Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00738

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00738

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 78а тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Доржпүрэвийн Нарантуяа /РД:НӨ65032961/-ийн хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарантуяа нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1981.03.01-ний өдрөөс Төв аймгийн Баянцогт Сангийн аж ахуйд малчнаар ажилласан. 1991 онд Баянцогт сангийн аж ахуй татан буугдаж Жоншит аж ахуй болон нэрээ өөрчилсөн. Жоншит аж ахуйд 1991-1992 онд ажиллаж байгаад дахин нэрээ солин Гуна ХХK болж, 1992.02.24-нд Гуна ХХK-д малчнаар 1997.12.31-г хүртэл ажиллаж байгаад 1998.01.01-нээс Гуна ХХK хувьд гарсан учир ажлаас чөлөөлөгдсөн.

Ингээд 1981.03.01 өдрөөс 1997.12.31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Надад өгөх өөр ямарч баримт байхгүй архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байна. Иймд 1981оны 3 дугаар сарын 01 ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31 ний  өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сангийн аж ахуй, Жоншит аж ахуй, Гуна ХХK-д малчнаар  ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Д.Нарантуяа нь 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-нд Төв аймгийн Баянцогтын Сангийн Аж ахуйд хоньчноор,

1992 оны 2 дугаар сарын 24-нөөс 1995 оны 3 дугаар сарыг дуустал Төв аймгийн Баянцогт сумын Жоншит аж ахуйд малчнаар,

1995 оны 4 дүгээр сарын 01-нээс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гуна ХК-д малчнаар тус тус  ажиллаж байсан болох нь Д.Нарантуяагийн 197741 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 0935740,160040 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, 1995-1997 онд Гуна ХК-д ажиллаж байх үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай архивын лавлагаа, Төв аймгийн Баянцогт САА-н даргын ажилд авах тухай 1991 оны 44 дугаартай тушаал, ээлжийн амралт олгох тухай 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай тушаал, ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх тухай 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаартай тушаал, ажилд томилох ба чөлөөх тухай 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай тушаал, үндэсний төв архивын лавлагаа, гэрч Д.Нямдулам, Н.Цолмон нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хүсэлтийг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Нарантуяаг

1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-нд Төв аймгийн Баянцогтын Сангийн Аж ахуйд малчнаар /хоньчноор/,

1992 оны 2 дугаар сарын 24-нөөс 1995 оны 3 дугаар сарыг дуустал Төв аймгийн Баянцогт сумын Жоншит аж ахуйд малчнаар,

1995 оны 4 дүгээр сарын 01-нээс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гуна ХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО