| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00526/И |
| Дугаар | 181/ШШ2016/00754 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00754
|
2016 оны 09 сарын 22 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00754 |
Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 90 дүгээр байрны 01 тоотод оршин суух Д.Жигжиднямаа /РД:УЮ65021231/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-14200, Ерөнхий сайд Амарын гудамж-19, индекс 100004 Монголын үнэн сонины газарт холбогдох
Д.Жигжиднямаагийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр сэргээлгэх, гүтгэлгийн чанартай мэдээлэлд няцаалт хийж нийтэд мэдээлэхийг даалгах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Монголын үнэн сонины 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 117/23139 дугаарт “Төмөр замаас төрөх дараагийн тэрбумтан Д.Жигжиднямаа” гэсэн мэдээ нийтлэн өдөр тутмын сонин, цахим ертөнц, олон нийтийн сүлжээгээр Д.Жигжиднямаагийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул иргэн Д.Жигжиднямаагийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр сэргээлгэх, гүтгэлгийн чанартай мэдээлэлд няцаалт хийж нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж тус сонины редакци “Д.Жигжиднямаагийн нэр төрд халдсан буруутай мэдээллийг нийтэлснийхээ төлөө албан ёсоор хүлцэл өчиж залруулга хийж байна” гэсэн нийтлэлийг Монголын үнэн сонины эхний нүүрний нугалаасны дор зүүн доод буланд Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэйгээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартаа нийтлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Монголын үнэн сонины редакци нь тус сонины 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартаа “Д.Жигжиднямаагийн нэр төрд халдсан буруутай мэдээллийг нийтэлснийхээ төлөө албан ёсоор хүлцэл өчиж залруулга хийж байна” гэсэн нийтлэлийг сониныхоо эхний нүүрний нугалаасны дор зүүн доод буланд Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэйгээр нийтлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Жигжиднямаа нь хариуцагч Монголын үнэн сонины газарт холбогдуулан Д.Жинжиднямаагийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр сэргээлгэх, гүтгэлгийн чанартай мэдээлэлд няцаалт хийж нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч нь Монголын үнэн сонины 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт “Д.Жигжиднямаагийн нэр төрд халдсан буруутай мэдээллийг нийтэлснийхээ төлөө албан ёсоор хүлцэл өчиж залруулга хийж байна” гэсэн нийтлэлийг сониныхоо эхний нүүрний нугалаасны дор зүүн доод буланд Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэйгээр нийтлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч нь Монголын үнэн сонины 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт “Д.Жигжиднямаагийн нэр төрд халдсан буруутай мэдээллийг нийтэлснийхээ төлөө албан ёсоор хүлцэл өчиж залруулга хийж байна” гэсэн нийтлэлийг сониныхоо эхний нүүрний нугалаасны дор зүүн доод буланд Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэйгээр нийтлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас, хариуцагч Монголын үнэн сонины газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО