл хийдэгюм уу бүү мэд. Х хэний хүүхэд болох талаар би мэдэхгүй. Ж.Гааваа л гээд байдаг бөгөөд Г хүүхэд байлгүй. Д, Г 2 нийт 5 хүүхэдтэй. Хэдэн онд гэр бүл болсон талаар нь мэдэхгүй. Би ер нь бол энэ хоёрын талаар мэдэхгүй. Ж.Г цагаан сар өнгөрөөгөөд ажлаас дуудлаа гээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд түүнээс хойш яриагүй. Одоо хаана байгаа талаар нь би мэдэхгүй, би өөрөө утасгүй надтай огт яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жын дахин мэдүүлсэн: ...Манай хүү төлөв даруу ааш зантай, даруухан хүү байгаа юм. Манай хүү Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан зантай. Манай хүү Ж.Г нь гэр бүлдээ ямар харьцаатай байдаг талаар нь би мэдэхгүй байгаа бөгөөд тусдаа байдаг. Би байнга гэр орноор ороод байдаггүй. Энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн:..2019 оны 03 дугаар сард “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр сэтгэл зүйч Ойдовчимэд, мөн Халиунаа гэх 2 эмэгтэй Улаанбаатар хотоос ирж, манай сургуульд ажилласан юм. Тэр 2 ажиллах явцдаа Д.Хг онцгойлон анхаарах шаардлагатай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд би энэ талаар 01 дүгээр багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарт хэлж мэдэгдээд асуусан. Х Ж.Г гэх хойд эцэгтэйгээ, ээж, дүү нарынхаа хамтаар гэрт амьдардаг. Ж.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эхнэр болон дагавар охиныг цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж 01 дүгээр багийн хуучин нийгмийн ажилтан Д гэх эмэгтэй хэлж байсан. Ингээд би Д.Хтэй уулзаж ярихад намайг манай хойд аав ер нь бол зоддог. Өөрт нь таалагдахгүй үйлдэл гаргасан тохиолдолд ээжийг байхгүй үед зоддог. Нэг удаа цохиод тэр үед нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэн ирж байсан гэж ярьж байсан. Ер нь бол байнга шахуу л зоддог гэж хэлж байсан бөгөөд энэ талаараа ээждээ хэлж чаддаггүй, ээждээ хэлвэл ална шүү гэж айлгадаг байсан учраас ээждээ зодуулдаг талаараа хэлдэггүй гэж ярьж байсан. Мөн Ж.Г нь ээж Ц.Дыг хүртэл зоддог гэж хэлж байсан. Тэгээд уг асуудал дээр хамтарсан баг хуралдаж эхэлсэн. Надад яг хэдэн удаа гэж хэлж байгаагүй. Ер нь бол байнга шахуу ээжийг байхгүй үед зоддог л гэж хэлж байсан. Г гэх эмэгтэй дагавар охин Д.Хгээ гадуурхаж үүнээсээ болж гар хүрч зоддог. Үүнийг Д.Х нь ээждээ хэлдэггүй болохоор ээж нь энэ талаар сайн мэддэггүй гэх юм байна лээ, гэр орондоо янз бүрийн хүмүүс цуглуулж архидан согтуурдаг гэж хүмүүс ярьж байсан. Би энэ талаар нийгмийн ажилтан Д мөн Хгээс л сонсож мэдсэн. Д.Х сургууль дээрээ зодуулсан байдалтай ирж байсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын мэдүүлсэн:..Манай найз төлөв даруу, ааш зантай даруухан залуу байгаа. Манай хүү Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан зантай. Манай найз Ж.Г нь гэр бүлдээ ямар харьцаатай байдаг талаар нь би мэдэхгүй байна. Тусдаа байдаг бөгөөд би байнга гэр орноор ороод байдаггүй. Энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Гын мэдүүлсэн: Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татагдсан хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Би хэргийн талаар нэг бүрчлэн ярихад хүндрэлтэй байна. Надад яллагдагчаар татагдсан хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгөөч гэж хүсч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 67-69 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Д.Хгийн биед үзлэгээр ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт/хх-ийн 54 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 147 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Дын биед, тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Ц.Дын биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 4. Биеийн эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 58 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн засагдаргын тодорхойлолт /хх-ийн 73 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 95, 96 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Ж.Г нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 24-03 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч Д.Хг байнга буюу 2018 оны өвөл хоолны аягаар хамар руу нь цохиж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны үеэр орны толгой руу толгойгоор нь мөргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 09-ний үеэр нуруу, бөөр хэсэгт нь өшиглөж, 2019 оны 03 дугаар сард хуванцар зүйлээр цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой өөрийн эхнэр Ц.Дын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Г нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 24-03 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох бага насны хохирогч Д.Хг байнга буюу 2018 оны өвөл хоолны аягаар хамар руу нь цохиж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны үеэр орны толгой руу толгойгоор нь мөргүүлж, 019 оны 02 дугаар сарын 09-ний үеэр нуруу, бөөр хэсэгт нь өшиглөж, 2019 оны 03 дугаар сард хуванцар зүйлээр цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой өөрийн эхнэр Ц.Дын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дын мэдүүлсэн “манай нөхөр ээжийндээ хононо гэхээр нь би хонохгүй гэртээ харина гэсэн. Тэгээд бид хамт харих гээд хашаанаас нь гараад явж байхад гудамжинд намайг зодсон. Манай нөхөр гараараа нүүр рүү нэг удаа цохиж авсан. Манай нөхөр намайг урьд нь нэг удаа гар руу цохиж байсан”, “Ж.Г 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг зодож, манай охин Х хүчирхийллийн 108 дугаартай утсанд утасдаж дуудлага өгч цагдаад шалгагдаж эхэлснээс хойш дахин гэрээрээ үзэгдээгүй. Г яагаад намайг зодоод байдгыг нь мэдэхгүй, архи уухаараа намайг зодоод байдаг юм. 2019 оны 03 дугаар сард зодсоноос болж баруун нүд хөхөрч, хавдсан мөн тархи доргисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18,19/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Хгийн мэдүүлсэн “намайг 6 дугаар ангид байхад сарыг нь сайн санахгүй байна, 2018 оны өвөл манай аав Г нь намайг зодож аягаар хамар хэсэгт зодож гэмтээж байсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сард хичээл ороод 3 хонож байхад аав мөн уурлаж намайг зодож орны толгой руу толгойгоор цохиулж байсан. 2019 оны 02 дугаар сард цагаан сар болж дуусаад 2 хонож байсан бөгөөд 2 дугаар сарын 09-нд байх надад бас уурлаад миний бөөр хэсэгт өшиглөсөн. 2019 оны 03 дугаар сард намайг зодож пивор хуванцар зүйлээр цохисон. Би өмнө нь зодуулж аягаар цохиулахдаа гэмтэл авч байсан” гэх мэдуүлэг /хх-ийн 21, 28-30/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар”-аас манай 01 дүгээр багийн хамтарсан багт Цагдаандавааны 24-03 тоотод Ж.Г нь том охин болох Д.Хг удаа дараа зодож байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу 02 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ш.Дтай уулзаж, Д.Хтэй ганцаарчлан уулзсан. Тэгээд манай багийн хамтарсан баг 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дуудлагыг 108 тоот утсанд өгсөн хойд аав болох Ж.Г нь удаа дараа зодож байна гэсэн. Энэ талаар тодруулахад 2018 оны 09 дүгээр сард орны толгой мөргүүлэн зодсон, мөн аяга шидэж хамар хэсгийг гэмтээсэн гэж байсан. Дандаа ээжийг нь гараад явсны дараа зоддог гэж байсан”, “Уулзалтаар Д.Х ер нь хойд аав намайг зоддог, ээждээ хэлж болохгүй хэлвэл ална, ер нь өөр хүнд хэлж болохгүй гэдэг гэсэн. Ер нь зодохоороо төмөр болон модоор зоддог. Мөн гэрт нь нэг шугам байдаг түүгээрээ зоддог гэж хэлж байсан. Ээжийг ч гэсэн зоддог гэж хэлж байсан. Гэрээсээ хөөдөг, дүүг ээж сургууль дээр уншуулах гээд явсан хойгуур зоддог гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 36- 37, 38-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн:..2019 оны 03 дугаар сард “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр сэтгэл зүйч Ойдовчимэд, мөн Халиунаа гэх 2 эмэгтэй Улаанбаатар хотоос ирж, манай сургуульд ажилласан юм. Тэр 2 ажиллах явцдаа Д.Хг онцгойлон анхаарах шаардлагатай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд би энэ талаар 01 дүгээр багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарт хэлж мэдэгдээд асуусан. Х Ж.Г гэх хойд эцэгтэйгээ, ээж, дүү нарынхаа хамтаар гэрт амьдардаг. Ж.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эхнэр болон дагавар охиныг цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж 01 дүгээр багийн хуучин нийгмийн ажилтан Д гэх эмэгтэй хэлж байсан. Ингээд би Д.Хтэй уулзаж ярихад намайг манай хойд аав ер нь бол зоддог. Өөрт нь таалагдахгүй үйлдэл гаргасан тохиолдолд ээжийг байхгүй үед зоддог. Нэг удаа цохиод тэр үед нь ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэн ирж байсан гэж ярьж байсан. Ер нь бол байнга шахуу л зоддог гэж хэлж байсан бөгөөд энэ талаараа ээждээ хэлж чаддаггүй, ээждээ хэлвэл ална шүү гэж айлгадаг байсан учраас ээждээ зодуулдаг талаараа хэлдэггүй гэж ярьж байсан. Мөн Ж.Г нь ээж Ц.Дыг хүртэл зоддог гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн: Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татагдсан хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгөөч гэж хүсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх- ийн 54/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 147 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогтой Жын Ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Гд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Г бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жын Ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 01 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 07 сарын хугацаагаар  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Г бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ