Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00456

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 05 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00456

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,   

Нэхэмжлэгч: Баянгол  дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9В байрны 24 тоотод оршин суух Ч.Гадулам /РД:ЧЗ69060701/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 61А байрны 82 тоотод оршин суух Батбаярын Тунгалаг /РД:ХН85120105/-т холбогдох

3731250 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Гандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хариуцагч Б.Тунгалагтай 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Б.Тунгалаг нь төлбөрөө төлөлгүй байж байгаад 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 1 400 000, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус төлсөн. Үндсэн төлбөр 2 487 500 төгрөгийг алдангийн хамт нийт 3 731 250 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Одоо нэхэмжилж буй мөнгөнөөс 1600 000 төгрөгийг хариуцагч төлсөн нь үнэн. Үлдэх 2 131 250 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр  500 000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Гандуламын нэхэмжилж буй 3 731 250 төгрөгнөөс 1 600 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 131 250 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр  500 000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохирсон болно гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Гандулам нь хариуцагч Б.Тунгалагаас 3 731 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3 731 250 төгрөгнөөс 1 600 000 төгрөгийг төлж, үлдэх 2 131 250 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 500 000 төгрөг төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3 731 250 төгрөгнөөс 1 600 000 төгрөгийг төлж, үлдэх 2 131 250 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр  500 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74650 төгрөгийн тал хувь 37325 төгрөгийг  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 данснаас  гаргуулж,  хариуцагч Б.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 37325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид  энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО