| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00539/И |
| Дугаар | 181/ШШ2016/00756 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00756
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2016/00756 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 17 дугаар байр, 101 тоотод байрлах “Алтад их говь” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10 дугаар байр, 12 тоотод оршин суух Н.Ганшишгэдэд холбогдох
471 550 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, УБИС 20 дугаар байрыг хариуцдаг бөгөөд дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, цахилгааны зардлыг тус байрны 12 тоотод оршин суух н.Ганшишгэд төлөхгүй СӨХ-ийг хохироож байх тул 2011 оны 5 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэлх төлбөр 471 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ганшишгэд нь нэхэмжлэлийн шаардлага болох 471 550 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ нь Н.Ганшишгэдээс 471 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ганшишгэд нь нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ-д төлөх төлбөр 471 550 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөнгө төлсөн тухай банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Ганшишгэд нэхэмжлэг Алтад их говь СӨХ-ны нэхэмжилсэн 471 550 төгрөгийг төлж барагдуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-ны нэхэмжилсэн 471 550 төгрөгийг хариуцагч Н.Ганшишгэд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14796 төгрөгийн тал хувь болох 7398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 7398 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО